Зөвлөлтийн 1991 оны төрийн эргэлт хийх оролдлого: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
[[Зураг:1991coup2 ST.jpg|thumb|right|250px|1991 оны төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцсэн жагсаал. [[Москва]] хот]]
[[Зураг:1991coup2 ST.jpg|thumb|right|250px|1991 оны төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцсэн жагсаал. [[Москва]] хот]]
'''1991 оны Зөвлөлтийн төрийн эргэлт хийх оролдлого''' (1991 оны 8 сарын 19 - 21) нь [[Зөвлөлт Холбоот Улс]] задрахын өмнөхөн гарсан, амжилтгүй болсон [[төрийн эргэлт]] юм. '''8-р сарын төрийн эргэлт''' гэж бас нэрлэдэг. Энэ төрийн эргэлт нь ЗХУ-ын Засгийн газрын бүлэг гишүүд Зөвлөлтийн (ерөнхийлөгч) ерөнхий нарийн бичгийн дарга [[Михайл Горбачев]]аас төрийн эрхийг булаан авах гэсэн оролдлого байсан юм. Эргэлтийн толгойлогчид нь Коммунист намын хатуу чиг шугам баримтлагчид байсан бөгөөд тэд Горбачевын өөрчлөлт шинэчлэлтийн хөтөлбөр нь хэт хол явж, түүний санал болгож хэлэлцүүлж эхэлсэн шинэ холбооны гэрээ нь төв засгийн газрын эрх мэдлийг сулруулж БНУ-уудад (республикууд) илүү их эрх мэдэл өгөх гэж байна гэж буруутгасан. Хэдийгээр төрийн эргэлт 3 хоногийн дотор дуусаж, Горбачев буцаж төрийн тэргүүнээр ирсэн ч энэ үйл явдал нь ЗХУ-ын нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, улмаар ЗХУ болон Коммунист нам богно хугацаанд нурж унах эхлэл болсон.
'''1991 оны Зөвлөлтийн төрийн эргэлт хийх оролдлого''' (1991 оны 8 сарын 19 - 21) нь [[Зөвлөлт Холбоот Улс]] задрахын өмнөхөн гарсан, амжилтгүй болсон [[төрийн эргэлт]] юм. '''8-р сарын төрийн эргэлт''' гэж бас нэрлэдэг. Энэ төрийн эргэлт нь ЗХУ-ын Засгийн газрын бүлэг гишүүд ЗХУ-ын ерөнхийлөгч [[Михайл Горбачев]]аас төрийн эрхийг булаан авах гэсэн оролдлого байсан юм. Эргэлтийн толгойлогчид нь ЗХУ-ын Коммунист намын хатуу чиг шугам баримтлагчид байсан бөгөөд тэд, Горбачевын өөрчлөн байгуулалтын хөтөлбөр нь хэт буруу тийш хэлбийсэн, мөн тухайн үед хэлэлцүүлж эхэлсэн байсан шинэ холбооны гэрээ нь төв засгийн газрын эрх мэдлийг ихээр сулруулж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Улсуудад (БНУ) илүү их эрх мэдэл өгөх гэж байна гэж буруутгасан байна. Хэдийгээр төрийн эргэлт 3 хоногийн дотор дуусаж, Горбачев буцаж төрийн тэргүүнээр ирсэн ч энэ үйл явдал нь ЗХУ-ын дотоод нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, улмаар ЗХУ болон Коммунист нам богно хугацаанд нурж унах эхлэл болсон.


== Нөхцөл байдал ==
== Нөхцөл байдал ==
[[1985]] онд эрх мэдэл авснаасаа хойш Горбачев хоёр үндсэн концепц: өөрчлөлт шинэчлэлт (перестройка), ил тод байдал (гласность) хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр нь улс орны [[улс төр]]/[[эдийн засаг]], ил тод, нээлттэй байдлыг дахин бүтэцжүүлэн сэргээн босгох ажил байсан юм. Эдгээр алхмууд нь Коммунист намын гишүүдийн зүгээс ихээхэн үл итгэх үзэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ алхам нь Горбачевын тооцоолж байгаагүй үйл явдлуудыг эхлүүлсэн. Ялангуяа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан жижиг үндэстэн, угсаатнуудын үндсэрхэг үзлүүдийг ил гаргаж ирсэн. Үүнээс үүдээд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх юм уу зарим үндэстнүүд салан тусгаарлах вий гэсэн айдсууд коммунистуудын дунд төрж байв. 1991 онд ЗХУ эдийн засаг, улс төрийн ноцтой, гүнзгий хямралд орсон. Бараг бүх бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, хүмүүс ердийн өргөн хэрэглээний бараа авах гэж маш урт урт очерт зогсож байв.
[[1985]] онд эрх мэдэл авснаасаа хойш Горбачев хоёр үндсэн чиг шугам: "өөрчлөлт байгуулалт", "ил тод байдлыг" хэрэгжүүлж эхэлсэн байна. Эдгээр нь ЗХУ-ын [[улс төр]]/[[эдийн засаг]], ил тод, нээлттэй байдлыг дахин бүтэцжүүлэн сэргээн босгох ажил байсан юм. Эдгээр алхмууд нь Коммунист намын гишүүдийн зүгээс ихээхэн үл итгэх үзэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ алхам нь Горбачевын тооцоолж байгаагүй үйл явдлуудыг эхлүүлсэн байна. Ялангуяа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан жижиг үндэстэн, угсаатнуудын үндсэрхэг үзлийг ил гаргаж эхлэв. Үүнээс үүдээд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг бүх, эсвэл зарим нэг үндэстнүүд салан тусгаарлах вий гэсэн айдас коммунистуудын дунд төрж байлаа. 1991 онд ЗХУ эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд орсон байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, хүмүүс ердийн өргөн хэрэглээний бараа авах гэж маш урт дараалалд зогсож байв.


