Калифорнийн Их Сургууль (Беркли)
University of California, Berkeley | |
Өмнөх нэр | Калифорнийн Их Сургууль (1868-1958) |
---|---|
Уриа | Fiat lux |
анг Уриа | Let there be light |
Байгуулагдсан он | 3 сарын 23, 1868 |
Төрөл | Олон нийтийн өмчит Холбооны Засгийн газрын санхүүжилттэй судалгааны их сургууль |
Parent institution | Калифорнийн Их Сургуулийн систем |
Хандивын сан | 21 их наяд төгрөг (6.8 тэрбум ам доллар), 2021 онд |
Захиргааны ажилтан | 23,524 (2020) |
Оюутан | 45,057 (2021) |
Бакалавр | 31,814 (2021) |
Аспирант | 13,243 (2021) |
Байршил | 37°52′19″N 122°15′31″W / 37.8719°N 122.2585°W[1]Солбицол: 37°52′19″N 122°15′31″W / 37.8719°N 122.2585°W[1] |
Өнгөнүүд | Беркли хөх цэнхэр Калифорни алтан шаргал |
Цахим хаяг | www |
Беркли дэх Калифорнийн Их Сургууль (Англи: University of California, Berkeley, UC Berkeley)[2] бол Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан Франциско хотын ойролцоох Беркли хотод байрладаг дэлхийн нэр хүндтэй сургалт, судалгааны их сургууль юм. 1868 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль нь Калифорнийн их сургуулийн системийн ууган салбар бөгөөд Калифорни мужийн анхны Холбооны Засгийн газрын санхүүжилттэй их сургууль билээ. Тус сургуулийн арван дөрвөн тэнхим сургуулийн 350 орчим зэрэг олгох хөтөлбөрт 31,000 орчим бакалаврын оюутан, 12,000 орчим магистр, доктор суралцаж байна. Беркли дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын нэгт тооцогддог.
Америкийн их сургуулиудын холбооны үүсгэн байгуулагчдын нэг тус сургуульд Математикийн шинжлэх ухааны судалгааны институт (англ. Mathematical Sciences Research Institute), Сансрын шинжлэх ухааны лаборатори зэрэг АНУ-ын томоохон судалгааны институтууд байдаг. Тус сургууль нь орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд анхны цөмийн тэсрэх бөмбөг, химийн үелэх системийн 16 элемэнт гэх мэт олон чухал нээлтүүд хийгдэж байсан юм. Мөн тус сургууль нь АНУ-д 1960-аад оны үед явагдсан Үг хэлэх эрх чөлөөний хөдөлгөөн, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн зэрэг нийгэм, улс төрийн оролцоогоороо алдартай.
Калифорнийн Алтан баавгайн (англ. California Golden Bears) нэрээр Pac-12 чуулганд голчлон өрсөлддөг Берклигийн хөнгөн атлетикийн багууд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд 107 удаа түрүүлж, оюутнууд болон төгсөгчид нь 223 олимпын медаль (үүнд 121 алтан медаль) хүртжээ.[3][4]
Төгсөгч, факультет, судлаач дундаа хамгийн олон Нобелийн шагналтан, Тюринг шагналтан, Фильд медальтантай олон нийтийн өмчит их сургууль ба долоон төрийн тэргүүн, зургаан АНУ-ын Дээд шүүхийн Ахлах шүүгч төрөн гарсан байна. Берклигийн төгсөгчид өөрсдийн антрепренер чанараараа дэлхийд танигдсан ба тэдний дунд Apple, Tesla, Intel, eBay, SoftBank, AIG болон Morgan Stanley компаний үүсгэн байгуулагчид багтаж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Үүсгэн байгуулах үе
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Ерөнхийлөгч Линкольн 1862 онд Морриллийн тухай хуульд гарын үсэг зурснаар Холбооны Засгийн газраас газар тариалан, уул уурхай, механикийн чиглэлээр сургалт судалгаа явуулдаг их сургуулиудыг дэмжин санхүүжүүлэх боломжтой болсон байна. Улмаар Калифорнийн их сургууль 1868 онд үүсгэн байгуулагдсан байдаг.
