Jump to content

Тим Данкан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
АГУУ Данкан
№ 21    Сан Антонио Спарс
Хүчний Довтлогч, Төв
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1976 оны 4 сарын 25
Төрсөн газар АНУ-ын Виржинийн Арлууд, Сейнт Кроикс
Иргэний харъяалал  Америкийн Нэгдсэн Улс
Биеийн өндөр 2 м 11 см
Биеийн жин 116 кг
Замналын мэдээлэл
Коллеж Вейк Форэст
Замналын түүх
Сан Антонио Спарс
Замналын оргил амжилт, шагналууд
НБА-гийн аврага
(1999, 2003, 2005, 2007)
улирал 2013-2014 НБА-гиин аварга НБА-гийн Финалын МВП
(1999, 2003, 2005)
НБА-гийн улирлын МВП
(2002-2003)
НБА-гийн оны шилдэг шинэ тоглогч
(1998)
15× НБА-гийн бүх оддын тоглолт
(1998, 20002011,2013, 2015)
10× Бүх НБА-гийн 1-р баг
(1998-2005, 2007, 2013)
Бүх НБА-гийн 2-р баг
(2006, 2008-2009)
Бүх НБА-гийн 3-р баг
(2010, 2015)
Бүх НБА-гийн шилдэг хамгаалагчдын 1-р баг
(1999-2003, 2005, 20072008)
Бүх НБА-гийн шилдэг хамгаалагчдын 2-р баг
(1998, 2004, 2006, 2009-2010, 2013, 2015)
НБА-гийн Рүүкий 1-р баг
(1998)
НБА-гийн Бүх оддын тоглолтын МВП
(2000)
ЮСБВА Коллежийн шилдэг тоглогч
(1997)
Нэйсмитийн нэрэмжит Коллежийн шилдэг тоглогч
(1997)
Жон Вүүдэнийн шагнал
(1997)
АСС-гийн оны шилдэг тоглогч
(1996, 1997)


Тимоти "Тим" Теодор Данкан (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) нь 1976 оны 4 сарын 25-нд Америкийн Нэгдсэн улсын харъяан дахь Виржинийн арлуудын нэг болох Сейнт Кроикст төрсөн, Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Сан Антонио Спөрс багийн тоглогч юм. 2,11 м өндөртэй, 116 кг жинтэй хүчний довтлогч, хүчний ба төвийн тоглогчийн байрлалд тоглодог, НБА-ийн аварга цолыг 5 удаа, НБА-ийн Финалын МВП шагналыг 3 удаа, Улирлын Үнэ цэнтэй тоглогч 2 удаа, оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж байсан бөгөөд Спөрс багийн ахлагч билээ. 15 удаа НБА-гийн бүх оддын тоглолт -д оролцсон тэрээр НБА -д орсон эхний 13 улиралдаа дарааллан Бүх НБА-ийн баг, НБА-ийн шилдэг хамгаалалтын баг-т нэрлэгдсэн түүхэн дэх цорын ганц тоглогч юм. Тоглох арга барил нь хэтэрхий даруухан имижтэй түүнийг Майкл Жорданаас хойш НБА -д хамгийн том нөлөө үзүүлсэн тамирчдын нэгд тооцдог бөгөөд, НБА -н мэргэжилтнүүд түүнийг бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн аугаа шилдэг хүчний довтлогч хэмээн үнэлдэг. Мөн сагсан бөмбөгийн сууринд тулгуурласан тоглох арга барилтай түүнийг "The Big Fundamental" хэмээн Шак хочилсон юм.

Тимоти Теодор Данкан нь Мексикийн булан ба Номхон далайн дунд орших жижигхэн арал Сейнт Кроикст өрлөгчин Виллиам, эх баригч Лоне хоёрын 3 дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Арал дээрх олон хүүхдүүдээс магадгүй Данкан хамгийн их амжилтад хүрсэн хүүхдүүдийн нэг байх. Тим багын өсгөлүүн том биетэй хүүхэд байсан ба ангийнхнаасаа үргэлж толгой илүүтэй өндөр байдаг байв. Тэрээр 8-н настайдаа анги дэвшсэн ба хожим коллежид орохдоо үеийхнээсээ нэг насаар дүү байлаа.

Тэрээр өөрийн эгч нар болох Шерил, Трисиа нарын адил эрүүл чийрэг өсгөлүүн бадриун биетэй байв. Сейнт Кроикс арал нь сагсан бөмбөгчдийг биш харин усанд сэлэгчдийг төрүүлэн гаргадаг газар юм. Түүний эгч Трисиа нь мөн энэ замналын дагуу мэргэжлийн усанд сэлэгч болсон ба 100 метр , 200 метрийн араар сэлэх төрөлд дэлхийд чансаагаараа дээгүүр бичигдэж 1988 оны Сөүлийн олимпод хүртэл оролцоод амжсан нэгэн аж. Трисиа өөрийнхөө дүү Тимийг өөрөөс нь ч давсан амжилт үзүүлэх усанд сэлэгч болно гэдэгт итгэдэг байлaa.

Тим ч мөн багадаа аль хэдийн Олимпын аварга болно гэсэн маш том зорилго өөртөө тавьж , гэр бүлийхэн нь ч түүнийг тал бүрээр дэмждэг байв. Тим-ийн ээж Лоне түүнтэй уулзах болгондоо урт гэгчийн зөвлөгөө өгж , мөн шүүмжлэл , урам зэргээр бараг л Тим-ийг галзууртал нь залхаадаг байв. Ээжийх нь хэлэх дуртай үг нь “Сайн , Бүр сайн , Шилдэг . Өөрийнхөө сайныг Бүр сайн , Бүр сайныгаа Шилдэг болтол хэзээ ч няцаж болохгүй “ гэдэг байсан ба үргэлж л Тим-д энэ үгээ хэлдэг байж.

Тим 400 метр-ийн чөлөөт сэлэлтэнд уралддаг байлаа. Тэрээр өсвөр насандаа гэхэд л Олон улсын усанд сэлэлтийн холбооны анхаарлыг татаж эхлээд байв. 12 , 13-н настайгаасаа эхлээд л зарим нэг рекорд-уудыг эвдэж эхэлсэн ба түүний энэ насан дээрх амжилт нь бусад Нэгдсэн улсын домогт сэлэгчдийн тухайн насан дээрх амжилтаас ч давж байлаа. Тэрээр улам л өндөр болсоор , улам л хүчтэй болсоор байв. Иан Торпе –ийн урт хөл , том гарыг та бүхэн санаж буй бизээ. Тим-д байгалиас заяасан бэлэг нь Иан Торпе-оос ч илүүтэй байсан ба үүнээс гадна Тим-ийн анхаарлаа төвлөрүүлэх онцгой чадвар нь түүнийг үргэлж тэмцээний тэргүүн байр эзлэхэд тусалдаг байв. Тим үргэлж л өөрийнхөө арга барилыг задалж нарийн дүгнэлт хийж хэрхэн засвал улам сайжрах вэ гэж байнга л боддог тун бүтээлч хүү байлаа. Тэрээр яг л бүх л дасгалжуулагчдын мөрөөдлийн тамирчин болж өсөн бойжиж байсан юм.

Барселоны Олимп болоход 3-н жил үлдээд байхад Тим өөрийгөө Олимпод оролцох зорилго тавин 50 , 100 , 400-н метр-д өөрийгөө бэлдсээр. Ер нь ч Тим бэлтгэлээ үргэлжлүүлсэн бол Нэгдсэн улсын шигшээд хэлтэг загас мэт сэлэх тэр хүү зовох юмгүй орох байсан бизээ.

1989 оны 9-н сарын 17-ны тэр нэгэн хар өдөр , Далайн Хьюго хэмээх хар салхи Сейнт Кройкс арлын сүйтгэснээр бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тим-ийн Эцэг Виллиам уг аймшигтай шуурганд өөрийнхөө орон гэрийг чамгүй бэлтгэж байсан ч Байгалын дийлдэшгүй сүр хүч уг арлыг тэр чигээр нь сүйтгэжээ. Тим-ийн бүх цагаа өнгөрөөдөг байсан усан сан ч сүйрэлд өртсөн юм. Бэлтгэл хийх талбайгүй болсон хүү задгай далайд бэлтгэл хийх болов. Гэвч хүү үхэх аюул болон тэндэхийн далайд элбэг аварга загаснуудаас тун их айдаг байж. Далайн усанд орох болгонд Тимми яг л өөрийгөө тавган дээр байгаа бэлэн зууш мэт төсөөлөгдөж тун их айж эмээдэг байлаа. Тэрээр бэлтгэлээ байнга таслах болж удалгүй багаасаа том шийтгэлүүд амссан байна.

Мэдээж та бүхэнд далайгаас айдаг Тимми бага зэргийн инээдтэй санагдаж болох ч бяцхан хүү-гийн санааг нэгэн зүйл тун хүчтэйгээр зовоож үргэлж шаналгаж байлаа. 1989 оны зун Түүний ээж хөхний хорт хавдараар өвчилсөн болох нь илэрсэн юм. Гэвч Тим-ийн Ээж өөрийнхөө өвчинтэйгээ тэмцсээр , мөн хүнд хэцүү өвчинийхөө хажуугаар Тим-ийг үргэлж л бэлтгэл сургуульд нь явуулж хүүгээ бэлтгэл хийж байхад нь очиж үзэж хүүдээ урам хайрласаар байлаа. Тим-ийн ээж 1990 оны хавар Тим-ийн 14-н насны төрсөн өдөрийн яг өмнөх өдөр хорвоогоос хальжээ. Тим ч ахиж хэзээ ч усанд сэлэлтийн тэмцээнд ороогүй юм.

Аз болж зарим зүйлс түүний анхаарлыг татаж эхэллээ. Жилийн өмнө түүний эгч Черилл хүнтэй гэрлэж Колумбус-д амьдрах болсон ба тэрээр сагсан бөмбөгийн бөмбөг, шийд дүүдээ явуулжээ. Тим-ийн аав тэр шийдийг босгосон ба кольцо-г нь газраас 10-н футын (305 см) өндөрт байхаар хийж мөн ямар ч шуурга болсон унахгүй байхаар сайн гэгчийн цементелжээ. Үнэхээр ч түүний зөв байсан ба стандард Кольцо 10-н фут орчимын өндөрт байдаг билээ.

Тим-ийн ээж өнгөрсний дараа түүний эгч Черил нөхөртэйгээ гэртээ буцаж ирж тэд хамтдаа амьдрах болжээ. Черил-ийн нөхөр Рики Лаври нь цагтаа Колумбын Капитал их сургуулын гарааны холбон тоглогч хийж явсан шаггүй сагсан бөмбөгч байж таарлаа. Хьюго хар салхинаас өмнө Тим зүгээр л Шийд-ийг тойрж эв хавгүй л шиддэг байсан бол Рики ирснээр Сагсан бөмбөг түүний хамгын дуртай зүйл болж хувирсан юм. Тим үеийхнээсээ өндөр боловч 6-н фут (180 см) орчим л өндөр байлаа. Харин Рики 195 см орчим өндөр ханхар эр ажээ. Тиймээс Рики Тим-д Периметер тоглолт буюу холын шидэлт хийсэн гадуурхи тоглолтыг зааж эхэлсэн байна. Тим ч хэрхэн бөмбөгөө удирдах , оролт хийх , бөмбөг дамжуулах гэх мэтийн сагсан бөмбөгийн үндсэн техник-уудыг чухам энэ хүний ачаар л сурсан юм.

Тэр намартаа Тим Данстан-ы ахлах сургуулын багт 14-н настайдаа багтан тоглож эхэлжээ. Тэрээр Сагсан бөмбөгийг өөрийнхөө эхийг алдсан тэр том сэтгэлийн шархаа мартах гэж эдгээх гэж л тоглодог байв. Дараахь 3-н жилд нь Тим ч 9-н инч өссөн ба тэр арал дээрхээ магадгүй Карибын тэнгис-ийн аралууд дээрх хамгын шилдэг тоглогч болж чадсан байлаа. Тим гэрийн багшаараа заалгасан Периметер тоглолтоосоо гадна , өөрийн хурдтай хөл , өндөр биеээ ашиглан доор төвийн байрлалд тоглож эхэлсэн юм. Сагсан бөмбөгийг зөвхөн өөрийнхөө арга замаар сурсан учираас тэрээр болоогүй л байсан ч Бүх л сагсан бөмбөгийн авьяас чадвар түүнд дэндүү хангалттай байжээ.

Удалгүй түүний усанд сэлэгчээс сагсан бөмбөгч болсон гайхалтай түүх хөвөрж эхэлсэн юм. Тим-ийг ахлах сургуулиа төгсөх үед Сейнт Кройкс дээрх усанд сэлэгч , сагсан бөмбөгч хүүгийн талаар хүмүүс бага зэрэг дуулж эхэлсэн тул 3-н сургууль болох Хартфорд , Делавейр , Провиденс зэрэг сургуулиуд түүнийг ирж харахгүйгээр зүгээр л түүнд тэтгэлэг амлажээ. Харин 4-дөх сургууль болох ВейкФорест-ийн их сургууль түүн рүү багийн ахлах дасгалжуулагч Дейв Одом-ийг илгээсэн байна.

