Jump to content

Дэндэвийн Тэрбишдагва

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэндэвийн Тэрбишдагва
 Монголын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгч
Албан тушаал хашсан
2014 оны 10 сарын 5 – 2014 оны 11 сарын 21
ӨмнөхНоровын Алтанхуяг
ДараахЧимэдийн Сайханбилэг
 Монголын Шадар Сайд
Албан тушаал хашсан
2012 оны 8 сар – 2014 оны 11 сар
Ерөнхий СайдНоровын Алтанхуяг
ӨмнөхМиеэгомбын Энхболд
ДараахУхнаагийн Хүрэлсүх
 Монголын Хүнс, хөдөө аж ахуйн сайд
Албан тушаал хашсан
2004 оны 9 сарын 1 – 2007 оны 12 сарын 5
Ерөнхий СайдЦахиагийн Элбэгдорж
Миеэгомбын Энхболд
ӨмнөхДаржаагийн Насанжаргал
ДараахЦэрэндоржийн Ганхуяг
Хувийн мэдээлэл
Төрсөн1956 онд төрсөн. 64 настай
Архангай аймаг, Эрдэнэмандал сум
Эхнэр, НөхөрС. Баасанхүү
Хүүхэдхүү, охин

Дэндэвийн Тэрбишдагва (1956 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн) нь Монголын улс төрч, бизнесмен.

  • 1982-1988 Улаанбаатар хотын Мах консервын комбинатын Хиам консервын үйлдвэрийн цехийн мастер, технологич, ерөнхий технологич, Эхлэн боловсруулах үйлдвэрийн дарга
  • 1988-1990 БНАГУ, ГЧЗЭ /Германы Чөлөөт Залуучуудын Эвлэл/-ийн дээд сургуульд орчуулагч-багш
  • 1992-1994 ХБНГУ-ын Бернау хотын захиргааны Гадаад иргэдийг хариуцсан хэлтэст мэргэжилтэн
  • 1994-2000 ТБД Андууд ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2000-2002 Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2002-2004 МУ-аас ХБНГУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2004-2008 УИХ-ын гишүүн
  • 2004-2007 Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд
  • 2004-2008 МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2008-2012 УИХ-ын гишүүн
  • 2012-2016 УИХ-ын гишүүн
  • 2012-2014 Монгол улсын Шадар сайд
  • 2012-2016 МАХН-ын дэд дарга
  • 2014 оны 10 -р сарын 5-наас 2014 оны 11-р сарын 21 Монгол Улсын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгч
  • 2016-2020 УИХ-ын гишүүн
  • 2016-2017 МАН-н Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2018 УИХ-н Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2004-2020 УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга, дэд дарга
  • 2008-2012 УИХ дах Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга
  • УИХ дахь Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Солонгос, Монгол-Франц, Монгол-Европын холбоо,Монгол-Япон, Монгол-Кубын парламентын бүлгийн гишүүн
  • 2020 оноос НҮБ-н Хөгжлийн хөтөлбөр: “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, хөтөлбөрийн бодлогын зөвлөх

Нийгэм, олон нийтийн ажил

[засварлах | кодоор засварлах]
  • 2004-2008 онд Монгол-Оросын Засгийн газрын хоорондын комиссын Монголын хэсгийн дарга
  • 2000-2002 онд Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Монгол талын хэсгийн дарга
  • 2012-2014 Шадар сайдаар ажиллаж байхдаа Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Засгийн газар-БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын Монголын хэсгийн даргаар, Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга
  • 2014 Улсын онцгой комиссын дарга
  • Монгол улсын Засгийн газрын "Хүнсний хангамж аюулгүй байдал, хоол тэжээл" хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга
  • Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн дарга
  • 2013 Монгол улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайд нарын 2013 оны 3-р сарын 25-ны өдрийн 30/15/59 дугаар хамтарсан тушаалаар "Оюу Толгой" ХХК-ын анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах ажлын хэсгийн ахлагч
  • 2018 УИХ-аас томилсон "Оюутолгой" төлийн үйл ажиллагаа болон Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, Дубайн гэрээг шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын ахлагч
  • 2010 оноос Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч
  • "Хүнс, хөдөө аж ахуй-Хөгжлийн гарц" 2007 он
  • "Ярилцъя" 2008 он (Жа.Пүрэвийн хамт)
  • "Уул ус, буурал түүх, ургийн хэлхээ" 2011 он
  • "Зааг" 2017 он, 2017 оны бестселлер ном (2019 онд орос хэлээр "Межа" гэдэг нэрээр, мөн монгол бичгээр хэвлэгдсэн)
  • "Заагийг задлахуй" 2019 он
  • "Дуудлага" 2019 он
  • "IM JAHR DES ROTEN AFFEN-Ein Nomade zwischen Jurte und Brandenburger Tor" "УЛААН БИЧИН ЖИЛ-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин" mit einem Vorwort von Kurt Beck, Verlag NEUES LEBEN, Berlin 2020, Deutschland

https://www.eulenspiegel.com/verlage/neues-leben/titel/2339-im-jahr-des-roten-affen.html

  • 2002 онд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн "Хэрэглэгчдэдээ хүндлэгдсэн төрийн түшээ" өргөмжлөл
  • 2004 онд ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамнаас "Шилдэг элчин сайд" өргөмжлөл
  • МУ-ын Гадаад Хэргийн яам, МҮХАҮТ-ын хүндэт өргөмжлөл
  • 2006 онд "Алтан гадас" одон
  • 2009 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"
  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг хүндэт медаль
  • Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль