Jump to content

Үүрэг нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үүрэг нуур
Хиймэл дагуулаас авсан зураг
Солбицол 50°10′N 91°00′E / 50.167°N 91.000°E / 50.167; 91.000Солбицол: 50°10′N 91°00′E / 50.167°N 91.000°E / 50.167; 91.000
Онцлог давстай, гадагш урсгалгүй (ууршилт 800-900 мм)
Нуурт цутгах Харигийн гол
Нуураас гарах (урсгалгүй)
Ус цуглуулах талбай 3360 км²
Ай савд багтдаг орон  Монгол
Урт 20 км
Өргөн 18 км
Талбай 239 км²
Дундаж гүн 26.9 м
Хамгийн гүн цэг 42 м
Усны хэмжээ 6.419 км³
Эргийн урт1 61 км
Хөвөөний түвшин 1,426 м
Үүрэг нуур is located in Монгол
Үүрэг нуур
Үүрэг нуур
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш.

Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох битүү хотгорт тогтсон гадагш урсгалгүй нуур юм. Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино.

Нуурын эрэг хөвөө нэлэнхүйдээ бага зэрэг налуу, усанд түрж орсон булан, тохой, хошуу, хойг огт байхгүй, эргийн шугам бага хэрчигдсэн байна. Үүрэг нуур руу Цагаан шувуут гол, Цагдуул гол, Хариг гол зэрэг хэд хэдэн гол горхи цутгах боловч олонх нь түр зуурын урсгалтай юм. Байнгын урсацтай нилээд том гол нь нуурын баруун хойноос цутгах Харигийн гол юм. Харигийн голын цутгалан хавьд намагжиж илдэв төрлийн бут бургас ургажээ. Үүрэг нуур гадагш урсгалгүйн сацуу ууршилт их болохоор нуурын ус давстай байдаг.[1]

Нуурыг эргэн тойрон хүрээлж орших уулын налуу бэл хормойгоор усны мандлаас 15-42 метр өндөрт татралтын 4-6 далан зээг байгаа ба хойд, урд захад 15-20 метр өндөр, үндсэн эрэг 1-2 км урт үргэлжилнэ.[2]

Үүрэг нуурын хотгор говь цөлийн байдалтай тул усны гадаргаас уурших ууршилт их. Жилийн дундаж ууршилт нь 800-900 мм. Усны энэ зарлагыг дээрх гол горхийн урсцаас гадна хур бороо, ул хөрсний ус нөхөж өгнө. Усны ерөнхий эрдэсжилт 4.17 г/л байна.

Нуурын хамгийн гүн нь 42 м хүрнэ. Үүрэг нуурын хотгор говь цөлийн байдалтай тул усны гадаргаас уурших ууршилт их (жилийн дундаж ууршилт нь 800-900 мм). Усны энэ зарлагыг дээрх гол горхийн урсцаас гадна хур бороо, ул хөрсний ус нөхөж өгнө. Усны ерөнхий эрдэсжилт 4.17 г/л байна.

Ургамал ба амьтны аймаг

[засварлах | кодоор засварлах]

Ханхөхий, Тогтохын шил, Хархираа Түргэний уулс, Улиастын шилийн ой хөвч, өндөр уул, асга хадаар аргаль, угалз, буга, согоо, ирвэс, шилүүс, янгир, суусар, гахай, нохой зээх, бор гөрөөс, чоно, үнэг, хэрэм, хур, сойр, ятуу, хөтүү, чандага, жирх, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, үен, туулай, тарвага, зурам, солонго, алаг даага, сохор номин, шар сүүлт, хулан жороо, бозлог зэрэг ан амьтад, мэргэчид оршино.

Нууруудад хун, галуу, нугас, хотон, ангир зэрэг усны шувууд, хад уул, тал нутгаар хойлог, тоодог, тогоруу, ногтруу, хөхөө, бүргэд, тас, ёл, тоншуул, хэрээ, шаазгай, харцага, болжмор, ууль, сар, шар шувуу, элээ, цахлай, өрөвтас, өвөөлж, Ховд, Бөхмөрөн голд алтан гургалдай зэрэг нүүдлийн болон суурин шувууд элбэг бий. Томоохон голуудад, зарим нууруудад агнуурын загас, баруун монголын хадран, алтан сугас буюу нохой шар загас элбэгтэй.

  1. "Үүрэг нуур", Medeelel.mn
  2. "Үүрэг нуур"[permanent dead link], Travel News.mn