6 сарын 4
Appearance
Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 155 дахь (өндөр жил бол 156 дэх) өдөр юм. Мөн он дуустал 210 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1411 - Францын хаан VI Шарль хаан Рокефорт-сюр-Сульцон хотын ард иргэдэд нутгийн онцлог бүхий бяслагаа хэдэн зууны туршид хийх дархан эрх олгов.
- 1561 - Лондон хотын Гэгээн Павелын сүмийн оройд аянга буусны улмаас шатав. Сүмийг дахиж хэзээ ч сэргээн засварлаагүй билээ.
- 1783 - Францын зохион бүтээгч Монгольферийн ах дүүс агаарын бөмбөлөгөөр нисэж олон нийтэд харуулав.
- 1784 - Дэлхийн түүхэнд анх удаагаа Элизабет Тибль гэх эмэгтэй агаарын бөмбөлөгөөр нисчээ. Тэрээр 45 минутын турш 1500 метрийн өндөрт ниссэн байна.
- 1792 - Английн нэрт аялагч, ахмад Жорж Ванкувер одоогийн АНУ-аас хойд зүгт нэгэн арлыг нээж улмаар "Пюжет Саунд" гэх нэр хайрлажээ.
- 1812 - АНУ-ын Луйзана муж нэгдсэн улсын бүрэлдэхүүнд багтсаны дараа тус мужийн газар нутгийг шинэчлэн тогтоож, улмаар Луйзанад багтаж байсан газар нутгийг Миссури мужид шилжүүлэхээр болов.
- 1859 - Италийн тусгаар тогтнолын дайн: Магентагийн тулаанд Луй-Наполеон нараар удирдуулсан Францын арми Австрийн армийг буулган авав.
- 1862 - Америкийн иргэний дайн: Холбоотны цэргүүд Миссисипи голын эрэгт орших Форт Пиллоу тосгоныг нүүлгэн шилжүүлж, Теннеси мужийн Мемфис хотын харьяанд нийлүүлэв.
- 1878 - Киприйн конвенц: Османы эзэнт гүрэн Киприйг Их Британид шилжүүлсэн ч, цолны нэрээ хэвээр үлдээжээ.
- 1896 - Автомашин зохион бүтээгч Хенри Форд уурын хөдөлгүүрт "Фордын дөрвөн дугуйт" өөрөө явагч хэрэгслийг амжилттай туршив.
- 1912 - АНУ-ын Массачусетс муж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг анх удаа тооцсон анхны улс болжээ.
- 1917 - Пулитцерийн шагналыг анх удаа олгож эхлэв. Лаура Ричардс, Мауд Эллиотт нар Жулиа Вард Хоуын намтараар шилдэг намтар зохиолын шагнал хүртжээ. Харин Жеан Жюл Юссеран "Америкийн өнгөрсөн ба одоо" бүтээлээрээ түүхийн шилдэг ном, "Нью-Йорк Ворлд" сонины сэтгүүлч Херберт Суоп сэтгүүл зүйн шагнал хүртсэн байна.
- 1919 - Эмэгтэйчүүдийн эрх: АНУ-ын Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуульчлав.
- 1920 - Дэлхийн нэгдүгээр дайны дараа сөргөлдөгч талуудад байсан Унгар улс "Трианоны тунхаг"-т гарын үсэг зурснаар газар нутгийнхаа 71 хувь, хүн амынхаа 63 хувийг алдав.
- 1928 - Японы тагнуулын албадын оролцоотойгоор Бүгд найрамдах Хятад улсын Ерөнхийлөгч Жанг Зуолины амь насанд халдав.
- 1932 - Мармадюк Грөу гэгчийн удирдлаг дараа Чили улсад төрийн эргэлт хийв. Улмаар Бүгд найрамдах социалист Чили улс байгуулагдсан ч удаан оршин тогтноогүй юм.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Данкөркөд цэрэг төвлөрүүлэх ажиллагаа бүрэн дуусав. Эхний тулаанд ялагдал хүлээсний дарааа Британийн талаас 338 мянган цэргийг төвлөрүүлжээ. Үүний дараа Уинстон Черчиль Нийтийн танхимд "Бид далайн эрэг дээр байлдах болно" гэж мэдэгдсэн юм.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы тэнгисийн цэргийн адмирал Нагүми Чүичи Хавайн бүлэг арлын нэг хэсэг "Мидвей" аралд цэрэг оруулах тушаал буулгав.
- 1943 - Аргентин улсад төрийн эргэлт болж Рамон Кастиогийн засаглал нуран унав.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын тавдугаар арми Ромыг хотыг эзлэв. Ингэснээр Германы 14 дүгээр арми хойд зүгт ухарчээ.
- 1961 - Хүйтэн дайн: ЗХУ-ын удирдагч Никита Хрущёв Зүүн Германтай тусдаа гэрээ байгуулж, Америк, Британи, Францын хүчнээс хамгаална гэдгээ мэдэгдэв. Ингэснээр Берлиний хямрал эхэлжээ.
- 1970 - Тонга улс Их Британиас тусгаар тогтнов.
- 1975 - АНУ-ын Калифорни мужийн захирагч Жерри Браун Калифорни мужийн хөдөө аж ахуйн хөдөлмөрийн харилцааны хуульд гарын үсэг зурав. Ингэснээр АНУ-д анх удаагаа тариалан эрхлэгчид хамтын хэлэлцээрт орох эрх хангагдсан билээ.
- 1979 - Гана улсад нисэх хүчний дэслэгч Жерри Роулингс төрийн эргэлт хийж, генерал Фред Акуффогийн засаглалыг түлхэн унагажээ.
