Европын Цөмийн Судалгааны Байгууллага (CERN)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Файл:CERN official logo.jpg
Европын Цөмийн Судалгааны Байгууллагын лого
CERN-ий цөмийн хурдасгуурын газрын зураг
CERN ба Цөмийн хурдасгуурын байрлал
Энэ NEXT комьпютер хамгийн анхны World Wide Web-ийн серверийг инжинер Тим Бернерс-Ли CERN-д ажиллуулсан юм.
Энэ Сиско рүүтер нь хамгийн анхны IP рүүтэр болно.[Эх сурвалжийг дурьдах шаардлагатай]

Европын Цөмийн Судалгааны Байгууллага (англ. European Organization for Nuclear Research, франц. Organisation européenne pour la recherche nucléaire, товч. CERN) нь Швейцарийн Женевийн хойд хэсэгт байрладаг (46°14′3″N 6°3′19″E) 1954 онд нээгдсэн дэлхийн хамгийн том эгэл физикийн лабратори юм. Нийт 20 Европын орнуудын гишүүнчилэлтэй одоогоор Израйл европын бус гишүүнээр орсон.

Тус төв нь 2400 үндсэн ба 1500 хагас цагийн ажиллагсадтай, 10000 орчим түр зочлогч эрдэмтэд, инжинерийн ажиллагсадтай, нийт 113 улсын 608 их сургууль, судалгааны төвүүдтэй хамтран ажилладаг.

CERN-ий гол ач холбогдол нь хамгийн том Цөмийн хурдасгуурийг ажиллуулж хэт энергийн физикийн судалгаанд гол дэд бүтэц болж өгдөг ингэснээрээ өмнө нь боломжгүй байсан хэд хэдэн томоохон туршилтуудыг хийж шинжлэх ухааныг урагшлуулах алхмыг хийсэн юм. Энд 1989 онд World Wide Web (WWW)-ийг инжинер Тим Бернерс-Ли анх нээж интернэтийн хөгжлийг шинэ түвшинд гаргасан. 2012 онд олон улсын физикчид тус төвийн Цөмийн хурдасгуур дээр Хигсийн босоныг баталж физикийн шинжлэх ухааны шинэ хуудсыг нээлээ.


Бичлэг[засварлах]

  1. CERN-ий видео сан
  2. CERN-ий цөмийн хурдасгуур
  3. CERN-ий цөмийн хурдасгуур
  4. CERN-д Хигсийн босоныг хайсан нь