Айраг нуур
Харагдац
Айраг нуур | |
---|---|
Landsat хиймэл дагуулаас авсан зураг | |
Байршил | Увс, Монгол улс |
Солбицол | 48°53′N 93°25′E / 48.883°N 93.417°EСолбицол: 48°53′N 93°25′E / 48.883°N 93.417°E |
Онцлог | цэнгэг уст |
Нуурт цутгах | Завхан гол, Хүнгүйн гол |
Нуураас гарах | Хяргас нуур |
Ай савд багтдаг орон | Монгол, Орос |
Урт | 18 км |
Өргөн | 13 км |
Талбай | 143.3 км² |
Дундаж гүн | 5.7 м |
Хамгийн гүн цэг | 10 м |
Усны хэмжээ | 819.6 м³ |
Хөвөөний түвшин | 1,030 м |
Айраг нуур нь баруун Монголын Их нууруудын хотгорт байх цэнгэг уст нуур. Эрт цагт Хяргас нууртай нэг савд байжээ. Айраг нуур нь илүүдэл усаа 5 км урт 200-300 м өргөн хоолойгоор Хяргас нуурт өгнө. Энэ хоолой зарим газраа 5-7 м гүн намуун урсгалтай байх ба өвөл хөлддөггүй.[1]. Тус нуур нь бусад нууруудыг бодвол усны тунгалагшил бага, булингар ихтэй.
Нуурын ус зундаа бараг ёроолоо хүртэл халах ба урсгал учраас усны температур жигд байна. Өвөл ч гэсэн усны температаурт зөрүү бараг байхгүй аль ч хэсэгтээ 1-2.5°C байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Загвар:Webarchiv/Archive-is, Medeelel.mn
Commons: Айраг нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан