Jump to content

Сэвэгзарам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хүнсний сэвэгзарам-с чиглүүлэгдэв)
Хүнсний сэвэгзарам
Гурван зүйл сэвэгзарамын үр.
Гурван зүйл сэвэгзарамын үр.
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
(зэрэглэлгүй) Розид
Баг: Цэцэгт буурцагтан
Овог: Буурцагтан
Дэд овог: Цэцэгт буурцагтан
Бүл: Буурцагт
Төрөл: Сэвэгзарам
Зүйл: Хүнсний сэвэгзарам
Латин нэр
Lens culinaris
Medik.


Сэвэгзарам буюу Хүнсний сэвэгзарам (Латин: Lens culinaris, Англи: lentil) буурцагтны овгийн, өтгөн, 40 см орчим өндөртэй, нэг наст ургамал. Түүний линз хэлбэрийн үрийг хүнсэнд хэрэглэдэг ба тэр нь хонхорцог дотор (вандуйтай адил) боловсорно. Нэг хонхорцогт ихэвчлэн хоёр үр байрлана. Үр нь шар, улбар шар, улаан ногоон, хүрэн, бор, хар өнгөтэй.[1] Хэмжээний хувьд мөн олон янз ба түүнийг хальстай, цэвэрлэсэн, хуваасан, буталсан байдалтайгаар худалдаанд гаргадаг.

Сэвэгзарам нь неолитын үеэс эхлэн хүнсэнд хэрэглэгдэж ирсэн ба Ойрх Дорнодод тарималжуулсан анхны ургамлуудын нэг. 9500-13000 жилийн өмнө хүн сэвэгзарамыг хүнсэнд хэрэглэж байсан гэдэг нь Археологийн олдворуудаар тогтоогдсон.[1]

Сэвэгзарам таримал (цэцэглэхийн өмнө)
Улаан ба бор үр
  • Бор / Испанийн Pardina сэвэгзарам
  • Францын ногоон / бараан толботой хөх ногоон сэвэгзарам
  • Ногоон
  • Хар / Beluga сэвэгзарам[2]
  • Шар / дотор тал нь улаан сэвэгзарам
  • Улаан (Red Chief) / хальсалсан шар сэвэгзарам
  • Эстонийн ногоон / жижиг ногоон сэвэгзарам
  • Ричлий (Richlea) / дунд хэмжээтэй ногоон сэвэгзарам
  • Лейрд (Laird) / том ногоон сэвэгзарам
  • Алтан петит (Petite Golden) / хальсалсан сэвэгзарам
  • Масуур (Masoor) / хар хальстай дотор тал нь улбар шар сэвэгзарам
  • Улаан хүрэн петит (Petite crimson/red) / цэвэрлэсэн Масуур сэвэгзарам
  • Макачиадос (Macachiados) / Мексикийн том шар сэвэгзарам

Сэвэгзарамын үрийг хэмжээ болон хальсалсан эсэхээс хамааруулан 10 - 40 мин болгоно. Улаан сэвэгзарам нь газар амттай байдаг. Сэвэгзарамыг Өмнөд Ази ба Баруун Ази, Газар дундын тэнгис орчмын бүх орнууд хүнсэнд хэрэглэдэг. Цагаан будаатай адил боловсрох хугацаатай тул түүнийг цагаан будаатай хамт жигнэн хэрэглэдэг. Сэвэгзарам ба цагаан будаагаар хийсэн хоолыг Баруун Азид mujaddara эсвэл mejadra гэдэг. Энэ хоол нь Энэтхэг ба Пакистанд мөн өргөн хэрэглэгддэгээс гадна, түүнтэй ижил төстэй (kushari) хоол Египетийн үндэсний хоёр хоолны нэг юм. Сэвэгзарам ба гахай эсвэл тахианы махтай шөлийг (хямд ба тэжээллэг) Европ ба Өмнөд, Хойд Америкт хэрэглэж ирсэн.

Тэжээллэг чанар ба эрүүл мэндэд нөлөөлөх нь

[засварлах | кодоор засварлах]
Сэвэгзармын үр (түүхий, хуурай)
100 g (3.5 oz) дахь тэжээллэг чанар
Энерги1,477 kJ (353 kcal)
60 g
сахар2 g
хүнсний эслэг3.1 g
1 g
26 g
Витамин
Тиамин (B1)
(76%)
0.87 mg
Рибофлавин (B2)
(18%)
0.211 mg
Ниацин (B3)
(17%)
2.605 mg
line-height:1.1em
(42%)
2.120 mg
Витамин В6
(42%)
0.54 mg
Фолат (B9)
(120%)
479 μg
Витамин С
(5%)
4.4 mg
Эрдэс
Кальци
(6%)
56 mg
Төмөр
(58%)
7.54 mg
Магни
(34%)
122 mg
Фосфор
(64%)
451 mg
Кали
(20%)
955 mg
Натри
(0%)
6 mg
Цайр
(50%)
4.78 mg
Бусад
Ус10.4 g

