Jump to content

Адольф Хитлер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Адольф Хитлер (Герман: Adolf Hitler; 1889 оны 4-р сарын 20-нд Австрид төрсөн–1945 оны 4-р сарын 30-нд Берлинд нас барсан) Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын (Герман: Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei) удирдагч. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн (Führer und Reichskanzler) байв.

Нюрнбергийн Олон улсын цэргийн шүүх А.Хитлерийн байгуулсан "СС", "СД", "Гестапо" болон Германы Үндэсний Социалист Ажилчны Намын удирдлагыг гэмт хэрэгтнүүд байсан гэж үзсэн.

Эцэг нь Алоис Хитлер (1837—1903). Эх нь Клара Хитлер (төрлөх овог нь Пёльцль, 1860—1907). Адольф Хитлер 1889 оны 4-р сарын 20-ны 18:30 цагт Австрийн Раншофен тосгонд (одоо Браунау ан дер Инн хотын хэсэг) "Померан" зочид буудалд төржээ. Хоёр хоногийн дараа тэрээр Адольф нэрээр загалмайлуулж сахил хүртсэн. Тэр нүүр царайгаараа эхтэйгээ их адилхан төрсөн юм. Нүд, хөмсөгний хэлбэр, ам, чих нь түүнийхтэй яг адилхан байв. 29 настайдаа Адольфийг төрүүлсэн Клара өмнө гурван хүүхдээ алдсан учраас түүнийг илүү их хайрладаг байжээ.

Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож одон медалиар шагнуулсан дайчин Хитлер 1920 онд Нацист намын анхны хэлбэр болсон Германы Ажилчны нам (герман. Deutsche Arbeiterpartei, DAP) -д элсэж, 1921 онд удирдагч нь болжээ. 1923 онд бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн дараа шоронд хоригдоод гарч ирээд үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн өвөрмөц илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан олны дэмжлэг авч чаджээ. Улмаар Хитлер 1933 онд Германы канцлер болж удалгүй тоталитар фашист дарангуйллыг тогтоожээ. Хитлер Германы газар нутгаа тэлэх зорилгыг гадаад бодлогодоо тууштай баримталж, улсынхаа нөөц баялаг, эдийн засгийг энэхүү зорилгод чиглүүлж байлаа. Тэрээр Вермахтыг дахин сэргээж 1939 оны 9-р сарын 1-нд Польшийг довтлон эзэлсэн нь Европт Дэлхийн хоёрдугаар дайны эхлэлийг тавьсан гэж түүх судлаачид үздэг.[1] Гурван жилийн дотор Герман, Тэнхлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнхи хэсэг, Африк, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн ихээхэн хэсгийг эзэлж авлаа. Гэвч Холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа авч, 1945 онд Германыг бүх талаас нь эзлэн довтлов. Түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор 6 сая еврейг аймаглан устгаж (Холокост) нийт 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон юм[2].

1945 онд дайн дуусч байхад Хитлер олон жил нууц амраг нь байсан Эва Браунтай гэрлэжээ. 40 хүрэхгүй цагийн дараа шинэхэн гэрлэсэн хос хамт амиа егүүтгэсэн.Гэвч тэрээр үзэл бодолдоо үнэн ч хүн байсан өөрийн бүтээсэн улсаа холбоотнуудын улсуудад яаж захирахын харж тэвчээгүй хүмүүс түүнийг мангас гэдэг ч тэрээр улсаа агуу болгосон баатар юм.

[3]
 Commons: Adolf Hitler – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Зураг, видео
Илтгэл, ном хэвлэл
  1. Keegan 1989
  2. Niewyk, Donald L. (2000). The Columbia Guide to the Holocaust. Columbia University Press. p. 45. ISBN 0231112009. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  3. Wistrich, Robert S. (1995). Who's Who In Nazi Germany?. London: Routledge. ISBN 978-0415118880. Татаж авсан: 2008-09-07.