Энэ үед [[Эстон]], [[Латви]], [[Литва]] болон [[Гүрж]] ЗХУ улсаас гарч өөрсдийн тусгаар тогтнолоо зарласан. 1991 оны 1-р сард Литвыг цэргийн хүчээр ЗХУ-д буцаан оруулах гэсэн оролдого үүссэн. Үүнээс долоо хоногийн дараа хууль ёсоор байгуулагдсан Латвийн засгийн газрыг Зөвлөлтийг дэмжигч хүчнүүд түлхэн унагах оролдлого гарсан. Мөн Зөвлөлтөөс салан тусгаарлах гэсэн үзлээс болон [[Уулын Карабах]] болон [[Өмнөд Осет]]од зэвсэгт мөргөлдөөнүүд гарч эхэлсэн.
Энэ үед [[Эстон]], [[Латви]], [[Литва]] болон [[Гүрж]] зэрэг БНУ-ууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч өөрсдийн тусгаар тогтнолоо зарлаж эхлэв. 1991 оны 1-р сард Литвийг цэргийн хүчээр ЗХУ-д буцаан оруулах гэсэн оролдого үүсэв. Үүнээс долоо хоногийн дараа хууль ёсоор байгуулагдсан Латвийн засгийн газрыг Зөвлөлтийг дэмжигч хүчнүүд түлхэн унагах оролдлого мөн гарсан байна. Мөн Зөвлөлтөөс салан тусгаарлах гэсэн үзлээс болон [[Уулын Карабах]] болон [[Өмнөд Осет]]од зэвсэгт мөргөлдөөн бий болов.


[[Орос]] улс [[1990]] оны [[6 сарын 12]]-нд өөрийн бүрэн эрхийг зарлан тунхагласан бөгөөд үүнээс хойш өмнөх ЗХУ-ын хуулиуд, ялангуяа санхүү, эдийн засгийн холбогдолтой хуулиудын Оросын газар нутагт үйлчлэх хэм хэмжээг хязгаарласан. Оросын СФСР-ын Дээд зөвлөлөөс баталсан хуулиуд нь ЗХУ-ын хуулиудтай зөрчилдөж эхэлсэн.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Бүгд Найрамдах Социалист Орос Улс (БНСОУ, энэ улс нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 БНУ-ын нэг, одоогийн ОХУ юм) улс [[1990]] оны [[6 сарын 12]]-нд өөрийн бүрэн эрхийг тунхагласан бөгөөд өмнөх ЗХУ-ын хуулиуд, ялангуяа санхүү, эдийн засгийн холбогдолтой хуулиудын Оросын газар нутагт үйлчлэх хэм хэмжээг хязгаарласан байна. БНСОУ-ын Дээд зөвлөлөөс баталсан хуулиуд нь ЗХУ-ын хуулиудтай зөрчилдөж эхэлсэн энэ үеийг "хуулийн дайны үе" гэж нэрлэдэг байна.


1991 оны 3 сарын 17-нд холбооны улс даяар санал асуулга явуулахад Балтын улсууд, [[Армен]], Гүрж, [[Молдав]] санал асуулгыг бойкотт хийж, харин бусад улсуудын ихэнх оршин суугчид шинэчлэгдсэн ЗХУ-ын бүрэлдэхүүнийг хадгалан үлдэх сонирхолтой байгаагаа мэдэгдсэн. Хэлэлцээрүүдийн дараагаас 9 БНУ-ын 8 нь ([[Украйн]]аас бусад) Шинэ Холбооны Гэрээг зарим нөхцөл тавин хүлээн зөвшөөрсөн. Энэ гэрээний дагуу ЗХУ-ыг өөрчлөн, нэгэн нийтлэг ерөнхийлөгчтэй, нэг гадаад бодлоготой, нэг армитай БНУ-ын холбоо (федераци/federation) болгох байв. ОХУ, [[Казахстан]], [[Узбекистан]] уг гэрээнд 1991 оны 8 сарын 20-нд Москвад гарын үсэг зурах гэж байлаа.
1991 оны 3 сарын 17-нд ЗХУ даяар санал асуулга явуулахад Балтын улсууд, [[Армен]], Гүрж, [[Молдав]]ын иргэд санал асуулгад оролцохоос татгалзсан байна. Харин бусад улсуудын иргэдийн дийлэнхи шинэчлэгдсэн ЗХУ-ын бүрэлдэхүүнийг хадгалан үлдэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ. Хэлэлцээрүүдийн дараагаас нийт есөн БНУ-ын найм нь ([[Украйн]]аас бусад) Шинэ Холбооны Гэрээг зарим нэг нөхцөл тавин хүлээн зөвшөөрсөн байна. Энэ гэрээний дагуу ЗХУ нь, нэг ерөнхийлөгчтэй, нэг гадаад бодлоготой, нэг армитай БНУ-уудын холбоо болох байв. Орос, [[Казахстан]], [[Узбекистан]] уг гэрээнд 1991 оны 8 сарын 20-нд Москвад гарын үсэг зурах гэж байлаа.