Одом өөрийн багийнхаа Рендолф Чилдресс , Родни Рожерс 2-той хамтруулах BigMan хайж байлаа. Учир нь тэдний баг тун намхан нуруутай байсан ба Одом А зэрэглэлийн төвийн тоглогч олоход үнэхээр хүндрэлтэй байжээ. Одом үүнээс өмнө Африк Европ-оор хүртэл scout хийж яваад байлаа. Одом-ийг Сейнт Кроикс руу ирэх болсон шалтгаан нь түүний хуучин тоглогч болох Крис Кинг байсан юм. Учир нь Крис бяцхан арал дээрх нутгын багтай хэсэг НБА-гын тоглогчид зүгээр entertainment айлчлан тоглолт зохиоход Данкан-ы эсрэг тоглосон ба бүр хожигдсон байна. 16 орчим настай Тим Данкан хэмээх тоглогч тухайн үедээ Дөнгөж НБА-д 2-р байраар Драфтлагдаад байсан Алонзо Моурнинг-тэй энэ тэнцүү өрсөлдөж байсан гэхийг дуулсан Одом хэрхэн энэ бяцхан арал руу ирэхгүй байж чадах билээ дээ. Одом арал дээр сайтар зохион байгуулсан тэмцээн үзнэ байх гэж бодож ирсэн боловч гадаа гудамжинд 5-5-аараа тоглох залуусыг л харж. Одом аадар бороон дунд тоглох залуусыг ялангуяа Тим-ийг хальтирж гулгаад ур чадвараа бүрэн гүйцэд харуулж чадахгүй байх боловуу гэж санаа зовж сууж байв. Тим тоглолт эхлэхийн өмнө Одом-ийн өмнө ирэн ямар ч үед ямар ч нөхцөлд тоглож чадахаа хэлж байлаа. Аадар бороо асгарсаар Тим ч тэр орой хэлсэндээ хүрж Тим-ийн шоу-г хүн бүхэн үзэж суусан юм. Энэ үдэш ч Одом өөрийнхөө хамгын сайн наймааг хийж чадсан юм. Гэвч Одом Тим-ийг дараа хавар хүртэл буюу төгсөх хүртэл нь ямар нэгэн шийдвэр гаргахгүй хэмээн хэлээд яваад өгжээ. Одом Сейнт Кроикс-ийг орхихдоо түүнийг үлдсэн хэдэн сард сагсан бөмбөгийн тэмцэл гэдгийг ухаарж олж чадна гэдгийг мэдэж байсан хэрэг.

Тим ахлах сургуулийн сүүлийн жилдээ дунджаар 25-н оноо 12 самбар 5-н блок гүйцэтгэснээр өндөрлөсөн юм. Тэр жил ч өнгөрж Тим Одом-ийг АСС-ийн хамгын аз жаргалтай дасгалжуулагч болгож хувиргасан билээ

Коллеж-дах гайхамшигтай он жилүүд

[засварлах | кодоор засварлах]

1993 оны 8-н сард Тим кампусдаа ирээд л шууд бэлтгэлийн өрөө рүү явав. Албан ёсны бэлтгэл эхэлтэл бас хэдэн долоо хоногын зай байсан тул тэрээр өөрөө хувиараа бэлдэж эхэлсэн ба гудажинд залуустай тоглож эхлэсэн байна. Инээдтэй зүйл гэвэл Багийн анд болох Чилдресс түүнийг анх хармагцаа яаран Дасгалжуулагч Одом-ын өрөөнд орж ирэн бэлтгэлийн өрөөнд нэгэн өндөр хүү шал угаагаад зогсож байна , та хурдан тийшээ очиж түүнийг багтаа авах талаар ятгаач гэж байжээ

Тим яг л Дьюк , Мариленд , Хойд Каролина зэрэг сургуулиудын тоглодог стилийн төвийн тоглогч шиг тоглох дуртай байлаа. Ийм төвийн тоглогчид бөмбөгөө өөртөө авч , зайгаа авж довтлох эвсэл бөмбөгөө чиглүүлж аль ч өнцөгөөр дайрах , 3-н онооны зураас руу гаргаж дамжуулалт хийх , талбайн хаана ч очиж бөмбөгтэй тэмцэлдэх зэрэг үндсэн төвийн тоглогчийн тоглолтын стил юм. Дасгалжуулагч Одом ч шинэхэн ирсэн залуугаа хэрхэн тоглуулахаа бодсоор л байв. Тэр жил Сахилтай чөтгөрүүд(Demon Deacons-г ингэж орчуулав :mrgreen: ) буюу ВейкФорест-д Тим үнэхээр хэрэгтэй тоглогч байлаа. Учир нь өмнөх жил нь тэд 16-д үлдэж чадсан ч тэдний багийн Рожер НБА-д элсэж , төвийн тоглогч Деррик Хикс нь төгсөөд байв. Ямар ч төвийн тоглогчгүй болчоод байсан үе ба Чилдресс гэсэн ганц л туршлагатай тогтвортой оноо авагчтай байв.

Тим-ийн коллеж дэх анхны тоглолт нь Анкореж-д Альяска-ийн их сургуулын эсрэг болов. Энэ тоглолтонд тэрээр анх удаагаа цас харсан ба мөн анх удаа сагсан бөмбөгийн тэмцээнд оноо аваагүй тоглолт нь болжээ. Коллеж-ийн сагсан бөмбөг түүний Сейнт Крокс-д тоглодог байсан сагсан бөмбөгөөс маш хурдан бөгөөд төвөгтэй байсан тул Тим шидэхээс ч хүртэл эмээж байлаа. Тим коллеж-ийнхоо хатуу чанга хамгаалалтын эсрэг довтлох эвээ олтол хэдий хагас улирал зарцуулсан ч тэрээр бүгдийг л яг таг няхуур нямбай гүйцэтгэж байсны үр дүнгээр удалгүй тэсрэлтүүдийг хийж эхэлсэн юм.

Улирлын үлдсэн тоглолтуудад ВейкФорестын эсрэг тоглоход өрсөлдөгчидөд нь үнэхээр хүнд хэцүү болж эхэлсэн юм. Тим тоглолтоос тоглолтонд сайжирж багийхныхаа өгсөн дамжуулалтыг ч алдахаа байж эхэлжээ. Ялангуяа түүний та бидний сайн мэдэх самбардах шидэлтээ хаанаас л бол хаанаас хэнд ч зогсоогдохгүйгээр оруулдаг байв. Тим тэр улиралдаа өөрийн Сахилтай чөтгөрүүдээ удирдсаар Дьюк-ийн Цэнхэр чөтгөрүүд , Хойд Каролина-гын Тар Хеелс-чүүдийг шуугиантайхан ялснаас гадна НСАА-д 20-11 гэсэн амжилтыг үзүүлжээ. Тэд хасагдах шатны эхний тойрогтоо ялалт байгуулж 2-дохь тойрогдоо Канзас-чуудад хожигдсоноор өөрсдийн эрч хүчтэй тэр нэгэн улирлаа өндөрлөжээ. Улирлын эхэнд тааруухан эхэлсэн тул Тим тэр улирал 10 хүрэхгүй оноо дунджилсан ч үдэш болгоны тоглолтондоо 10-15-н самбараас бөмбөг авж 2-р хагаст 4-5-н удаа оновчтой шидэлт гүйцэтгэж байлаа. Тэр зундаа Тимми Америк-ийн нэгдсэн улсын шигшээд дуудагдаж Goodwill games гэдэг олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоод амжжээ.

ВейкФорест дахь 2-дох жилдээ Тим үргэлжлүүлэн сайжирсаар байсан ба онооны машин болов. Сахилтай чөтгөрүүдийн ранк буюу рейтинг улам дээшилсээр Тим ч АСС-ын софоморе буюу 2-дох жилдээ тоглож буй Супер 3-н тоглогчид болох Жое Смит , Жерри Стекхаус , Рашеед Валлес нартай адил хэмжээнд үнэлэгдэх болов. Улирлын сүүлд Хойд Каролина-гын их сургуультай тоглоход Тим 25 оноо авж баг нь 79-70-аар хожсоноос гадна Тим Рашеедыг хамгаалан тоглож шилдэг тоглогчид нь ердөө л 4-н оноо алджээ. Уг тоглолтын дараа Домогт тоглогч Жерри Вест өөрийн анализ-даа хэрэв Тим сургуулиа орхин 1995 оны НБА драфт-д нэрээ дэвшүүлвэл 1-ээр сонгогдох өндөр магадлалтай тухай дурджээ. 1996 онд НБА хэдий Рүүкий тоглогчдын цалингын цэсийг нэмэхээр төлөвлөөд байсанч Тим төгсөхөөсөө нааш мэргэжлийн тамирчин болохгүй ба сургуульдаа үлдэнэ хэмээн мэдэгджээ.

АСС Тоурнамент-ийн Аваргын төлөө тоглолтонд ВейкФорест-чууд Хойд Каролина-гын их сургуультай ахин үлджээ. Тим мөн дахин Рашеед-ийг ажиллагаагүй болгосон ба 20-н удаа самбараас бөмбөг авж , Чилдресс нэмэлт цагт 4-н секунд үлдээд байхад шидэлтээ амжилттай гүйцэтгэснээр түрүүлжээ.

НСАА Тоурнамент-д Вейк хөнгөхөн 16-д шалгарсан ба харгис хатуу чанга тоглолтоороо алдартай Оклахома Стейт-ийн багтай таарлаа. Шийдвэрлэх тоглолтонд Тим 22 самбараас бөмбөг авж 8-н удаа оновчтой шидэлт гүйцэтгэж Айлын төвийн тоглогчийг 15-аас 4-н удаа оновчтой довтлуулж амжилттай хамгаалсан ч тоглолтын сүүлд оноо тэнцүү байх үед Чилдресс бөмбөгөө алдсанаар 71-66-аар харамсалтай ялагдал хүлээжээ. Тим 2-дох улиралдаа 16.8 оноо , 12.5 сам.бөм.авалт хийсэн ба Үндэсний шилдэг хамгаалан тоглогчоор нэрлэгдсэн байна. Тухайн жилдээ Тим НСАА-ын түүхэнд 3-т орох амжилт буюу 3.98 блок шот-ыг дунджаар үзүүлжээ.

1995-1996 оны улиралд Чилдресс сургууллиа төгссөн тул ямар ч туршлагагүй багийг Тим удирдан тулаандаа орлоо. Жерри Брасвелл , Тони Ратленд зэрэг тааруухан хамтрагчидтай байсан тул өрсөлдөгч баг нь Тим-ийг тоглолтын турш хаана л бол хаана double team буюу давхар хамгаалж байв. Харин Тим 2 хамгаалагчдын өөдөөс тэнхээ мэдэж зүтгэхийн оронд тэрээр өөрийн хамтрагчиддаа итгэж найдан холын зайн зураас руу бөмбөгөө дамжуулж байлаа. Эхэндээ оруулахаасаа алдах нь их байсан залуус сүүлдээ ч Тим-ийн итгэлийг алдалгүй шидэлтээ найдвартай гүйцэтгэж эхлэх болов. Тун онцгой, найдвартай үнэхээр лидершип болж буй Тим-ийн ачаар ВейкФорест-чууд удалгүй нягт нямбай хүчирхэг болж хувирсан юм.

Тэр улиралдаа АСС тоурнамент-д чөтгөрүүд ердөө 4 ялагдсан ба Виржиниа, Клемсон , Жеоржиа Тек зэрэг хүчтэй өрсөлдөгчдөө буулган авснаар 2 дах жилдээ дараалан аварга болсон юм. Жеоржиа Тек-ийн эсрэг аваргын төлөө тоглолтонд Тим 27 оноо 22 сам,бөм авж багаа тэргүүлснээр ялжээ.

Харамсалтай нь НСАА тоурнамент эхлэх үед Тим ханиад хүрэв. Гэсэн ч өвчтэй ч өвчинөө хайхралгүй Тим тоглосоор Нортеаст Луйзина , Техас , Луйзвилле зэргийг хожсоноор Кентаки-тэй тоглохоор боллоо. Рик Питино тоглогчидоороо Тим дээр triple team буюу гурвалсан хамгаалалт хийлгэж тоглосон ба харамсалтай нь Тим-ийн хамтрагчидын хэн нь ч уг тоглолтонд түүнд тус болж чадаагүй юм. Вейк тэр жилдээ сүүлийн 4-т үлдсэн амжилттайгаар , Тим мөн дахин Оны шилдэг хамгаалан тоглогчийн шагнал хүртэж дунджаар 19.1 оноо 12.3 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлтээр үджээ.

Улирал дуусмагц хүн болгон л Тим-ийн цаашдийн төлөвлөгөөг нь сонирхож байлаа. Дасгалжуулагч Одом түүнийг өрөөндөө дуудан 2 сонголт бүхий цаасыг түүний өмнө дэлгэн тавив. Нэг нь Тим-ийг үргэлжлүүлэн сургуульдаа үлдэж ахин ялалтын төлөө зүтгэх нөгөөх нь мэдээж НБА-д орохоо зарлах гэсэн сонголтууд байв. Тэрээр хэсэг зогссоноо өөдөөс нь инээмсэглэх дасгалжуулагчаасаа түүнийг үлдээх сонирхолтой эсэхийг нь лавлан асуусны дараа өөрийн сонголтоо эргэлзэлгүй хийсэн юм.

1996-1997 онд ВейкФорест-чууд мэдээж бүх л тэмцээнд тэргүүлэх магадлалтай гол өрсөлдөгч багийн нэг байлаа. Тэр улиралдаа 7 фут 1 инч (215 cm) өндөртэй Лорен Вүүдс-ийг эгнээндээ элсүүлсэн байсан ба Вейк Форест-ийн Төвийн байрлал бусад багуудынхаа зүрхэнд шар ус хуруулж байсан юм. Багийн зорилго ч тодорхой : Тим-д зөвхөн НСАА-ын аварга цол л хэрэгтэй . Улирал эхлээд л 13 дараалж ялсан ба үүнд Юта , Хойд каролина зэрэг хүчирхэг багуудыг хожсон тоглолтууд оржээ. Вейк тэр жилдээ 2-р байранд жагссан ба энэ нь багийн түүхэн дэх хамгын оргил амжилтын нэг байсан юм. Тим ч НБА-ын хүчирхэг төвүүдтэй өрсөлдөхөд бүх л талаараа бэлэн болоод байв. Тэрээр НБА-д орсон төвүүдийг нам дарж , хүчирхэг хамгаалалтууд болох хоёрлосон тэр ч байтугай гурвалсан хамгаалалтуудын ч эсрэг тоглож , ямар ч боломжгүй үед өөртөө шидэх зайгаа хэрхэн гаргахаа ч төгс сурсан байлаа. Тиймээ Тим үнэхээр бүх л талаараа НБА-д тоглоход бэлэн болсон байв.

