Брэд Питт
Брэд Питт | |
---|---|
Төрсөн | Уильям Брэдли Питт 1963 оны 12 сарын 18 |
Төгссөн сургууль | Миссуригийн их сургууль |
Ажил | Жүжигчин, продюсер |
Он жил | 1987–одоо |
Эхнэр (нөхөр) | Женнифер Энистон (2000–2005; гэрлэлтээ цуцлуулсан) |
Хамтрагч | Анжелина Жоли (2005–одоо) |
Хүүхэд | Мэддокс, Пакс, Захара, Шайло, Нокс, Вивьен |
Уильям Брэдли "Брэд" Питт (Англи: William Bradley "Brad" Pitt, 1963 оны арванхоёрдугаар сарын 18-нд төрсөн) нь Америкийн жүжигчин, продюсер юм. Питт Оскарт хоёр, Алтан бөмбөрцөгт дөрвөн удаа тус тус нэр дэвшиж байсан бөгөөд Алтан бөмбөрцөг нэг удаа хүртсэн нь Брюс Уиллис, Мэдлин Стоу нарын тоглосон шинжлэх уран зөгнөлт 12 сармагчин кинонд сэтгэцийн өвчтэй Жефри Гоинс гэгчийн дүрээрээ авсан Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал юм.
Тэрээр одоо жүжигчин Анжелина Жолитой хамтран амьдардаг бөгөөд[1] тэд хүү Мэддокс, Пакс, Нокс, охин Захара, Шайло, Вивьен нарын зургаан хүүхэдтэй. Жолитой нийлсэнээс хойш Питтийн хувьд Америкийн болон олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдог болсон билээ. Plan B Entertainment нь түүний эзэмшлийнх бөгөөд алдартай бүтээл нь 2007 онд Оскарыг Шилдэг кино төрөлд хүртэж байсан Мартин Скорсезийн найруулсан Тэрсүүд үзэлтэн кино.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Түүнийг ертөнцийн хамгийн дур булаам залуу гэж нийт даяараа тодорхойлдог билээ.[2]
Питт жүжигчиний замналаа CBS телевизийн оргил олон ангит кино болох Далласт олны хэсэгт 1987 онд тоглосоноор эхлүүлж байжээ. Түүний дараа Харви Кэйтель, Жина Дэвис, Сьюзен Сарандон нарын тоглосон Тельма, Луиза хоёр кинонд гол дүр, гэнэн томоогүй Тельма Дикинсон бүсгүйн толгой эргүүлэгч замын машинд дайгдагч ковбой залуугийн дүрийг бүтээжээ. Питтийн гол дүр бүтээсэн анхны бүтээл нь Жирийн хүмүүс киногоороо Оскарын шагналыг Шилдэг найруулагч номинациар хүртэж байсан найруулагч, жүжигчин Роберт Редфордын период төрлийн Гол хаашаа урсана, би тийшээ (1992) болон Том Круз, Кирстен Данст, Антонио Бандерас нарын хамт тоглосон драм, аймшгийн төрлийн Цус сорогчтой ярилцсан нь (1994) кинонууд юм. 12 настайгаасаа хурандаа эцгийгээ (Энтони Хопкинс) даган баавгайн анчин болсон эрэлхэг зоригт Тристан Ладлоугийн дүрийг Эр зоригийн дууль кинонд бүтээж Алтан бөмбөрцөгт анх удаагаа нэр дэвшиж байв. 1995 онд Морган Фримен, Гвинет Пэлтроу, Кэвин Спейси нартай хамртан тоглосон гэмт хэргийн сэдэвт, триллер Долоо кино болон дээр дурдсан 12 сармагчин зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Дөрвөн жилийн буюу 1999 онд Зодооны клуб кинонд тоглож, улмаар «30 сая доллар» хочит Расти Райаны дүрийг Оушений арваннэгэн найз (2001), Оушений арванхоёр найз (2004) болон Оушений арвангурван найз (2007) кинонуудад бүтээсэн байна. Харин уран бүтээлийн замналын нэрийн хуудас болсон гоёмсог бүтээлүүдэд Трой (2004) болон Ноён хатагтай Смит (2005) кинонуудыг онцлох нь зүй. Оскарын шагналд хоёронтоо нэр дэвшсэн бүтээл нь 2008 оны уран зөгнөлт драмын Бенжамин Баттоны хачирхалтай түүх кино билээ.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Питт жүжигчин Гвинет Пэлтроутой Долоо кинонд хамтран тоглож байх үедээ дотно харилцаатай болсон ба 1994-1997 оны хооронд үерхэж байв.[3] 1998 онд Найзууд киноны Женнифер Энистонтой уулздаг болж улмаар 2000 оны долоодугаар сарын 29-нд Малибуд Холливүүдийн хамгийн сүр дуулиантай, эрхэмсэг хуримыг хийж[4] гэр бүл болж байсан ч 2005 оны нэгдүгээр сард Питт, Анистон нар долоон жилийн хамтын амьдралаа эцэслэсэн юм.[5][6]
