Вашингтон (хот)
Вашингтон
Washington, D.C. | |
---|---|
Колумбийн тойрог District of Columbia | |
К.Т., Тойрог | |
"Манай улсын нийслэл" (марш)[1] | |
Улс | АНУ |
Байгуулагдсан | 7 сарын 16, 1790 |
Зохион байгуулагдсан | 2 сарын 27, 1801 |
Нэгтгэсэн | 2 сарын 21, 1871 |
Өөртөө захирах эрх | 12 сарын 24, 1973 |
Үгийн гарал | |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга–зөвлөл |
• Хотын дарга | Муриэл Баузер (АН) |
• Тойргийн зөвлөл | Жагсаалт[2] |
• АНУ-ын Танхим | Элеонор Холмс Нортон (АН), Төлөөлөгч (Өргөн) |
Газар нутаг | |
• Холбооны нийслэл болон тойрог | 177.0 км2 (68.35 бээр2) |
• Газар | 158.32 км2 (61.126 бээр2) |
• Ус | 18.71 км2 (7.224 бээр2) |
Хамгийн өндөр цэг | 125 м (409 фут) |
Хүн ам | |
• Холбооны нийслэл болон тойрог | 689,545 |
• Тооцоо (2023)[4] | 678,972 |
• Байр | Хойд Америкад 64-т АНУ-д 23-т |
• Нягтрал | 4,355.39/км2 (11,280.4/бээр2) |
• Хотын нутаг | 5,174,759 (АНУ: 8-д) |
• Нягтрал | 1,543.4/км2 (3,997.5/бээр2) |
• Бөөгнөрөл | 6,304,975 (АНУ: 7-д) |
Иргэдийн нэршил | Вашингтончууд[7][8] |
ДНБ | |
• Холбооны тойрог | $144.0 тэрбум (2022) |
• КТ-ВА-МД-БВ (MSA) | $660.6 тэрбум (2022) |
Цагийн бүс | UTC−5 (EST) |
• Зун (ЗЦ) | UTC−4 (EDT) |
ЗИП кодууд | 20001–20098, 20201–20599, 56901–56999 |
Бүсийн дугаар | 202 болон 771[11][12] |
ISO 3166 код | US-DC |
Нисэх буудлууд | |
Төмөр замууд | |
Вэб сайт | dc |
Вашингтон (Англи: Washington) буюу Колумбийн тойрог (Англи: District of Columbia) нь 1790 оны 7 сарын 16-нд байгуулагдсан, Америкийн Нэгдсэн Улсын нийслэл юм. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэсэн. Колумбын тойрог нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржини, баруун хойд, зүүн хойд, зүүн өмнөд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэнэ. Тойргийн суурин хүн ам нь 588,292 боловч ажлын 7 хоногуудад ирж ажиллах хүмүүсийг нэмэхэд ннэг сая гаруйд хүрнэ. Вашингтоны метрополи газар нутгийн (бүрэлдэхүүнд нь Колумбийн тойрог орно) хүн ам нь 5.3 сая бөгөөд энэ нь улсдаа наймд жагсана.
АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтад мужуудаас ялгарах холбооны тойрог нь улсын нийслэл байх тухай бичсэн байдаг. Холбооны засгийн газрын гурван салбарын төвүүд нь гурвуулаа тойрогт байрлах бөгөөд үүнээс гадна олон хөшөө дурсгал, музэй байдаг. Вашингтонд 172 тооны гадаадын элчин сайдын яамд, мөн Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан, Америкийн Орнуудын Байгууллага, Интер-Америкийн Хөгжлийн Банк зэрэг олон байгууллагуудын төвүүд байрлана.
АНУ-ын Конгресс нь Вашингтоныг шууд, бүрэн захирдаг бөгөөд ард иргэд нь мужуудаас өөрсдийгөө удирдах эрх багатай юм. Тойрог нь санал өгдөггүй, Конгрессийн төлөөлөгчтэй боловч сенаторгүй. Хэрэв Вашингтон нь муж байсан бол газар нутгаараа хамгийн сүүлд (Рөүд-Айлендийн дараа), хүн амаараа сүүлээсээ хоёрт (Вайомингийн өмнө), нягтшилаараа нэгт, мужийн нийт бүтээгдэхүүнээрээ 35-д, Африк Америкчуудын хувиараа нэгт орно.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Вашингтон | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Вашингтон
Эх сурвалж: WMO 1961–1990; wetterkontor.de
|
Вашингтоны Монголчууд
[засварлах | кодоор засварлах]Вашингтонд урт богино хугацаагаар ажилладаг ба цагаачилсан 5000 гаруй Монголчууд амьдардаг. Вашингтоны Монголчууд бүгд идэвхитэйгээр Америкийн хөгжлөөс суралцаж боловсрол чадвараа дээшлүүлэн Америкийн өдөр тутмын амьдралд хөл нийлүүлэн ажиллаж амьдарч Монголын ба Америкийн хөгжлийг ойртуулхад чухал нөлөө үзүүлдэг юм. Сүүлийн жилүүдэд Монголчууд Вашингтонд машин засварын үйлчилгээ, чулуун гоёл чимэглэлийн үйлдвэр, хувийн ТВ, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, дизайн зэрэг цөөнгүй салбаруудад өөрсдийн бизнесээ нээж олон үндэстний их гүрэнд өөрсдийн байр суурийг олсоор байна. Мөн Америкийн олон төрлийн компаниуд, төрийн байгууллагуудад чухал удирдлагын албан тушаалуудад ч тэндхийн их сургуулийг амжилттай төгссөн Монголчууд орж ажиллаж карьерээ дээшлүүлдэг юм.