Тэр улиралдаа Тим НСАА-ын түүхэн дэх агуу төвийн тоглогчидын адил маш сайхан үзүүлэлттэй үджээ. Тэрээр 20.8 оноог 60 хувын оновчтой довтолгоогоор авж , 3.2 оновчтой дамжуулалт ба 14.7 самбараас бөмбөг авалтаар НСАА-г тэргүүлсэн байна. Мөн 3-дахь жилдээ дараалан өрсөлдөгчдөөсөө хол тасархай Оны шилдэг хамгаалан тоглогчын шагналыг хүртжээ. Мөн тэрээр бүх америкийн 1-р багт багтаж тэр оны Коллежийн Шилдэг тоглогч-ийн шагналыг мөн хүртсэн юм.

НБА Амжилтын оргилд хүрсэн нь

[засварлах | кодоор засварлах]

97 оны Драфтын нэгдүгээр эрхийг аль баг авах нь хүн бүхний сонирхолыг татаж байв. Спурс , Бостон , Ванкувер гриззлис багууд сугалааны гол өрсөлдөгчид байсан ба Спурс өмнөх улиралд нь Адмирал-ыг гэмтэлд алдсанаар 20-62 гэсэн амжилт үзүүлээд байсан юм. Сан антонио сугалаанд ялж 1-р эрхийг авахаар болоход Тим тун их баярлаж байсан гэдэг. 1997-1998 оны улиралд Адмирал эрүүл чийрэг буцан ирж мөн дээрээс нь хамгаалагчид болох Авери Жонсон , Винни дель Негро , довтлогчид болох Шон Эллиот , Чак Персон зэрэг тоглогчид Спурсын бүрэлдхүүнд байлаа. Ийнхүү хоёр шилдэг төвийн тоглогчтой болсон тул дасгалжуулагч Попо өвөө зунжингаа багийнхаа довтолгооныг яаж зохион байгуулахаа боджээ. Энэ цаг үеээс Ихэр Цамхаг хэмээгдсэн гайхалтай хоршил, гайхалтай анд нөхдийн түүх эхэлсэн юм


Тим, Адмирал 2 ч үнэхээр гайхалтай хоршиж эхлэв. Тэд довтолгоонд хоорондоо бөмбөгөө сайн дамжуулж, бие биенээ сайн ойлгож , нөхөж тоглож эхэлсэн байна. Хамгаалалтан дээр бүр ч асуудалгүй байлаа. Улирлын эхэнд Лос Анжелес Лейкерстэй тоглосон тоглолтонд тэр үедээ даанч давамгай байсан Шакил Онеал дөнгөж орж ирсэн Тим-ийн өөдөөс хүчтэй данк хийж орилж хашгирж байхад нь Адмирал гүйн орж ирж бөмбөгийг Шак-ийн нүүр лүү савсан байна. Мань 2-ын нөхөрлөл ч үүнээс эхлэн улам гүнзгийрсэн бизээ. Спурс-ын эсрэг тоглож буй багууд төвийн байрлалын пост тоглолт бараг хийж чаддаггүй байсан ба ихэвчилэн холын зайнаас шидэлт хийдэг байлаа. Хэрэв тэд шидэлт нь орохгуй л бол Спурс бараг байнга хожсоор байв. Тим-ийн рүүкий жил спурс 52-26 гэсэн амжилт үзүүлсэн ба өмнөх жилийн ялалтаасаа 32-оор илүү ялсан нь бас нэгэн Лигийн Рекорд юм. Тим тухайн жилдээ 21.1 оноо , 11.9 самбараас бөмбөг авалтыг дунджилж Лигийг double double үзүүлэлтээрээ 57-н удаа хийснээрээ тэргүүлсэн байна. Бас бүх НБА-гын 1-р багт багтаж мэдээж Оны шилдэг шинэ тоглогчын шагналыг хүртжээ.

Спурс тэр жилээ аварга авах найдлага өндөр байсан боловч багийн нөөц болон сайн туслагчгүйгээс болж чадаагүй юм. Тим ПО-д эхний тоглолтондоо Нарнуудын эсрэг маш их хичээж байсан ч олигтой үр дүнгүй байсан тул Попович түүнийг нөөцийн сандалд суулгажээ. Хагас цагын завсарлагын үеээр Нарнуудын дасгалжуулагч Денни Эйнж тоглогчиддоо Тим дээр битгий давхар хамгаалалт хий , тэр бол жирийн л нэг өндөр үнэлэгдсэн рүүкий тоглогч гэж зааварчилага өгж. Харин Тим, Денни Эйнж-д өөрийгөө хэн гэдгээ утгаар нь харуулж тэр оройдоо 32 оноо 10-н удаа самбараас шүүрж Спурс 102-96-гаар ялалт байгуулсан байна. Спурс цуврал 4-н тоглолтонд Нарнуудыг буулгаж авсан боловч тэр үеийн алдарт хослол болох Мелаун , Стоктон хоёрын Юта Жазз-д дараагын тойрогтоо ялагдал хүлээжээ.

1998-1999 оны локаутын урт удаан амралтанд хүн бүхэн амарж суухад Тим анхны аварга цолоо авахын тулд тун шаргуу бэлтгэл хийж эхэлсэн юм. Спурс тэр улиралдаа богиносгосон 50-н тоглолтонд 37 ялсан ба Тим 21.7 оноо ба 11.4 сба гэсэн амжилтаас гадна Бүх НБА-ын нэгдүгээр баг мөн Бүх НБА-гын хамгаалалтын нэгдүгээр багт тус тус нэрлэгджээ. Спурс ч үнэхээр хүчтэй байлаа. Нэг жил илүү хамтдаа тоглоцгоож, өмнөх жилээсээ илүү сайжирсан ба Адмирал-ын нас ч танагтай байв. Мөн дээрээс нь Хьюстон-д аварга болж явсан Марио Эллие шинээр нэмэгдсэн ба тэрээр тоглолтонд нөөц тоглогчоор гарж маш их үр дүнтэй тоглож байлаа.

