Гончигжалцангийн Бадамдорж
Да лам Гончигжалцангийн Бадамдорж | |
---|---|
Төрсөн | Гончигжалцангийн Бадамдорж 1850-д он Чин улс, Гадаад Монгол, Их Шавь |
Нас барсан | 1920 он Богд Хаант Монгол Улс |
Үхлийн шалтгаан | Чихрийн шижин |
Яс үндэс | халх |
Үндэстэн | монгол |
Боловсрол | манж, төвөд, хятад хэлтэй |
Юугаараа алдаршсан | Монгол Улсын Ерөнхий сайд, Автономит монгол улсыг устгах гэрээнд гарын үсэг зурсан. |
Хэргэм | Да лам |
Шүтлэг | бурханы шашин |
Шашны бүлэг | шарын шашин |
Гончигжалцангийн Бадамдорж нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолын үйлст гарамгай гавьяа байгуулсан боловч энэхүү гавьяагаа ДИУ-д генерал Сю-шүжаны сүрдүүлгээс болон харлуулсан нэгэн.
Түүхэн баримт
[засварлах | кодоор засварлах]Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чен-И ба Богд хаант Монголын улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б. Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Нэгэнт хэлэлцэн тохирсон зүйл хэрэгжсэн тул мөнгөн шагналаа авсан байх магадлал өндөр.
Өмнөх Сайн ноён хан Намнансүрэн |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1919-1920 |
Дараах Жалханз хутагт Дамдинбазар |