==Хуйвалдаан==
==Хуйвалдаан==
1990 оны 12 сарын 11-нд [[КГБ]]-ын дарга [[Владимир Крючков]] Москвад "дэг журам тогтоох" хэрэгцээтэй байгаа тухай уриалгыг (Төв ТВ) Централ ТВ-ээр үг хэлэхдээ мэдэгдсэн. Тэр өдөр тэрээр КГБ-ын хоёр офицерт хэрвээ ЗХУ-д онц байдал зарласан тохиолдолд (state of emergency) ямар арга хэмжээнүүдийг авах тухай төлөвлөгөө бэлдэх даалгавар өгсөн. Дараа нь Крючков ЗХУ-ын БХЯ-ны Сайд [[Дмитрий Язов]], Дотоод хэргийн яамны сайд [[Борис Пуго]], Ерөнхий сайд [[Валентин Павлов]], Дэд ерөнхийлөгч [[Геннадий Янаев]], ЗХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн орлогч дарга Олег Бакланов, Горбачевын нарийн бичгийн албаны дарга (манайхаар тамгын газрын дарга) [[Валерий Болдин]], ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга [[Олег Шенин]] нартай хуйвалдаан, төрийн эргэлт хийх талаар ярилцаж тохиролцсон.
1990 оны 12 сарын 11-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрын (АХГ, оросоор КГБ) дарга [[Владимир Крючков]] Москвад "дэг журам тогтоох" хэрэгцээтэй байгаа тухай уриалгыг Төв телевизээр (Централ ТВ) үг хэлэхдээ мэдэгдсэн байна<ref name="State">[[Yevgenia Albats]] and Catherine A. Fitzpatrick. ''The State Within a State: The KGB and Its Hold on Russia - Past, Present, and Future''. 1994. ISBN 0-374-52738-5, pages 276-293.</ref>. Тэр өдрөө тэрээр мөн АХГ-ын хоёр офицерт, хэрвээ ЗХУ-д онц байдал зарласан тохиолдолд ямар арга хэмжээнүүдийг авах тухай төлөвлөгөө бэлдэх даалгавар өгчээ<ref>KGB Maj. Gen. Vyacheslav Zhizhin and KGB Col. Alexei Yegorov, ''The State within a state'', p. 276-277.</ref>. Дараа нь Крючков ЗХУ-ын БХЯ-ны Сайд [[Дмитрий Язов]], Дотоод хэргийн яамны сайд [[Борис Пуго]], Ерөнхий сайд [[Валентин Павлов]], Дэд ерөнхийлөгч [[Геннадий Янаев]], ЗХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн орлогч дарга Олег Бакланов, Горбачевын нарийн бичгийн албаны дарга [[Валерий Болдин]], ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга [[Олег Шенин]] нартай төрийн эргэлт хийх талаар ярилцаж тохиролцсон байна<ref name=91internalkgbreport>{{ru icon}} [http://www.flb.ru/material.phtml?id=3632 September 1991 internal KGB report on the involvement of KGB in the coup]</ref><ref name=NovayaGazeta51>{{ru icon}} [http://2001.novayagazeta.ru/nomer/2001/51n/n51n-s15.shtml "Novaya Gazeta" No. 51 of 23 July 2001] (extracts from the indictment of the conspirators)</ref>.


Хуйвалдагчид ерөнхийлөгч Михайл Горбачевыг ятган онц байдал зарлуулаад, үүний дараа "дэг журмыг" сэргээх арга хэмжээ авч болох байх гэж тооцож байв.
Хуйвалдагчид ерөнхийлөгч Михайл Горбачевыг ятган онц байдал зарлуулаад, үүний дараа "дэг журмыг" сэргээх арга хэмжээ авч болох байх гэж тооцож байв.