Тим эхний тойрогтоо ирээдүйн түүний мөнхийн өрсөлдөгч Кевин Гарнеттын "Цөөвөр Чононууд"-г ялж , 2-р тойрогтоо Лейкерс-ийг шуугиантайхан 4-н тоглолтонд шүүрдэж орхив. Баруун бүсийн аваргын төлөө хүчирхэг Портленд-ийг мөн 4-н тоглолтонд буулган авснаар аваргын төлөө Никс-чүүдтэй өрсөлдөхөөр шалгарж үлдлээ. Тим-ийн гайхалтай тоглолтын ачаар Никс-ийг ядах юмгүй 5-н тоглолтонд ялснаар 1999 оны НБА-гын аварга цолыг хүртлээ. Мэдээж Тим финалын МЮП шагналыг хүртсэн юм.

1999-2000 оны улиралд Спурс-ын тоглогчдын ихэнхи нь ахимаг тоглогчид болоод байлаа. Тим мэдээж тогтвортой тоглолтоо үзүүлсээр улирлыг 22.3 оноотой дуусгасан юм. Хэдий баг нь 53 улиралд ялсан ч урт удаан хугацааны улирлын дараа ахмад тоглогчдын хувьд хүч тамир нь барагдах ядарж цуцах байдал их тохиолдох болжээ. Тим гэмтлийн улмаас ПО-ын эхний тойрогт бүтэн тоглоогүй ба баг нь Нарнуудад хялбархнаар 4-н тоглолтонд ялагдлаа. Хэдий Тим мөн дахин бүх НБА-гын нэгдүгээр баг мөн хамгаалалтын 1-р багт дахин нэрлэгдсэн ч багийнхаа Rebuild буюу шинээр бүгдийг эхлэж байгаад санаа зовж байлаа.

2000-2001 оны улиралд мэдээж Данкан багаа тэргүүлсээр Лиг-ийн хамгын өндөр болох 58-н ялалттайгаар улирлыг дуусгав. Кентаки их сургуулийн од асан Дерек Андерсон чөлөөт агент-аас Спурсын эгнээнд шилжин ирж дунджаар 15.5 оноо авж хамгаалагчид болох Жонсон , Антонио Даниелс , Терри Портер нарыг тэргүүлж байлаа. Тим ч өөрийн үзүүлдэг тоглолтоо тоглож , үзүүлдэг статистик-уудаа хийж, мөн авдаг шагналуудаа авжээ. Эхний тойрогтоо Минессота-г мөн дахин юм болгосонгүй хожив . Тим энэ ПО-д самбарт үнэхээр мангас шиг байсан ба Мавериксийг мөн дараагын тойрогтоо 4-1-ээр хялбархан хожжээ. Гэвч бүх зүйл Лейкерс-ийн эсрэг нурж унасан ба Кобе Шак 2-ын шоу-нд цэвэр тавиулж 2 жилийнхээ өмнөх өшөө авалтын Лейкерс хийжээ.

2001-2002 оны улиралд бүрэлдхүүнд онцын өөрчлөлт гараагүй ба Дерек Андерсоныг драфтын эрхээр Портленд-тэй наймаалцаж түүний оронд ахмад тоглогч Стив Смит ихэнхи минутыг өнгөрөөх болов. Мөн бүрэлдхүүнд тэр зундаа хамгаалалтын техник нь гойд сайжирсан Брьюс Бовен , Европоос ирсэн рүүкий холбон тоглогч Тони Паркер хуучин холбогч Авери Жонсон-гын орыг нөхөхөөр ирээд байв. Тим ч мэдээж Алдрын Танхимд орохоор тоглолтоо үзүүлсээр л байлаа. Харин Адмиралын нас явж харьж байгаа нь үнэхээр мэдэгдэж байсан тул гаргах минут нь ч багасаж нуруу нам ч бадриун хүчтэй Малик Рөүз-ээр ихэнхидээ солигдох болжээ. Ердөө энэ бяцхан өөрчлөлт хийгдсэн ч Спурс тэр улиралдаа 58 ялсан ба мөн ПО-ын 2-дохь тойрогтоо Лейкерс-ийн өмнө дахин бүдэрсэн юм. Эхний ЛА-д болсон тоглолтонд хожил авч чадсан ч талбай дээрх 2 тоглотондоо ялагдал хүлээснээр тэр улирлаа дуусгажээ.

Тим-ийг өөрийх нь авсан шагналууд нь л бага зэрэг тайтгаруулсан гэдэг. Тэр улиралдаа Тим 25.5 оноо дунджилж, Лигийг самбараас бөмбөг авалт , оновчтой довтолгоо , чөлөөт шидэлт шидсэн тоо зэргээрээ тэргүүлсэн ба улирлын үнэ цэнэтэй тоглогч буюу МВП хүртжээ. Тим өөрийх нь баг нь өөрсдийн хүрж чадах боломжиндоо хүртэл тоглож чадахгүй байгаа гэдэгт итгэсээр л байв.

2002-2003 оны улиралд Спурс-ын домогт тоглогч Адмирал хочит Девид Робинсон түүний сүүлчийн жил байх болно гэдэгээ зарлалаа. Девид дахин аварга авахыг үнэхээр их хүсж байсан ба Тим-ийг Аваргын титэм хүртэх тэр зогсоол руу түүнийг аваачиж чадна гэдэгт итгэж байв. Попович тэр улиралдаа багийн тоглогчдын минутыг шинээр хуваарилсан ба Адмирал-ыг ихэнхидээ амрааж харин Бовен , Стефон Жексон , Роуз , Ману Жинобили-гын тоглох минутыг ихэсгэжээ. Залуухан холбон тоглогч Паркер ч огцом сайжирсан ба өөрийнхөө ажилыг тун сайн хийж тоглолтонд дунджаар 15-аас илүү оноо авдаг болов. Спурс тэр улиралдаа 60-22 гэсэн амжилттайгаар тун өнгөлөг улирлыг дуусгалаа. Одоо ПО тэдний дараагийн зам ....

Тим ч хүртэх ёстой гавьяагаа хүртэж 2-дох дараалсан Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч болсон ба дунджаар 23.3 оноо 12.9 реб 3.9 дамжуулалт гэсэн үзүүлэлттэйгээр тэр улирлаа дуусгажээ. Тим-ийг МВП авахад зарим хүмүүс НьюЖерси нетс-ийн Жейсон Кидд хүртэх ёстой байсан хэмээн мэтгэж байсан ч чухам зөв хүн нь авсан гэдгийг тэр жилийн финал-ын тоглолтонд Тим батлан харуулж чадсан юм. ПО-ын хүнд хэцүү тулаануудыг хийж тэр үеийн Лиг-ийн хамгын элит багууд болох Санс , Маврикс , Лейкерс-ийг дараалан буулган авсны дараа Лигийн аваргын төлөөх тулаанд 2-дохь жилдээ дараалан үлдээд байсан Тор-нуудыг Тим-ийн хүчирхэг тоглолтоор буулган авснаар Тим өөрийнхөө болон багийн түүхэн дэх 2-дох Аваргын бөгжөө ийнхүү хүртжээ. Сүүлийн шийдвэрлэх 6-дах тоглолтонд Тим НБА-гын Финал-ын рекорд болох 8-н блок шотыг гүйцэтгэснээс гадна бараг л quoadrable double буюу 4-н үзүүлэлт 10-аас дээш гарах үзүүлэлт хийх шахсаныг та бүгд сайн мэдэх билээ. Тим цуврал тоглолтонд 32 оноо дунджилж мөн эргэлзээгүйгээр 2-дохь удаагаа Финалын Үнэ цэнэтэй тоглогчоор дахин шалгарсан юм.

