Jump to content

Силвио Берлускони

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Силвио Берлускони
Италийн Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
2008 оны 5 сарын 8 – 2011 оны 11 сарын 16
ЕрөнхийлөгчЖоржо Наполитано
ӨмнөхРомано Проди
ДараахМарио Монти
Албан тушаал хашсан
2001 оны 6 сарын 11 – 2006 оны 5 сарын 17
ЕрөнхийлөгчКарло Чампи
DeputyХулио Тремонти
Жанфранко Фини
Марко Фоллини
ӨмнөхЖулиано Амато
ДараахРомано Проди
Албан тушаал хашсан
1994 оны 5 сарын 10 – 1995 оны 1 сарын 17
ЕрөнхийлөгчОскар Луижи Скальфаро
DeputyИосиф Татарелла
Роберто Марони
ӨмнөхКарло Азелио Чампи
ДараахЛамберто Дини
Үйлдвэрлэлийн сайд
Түр хашсан
Албан тушаал хашсан
2010 оны 5 сарын 5 – 2010 оны 10 сарын 4
ӨмнөхКлаудио Скаяло
ДараахПаоло Романи
Эрүүл мэндийн сайд
Үүрэг гүйцэтгэгч
Албан тушаал хашсан
2006 оны 3 сарын 10 – 2006 оны 5 сарын 17
ӨмнөхФранческо Стораче
ДараахЛивиа Турко
Италийн Эдийн засаг, санхүүгийн яамны сайд
Түр хашсан
Албан тушаал хашсан
2004 оны 7 сарын 3 – 2004 оны 7 сарын 16
ӨмнөхЖулиано Амато
ДараахДоменика Синискало
Гадаад хэргийн сайд
Үүрэг гүйцэтгэгч
Албан тушаал хашсан
2002 оны 1 сарын 6 – 2002 оны 11 сарын 14
ӨмнөхРенато Ружьер
ДараахФранко Фраттини
Италийн парламентын төлөөлөгчдийн тэнхимийн гишүүн
Албан тушаалаа авсан
1994 оны 4 сарын 21
ConstituencyXV - Лацийн тойрог I , Ром (1994-1996)

III - Ломбардиа I, Милан (1996-2006)
XIX - Кампаниа I (2006-2008)

XVIII - Молизе (2008-одоо)
Хувийн мэдээлэл
Төрсөн1936 9 сарын 29
Нас барсан2023 6 сарын 12
Улс төрийн намЭрх чөлөөний нам (2009 оноос)
Other political
affiliations
Италийн дэвшилт нам (1994–2008)
Эхнэр, НөхөрКарла Далл'оглио (1965–1985)
Вероника Ларио (1990–2010)
ХүүхэдМарина
Пьер Сильвио
Барбара
Элеонора
Луижи
ResidencesИтали, Аркоре
Алма матерМиланы Их сургууль
МэргэжилБизнесмен
Гарын үсэг

Силвио Берлускони (Итали: Silvio Berlusconi, 1936 оны есдүгээр сарын 29-нд төрсөн-2023 оны 6-р сарын 12-нд Милан хотод нас барсан) нь Италийн улс төрч болон бизнесмен. 1994-1995, 2001-2006 болон 2008-2011 онуудын хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. 1977 онд тайж угсаатнуудад олгодог байсан Хөдөлмөрийн гавъяаны одонг хүртсэнээс хойш ард нийтийн дунд Хаан /Итали: Il Cavaliere/ хочоор алдаршсан тэрээр улсынхаа бизнесийн салбарын тэргүүлэх Медиасет группийн хувь нийлүүлэгч, спортын салбарын тэргүүлэх хөлбөмбөгийн Милан багийн эзэн билээ.