1991 оны 7 сарын 29-нд Горбачев, шинээр Оросын ерөнхийлөгч болсон [[Борис Ельцин]], Казахын ерөнхийлөгч [[Нурсультан Назарбаев]] нар Павлов, Язов, Крючков болон Пуго нарын хатуу чиг шугам баримтлагчдыг илүү либерал үзэлтэй төрийн зүтгэлтнүүдээр солих талаар хоорондоо ярилцсан юм. Энэ яриаг нь КГБ нууцаар сонссон бөгөөд улмаар Владимир Крючков энэ ярианы талаар мэдсэн. Крючков хэдэн сарын өмнөөс Субьект-110 хэмээн тодорхойлон Горбачевыг нарийн тагнах жагсаалтанд оруулсан байсан байв.
1991 оны 7 сарын 29-нд Горбачев, шинээр Оросын ерөнхийлөгч болсон [[Борис Ельцин]], Казахстаны ерөнхийлөгч [[Нурсультан Назарбаев]] нартай ярилцсан яриаг АХГ нууцаар сонссон байна. Уг яриа нь Павлов, Язов, Крючков, Пуго нарын хатуу чиг шугам баримтлагчдыг албан тушаалаас нь зайлуулан, илүү либерал үзэлтэй төрийн зүтгэлтнүүдээр солих талаар байжээ. Дээрхи мэдээллийг АХГ Владимир Крючковт мэдэгдэв<ref name=Timeline>{{ru icon}} [http://archive.rusbg.com/viewtopic.php?p=183469&sid=ab7f23384901f822938fcbc1b4e31240 Timeline of the events], by Artem Krechnikov, Moscow BBC correspondent</ref>. Крючков хэдэн сарын өмнөөс Субьект-110 хэмээн тодорхойлон, Горбачевыг нарийн тагнаж эхэлсэн байжээ<ref name=Mitrokhin>[[Christopher Andrew]] and [[Vasili Mitrokhin]] (2000). The [[Mitrokhin Archive]]: The KGB in Europe and the West. Gardners Books. ISBN 0-14-028487-7, pages 513-514.</ref><ref> The KGB surveillance logbook included every move of Gorbachev and his wife [[Raisa Gorbacheva]], ''Subject 111'', such as "18:30. 111 is in the bathtub."''The State within a state'', page 276-277</ref>.


1991 оны 8 сарын 4-нд Горбачев амрахаар Крымын Форост байдаг дача руугаа явав. Тэрээр холбооны гэрээнд гарын үсэг зурахаар 1991 оны 8 сарын 20-нд Москва руу буцахаар төлөвлөж байв.
1991 оны 8 сарын 4-нд Горбачев Крымын Форост байдаг зуслангийн байр руугаа амрахаар явав. Тэрээр 1991 оны 8 сарын 20-нд шинэ холбооны гэрээнд гарын үсэг зурахаар Москвад эргэж ирэх байсан байна.


8 сарын 17-нд хуйвалдагчид КГБ-ын Москва дахь зочид буудалд уулзацгаав. Тэнд тэд шинэ холбооны гэрээг уншиж танилцан, хэрвээ гэрээ байгуулагдвал ЗХУ задрах замыг засах юм байна гэж үзэн, хөдлөх цаг болжээ гэж шийдвэрлэсэн. 8 сарын 18-нд Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин, ЗХУ-ын БХЯ-ны орлогч сайд генерал Валентин Варенников нар Крым руу нисэж Горбачевтай уулзав. Энэ үед Форос дачагаас гарах бүх харилцаа холбоог (КГБ хянадаг байв) таслав. Мөн дачагаас хэнийг ч гаргахгүй байх үүрэг авсан нэмэлт КГБ-ын агентуудыг дачад байрлуулав. Бахланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачевыг нэг бол онц байдал зарла, эсвэл огцорч өөрийн орлогч дэд ерөнхийлөгч Геннадий Янаевыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарла гэж тулгав.
8 сарын 17-нд хуйвалдагчид АХГ-ын Москва дахь зочид буудалд уулзацгаав. Тэд шинэ холбооны гэрээг уншиж танилцан, хэрвээ гэрээ байгуулагдвал ЗХУ задрах нь гарцаагүй, хөдлөх цаг болсон гэсэн шийдвэрт хүрсэн байна. 8 сарын 18-нд Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин, ЗХУ-ын БХЯ-ны орлогч сайд генерал Валентин Варенников нар [[Крым]] руу нисэж Горбачевтай уулзав. Энэ үед Форос зуслангийн бүх харилцаа холбоог (АХГ хянадаг байв) таслан, хэнийг ч уг зуслангаас гаргахгүй байх үүрэг авсан нэмэлт АХГ-ын ажилтнуудыг байрлуулжээ. Бахланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачевыг нэг бол онц байдал зарла, эсвэл огцорч өөрийн орлогч дэд ерөнхийлөгч Геннадий Янаевыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарла гэж тулгав<ref name=NovayaGazeta51/><ref name=NovayaGazeta59>{{ru icon}} [http://2001.novayagazeta.ru/nomer/2001/59n/n59n-s16.shtml "Novaya Gazeta" No. 59 of 20 August 2001] (extracts from the indictment of the conspirators)</ref><ref name=Kommersant79717>{{ru icon}} [http://www.nr2.ru/projects/79717.html "Kommersant"], 18 August 2006</ref>.