Хувийн хэмжээг, АНУ-ын тогтоосон, насанд хүрсэн хүний хэрэглэх хэмжээнээс үндэслэсэн.
Эх сурвалж: USDA Nutrient Database

Түүний нийт энергийн 30 хувийг уураг бүрдүүлдэг. Уургийн агууламжаараа Шош ба самрын ургамлуудаас шар буурцаг ба олсны дараа гуравт ордог. Изолейцин ба лизин зэрэг чухал амин хүчлүүдийг агуулдаг. Сэвэгзарам нь Дэлхийн олон оронд хямд уургийн эх үүсвэр болдог, ялангуяа Баруун Ази ба Энэтхэгийн хойг зэрэг цагаан хоолтон ихтэй газарт. Сэвэгзарам нь метионин ба цистеин зэрэг чухал амин хүчлүүдийг бага агуулдаг. Гэхдээ соёлуулсан сэвэгзарам нь шаардлагатай бүхий л амин хүчлүүдийг хангалттай хэмжээгээр агуулдаг.

Сэвэгзарам нь нүүрс ус, витамин М, витамин В1 ба эрдэс бодисуудыг агуулдаг. Улаан эсвэл сарнайн ягаан сэвэгзарам нь ногооноос бага нүүрс ус агуулдаг (11%/31%). Health (эрүүл мэнд) сэтгүүл сэвэгзарамыг дэлхийн таван шилдэг эрүүл хүнсний нэгд тооцсон.

Түргэн шингэдэг цардуулын (RDS) агууламж багатай (5%), удаан боловсордог цардуулын (SDS) агууламж ихтэй (30%) учир чихрийн шижин өвчтэй хүмүүст нэн тохиромжтой. Цардуулын 65 хувь нь RS1 ангилалд багтдаг үл шингэх цардуул юм. Энэ ангиллын цардуул нь маш тогтвортой ба 32 хувь нь амилозоос бүрддэг.

Сэвэгзарам нь зарим нэг хүнсний бус чанарыг агуулдаг. Жишээ нь, трипсины идвэхгүйжүүлэгчийг бодисуудыг агуулдагаас гадна, фитатын өндөр агууламжтай. Трипсин нь хоол боловсруулахад оролцдог фермент бол, фитат нь хүнсний эрдсүүдийн биохангамжыг буруулдаг. Сэвэгзарамыг шөнийн турш бүлээн усанд хэвтүүлснээр фитатын агууламжийг бууруулж болдог.

Сэвэгзарам нь төмрийн сайн эх үүсвэр ба 200 грамм бүтээгдэхүүнд хүний хоногийн төмрийн хэрэгцээ агуулагддаг.

Газар тариалангийн ач холбогдол

[засварлах | кодоор засварлах]

2020 онд дэлхийн сэвэгзарамын үйлдвэрлэл 6.5 сая тонн байсан ба 45 хувийг Канад, 18 хувийг Энэтхэг улс үйлдвэрлэсэн.[3] Манай оронтой ижил уртрагт байрлах Канад улсын Саскачеван муж нь сэвэгзарамын гол үйлдвэрлэгч ба тус улсад үйлдвэрлэж байгаа сэвэгзарамын 95 хувийг энэ мужид ургуулдаг.[4] Бусад буурцагт ургамалуудтай нэгэн адил сэвэгзарам нь агаарын азотыг фиксацилдаг хөрсний ризобиатай симбиоз харилцаанд ордог. Мөн үржил шим муутай хөрсөнд ургах чадвартай, хүйтэн тэсвэрлэх чадвар өндөртэй зэрэг нь түүнийг манай оронд амжилтай тариалах боломжийг олгодог.

Сэвэгзарамын үйлдвэрлэл – 2020
Улс (сая тонн)
 Канад 2.9
 Энэтхэг 1.2
 Австрали 0.5
 Турк 0.4
 Америкийн Нэгдсэн Улс 0.3
 Балба 0.3
Нийт 6.5
Эх сурвалж: НҮБ-ын ХХААБ[3]
  1. 1.0 1.1 Leah A. Zeldes (16 February 2011). "Eat this! Lentils, a prehistoric foodstuff". Dining Chicago. Chicago's Restaurant & Entertainment Guide. Эх хувилбараас архивласан: 24 Тавдугаар сар 2015. Татаж авсан: 4 August 2011.
  2. "Cook's Thesaurus: Lentils". Foodsubs.com. Татаж авсан: 15 December 2015.
  3. 3.0 3.1 "Production of lentils in 2020; Crops/World Regions/Production Quantity from pick lists". United Nations, UN Food and Agriculture Organization, Statistics Division (FAOSTAT). 2022. Татаж авсан: 20 March 2022.
  4. "Lentil production". Lentils.org, Saskatchewan Pulse Growers. 2022. Татаж авсан: 20 March 2022.
 Commons: Lens culinaris – Викимедиа дуу дүрсний сан