- 1986 - АНУ-ын цэргийн тагнуулын нууц тайланг Израилын талд өндөр үнээр худалдсан Жонатан Поллардыг гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноов.
- 1988 - Казахстан улсын Арзамас мужийн Горький хотод химийн хорт бодит тээвэрлэж явсан галт тэрэгтэй гурван автомашин мөргөлдөж 91 хүн амиа алдаж, 1500 хүн гэмтжээ.
- 1989 - Исламын бүгд найрамдах Иран улсын Дээд Ассемблейн ээлжит хуралдаанаас тус улсын Дээд Удирдагчаар Али Хамениг сонгов.
- БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьменийн талбайд болсон жагсаалыг намжаах зорилготой цэргийн ажиллагааны улмаас 250-10 гаруй мянган хүний амь нас хохирчээ. Чухам хэдэн хүний амь нас хохирсон нь одоо ч тодорхой болоогүй.
- ЗХУ-ын Уфа хотын ойролцоо байгалийн хий тээвэрлэж явсан хоёр галт тэрэг мөргөлдөж 575 хүн амиа алдаж, хийн хоолой сүйджээ.
- 1998 - АНУ-ын Оклахома хотод бөмбөг дэлбэлсэн Терри Николс гэгчид бүх насаар нь хорих ял оноов.
- 2010 - АНУ-ын сансар судлалын түүхэнд арилжааны зорилготой "SpaceX" хөтөлбөрийн анхны хөлөг болох "Falcon 9" пуужин амжилттай хөөрөв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1394 - Дани, Норвеги, Шведийн хатан хаан Филиппа (1430 онд нас барсан)
- 1704 - Сайжруулсан ган зохион бүтээгч Бенжамин Хантсмен (1776 онд нас барсан)
- 1738 - Их Британийн хаан III Жорж (1820 онд нас барсан)
- 1744 - Фергюсоны галт зэвсгийг зохион бүтээгч Патрик Фергюсон (1780 онд нас барсан)
- 1821 - Хаант Оросын яруу найрагч, уран зохиолч Аполлон Николаевич Майков (1897 онд нас барсан)
- 1829 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 12 дахь ёкозүна Жинмакү Кюгоро (1903 онд нас барсан)
- 1867 - Финландын зургаа дахь Ерөнхийлөгч Карл Густаф Эмиль Маннерхайм (1951 онд нас барсан)
- 1877 - Нобелийн шагналт Германы химич Хайнрих Отто Вайлэнд (1957 онд нас барсан)
- 1885 - Аргентин улсын 26 дахь Ерөнхийлөгч Артуро Раусон (1952 онд нас барсан)
- 1910 - Усны хийн завь зохион бүтээгч, Английн инженер Кристофер Кокерелл (1999 онд нас барсан)
- 1915 - Мали улсын анхны Ерөнхийлөгч Модибо Кейта (1977 онд нас барсан)
- 1916 - Нобелийн шагналт Америкийн биохимич Роберт фюрготт (2009 онд нас барсан)
- 1924 - Самоа улсын тав дахь Ерөнхий сайд Тофилау Эти Алесана (1999 онд нас барсан)
- 1929 - Грек улсын тав дахь Ерөнхийлөгч Каролос Папулиас
- 1947 - Австрийн 25 дахь канцлер Виктор Клима
- 1951 - Олимпын аварга, Европын хошой аварга Польшийн халхалттай гүйгч Бронислав Малиновски
- 1952 - Польшийн тав дахь Ерөнхийлөгч Бронислав Коморовски
- 1956 - Америкийн жүжигчин Кийт Дейвис
- 1961 - Унгарын зургаа дахь Ерөнхий сайд Ференч Гюршани
- 1962 - Олимпын мөнгөн медальт Польшийн унадаг дугуйч Зенон Яскула
- 1970 - Олимп, дэлхийн гурван удаагийн аварга Италийн цаначин Дебора Компаниони
- 1971 - Бүгд найрамдах ардчилсан Конго улсын Ерөнхийлөгч Жозеф Кабила
- 1975 - Английн хошин шогч, жүжигчин Расселл Брэнд
- Нэрт жүжигчин, найруулагч Анжелина Жоли
- 1978 - "Готам" цувралын Пенгвиний дүрээр алдаршсан жүжигчин Робин Лорд Тейлор
- 1982 - Олимпын мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Кенийн марафонч Абел Кируи
- 1983 - Кот Дивуарын хөлбөмбөгч Эммануэл Эбуэ
- 1985 - Олимп, дэлхийн аварга Америкийн уран гулгагч Эван Лисачек
- Германы хөлбөмбөгч Лукас Подолски
- 1989 - Дэлхийн дөрөв, Европын нэг удаагийн аварга Польшийн зээрэнцэг шидэгч Павел Фаидек
- 1991 - Италийн хөлбөмбөгч Лоренцо Инсинье
- 1999 - Өмнөд Солонгосын жүжигчин Ким Со Хён
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1134 - Шведийн хаан I Магнус (1106 онд төрсөн)
- 1830 - Боливын хоёр дахь Ерөнхийлөгч Антонио Хосе де Сукре (1795 онд төрсөн)
- 1872 - Нидерландын Ерөнхий сайд Йохан Рудольф Торбек (1798 онд төрсөн)
- 1933 - Туркийн нэрт яруу найрагч Ахмет Хашим (1884 онд төрсөн)
- 1941 - Германы эзэн хаан II Вилгельм (1859 онд төрсөн)
- 2002 - Перу улсын 42 дахь Ерөнхийлөгч Фернандо Белонде Терри (1912 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах] Commons: 6 сарын 4 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан