Олимпын тэшүүрийн тэмцээн

Олимпын тэшүүрийн тэмцээн
Тэшүүр
Тэшүүр
Олимпын наадам
1924 • 1928 • 1932 • 1936 • 1948 • 1952
1956 • 1960 • 1964 • 1968 • 1972 • 1976
1980 • 1984 • 1988 • 1992 • 1994 • 1998
2002 • 2006 • 2010
Медальтнууд • Олимпын дээд амжилтууд

Тэшүүр нь 1924 онд зохиогдсон анхны өвлийн олимпоос олимпын наадмын хөтөлбөрт багтаж буй. Эмэгтэйчүүдийн тэмцээн 1932 онд үзүүлэх тоглолтын хэлбэрээр зохиогдож байсан бөгөөд 1960 оны өвлийн олимпоос эхлэн албан ёсны хөтөлбөрт багтах болжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Олон Улсын Олимпын Хороо анх байгуулагдахдаа л Олон Улсын Тэшүүрийн Холбоо (ISU)-г хүлээн зөвшөөрсөн ч 1908 оны олимпоос эхлэн зөвхөн уран гулгалтын спорт л олимпын хөтөлбөрт орж чаджээ. Берлин хотод зохиогдох ёстой байсан 1916 оны зуны олимпын урьдчилсан хөтөлбөрт 3 зай бүхий олон төрөлт тэшүүрийн уралдаан багтсан байсан[1] хэдий ч уг олимпын наадам Дэлхийн нэгдүгээр дайны улмаас зохиогдоогүй билээ.

Хожим 1924 оны өвлийн олимп гэж нэрлэгдэх болсон, Шамонид зохиогдсон Олон Улсын Өвлийн Спортын Долоо Хоногийн хөтөлбөрт тэшүүрийн 5 уралдаан багтсан. Тэр үед зай тус бүрт аварга шалгаруулдаггүй, янз бүрийн зайд уралдаж, нийлбэр дүнгээр аваргыг тодруулдаг байсан ч олимпын наадамд нийлбэр дүнгээр тэргүүлсэн тамирчдаас гадна 500 м, 1500 м, 5000 м, 10000 м-ийн зайд тэргүүлсэн тамирчдад медаль гардуулсан байна. Дараагийн олимпоос нь эхлэн нийлбэр дүнгээр аварга шалгаруулахыг больсон ажээ.

1932 онд Лэйк-Плэсидэд болсон олимпын наадам ердийн тэшүүрийн уралдааны дүрмээр бус, нэг гараанд хэд хэдэн тамирчин зэрэг уралдаж, хэн түрүүлж барианд орсон нь шалгардаг, АНУ-ын тэшүүрийн холбооны дүрмээр (шорт-трэктэй төстэй) зохиогдсон. Мөн уг олимпын наадамд эмэгтэйчүүд анх удаа тэшүүрээр гулган уралдсан бөгөөд тэр нь үзүүлэх тоглолтын статустай байв. 1940 оны өвлийн олимпын наадамд эмэгтэйчүүд өрсөлдөх төлөвлөгөөтэй байсан[1] ч мөн л дайны улмаас зохиогдолгүй, эмэгтэй тэшүүрчид олимпын наадмыг 1960 он хүртэл хүлээсэн билээ. Эмэгтэйчүүд 500 м, 1000 м, 1500 м, 3000 м-ийн зайд уралдаж медальтнуудыг тодруулдаг байлаа.

1970-аад оны эхээр Тэшүүрийн ойрын зайн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болж, 1976 оны олимпоос эрэгтэйчүүдийн 1000 м-ийн зайн төрөл нэмэгдэв. Түүнчлэн 1981 онд ОУТХ эмэгтэйчүүдийн 5000 м-ийн зайн төрлийг албан ёсны төрөл гэж тооцох болсноор 1988 оноос уг төрөл олимпийн хөтөлбөрт багтсан байна. Хамгийн сүүлд 2006 оны Турины олимпод багийн цуваа гараатай уралдаан нэмэгджээ.

Медалийн хүснэгт[засварлах | кодоор засварлах]

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс 29 22 16 67
2 НидерландНидерланд Нидерланд 27 29 26 82
3 НорвегиНорвеги Норвеги 25 28 27 80
4 Зөвлөлт Холбоот Улс ЗХУ 24 17 19 60
5 ГерманГерман Герман 13 15 10 38
6 Зүүн ГерманЗүүн Герман БНАГУ 8 12 9 29
7 КанадКанад Канад 8 11 14 33
8 ФинландФинланд Финланд 7 8 9 24
9 ШведШвед Швед 7 4 5 16
10 Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос 3 4 3 10
11 Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 3 3 1 7
12  Баруун Герман 3 0 0 3
13 ЧехЧех Чех 2 1 0 3
14 ИталиИтали Итали 2 0 1 3
15 ЯпонЯпон Япон 1 5 9 15
16 АвстриАвстри Австри 1 2 3 6
17 Германы нэгдсэн баг ОлимподГерманы нэгдсэн баг Герман 1 1 0 2
18 ХятадХятад Хятад 0 3 3 6
19 ПольшПольш Польш 0 1 2 3
20 Умард СолонгосУмард Солонгос Умард Солонгос 0 1 0 1
БеларусьБеларусь Беларусь 0 1 0 1
22 БельгиБельги Бельги 0 0 1 1
КазахстанКазахстан Казахстан 0 0 1 1
Нийт 164 167 160 491

Зүүлт[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Kluge 1994, page ?.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Kluge, Volker. Olympische Winterspiele: Die Chronik - Chamonix 1924 - Lillehammer 1994. Berlin, Germany: Sportverlag, 2nd revised and updated edition, 1994. ISBN 3-328-00631-1