20-р зуун
[засварлах | кодоор засварлах]1905 онд Сакраментогийн ойролцоо их сургуулийн ферм байгуулагдсан нь хожим Дэвис дэх Калифорнийн их сургууль болсон бол[5] 1919 онд Лос Анжелес дахь Мужийн хэвийн сургууль (англ. Los Angeles State Normal School) нь Калифорнийн их сургуулийн өмнөд салбар болж, эцэст нь Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургууль болжээ.[6] 1920-иод он гэхэд кампусын барилгуудын тоо эрс нэмэгдэж, архитектор Жон Гален Ховардын загварыг ашиглан хорин байгууламжийг нэмж барисан байна.[7]
1930-аад онд Эрнест Орландо Лоуренс Цацрагийн лабораторийг (одоогийн Лоуренс Берклигийн үндэсний лаборатори) байгуулахад тусалж, циклотрон зохион бүтээснээр 1939 онд Нобелийн физикийн шагнал хүртжээ[8]. Уг циклотроныг ашиглан Берклигийн профессорууд болон Беркли лабораторийн судлаачид 16 химийн элементийг нээсэн нь дэлхийн бусад их сургуулиас олон нь юм.[9][10] Тодруулбал, Дэлхийн 2-р дайны үед болон Гленн Сиборг плутонийг нууцаар олж нээснээр Лоуренсийн цацрагийн лаборатори АНУ-ын армитай атомын бөмбөг бүтээх гэрээ байгуулж эхэлсэн юм. Тэх үед мөн физикийн профессор Ж. Роберт Оппенхаймер 1942 онд Манхэттэний төслийн шинжлэх ухааны тэргүүнээр томилогдов[11][12]. Беркли дэх Калифорнийн их сургууль Лоуренс Берклигийн үндэсний лабораторитой хамт Лос Аламосын Үндэсний Лаборатори (1943) болон Лоуренс Ливерморын үндэсний лаборатори (1952) зэрэг хоёр өөр лабораторийг байгуулж, удирдаж байсан.
1942 онд Америкийн боловсролын зөвлөл хамгийн нэр хүндтэй тэнхимүүдийн тоогоор Берклиг Харвардын дараа хоёрдугаарт жагсаав.
1952 онд Калифорнийн их сургууль өөрийгөө хагас бие даасан кампусуудын систем болгон өөрчлөн зохион байгуулж, кампус болгонд канцлер томилогдож, Кларк Керр Берклигийн анхны канцлер болсон бол Спрул Калифорнийн их сургуулийн ерөнхийлөгчөөр хэвээр үлджээ.[13]
Беркли 1960-аад онд улс төрийн идэвх зүтгэлээрээ дэлхий даяар нэр хүндтэй болсон.[14][15] 1964 онд Үг хэлэх эрх чөлөөний хөдөлгөөн нь оюутны хотхон дахь улс төрийн үйл ажиллагааг хязгаарласан бодлогыг эсэргүүцсэн оюутнуудын тэмцэл байсан ба энэ нь тухайн үеийн Иргэний эрх чөлөөний хөдөлгөөнтэй мөн холбоотой юм. 1964 оны 10-р сард Берклигийн шинэхэн төгсөгч, Кампусын Арьс өнгөний тэгш байдлын конгрессын дарга Жэк Вайнберг Спрул Плазад баривчлагдсан нь оюутнуудын удирдсан албан ёсны эсэргүүцлийн болон иргэний дуулгаваргүй байдлын цуврал үйлдлүүдийг өдөөж, эцэст нь Үг хэлэх эрх чөлөөний хөдөлгөөнийг бий болгосон юм. Энэ АНУ-ын бусад их сургуулиуд, залууст чухал нөлөө болж, Вьетнамын дайны эсрэг хөдөлгөөний эхлэлийг мөн тавьсан юм.[16][17][18]
21-р зуун
[засварлах | кодоор засварлах]Энэ зуунд Берклигийн улс төрийн идэвх суларч, антрепренер сэтгэлгээ, хөрөнгө босгох, ялангуяа STEM салбаруудад илүү анхаарч эхэлсэн.[19][20]