Гэр бүлээ цуцлуулсан Питтийн хувьд 2005 онд тулаант, инээдмийн Ноён хатагтай Смит кинонд хосын дүрийг жүжигчин Анжелина Жолитой гайхалтай хамтран бүтээсэн нь тухайн үедээ олон нийтийн дунд өндөр үнэлгээ авсан хэдий ч "хайр дурлалын нэр хүндийг гутаасан" гэх хэвлэлийн гарчигуудаар[7] тэдний кинонд үзүүлсэн үйл явдлыг илтэд шүүмжилсэн шүүмжүүд ч бий болсон байдаг.[8] Анистоноос гэр бүлээ бүр мөсөн цуцлуусны дараа буюу 2005 оны дөрөвдүгээр сард папарацциудын хараанд Питт Жоли болон түүний хүү Мэддокс нарын Кени дэх далайн эрэг дээр авахуулсан зураг хэвлэлүүдэд нийтлэгдсэнээр тэдний дотно харилцаа ил болжээ.[9] 2005 оны зун тэдний хамтын амьдрал нийтэд нэгэнт ил тод болсон байх үест хос хоёрыг хамгийн шилдэг хосоор нэрлэж "Бранжелина" гэдэг шинэ нэр бий болсон байна.[1][10] 2006 оны нэгдүгээр сарын 11-нд Жолиг People сэтгүүл Питтийн хүүхдийг тээж яваа хэмээн нийтэд зарласан бол[11] 2006 оны аравдугаар сард Esquire сэтгүүлд өгсөн Питтийн ярилцлагадаа гэрлэсэнээс ч илүү харьцаатай болсон гэдгээ илэрхийлжээ.[12]
Хүүхдүүд
[засварлах | кодоор засварлах]Питт болон Жоли нарын хүүхдүүд |
---|
Мэддокс Шиван Жоли-Питт : 2001 оны найдугаар сарын 5-нд төрсөн Камбожид төрсөн ба 2002 оны гуравдугаар сарын 10-нд Жоли үрчилж авсан ба 2006 онд Питт үрчилж авсан |
Пакс Тьен Жоли-Питт : 2003 оны арваннэгэн сарын 29-нд Вьетнамд төрсөн; 2007 оны гуравдугаар сарын 15-нд Жоли үрчилж авсан ба 2008 оны хоёрдугаар сарын 21-нд Питт үрчилж авсан |
Захара Марли Жоли-Питт : 2005 оны нэгдүгээр сарын 8-нд Этиопт төрсөн; 2005 оны долоодугаар сарын 6-нд Жоли үрчилж авсан ба 2006 онд Питт үрчилж авсан |
Шайло Нувель Жоли-Питт : 2006 оны тавдугаар сарын 27-нд төрсөн, 2006 онд Намибийн Свакопмунд хотод төрсөн |
Нокс Леон Жоли-Питт : 2008 оны долоодугаар сарын 12-нд Францын Ницца хотод төрсөн |
Вивьен Маршелин Жоли-Питт : 2008 долоодугаар сарын 12-нд Францын Ницца хотод төрсөн |
Кино бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 The Brangelina fever. The Age (Australia). February 6, 2006 [cited September 8, 2008]. Reuters.
- ↑ Jeanna Bryner. Study: Men With 'Cavemen' Faces Most Attractive to Women. August 23, 2007 [cited January 1, 2008]. Fox News.
- ↑ Love Lost. People. June 30, 1997 [cited February 25, 2009].
- ↑ Pitt and Aniston announce split. January 8, 2005 [cited March 19, 2009]. BBC News.
- ↑ Jennifer Aniston and Brad Pitt Separate. People. January 7, 2005 [cited May 16, 2008].
- ↑ Judge signs Aniston-Pitt divorce papers. USA Today. August 22, 2005 [cited November 14, 2008]. Associated Press.
- ↑ Stephen M. Silverman. How Will Brad and Angelina's Movie Fare? People. January 21, 2005 [cited March 16, 2009].
- ↑ Brad Pitt admits Angelina Jolie affair while with Jennifer Aniston. Herald Sun (Australia). December 11, 2008 [cited December 22, 2008].
- ↑ Brad & Angelina's Latest Getaway. People. May 4, 2005 [cited May 16, 2008].
- ↑ Robin Stummer. To Brad and Angelina: a C-section (and the keys to a hysterical nation). The Independent (UK). May 28, 2006 [cited February 21, 2010].
- ↑ Angelina Jolie Pregnant. People. January 11, 2006 [cited May 15, 2008].
- ↑ Brad Pitt. My List. Esquire. October 1, 2006 [archived Арван нэгдүгээр сар 4, 2010; cited March 15, 2010]:2.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Брэд Питт — Internet Movie Database
- Брэд Питт — Yahoo! Movies (англ.)
- People.com дахь Брэд Питт
- Not On Our Watch – Үүсгэн байгуулагчид: Жорж Клууни, Брэд Питт, Мэтт Деймон, Дон Чидл, Жерри Вейнтрауб
- Загвар:Charlie Rose view
- Брэд Питт, түүний ажил, амьдралын тухай (WorldCat каталогид)
- Загвар:NYTtopic
- Загвар:Nndb
- Загвар:Guardiantopic