Хамтын ажиллагаатай хотууд
[засварлах | кодоор засварлах]Вашингтон хот 14 хамтын ажиллагаатай хотуудтай:[13]
- Тайланд Бангкок, Тайланд, 1962 оноос хойш
- Сенегал Дакар, Сенегал, 1980 оноос хойш
- Хятад Бээжин, Хятад, 1984 оноос хойш
- Бельги Брюссель, Бельги, 1985 оноос хойш
- Франц Парис, Франц, 2000 оноос хойш
- Грек Афин, Грек, 2000 оноос хойш
- Өмнөд Африк Преториа, Өмнөд Африк, 2002 оноос хойш
- Гана Аккра, Гана, 2006 оноос хойш
- Өмнөд Солонгос Сөүл, Өмнөд Солонгос, 2006 оноос хойш
- Нэгдсэн Хаант Улс Сандерлэнд, Их Британи, 2006 оноос хойш
- Турк Анкара, Турк, 2011 оноос хойш
- Итали Ром, Итали, 2011 оноос хойш
- Бразил Бразилиа, Бразил, 2013 оноос хойш
- Этиоп Аддис Абеба, Этиоп, 2013 оноос хойш
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны цахим хуудас
- Вашингтоны талаар, Конгрессийн номын сангаас
- Commons: Вашингтон хот – Викимедиа дуу дүрсний сан
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Imhoff, Gary (October 1999). "Our Official Songs". DC Watch. Архивласан огноо February 19, 2012. Татаж авсан: February 7, 2012.
- ↑ Councilmembers Архивлагдсан Гуравдугаар сар 20, 2023 at the Wayback Machine, Washington, D.C. Accessed March 20, 2023. "Thirteen Members make up the Council: a representative elected from each of the eight wards; and five members, including the Chairman, elected at-large."
- ↑ "QuickFacts: Washington city, District of Columbia". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Архивласан огноо January 28, 2023. Татаж авсан: January 21, 2023.
- ↑ "Annual Estimates of the Resident Population for Counties in District of Columbia: April 1, 2020 to July 1, 2023 (CO-EST2023-POP-11)". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Архивласан огноо March 18, 2024. Татаж авсан: March 19, 2024.
- ↑ "List of 2020 Census Urban Areas". census.gov. United States Census Bureau. Архивласан огноо January 14, 2023. Татаж авсан: January 8, 2023.
- ↑ "Annual Estimates of the Resident Population for Metropolitan Statistical Areas in the United States and Puerto Rico: April 1, 2020 to July 1, 2023 (CBSA-MET-EST2023-POP)". United States Census Bureau. Архивласан огноо March 14, 2024. Татаж авсан: March 19, 2024.
- ↑ "Demonyms for people from the USA". The Geography Site. Архивласан огноо May 21, 2017. Татаж авсан: April 12, 2017.
- ↑ "Demonym". addis.com. Эх хувилбараас архивласан: April 13, 2017. Татаж авсан: April 12, 2017.
- ↑ "Gross Domestic Product by County and Metropolitan Area, 2022" (PDF). Эдийн засгийн шинжилгээний товчоо. Архивласан (PDF) огноо December 13, 2023. Татаж авсан: December 7, 2023.
- ↑ "Total Gross Domestic Product for Washington-Arlington-Alexandria, DC-VA-MD-WV (MSA)". fred.stlouisfed.org. Архивласан огноо November 13, 2023. Татаж авсан: January 3, 2024.
- ↑ D.C.'s New (771) Area Code Will Start Being Assigned In November Архивлагдсан Дөрөвдүгээр сар 26, 2021 at the Wayback Machine(Retrieved April 26, 2021, from DCist.com)
- ↑ 771 will be new D.C. area code, supplementing venerable 202 Архивлагдсан Арваннэгдүгээр сар 29, 2020 at the Wayback Machine(Retrieved April 26, 2021, from Washington Post)
- ↑ DC Sister Cities