Орчин үеийн Беркли оюутнууд 1960, 70-аад оны үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү төвийн баримталсан болон консерватив үзэлтэй, улс төрийн хувьд радикал биш байдаг.[21][22] Ардчилсан намынхан 9:1-ийн харьцаагаар Бүгд найрамдахчуудаас илүү байна.[23] АНУ-ын их сургуулийн оюутнууд дунд Арчдилсан намынхан Бүгд найрамдахчуудыг 10:1 харьцаатай тэргүүлдэг байна.[24]
Судалгаа
[засварлах | кодоор засварлах]Беркли бол бакалаврын хөтөлбөрт хамрагдагсдын дийлэнх хувийг эзэлдэг, докторын иж бүрэн хөтөлбөрийг санал болгодог томоохон, нэгдүгээр түвшний судалгааны их сургууль юм.[25] Тус их сургууль нь 1949 оноос хойш Барууны бүсийн сургууль, коллежуудын холбоогоор магадлан итгэмжлэгдсэн.[26] Тус их сургууль нь семестрийн календарийн дагуу ажилладаг бөгөөд 2018-2019 онд 8,725 бакалавр, 3,286 магистр эсвэл мэргэжлийн, 1,272 докторын зэрэг олгожээ.[27]
Бакалаврын хөтөлбөр
[засварлах | кодоор засварлах]Магистр, докторын хөтөлбөр
[засварлах | кодоор засварлах]Берклигийн 32 номын сан нийлээд 13 сая гаруй боть номтой бөгөөд 12 акр (4.9 га) талбайг эзэлдэг нь дэлхийн хамгийн том номын сангийн цогцолборуудын нэг юм. [28] [29] Доэ номын сан нь номын сангийн системийн лавлагаа, тогтмол хэвлэл, захиргааны төв болж үйлчилдэг бол гол цуглуулгуудын ихэнх нь газар доорх Гарднер мэйн стекс, Моффитийн номын санд байдаг. 400,000 гаруй хэвлэмэл боть, 70 сая гар бичмэл, зураг, газрын зураг бүхий Банкрофт номын сан нь Калифорни, Мексик, Төв Америкийг онцолсон Хойд Америкийн баруун хэсгийн түүхийг баримтжуулсан тусгай цуглуулгатай. Банкрофт номын санд мөн Марк Твений ном,[30] аман түүхийн төв,[31] Тебтунисийн папирийн төв,[32] их сургуулийн архив байрладаг.[33]
Чансаа
[засварлах | кодоор засварлах]Академик чансаа | |
---|---|
АНУ дотроо | |
Дэлхийн их сургуулиудын академик чансаа (англ. Academic Ranking of World Universities) | 4 |
Forbes | 1 |
US News | 22 |
Таймс дээд боловсрол, Уолл Стритт Журналын хамтарсан жагсаалт | 34 |
Washington Monthly | 10 |
Дэлхий дахинд | |
Дэлхийн их сургуулиудын академик чансаа (англ. Academic Ranking of World Universities) | 5 |
Кваккурелли Симондын Дэлхийн шилдэг их сургуулиуд | 27 |
Таймс дээд боловсролын Дэлхийн их сургуулиудын чансаа | 7 |
US News | 4 |
|
|
|
Элсэлт
[засварлах | кодоор засварлах]Он | Бакалавр | Аспирант | Нийт |
---|---|---|---|
1870 | 90 | 3 | 93 |
1880 | 246 | 0 | 246 |
1890 | 432 | 25 | 457 |
1900 | 2058 | 183 | 2,241 |
1910 | 3,272 | 501 | 3,773 |
1920 | 9,689 | 1,198 | 10,887 |
1930 | 9207 | 2,709 | 11,916 |
1940 | 13,717 | 3,436 | 16,153 |
1950 | 16,602 | 5,744 | 22,346 |
1960 | 16,227 | 7,747 | 23,974 |
1970 | 18,822 | 9703 | 28,525 |
1980 | 21,627 | 9,256 | 30,883 |
1990 | 21,590 | 9048 | 30,638 |
2000 | 22,678 | 8,599 | 31,277 |
2010 | 25,540 | 10,298 | 35,838 |
2020 | 30,799 | 11,548 | 42,347 |
Нээлт ба инноваци
[засварлах | кодоор засварлах]Берклигийн багш, судлаачид хэд хэдэн чухал шинэ бүтээл, нээлтүүдийг хийсэн:[2]
Байгалийн шинжлэх ухаан
[засварлах | кодоор засварлах]- Атомын бөмбөг – Физикийн профессор Ж. Роберт Оппенхаймер дайны үеийн Лос Аламосын үндэсний лаборатори болон Манхэттен төслийн захирал байсан.