Бизнесийн замнал

[засварлах | кодоор засварлах]

1936 оны есдүгээр сарын 29-нд Милан хотноо төрсөн. Түүний эцэг Банкны ажилтан Луижи Берлускони, эх гэрийн эзэгтэй Розелла Босси нар байжээ. Берлускони Франциск Сальскийн нэрэмжит бага сургуульд суралцаж, 1954-1961 онд Миланы Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсчээ. Бизнесийн замналаа барилгын салбарт 1960 оны эхээр эхлүүлсэн ба Милано 2 хэмээх Италийн хамгийн том орон сууцны хорооллын барилгын төслийг 1970-79 оны хооронд хариуцан хийхийн сацуу хэд хэдэн телевизийн сувгийг байгуулан ажиллуулж[1], 1978 онд Фининвест толгой компаниа (холдинг) байгуулж байв. Түүнийг дээрх холдинг нь өдгөө Канал-5, Италия-1, Рете-4 зэрэг телевизийн сувгуудыг Италийн харилцаа холбооны тэргүүлэгч Медиасет компаний нэрийн дор эзэмшдэг билээ. Улмаар хөлбөмбөгийн спортын шилдэг багийн нэг Миланыг 1986 онд худалдан авсан юм.

2010 онд Форбс сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 74 дүгээрт 9 тэрбум долларын хөрөнгөөрөө эрэмбэлэгджээ.[2]

Улс төрийн замнал

[засварлах | кодоор засварлах]

1994 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр улс төрд хөл тавьж буйгаа илэрхийлсэн Берлускони гуравдугаар сарын 27-нд Италийн дэвшилт намыг тэргүүлэн Бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж тухайн ондоо Гадаад хэргийн сайдын албыг түр хашиж тавдугаар сарын 10-нд Ерөнхий сайдаар болон томилогдож байв.

Берлускони болон Владимир Путин нар 2002 онд.

1994-өөс 1995, 2001-ээс 2006 оныг хүртэл түүнчлэн 2008 оноос 2011 оныг хүртэл Ерөнхий сайдын албыг нийт гурвантаа хашсан Италийн түүхэн улс төрч Берлускони Дэвшилт намын нөхдийнхөө хамтаар 2005 оны парламентийн сонгуульд олонхын санал авсан ч намын бүлгээ хоёр задарган Эрх чөлөөний нам гэгчийг үүсгэн байгуулсан үндэслэлээр засгийн газрын тэргүүнээс огцорч байв. Гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдсоны дараахан буюу 2009 оны арваннэгдүгээр сард Берлускони Эрх чөлөөний намын тэргүүнээр томилогдож Их наймын орнуудын засгийн газрын тэргүүнүүд дундаа хамгийн туршлагатай эрхэм юм.

Барак Обама болон Берлускони нар.

Тэрээр 2011 оны арваннэгдүгээр сарын 16-нд[3][4][5] Ерөнхий сайдын албанаасаа татгалзсан ажээ.

Оросын Ерөнхийлөгч В.Путинтай дотно, ойр харилцаатай байсан.

Нэмэлтээр уншиж болох

[засварлах | кодоор засварлах]
  1. Mastellarini, Gabriele (2003). Assalto alla stampa: Controllare i media per governare l’opinione pubblica. Bari: Dedalo. pp. 159ff.
  2. "Italy's Richest Billionares". Forbes. 18 November 2009. Татаж авсан: 1 April 2010.
  3. "Opponents tell Berlusconi to quit over sex scandal". MSNBC. 18 September 2011. Татаж авсан: 1 November 2011.
  4. Italy crisis: Silvio Berlusconi resigns as PM BBC News 12 November 2011.
  5. "Italians find voice and punish Silvio Berlusconi". BBC. 13 June 2011. Татаж авсан: 8 November 2011.
  6. "Forza Bahamas | BananaBis". Bananabis.splinder.com. 7 March 2001. Archived from the original on 16 Долдугаар сар 2011. Татаж авсан: 12 November 2009. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  7. "OneMoreBlog 2.31". Onemoreblog.org. Татаж авсан: 12 November 2009.
  8. "Marco Travaglio.it". Marco Travaglio.it. Татаж авсан: 12 November 2009.
 Commons: Силвио Берлускони – Викимедиа зураг, бичлэг, дууны сан