Горбачев энэхүү тулган шаардлага ультиматумыг эрс эсэргүүцэж хүлээж авахаас татгалзсан гэж ярьдаг. Варенников Горбачевыг "Юу хэрэгцээтэйгээ хий, хараал ид" гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Гэсэн ч дачад байгсад хожим нь Бакланов, Болдин, Шенин, Варенников нарыг Горбачевтай уулзсаныхаа дараа сэтгэл дундуур, нервтэй гарсан гэдэг.
Горбачев өөрөө энэхүү тулган шаардалтыг эрс эсэргүүцэж, хүлээж авахаас татгалзсан гэж баталдаг<ref name=NovayaGazeta59/><ref>Gorbachev's interview to the Russian Service of BBC of 16 August 2001 {{ru icon}}[http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_1494000/1494325.stm]</ref>. Варенников мэдүүлгэндээ, Горбачев "''Юу хэрэгцээтэйгээ хий, хараал ид''" гэж хэлсэн гэдэг байна. Юутай ч уг зуслангийн байранд байгсдын нотолж байгаагаар Бакланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачевтай уулзсаныхаа дараа маш сэтгэл дундуур, ихээхэн бухимдацгаасан байна<ref name=NovayaGazeta59/>.


Хуйвалдагчид [[Псков]]ын үйлдвэрт 250 мянган хос гав захиалж, 300 мянган баривчлах маягт бэлтгэсэн байв. Крючков бүх КГБ-ын ажилтнуудын цалинг 2 дахин нэмэх тушаал гарган, амралтнаас нь дуудаж, бэлэн байдалд оруулав. Хоригдлуудыг хүлээн авахад бэлтгэн Лефортовогын шоронг хоослон бэлтгэсэн байв.
Хуйвалдагчид [[Псков]]ын үйлдвэрт 250 мянган хос гав захиалан, 300 мянган баривчлах маягт хэвлэв. Крючков бүх АХГ-ын ажилтнуудын цалинг 2 дахин нэмэх тушаал гарган, амралтнаас нь дуудаж, бэлэн байдалд орууллаа. Хоригдлуудыг хүлээн авахад бэлтгэн Лефортовогийн шоронг хоослон бэлтгэв<ref name=Mitrokhin/>.


== Наймдугаар сарын бослого ==
== Наймдугаар сарын оролдлого ==
[[Image:Image0 ST.jpg|thumb|right|250px|Улаан талбай дээрхи танк. 1991 оны төрийн эргэлт хийх оролдлогын үе]]
Тэднийг [[Крым]]ээс буцаж ирсний дараа хуйвалдагчид Кремльд уулзалдав. Геннады Янаев, Валентин Павлов, Олег Бахланов нар "Зөвлөлтийн Удирдлагын Тунхаглал"-д гарын үсэг зурав. Үүнд: ЗХУ-ын зарим нутаг дэвсгэрт (үүнийгээ яг тодорхой өгүүлээгүй) онц байдал зарлаж байна. Улс орныг удирдаж, онц байдлын дэглэмийг хангахын тулд Онц байдлын Хороог байгуулж (Государственный Комитет по Чрезвычайному Положению, ГКЧП) байна гэж мэдэгдсэн байв.
[[Image:Boris Yeltsin 19 August 1991-1.jpg|left|thumb|Б.Елцин танк дээр гарч иргэдэд хандан үг хэлж буй байдал. 1991 оны төрийн эргэлт хийх оролдлогын үе]]
Тэднийг [[Крым]]ээс буцаж ирсний дараа хуйвалдагчид [[Кремль]]д дахин уулзалдав. Геннады Янаев, Валентин Павлов, Олег Бахланов нар "Зөвлөлтийн Удирдлагын Тунхаглал"-д гарын үсэг зурлаа. Үүнд: "''ЗХУ-ын зарим нутаг дэвсгэрт (үүнийгээ яг тодорхой өгүүлээгүй) онц байдал зарлаж, улс орныг удирдаж, онц байдлын дэглэмийг хангахын тулд Онц Байдлын Хороог (ОБХ) байгуулж байна''" гэж мэдэгдсэн байв.


ГКЧП-д дараах гишүүд орсон байв:
ОБХ-нд дараах гишүүд орсон байв:


-Геннадий Янавеев
-Геннадий Янавеев
Мөр 38: Мөр 40:
-Олег Бакланов
-Олег Бакланов
-Василий Стародубцев, ЗХУ-ын Тариачдын Холбооны тэргүүн
-Василий Стародубцев, ЗХУ-ын Тариачдын Холбооны тэргүүн
-Александр Тизяков, Улсын Аж үйлдвэрүүд болон Үйлдвэр, Тээвэр, Харилцааны Конгломератуудын холбооны ерөнхийлөгч
-Александр Тизяков, Улсын Аж үйлдвэрүүд болон Үйлдвэр, Тээвэр, Харилцааны Конгломератуудын холбооны ерөнхийлөгч<ref name=gkchppost>{{ru icon}} [http://souz.info/library/other/gkchp/gkchppost.htm GKChP documents]</ref><ref name=Kommersant79717/>


''Өвчний учир'' Горбачев ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон хэмээн, Геннады Янаев уг зарлигт ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар гарын үсэг зурсан. Энэ наймыг "Наймын бүлэг" гэж нэрлэдэг болсон.
Ерөнхийлөгч Горбачев "өвчний учир" үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гээд, Геннады Янаев уг зарлигт ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар гарын үсэг зурсан байна<ref name=gkchppost/>. Дээрхи нэр бүхий найм хүнийг хожим "Наймын бүлэг" гэж нэрлэжээ.


ГКЧП Москвад коммунистуудын эрхэлдэг 9 сониноос бусад өөр бүх сонин хэвлэл хэвлэхийг хориглосон.: Мөн ГКЧП "Зөвлөлтийн хүний нэр төр, бахархлыг сэргээх ёстой" гэсэн популист мэдэгдлүүд хийж, "холбооны шинэ гэрээг бүх ард түмнээр хэлэлцүүлэх болно", "хотуудын гудамжуудыг гэмт хэргээс цэвэрлэнэ", ГКЧП хүнсний хомсдын асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно гэх зэрэг мэдэгдлүүд, амлалтууд хийсэн. Үүнийхээ хамт "жинхэнэ ардчилсан процессыг дэмжих болно", "хувийн хэвшлийг" дэмжих болно гэж мэдэгдсэн.
ОБХ [[Москва]]д коммунистуудын эрхэлэн гаргадаг 9 сониноос бусад бүх сонин хэвлэлийг хориглож<ref name=gkchppost/>, "Зөвлөлтийн хүний нэр төр, бахархлыг сэргээх ёстой", "Холбооны шинэ гэрээг бүх ард түмнээр хэлэлцүүлнэ", "Хотуудын гудамжыг гэмт хэргээс цэвэрлэнэ", мөн "Хүнсний хомсдлын асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно" гэх мэт мэдэгдлүүдийг хийж байв. Үүнийхээ хамт "Жинхэнэ ардчилсан процессыг дэмжих болно", "хувийн хэвшлийг" дэмжих болно гэж мэдэгджээ<ref name=gkchppost/>.


== 8 сарын 19 ==
== 8 сарын 19 ==
[[Image:1991 coup attempt4.jpg|thumb|right|250px|Улаан талбай дээрхи танк, 1991 оны 8 сар]]
Янаевын гарын үсэг зурсан "Зөвлөлтийн Удирдлагуудын Тунхаглал" зарлиг болон ГКЧП-ын баримт бичгүүдийг өглөөний 7 цагаас эхлэн улсын радио ТВ-ээр цацаж эхэлсэн. Оросын СФСР-ын удирдлагуудын хяналтан дор байсан "Радио Россий" радио станц, "Телевидение Россий" ТВ сувгуудыг хааж, "Эхо Москвы" хэмээх чөлөөт улс төрийн радиог хаасан. Таманскийн моторжуулсан явган цэргийн дивиз, Кантемировскийн танкын дивизүүдийн танкууд, хуягтууд Москвад орж ирлээ. Паратрүүпэрүүд мөн уг үйл ажиллагаанд оролцов. Оросын СФСР-ын (Өнөөгийн ОХУ-ын өвөг гэх юм уу даа, эхний үе) 4 орлогчийг "онц аюултай" гэсэн шатгаанаар КГБ-ынхэн баривчлан Москвагийн ойролцоо цэргийн баазад байрлуулав. Хуйвалдагчид мөн Оросын СФСР-ын ерөнхийлөгч (шинээр үүсэж байсан ОХУ-ын ерөнхийлөгч) Борис Ельцинг 8 сарын 17-нд Казахстанаас ирэхэд нь, эсвэл дараа нь дачадаа байж байхад нь баривчлана гэж төлөвлөж байсан ч яагаад ч юм баривчлаагүй юм. Борис Ельцин Оросын парламентын байр болох Цагаан Ордонд 19-ны өглөөний 9 цагт Оросын СФСР-ын Ерөнхий Сайд Иван Силаев, Оросын СФСР-ын Дээд Зөвлөлийн дарга Руслан Хасбулатов нартай цуг ирэн Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт болсныг мэдэгдлээ. Тэгээд цэргийнхнийг төрийн эргэлтэнд оролцохгүй байхыг мэдэгдэв. Мөн Михайл Горбачевд ард түмэнд хандаж үг хэлэх боломж олгохыг шаардан бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриалав. Энэ зарлал, тунхаглалыг нь брошур, плакат, тараах материал хэлбэрээр москва даяар түгээв.