- Нүүрстөрөгч 14 ба фотосинтез – Мартин Камен, Сэм Рубен нар анх 1940 онд нүүрстөрөгч 14-ийг нээсэн бөгөөд Нобелийн шагналт Мелвин Калвин ба түүний хамтрагчид Калвины мөчлөг гэгддэг фотосинтез дэх нүүрстөрөгчийн шингээлтийн замыг илрүүлэхийн тулд нүүрстөрөгч 14-ийг молекулын мөр болгон ашигласан.
- Хорт хавдар үүсгэгч – ДНХ-г гэмтээдэг химийн бодисыг тодорхойлсон. Амес тестийг 1973 онд Брюс Эймс болон түүний бүлгийн их сургуулийн хамт олон цуврал нийтлэлд дүрсэлсэн байдаг.
- Химийн элементүүд - Берклигээс 16 элемент (технеци, Астат, нептуни, плутони, америци, кюри, беркли, калифорни, эйнштейни, лоуренси, ферми, менделеви, нобели, резерфорди, сиборги, дубни) илэрсэн.
- Ковалент холбоо – Гилберт Н. Льюис 1916 онд атомуудын хооронд электрон хосуудын хуваагдлыг тайлбарлаж, механизмуудыг тайлбарлахын тулд Льюисийн тэмдэглэгээг зохион бүтээжээ.
- CRISPR ген засварлах – Нобелийн шагналт Женнифер Доудна хүний эс дэх ДНХ-г удирдах нарийн бөгөөд хямд аргыг нээсэн.
- Циклотрон – Эрнест О. Лоуренс 1934 онд бөөмийн хурдасгуур бүтээж, 1939 онд Нобелийн физикийн шагнал хүртсэн.
- Хар энерги – Саул Перлмуттер болон бусад олон хүн Суперновагийн сансар судлалын төслийн хүрээнд 1998 онд орчлон ертөнц харанхуй энергийн улмаас тэлж байгааг олж мэдсэн.
- Томуугийн вакцин – Уэнделл М. Стэнли болон түүний хамтрагчид 1940-өөд онд вакциныг нээсэн.
- Устөрөгчийн бөмбөг – Устөрөгчийн бөмбөгний эцэг Эдвард Теллер Берклигийн профессор, Лоуренс Ливерморын үндэсний лаборатори болон Лос Аламосын үндэсний лабораторийн судлаач байсан.
- Хорт хавдрын дархлаа эмчилгээ – Жеймс П. Аллисон 1992–1995 онд хорт хавдартай тэмцэхэд дархлааны системийг ашигладаг моноклональ эсрэгбиеийн эмчилгээг нээж, хөгжүүлсэн.
- Молекулын цаг – 1967 онд Аллан Вилсоны нээлт.
- Нейропластик чанар – Мариан Даймонд хүрээлэн буй орчны баяжуулалтаас үүдэлтэй тархины бүтэц, биохими, синаптик өөрчлөлтийг илрүүлжээ 1964 он.
- Онкоген – Питер Дюсберг 1970-аад онд анхны хорт хавдар үүсгэгч генийг илрүүлсэн.
- Теломераза – Элизабет Х. Блэкберн, Кэрол Грейдер, Жек Состак нар эсийн хуваагдал, өсөлтийг дэмждэг ферментийг нээсэн 1985 он.
- Е витамин – Глэдис Андерсон Эмерсон 1952 онд Е витаминыг цэвэр хэлбэрээр ялгаж авчээ.
