Монгол Улсын Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгч | |
---|---|
Хандах хэлбэр | Эрхэмсэг ноён |
Статус | Төрийн тэргүүн |
Residence | Их Тэнгэр цогцолбор дахь Ерөнхийлөгчийн ордон |
Суудал | Улаанбаатар, Монгол |
Нэр дэвшүүлэгч | Улсын Их Хурал Төлөөлөлтэй улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулдаг |
Томилогч | Олон нийтийн шууд санал |
Бүрэн эрхийн хугацаа | 6 жил; 1 удаа |
Бүрдүүлэгч хэрэгсэл | Монгол Улсын Үндсэн Хууль |
Inaugural holder | Пунсалмаагийн Очирбат |
Алба бий болсон | 3 9 сарын 1990 |
Deputy | Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч (1990-1992) Улсын Их Хурлын Дарга (1992-одоо үе) |
Цалин | Жилийн 39,638,357 ₮ (2021)[1] |
Вэб сайт | president.mn |
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч юм. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар /1992 оны Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын түүхэнд 4 дэх Үндсэн хууль юм/ БНМАУ гэдэг нэрийг Монгол улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1993 онд Монгол улсын анхны Ерөнхийлөгч болон дахин сонгогдсон.
Ерөнхийлөгч нар
[засварлах | кодоор засварлах]Монгол Ардын Хувьсгалт Нам Монгол Ардын Нам Монголын Ардчилсан Нам Ардчилсан Нам Ардчилсан Нам
№ | Зураг | Бүтэн нэр (амьдралын он жил) |
Сонгууль | Бүрэн эрхийн хугацаа | Бүрэн эрхийн хугацаа (өдрөөр) |
Аль намаас дэвшиж сонгогдсон | |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Пунсалмаагийн Очирбат (1942 оны 1 сарын 23) |
— | 1992 оны 2 сарын 12 |
1993 оны 6 сарын 6 |
481 | Монгол Ардын Хувьсгалт Нам | |
(1) | 1993 | 1993 оны 6 сарын 6 |
1997 оны 6 сарын 20 |
1476 | Монголын Ардчилсан Нам | ||
2 | Нацагийн Багабанди (1950 оны 4 сарын 22) |
1997 | 1997 оны 6 сарын 20 |
2001 оны 6 сарын 6 |
1448 | Монгол Ардын Хувьсгалт Нам | |
2001 | 2001 оны 6 сарын 6 |
2005 оны 6 сарын 24 |
1480 | ||||
3 | Намбарын Энхбаяр (1958 оны 6 сарын 1) |
2005 | 2005 оны 6 сарын 24 |
2009 оны 6 сарын 18 |
1456 | Монгол Ардын Хувьсгалт Нам | |
4 | Цахиагийн Элбэгдорж (1963 оны 3 сарын 8) |
2009 | 2009 оны 6 сарын 18 |
2013 оны 7 сарын 10 |
1484 | Ардчилсан Нам | |
2013 | 2013 оны 7 сарын 10 |
2017 оны 7 сарын 10 |
1462 | ||||
5 | Халтмаагийн Баттулга (1963 оны 3 сарын 3) |
2017 | 2017 оны 7 сарын 10 | 2021 оны 6 сарын 25 | 1447 | Ардчилсан Нам | |
6 | Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны 6 сарын 14) |
2021 | 2021 оны 6 сарын 25 | Монгол Ардын Нам |