Янаевын гарын үсэг зурсан "Зөвлөлтийн Удирдлагуудын Тунхаглал" болон ОБХ-ын баримт бичгүүдийг өглөөний 7 цагаас эхлэн улсын радио, телевизээр цацаж эхэлсэн байна. БНСОУ-ын удирдлагуудын хяналтан дор байсан "Радио Россий" станц, "Телевидение Россий" суваг, мөн "Эхо Москвы" хэмээх чөлөөт, улс төрийн радиог хаалаа<ref name=Kommersant79720>{{ru icon}} [http://www.nr2.ru/ekb/publications/79720.html another "Kommersant" article], 18 August 2006</ref>. Таманскийн моторжуулсан явган цэргийн дивиз, Кантемировскийн [[танк]]ын дивизыг Москвад оуулав. Десантын анги нэгтгэлийг мөн уг үйл ажиллагаанд татан оролцуулжээ. БНСОУ-ын ерөнхийлөгчийн 4 орлогчийг "онц аюултай" гэсэн шалтгаанаар АХГ-ынхан баривчлан Москвагийн ойролцоо цэргийн баазад тусгаарлав<ref name=91internalkgbreport/>. Хуйвалдагчид мөн БНСОУ-ын ерөнхийлөгч (хожим шинээр үүссэн ОХУ-ын ерөнхийлөгч) [[Борис Ельцин]]г 8 сарын 17-нд [[Казахстан]]аас ирэхэд нь, эсвэл дараа нь зуслангийн байрнаас нь баривчлана гэж төлөвлөж байсан ч, тодорхойгүй шалтгаанаар баривчлаагүй байна<ref name=91internalkgbreport /><ref name=NovayaGazeta55>{{ru icon}} [http://2001.novayagazeta.ru/nomer/2001/55n/n55n-s14.shtml "Novaya Gazeta" No. 55 of 6 August 2001 (extracts from the indictment of the conspirators)]</ref><ref name=NovayaGazeta57>{{ru icon}} [http://2001.novayagazeta.ru/nomer/2001/57n/n57n-s12.shtml "Novaya Gazeta" No. 57 of 13 August 2001 (extracts from the indictment of the conspirators)]</ref>. Борис Ельцин БНСОУ-ын парламентын байр болох Цагаан Ордонд 19-ны өглөөний 9 цагт, БНСОУ-ын Ерөнхий Сайд Иван Силаев, Дээд Зөвлөлийн дарга Руслан Хасбулатов нартай цуг Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт болсныг мэдэгдэв. Мөн цэргийнхнийг төрийн эргэлтэнд оролцохгүй байхыг, дээр нь Михайл Горбачевт ард түмэнд хандаж үг хэлэх боломж олгохыг шаардан, бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриаллаа<ref name=russianbook>[http://old.russ.ru/antolog/1991 A Russian book on August 1991 events]</ref>. Энэ мэдэгдэл, уриалгыг нь брошур, плакат, тараах материал хэлбэрээр Москва даяар түгээв.
Үдээс хойш Москвагийн иргэд цуглан Цагаан байшин (ордон)-г хамгаалан саад хаалт босгож эхлэв. Хариуд нь Геннадий Янаев үдээс хойш 4 цагт Москва хотод онц байдал зарлав. 5 цагт тэрээр хэвлэлийн бага хурал дээр Горбачев амарч байгаа гэж мэдэгдэв. Гэвч түүний үг мэдэгдэл төдийлөн итгэл үнэмшил төрүүлээгүй.


Үдээс хойш Москвагийн иргэд цуглан Парламентийн ордонг хамгаалан саад хаалт босгож эхлэсэн байна<ref name=russianbook/>. Үдээс хойш 4 цагт, Геннадий Янаев Москва хотод онц байдал зарлан<ref name=gkchppost/><ref name=Kommersant79717/>, 5 цагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Горбачев амарч байгаа гэж мэдэгдэв. Гэвч түүний энэ мэдэгдэл төдийлөн итгэл үнэмшил төрүүлээгүй байна<ref name=Kommersant79717/>.
Энэ үед Парламентын цагаан байшинг хамгаалах үүрэг авсан Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн командлагч Маёр Евдикомов Оросын СФСР-ын удирдлагуудад үнэнч хэвээрээ гэдгээ мэдэгдэв. Ельцин нэгэн танкан дээр гарч олон нийтэд хандаж үг хэлэв. Санамсаргүй энэ үзэгдлийг нь оройн мэдээгээр улсын ТВ-ээр дамжуулчихав.

Энэ үед Парламентын ордонг хамгаалах үүрэг авсан Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн командлагч хошууч Евдикомов БНСОУ-ын удирдлагуудын тушаалыг дагахаа мэдэгдэв<ref name=russianbook/><ref>"Izvestia", 18 August 2006 {{ru icon}}[http://www.izvestia.ru/hystory/article3095759]</ref>. Энэ үед Ельцин нэгэн танкан дээр гарч олон нийтэд хандаж үг хэлснийг, оройн мэдээгээр улсын ТВ-ээр дамжуулжээ<ref>"Moskovskie Novosty", 2001, No.33 {{ru icon}}[http://www.mn.ru/issue.php?2001-33-3]</ref>.


== 8 сарын 20 ==
== 8 сарын 20 ==
[[Image:1991 coup attempt1.jpg|thumb|right|250px|Улаан талбай дээрхи танк, 1991 оны 8 сар]]
Үд дунд Москвагын цэргийн коммандантаар Янаевын томилсон Москвагийн цэргийн дүүргийн командлагч генерал Калинин оройн 11 цагаас өглөөний 5 цагийн хооронд Москва хотод хөл хорио тогтоож байгааг зарлав. Энэ нь Цагаан Ордон руу цэргийн дайралт удахгүй хийх гэж байна гэсэн дохио байв.
Үд дунд Янаевын томилсон, Москвагийн цэргийн дүүргийн командлагч генерал Калинин оройн 11 цагаас өглөөний 5 цагийн хооронд Москва хотод хөл хорио тогтоож байгааг зарлав<ref name=russianbook/><ref name=NovayaGazeta51/><ref name=Kommersant79720/>. Уг хөл хорио нь удахгүй Парламентийн Ордон руу цэргийн хүчээр дайралт хийх гэж байна гэж ойлгогдож байв.