Компьютер ба хэрэглээний шинжлэх ухаан
[засварлах | кодоор засварлах]- Беркли RISC – Дэвид Паттерсон ARPA-ийн 1980–1984 онуудад микропроцессорын дизайны VLSI төслийг удирдсан.[35]
- Berkeley UNIX/Berkeley Software Distribution (BSD) – Компьютерийн системийн судалгааны групп нь AT&T Unix үйлдлийн системийг сайжруулах зорилготой Беркли дэх судалгааны бүлэг байсан бөгөөд Батлан хамгаалахын дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлагаас санхүүжүүлж байсан. Билл Жой кодыг анх өөрчилсөн бөгөөд 1977 онд нээлттэй эхийн BSD лицензийн дор гаргасан нь нээлттэй эхийн хувьсгалыг эхлүүлсэн.
- Далайн гүнд шумбах – Жоэл Хенри Хилдебранд даралт буурах өвчнийг намдаахын тулд гелийг хүчилтөрөгчтэй хамт ашигласан.[36]
- GIMP – 1995 онд Спенсер Кимбалл, Питер Маттис нар Берклид GIMP-ийг семестрийн төсөл болгон хөгжүүлж эхэлсэн.
- Полиграф – 1921 онд Жон Август Ларсон болон Берклигийн цагдаагийн газрын цагдаа нар зохион бүтээжээ.[37]
- Төслийн Genie – DARPA санхүүжүүлсэн төсөл. Энэ нь Berkeley Timesharing System -ийг багтаасан эрт цагийн хуваах системийг үйлдвэрлэсэн бөгөөд дараа нь SDS 940 нэртэйгээр худалдаанд гарсан. Project Genie-ийн үзэл баримтлал нь PDP-10 болон Юниксийн TENEX үйлдлийн системийг хөгжүүлэхэд нөлөөлсөн бөгөөд үүнээс процесс салаалах ойлголтыг өвлөн авсан.[38] Unix-ийн хамтран бүтээгч Кен Томпсон Берклид байхдаа Project Genie дээр ажиллаж байсан.
- SPICE – Дональд О. Педерсон 1972 он Integrated Circuit Ephasis (SPICE) бүхий симуляцийн хөтөлбөрийг боловсруулсан.[39]
- Tcl програмчлалын хэл – 1988 онд Жон Оустерхоут боловсруулсан.[40]
- Гурван хэмжээст транзистор – Ченмин Ху 2014 онд “Хагас дамжуулагчийн технологийг эрс дэвшүүлсэн анхны 3 хэмжээст транзистор” бүтээснийхээ төлөө Үндэсний технологийн медалийн эзэн болсон.[41]
- Vi текст засварлагч – Билл Жой 1976 онд анхны Vi редакторыг бүтээжээ.[42]
- Усны хувцас – Хью Брэднер 1952 онд анхны усны хувцас зохион бүтээжээ.[43]
Компаниуд ба бизнес эрхлэлт
[засварлах | кодоор засварлах]Берклигийн төгсөгчид болон багш нар олон компанийг байгуулсан бөгөөд тэдгээрийн заримыг доор харуулав.[44][45] Беркли нь хамгийн их бизнес эрхлэгчдийг төрүүлсэн их сургуулиудын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн гэсэн Berkeley SkyDeck стартап инкубатортой гэдгээрээ алдартай.[45][46][47][48][49]
- Activision Blizzard, 1979 (Activision-ийн хувьд), үүсгэн байгуулагч Алан Миллер (BS) болон Ларри Каплан (BA)
- AIG, 1919, үүсгэн байгуулагч Корнелиус Вандер Старр (оролцсон)
- Apple, 1976, үүсгэн байгуулагч Стив Возняк (BS)
- Coursera, 2012, үүсгэн байгуулагч Эндрю Нг (PhD)
- eBay, 1995, үүсгэн байгуулагч Пьер Омидяр (Оролцогч)[50][51]
- Gap Inc., 1969, үүсгэн байгуулагч Дональд Фишер (BS)
- HTC корпораци, 1997, үүсгэн байгуулагч Чер Ван (BA)
- Intel, 1968, үүсгэн байгуулагчдын нэг Гордон Мур (BS) болон Энди Гроув (PhD)
- Marvell Technology Group, 1995, үүсгэн байгуулагчид болох Сехат Сутарджа (магистр, доктор) болон Вейли Дай (BA)
- Морган Стэнли, 1924 (Dean Witter & Co. -ийн дүрээр), хамтран үүсгэн байгуулагч Дин Г. Виттер (BA)
- Mozilla корпораци, 2005, үүсгэн байгуулагч Митчелл Бейкер (BA, JD)
- Myspace, 2003, үүсгэн байгуулагч Том Андерсон (BA)
- Renaissance Technologies, 1982, үүсгэн байгуулагч Жеймс Симонс (PhD)
- Rotten Tomatoes, 1998, үүсгэн байгуулагч Сенх Дуонг (BA), Патрик Ю. Ли (BA) болон Стивен Ванг (BA)
- SanDisk, 1988, үүсгэн байгуулагч Санжай Мехротра (BS, MS)
- Софтбанк, 1981, үүсгэн байгуулагч Масаёоши Сон (BA)
- Sun Microsystems, 1982, үүсгэн байгуулагч Билл Жой (MS)
- Тесла, 2003, үүсгэн байгуулагч Марк Тарпеннинг (BS)
- VMware, 1998, Дайан Грин (MS) болон Мендел Розенблюм (PhD) нарын хамтран үүсгэн байгуулагчид.