Дараа жил нь хэдий Алдарт Ихэр Цамхагын эрин үе дуусаад байсан ч Спурс аварга багийн тоглолтоо Тим-ийн ачаар үзүүлсээр байлаа. Сүүлийн 10-н тоглолтондоо дараалан ялснаар ПО-д үлдэж , Тэр улиралдаа Тим 22.3 оноо , самбараас бөмбөг авалтаар Лиг-т тэр жилийн МЮП болсон Кевин Гарнетт-ийн дараагаар оржээ. Робинсон-ы орыг залгахаар Словен тоглогч бас нэгэн 7-н фут өндөртэй Рашо Нестерович , бараг л аваргын бөгжийн даллага авхуулсан мэт азтай бөгөөд хийморьтой хувь заяатай туршлагатай тоглогч Роберт Орри нарыг багтаа шинээр нэгтгээд байв. Тэр жилийн ПО-д нялх баг болох Мемфис-ийг шүүрдсэн боловч 2-р тойрогтоо мөнхийн өрсөлдөгчид гэж хэлж болох тэр жилдээ Аварга авахын тулд хүн алахаас ч буцахгүй болсон домогт тоглогч Карл Мелоун , Бээлий хочит Гарри Пейтон нарыг эгнээндээ нэгтгэсэн Лейкерс-чуудэд харамсалтайгаар хожигджээ. Лейкерс-ийн хожилуудад Дерек Фишерийн 4-н дольд шидсэн итгэмээргүй шидэлт орж байсныг та бүхэн сайн санаж буй бизээ. Тэр жилийнхээ Аваргын төлөөх тоглолтонд дэндүү хүчирхэг Лейкерс-ийг нэг ч супер одгүй Ларри Браун-ы Бүлүүрүүд хэрхэн гайхалтай хожихыг Тим харж суухдаа чухам дараа жилийг урьдчилан харсан мэт Бүлүүр-ийн эсрэг яаж тогловол зохилтойг тунгааж суусан гэдэг. Спурс дахиад нэг жил хүлээх хэрэг гарлаа.

Дараа жил нь заналт өрсөлдөгч болох Лейкерс-ийн гол тоглогч Шакил Онил дорнод бүс рүү явж , Кобе Брайнт хүчингийн хэрэгт холбогдож тун бараан мэдээгээр дүүрэн байсан нь Лейкерс-ийг Аваргын төлөөх өрсөлдөөнөөс хассан ба энэ нь ч Спурс-ын хувьд сайхан далим болоод байлаа. Тим ч мэдээжийн хэрэг 20 оноо 10-н реб гэсэн үзүүлэлтээ орой болгон үзүүлж , сэлгээнээс Ману-гын гайхалтай тоглолт хүн бүхнийг гайхашруулж байв. Спурс шинээр төвийн тоглогч Назр Мохамед , туршлагатай холын зайн мэргэн бууч Брент Берри нараар эгнээгээ зузаатгаж , Тони паркерийн довтолгооны чадвар улам сайжирч , Брьюс Бовен 2-дохь жилдээ дараалан Бүх Америкийн хамгаалалтын 1-р багт бичигдээд байв. Спурс тэр улиралдаа 59 ялсан ба гэртээ бараг л ялагдаагүй буюу 3-хан ялагдсан сайхан амжилттайгаар өндөрлөжээ. Спурс бүх л талын тоглолттой байв , тэд гадна дотногүй чадварлаг оноо авж , эсрэг багаа гадна дотногүй хүчирхэг хамгаалалтаараа няцааж байлаа. ПО-д мэдээж тэд Аварга авах бүх л зүйлээ хангасан ёстой л уяа нь орсон морь мэт л түүхэлзэж байв.

Баруун бүс-ийн эхний тойрогт гэнэтийн бэлэг барьж мэдэх аюултай Денвер-чүүдтэй таарсан ба 5-н тоглолтонд хялбархан буулгаж авав. Дараагын тойрогт тэр жилээ шуугиан тарьж байсан Сеатл СуперСоникс-чуудтай таарж эхний 2 тоглолтонд буулган авсан ч дараагын 2 тойрогтоо талбай дээр нь дараалан ялагдаж орхив. Гэвч Тим байхад бүх юм дэндүү хялбар байсан ба Тим багаа тэргүүлсээр 5 , 6-дахь тоглолтонд ялалт байгуулснаар Өрнөд бүс-ийн аваргын төлөө шалгаран үлджээ.

Баруун бүсийн аваргын төлөө тэр жилийн МЮП Стив Неш-ийн удирдсан уран чадварлаг тоглолттой Нарнуудын эсрэг тоглохоор болов. Ихэнхи шинжээчид, үзэгчид энэ хаврын хамгын шилдэг буюу аваргын төлөөх тулаан гэж нэрлэж байлаа. Хүн болгон л маш их өрсөлдөөнтэй ширүүн тоглолтыг хүлээж байсан ба Спурс хурц халуун Лиг-ийн хамгын шилдэг довтолгоотой баг болох Нарнуудыг буулгаж авах уу ? эсвэл Лиг-ийн хамгын хатуу чанга цайз мэт ханыг Нарнууд нурааж чадах уу гэсэн асуултын хариуг хүлээж байв. Гэвч Попович-д Нарнуудад сюрприз барих бэлэг байсан ба төдийлөн хүчтэй эсэргүүцэл нарнууд ч үзүүлж чадалгүй байсаар 5-н тоглолтонд Спурс-чууд нарнуудыг буулган авжээ. Одоо Тим-д 3-дахиа аварга авхад ганцхан алхам үлдээд байсан ба өрсөлдөгч баг нь Өнгөрсөн жилийн Лиг-ийн аваргыг дуулиантайхан баавартайхан хүртээд байсан тоглолтын стил төстэй Детройт Пистонсчууд байлаа

2005 оны Финалын тоглолт маш хатуу ширүүн болсон ба 2 баг хоёулаа хамгаалалтыг эрхэмлэдэг байсан тул Тим л ганцаараа Супер Стар-ын хэмжээний оноо авалтыг үзүүлж байсан юм. Тим-ийн эсрэг Коллеж-д тоглож байх үеийн өрсөлдөгч болох Рашеед Валлес , мөн лиг-ийн хамгын шилдэг хамгаалагч болох Бен Валлес нар тулаад байлаа. Талбай дээрээ болсон эхний 2 тоглолтонд Тим айлын хүчирхэг хамгаалалтыг сайн нэвтэлж мөн Ману Жинобили –гын МЮП-ын хэмжээний тоглолтын ачаар Детройт-ыг дараалан ялав. Хүн болгон л энэ үед Детройт-ийг одоо хөнгөхөн хожигдох нь хэмээн ярьж байсан ч жинхэнэ тулаан эхлээгүй байжээ.