Кампус/ Оюутны хотхон
[засварлах | кодоор засварлах]Берклигийн кампус нь ойролцоогоор 1,232 акр (499 га). Гол кампусын дээгүүр байрлах бусад байгууламжууд нь Лоуренс Берклигийн үндэсний лаборатори болон хэд хэдэн судалгааны нэгж, тухайлбал Сансар судлалын лаборатори, Математикийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, 800 акр (320 га) экологийн дархан цаазат газар, Калифорнийн их сургуулийн Ботаникийн цэцэрлэг болон Гүзээлзгэтэй хавцал дахь амралтын төв юм.[52]
Төв кампусын баруун талд Беркли хотын төв; баруун хойд талаараа Хойд Берклитэй зэргэлдээ ба тэндэхийн Гоурмэт Гэтто гэж нэрлэгддэг худалдааны дүүрэг нь Чез Пайниз зэрэг дэлхийд алдартай зоогийн газрууд байдаг тул өндөр үнэлгээтэй хоолоор алдартай. Даруй хойд зүгт төгсөгчдийн олон хүн амтай Northside гэж нэрлэгддэг нам тайван орон сууцны хороолол байдаг;[53] түүний хойд талд Беркли Хиллсийн өндөр зэрэглэлийн орон сууцны хорооллууд байрладаг. Оюутны хотхоноос зүүн өмнө зүгт ахан дүүсийн эгнээ, түүнээс цааш Кларк Керр хотхон болон Кларемонт хэмээх дээд зэрэглэлийн орон сууцны хороолол байрладаг. Их сургуулийн өмнөд хэсэгт оюутны байр, Телеграф өргөн чөлөө багтдаг бөгөөд коллежийн оюутнууд болон жуулчдад зориулсан дэлгүүр, гудамжны худалдаачид, ресторантай Беркли хотын худалдааны гол дүүргүүдийн нэг юм.
Монгол Улстай харилцаа холбоо
[засварлах | кодоор засварлах]Монгол судлал
[засварлах | кодоор засварлах]Беркли дэх Калифорнийн их сургууль нь Хойд Америкийн монгол судлалын салбарт нэр хүндтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газартай хамтран Монгол Санаачлага (англ. Mongolia Initiative) сургалт, судалгааны санаачлагыг үүсгэн байгуулж байсан. Берклид монгол хэл, Монголын түүх, Монголын буддын шашны талаар хичээлүүдийг сонгон судлах боломжтой бөгөөд Дорнод Ази судлалын институтаар (англ. Institute of East Asian Studies) дамжуулан Монгол Улс болон бүс нутгийн талаар судалгаа хийж, зочин өдөрлөг зохион байгуулдаг. Берклигийн монгол судлалыг Патрисия Бергер (Patricia Berger), Цүлтэмийн Уранчимэг (Урлагийн түүх), Жейкоб Далтон (Jacob Dalton), Брайан Бауманн (Brian Baumann, Дорнод Азийн хэл соёл), Санжьот Мехендейл (Sanjyot Mehendale, Буддын шашин судлалын төвийн дэд дарга, Торгоны зам судлалын Тан төвийн дарга) нар удирдаж байна.[54]
Берклигийн Монгол оюутны холбоо
[засварлах | кодоор засварлах]Тус сургууль дахь монгол оюутнуудыг Монгол Улсаас ирж суралцаж буй оюутнууд болон монгол гаралтай АНУ-ын иргэд бүрдүүлдэг ба Беркли дахь Монгол оюутны холбоо (англ. UC Berkeley Mongolian Student Association)-гоор дамжуулан монгол соёлыг таниулан сурталчилж байна. 2022 онд тус холбоог Энхтүвшиний Тэнгэрлэг удирдаж байна. Жил бүрийн элсэлтээс хамааран ойролцоогоор 5-20 орчим монгол оюутан тус сургуульд суралцдаг.
Элсэн суралцах боломж
[засварлах | кодоор засварлах]Бакалаврын хөтөлбөр
[засварлах | кодоор засварлах]Берклигийн элсэлт жил бүрийн 8 сард эхэлдэг бөгөөд 11 сарын 30-нд сүүлийн өргөдлөө авдаг. Калифорнийн их сургуулийн системийн нэгдсэн өргөдлийн порталаар материалаа явуулах шаардлагатай ба өөрийгөө илтгэсэн дөрвөн богино хэмжээний эсээг дүн, өргөдлийн маягтын хамт илгээдэг. Беркли дэх Калифорнийн их сургуульд өргөдөл илгээсэн есөн хүн тутмын нэг нь л тэнцдэг бөгөөд өргөдөл гаргагчийн зүгээс маш их хүчин чармайлт шаарддаг. 2022 оноос эхлэн Калифорнийн их сургуулийн бүх салбар сургуулиуд SAT буюу АНУ-ын Их сургуулийн элсэлтийн шалгалтын оноог харгалзан үзэхээ больсон. Мөн багшийн тодорхойлолт (англ. teacher's recommendation) шаардагддаггүй. Кембрижийн дунд боловсролын гэрчилгээ (англ. Cambridge IGCSE), Ахисан түвшин (англ. A-Levels), Олон улсын бакалавриат (англ. International Baccalaureate), AP хөтөлбөрөөр хичээллэсэн бол давуу тал болно. Кембрижийн шалгалтыг олон улсын хөтөлбөртэй төрийн болон хувийн өмчит сургуульд суралцаж, эсвэл хувиараа бэлдэн өгөх боломжтой байдаг. Беркли дэх Калифорнийн их сургуулиас ямар нэг гуравдагч байгууллагаар зуучлуулдаггүй тул сургуулийн зөвлөх багшийн тусламжтай өөрөө судалгаа хийн өргөдлөө явуулах нь зөв юм.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- ↑ "University of California - Berkeley". Geographic Names Information System. United States Geological Survey. June 14, 2000. Татаж авсан: May 20, 2020.
- ↑ 2.0 2.1 "History & discoveries".
- ↑ "California Golden Bears Olympic Medals" (англи хэлээр).
- ↑ "Cal National Champions" (англи хэлээр).
- ↑ "About UC Berkeley – History". UC Berkeley.
- ↑ "University of California History Digital Archives: Los Angeles General History".
- ↑ "John Galen Howard and the design of the City of Learning, the UC Berkeley campus". UC Berkeley.
- ↑ "The Nobel Prize in Physics 1939".
- ↑ "Chemical Elements Discovered at Lawrence Berkeley National Laboratory".
- ↑ "Branding the Elements: Berkeley Stakes its Claims on the Periodic Table".
- ↑ "Manhattan Project Chronology". Эх хувилбараас архивласан: 2008-10-30. Татаж авсан: 2022-07-01.
- ↑ "Atomic History – Early Government Support". Эх хувилбараас архивласан: 2009-01-04. Татаж авсан: 2022-07-01.
- ↑ "UC Presidents". University of California History Digital Archives.
- ↑ "Days of Cal – Berkeley in the 60s". Эх хувилбараас архивласан: 2008-06-22. Татаж авсан: 2022-07-01.
- ↑ "10 Fun Facts about UC Berkeley | AdmitSee".