Дараагын тоглолтуудаас Детройт галзуу бар мэт улангасан хамгаалж эхлэв. Тим-ийг бөмбөг авах бүх л боломжийг хааж байсан ба үүнээс болж Спурс-ын дундын довтолгоо эмх замбараагаа алдаж Пистонс-чууд талбай дээрээ 2 дараалж ялсан ба цувралын 5-дахь тоглолт мөн Пистонс-ын талбайд болж НБА-гын түүхэнд бичигдэх гайхалтай тоглолт болсон ба нэмэлт цагт Роберт Орри-гын гайхамшигт тоглолтын ачаар Спурс ялсанаар өөрийн талбайдаа буцаж ирлээ.

Детройт НБА-гын хатуу самар гэдгээ ахин нотлож ширүүн тэмцэл үзүүлснээр Спурс-ын талбайд 6-дах тоглолтонд ялалт байгуулснаар цувралын хувь заяа 7-дохь тоглолтонд шийдэгдэхээр болжээ. Долоо дохь тоглолт ч маш өрсөлдөөнтэй болсон ба эхний хагаст Бүлүүрүүд өөрсөддөө тэргүүлэл авчирсан нь тэдний дэндүү нягт хамгаалалтын эсрэг үлдсэн хагас цагт оноогоо нөхөн тэргүүлнэ гэдэг туйлын бэрх даваа байлаа. Гэвч Тим байхад бүх л боломжгүй зүйл биеллээ олдог ажээ. 3-р үеийн Дунд Үеээс Тим багын тоглолт болон хувын тоглолтын жинхэнэ торгон агшиныг харуулсан гайхалтай тоглолт үзүүлж мөн Брьюс Бовен-ы айлын гол хөдөлгөгч мотор болох Чонси Биллапс дээрх шилдэг хамгаалалтын ачаар 81-74-өөр ялалт байгуулснаар Сан Антонио Спурс болон Тим Данкан 3-дахь удаагаа НБА-гын аваргын алдарыг хүртсэн юм. Тим ч мөн Финалын Үнэ цэнэтэй тоглогчын шагналыг 3-дахь удаагаа хүртлээ.

Сүүлийн 6-н жилийн 3-т нь аваргалсан Спурс мэдээж хэрэг 2005-2006 оны хамгын гол аварга авах багт тооцогдож байв. Спурс-д шинээр 2 удаагын бүх одод тоглогч болох Майкл Финли , 1 удаагын бүх оддын тоглогч Ник Ван Эксел нар нэмэгджээ. Спурс ч улирлын эхний 19-н тоглолтын 16-д нь ялалт байгуулан , улирлын туршид тухайн үеийн Лиг-ийн элит баг болох Маврикс-ийн эсрэг Баруун бүс-ийн 1-р гарахын төлөө өрсөлдөж байв. Улирлыг 63-19 гэсэн сайхан амжилттай дуусгажээ. Одоо мөн л шийдвэрлэх ПО-ын тоглолтондоо 9-дөх жилээ дараалан үлдээд байв.

Эхний тойрогтоо тааруухан бүрэлдхүүнтэй Сакраменто гэнэтийн бэлэг барьж чамгүй хүчтэй өрсөлдсөн ч аварга багийн буурь зааж 6-н тоглолтонд буулган авжээ. Дараагын өрсөлдөгч нь тэр жил торгон ирэн дээрээ яваа Маврикс . Эхний тоглолтондоо Данкан хийдгээ хийж 31 оноо авснаар ялалт байгуулав. Гэвч дараагын 3-н тоглолтондоо Новицки , Терри зэрэг тоглогчдын холын зайн оновчтой шидэлтүүдийн гайгаар дараалан ялагдсанаар 3-1 гэсэн хүндхэн байдалд ирсэн юм. Гэвч Бууж өгөх болоогүй ажээ. 5,6-дахь тоглолтондоо ялалт байгуулснаар цувралын хувь заяа 7-дохь тоглолтонд шийдвэрлэгдэхээр болжээ. 7-дохь тоглолтонд хэдий Данкан 41 оноо 15-н реб авж хэнд ч зогсоогдоогүй боловч энэ нь Маврикс-ийг ялахад хангалтгүй байжээ. Үндсэн цаг дуусаж байхад Данкан довтлоход Маврикс-ийхан Данкан дээр алдаа яалтчгүй хийсэн ч шүүгч шүгэл үлээгээгүй ба нэмэлт цагт ялагдал хүлээлээ. Ингээд Тим бас дахиад нэг жил хүлээх шаардлага гарав

2006-2007 оны жил хүсэн хүлээсэн сондгой жил байлаа. Сондгой жил болгон аваргалж буй Спурс-чууд амжилтаа бататгаж чадахуу ? . Өнгөрсөн жилийн алдаандаа дүгнэлт хийсэн Спурс-чууд ч ууртай байлаа. Улирлыг мөн л Данкан үзүүлдэг үзүүлэлтээ үзүүлж 58-24 гэсэн амжилттайгаар өндөрлөв.

ПО-ын эхний тойрогт тэр жилээ улиралд сайн амжилт үзүүлээд байсан хүчирхэг Денвер-ийг 5-н тоглолтонд буулган авж дараагын тойрогтоо тэр жилдээ аварга авах тэмүүллээр дүүрэн байсан Нарнуудтай тулгаржээ. Энэ цуврал тоглолт сайнтай муутай олон янзаар хэлэгддэг. Нарнуудын хувьд оргил жил нь байсныг ч би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ магадгүй Аварга баг гэдэг сэтгэл зүй Спурс-д байсан тул Нар-нуудыг хожиж чадсан гэж би мунхагладаг билээ. Тэгээд ч цуврал 7-н тоглолтонд биш 6-н тоглолтонд шийдэгдсэн юм. Үүнээс цааш Спурс-д бодитой өрсөлдөх баг ч байхгүй байсан тул аварга цол хүртэх нь ойлгомжтой байлаа. Өрнөд бүсийн аваргын төлөө тэр жилээ цойлсон Юта Жазз-ыг 5-н тоглолтонд буулган авсан ба 2007 оны НБА-гын аваргын төлөөх тоглолтонд Залуухан Леброн хүүгийн багийг ядах юмгүй 4-н тоглолтонд шүүрдсэнээр Тимми 4-дөхөө аваргын бөгжийг хүртсэн юм. Финал-ын МВП-г тэр жил ёстой л яг л Финал-ын тоглолтонд сайн тоглосон Тони Паркер хүртжээ. Мэдээж Тим хүртэх ёстой байсан ч угаас өрсөлдөгчөөсөө илт илүү байсан финалын тоглолтонд Тим төдийлөн хүчилж тоглоогүй бас өөрөө ч авах сонирхол төдийлөн их байгаагүй болов уу.