- ↑ "Teaching about the Berkeley Free Speech Movement" (PDF).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ "Berkeley FSM | Free Speech Movement 50th Anniversary". Эх хувилбараас архивласан: 2017-08-08. Татаж авсан: 2022-07-01.
- ↑ "Unforgettable Change: 1960s: Free Speech Movement & The New American Left | Picture This".
- ↑ Giving to Colleges Rises
- ↑ 20 Elite Universities Received 28% of College Donations Last Year
- ↑ Doty, Meriah (February 5, 2004). "Examining Berkeley's liberal legacy".
- ↑ Powell, Bonnie Azab (January 24, 2005). "Web Feature". UC Berkeley News.
- ↑ Tierney, John (November 18, 2004). "Republicans Outnumbered in Academia, Studies Find".
- ↑ Richardson, Bradford (April 26, 2018). "Democratic professors outnumber Republicans 10 to 1: Study Shows".
- ↑ "Carnegie Classifications: University of California-Berkeley". Carnegie Foundation for the Advancement of Teaching.
- ↑ "Statement of Accreditation Status: University of California at Berkeley". Western Association of Schools and Colleges. Эх хувилбараас архивласан: 2013-11-10. Татаж авсан: 2022-07-01.
- ↑ "University of California, Berkeley Common Data Set 2019–2020". University of California Berkeley, Office of Planning and Analysis.
- ↑ "Berkeley Library Facts" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2022-07-01. Татаж авсан: 2022-07-01.
- ↑ "New addition to UC Berkeley Main Library dedicated to former UC President David Gardner". Berkeley.edu.
- ↑ "Mark Twain Papers – UC Berkeley Library".
- ↑ "Oral History Center – UC Berkeley Library".
- ↑ "The Center for the Tebtunis Papyri – UC Berkeley Library".
- ↑ "University Archives – UC Berkeley Library".
- ↑ "OPA – University of California Berkeley".
- ↑ Milestones in Computer Science and Information Technology.
- ↑ "Joel Hildebrand, 101, Chemist; Joined U. of California in 1913".
- ↑ "Lie Detection: The Science and Development of the Polygraph".
- ↑ "The UNIX Time-Sharing System" (PDF).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ "The Life of SPICE" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-02-04. Татаж авсан: 2022-06-30.
- ↑ "100 Important Innovations That Came From University Research – Online Universities".
- ↑ "Chenming Hu". National Science & Technology Medal Foundation.
- ↑ "Bill Joy".
- ↑ "Hugh Bradner, UC's inventor of wetsuit, dies".
- ↑ "Innovation and Entrepreneurship | Research UC Berkeley" (англи хэлээр).
- ↑ 45.0 45.1 "In startup sweepstakes, it's Cal vs. Stanford" (америк-англи хэлээр). September 9, 2016.
- ↑ "UC Berkeley third-largest producer of entrepreneurs, report says | The Daily Californian" (америк-англи хэлээр). August 18, 2013. Эх хувилбараас архивласан: Аравдугаар сар 8, 2019. Татаж авсан: Зургадугаар сар 30, 2022.
{{cite news}}
: Check date values in:|access-date=
(help) - ↑ "UC Berkeley is No. 1 in global entrepreneurship" (англи хэлээр). September 16, 2016.
- ↑ "The University Entrepreneurship Report – Alumni of Top Universities Rake in $12.6 Billion Across 559 Deals" (америк-англи хэлээр). October 29, 2012.
- ↑ "One University To Rule Them All: Stanford Tops Startup List – ReadWrite" (америк-англи хэлээр). December 3, 2012.
- ↑ Cohen, Adam (June 16, 2002). "The Perfect Store". The New York Times (америк-англи хэлээр).
- ↑ "Pierre Omidyar". Forbes (англи хэлээр).
- ↑ "OpenStreetMap Oakland".
- ↑ "Moving to Berkeley". Berkeley Postdoctoral Association.
- ↑ https://ieas.berkeley.edu/centers/mongolia-initiative-mi#:~:text=The%20Mongolia%20Initiative%20was%20established%20as%20the%20result,together%20UC%20Berkeley%27s%20diverse%20resources%20related%20to%20Mongolia.