Цагаан ордны хамгаалагчид бэлтгэж эхлэв. Зарим нь зэвсэгтэй байсан бол ихэнх сайн дурынхан нь ямар ч зэвсэггүй байв. Оросын СФСР-ын удирдлагуудад үнэнч гэдгээ илэрхийлсэн Маёр Евдикомовын танкын хэсгийг тэндээс өөр тийш нь явуулсан байв. Цагаан ордонг хамгаалах штабыг Оросын СФСР-ын ардын депутат, генерал Константин Кобец толгойлов. Түүний мэдэлд сайн дураараа ордонг хамгаалахаар нилээн хэдэн тооны генералууд, ахлах офицерууд ирсний зарим нь тэтгэвэртээ гарсан хөгшчүүд байв.
Парламентын ордныг хамгаалагчид бэлтгэж эхлэв. Хамгаалагчдын зарим нь зэвсэгтэй байсан ч, ихэнх нь сайн дурынхан, тэд ямар ч зэвсэггүй байлаа. БНСОУ-ын удирдлагуудад үнэнч гэдгээ илэрхийлж байсан хошууч Евдикомовын захиргаанд байсан танкууд тэр орой парламентийн ордныг орхин явжээ<ref name=Nezavisimoe>{{ru icon}} [http://nvo.ng.ru/history/2006-08-18/1_19aug91.html "Nezavisimoe Voiennoye Obozrenie"], 18 August 2006</ref><ref name=Kommersant79717/>. Уг ордныг хамгаалах штабыг БНСОУ-ын Ардын депутат, генерал [[Константин Кобец]] толгойлов. Түүний мэдэлд сайн дураар ордонг хамгаалахаар нилээн хэдэн тооны генералууд, ахлах офицерууд ирсний зарим нь тэтгэвэртээ гарсан хөгшчүүд байлаа<ref name=Nezavisimoe/><ref name=heroes>[http://www.warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=1201 Russian site on Heroes of the Soviet Union]</ref>.


8 сарын 20-ны үдээс хойш Крючков, Язов, Пуго нар Цагаан ордонруу дайрах шийд гаргав. Энэ шийдийг нь ГКЧП-ийн гишүүд дэмжив. Крючковын орлогч КГБ-ын генерал Агеев, Язовын орлогч Армийн генерал Ачалов нар "Аянга" хэмээх "Гром операцыг" хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргав. Энэ операцыг Альфа Групп, Вымпел Групп, КГБ-ын тусгай тасгийнхан, Москвагын ОМОН-ы шүхэрчид, Дотоодын цэргийн Дзержинскийн дивизийн цэргүүд, гурван танк болон нисдэг тэрэгний скводрнотой хамтарч хэрэгжүүлэхээр тохиров. Альфа группын командлагч генерал Виктор Карпухин, болон Альфа бүлгийн бусад ахлах офицерүүд, Агаарын цэргийн дэд командлагч генерал Александр Лебед нар цагаан ордны ойролцоо байсан энгийн хүмүүс дунд холилдон нөхцөл байдлыг тандан тооцож үзэж байв. Үүний дараа Виктор Карпухин болон Вимпел бүлгийн командлагч хурандаа Бесков нар их хэмжээний цус урсах учраас уг операцыг хохирол багатай хэрэгжүүлэх боломжгүй байна гэж Агеевт мэдэгдэв. Энэ үед мөн агаарын цэргийн командлагч Павел Грачевын зөвшөөрлийг аван [[Александр Лебедь]] цагаан ордонд нууцаар очин Хамгаалах штабынханд дайралт шөнийн 02 цагт эхлэх болно гэдгийг мэдэгдэв.
8 сарын 20-ны үдээс хойш Крючков, Язов, Пуго нар Парламентын ордон руу дайрах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг ОБХ-ны гишүүд дэмжив. Крючковын орлогч АХГ-ын генерал Агеев, Язовын орлогч армийн генерал Ачалов нарын төлөвлөсөн дайралтын ажиллагааг "Аянга" гэж нэрлэсэн байна. Уг ажиллагаанд Альфа болон Вимпел Групп, АХГ-ын тусгай тасаг, Москвагийн цагдаагийн тусгай тасаг, Дотоодын цэргийн Дзержинскийн дивиз, танк болон нисдэг тэрэг оролцохоор төлөвлсөн байна. Уг ажиллагааг гардан гүйцэтгэх Альфа группын командлагч генерал [[Виктор Карпухин]], Вимпел группийн командлагч хурандаа [[Бесков]] нар, нөхцөл байдлыг газар дээр нь тандан үзсэнийхээ дараа, их хэмжээний цус урсах учраас уг операцыг хохирол багатай хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байна гэж Агеевыг ятгасан байна<ref name=91internalkgbreport/><ref name=NovayaGazeta51/><ref name=Timeline/><ref name=Argumenty>[http://nd.flb.ru/?path=3&info_id=1222&text_version=19 "Argumenty i Facty"], 15 August 2001</ref>. Мөн энэ үед [[Александр Лебедь]] агаарын цэргийн командлагч [[Павел Грачев]]тай зөвшилцөн, Парламентын ордонд нууцаар очин Хамгаалах штабынханд, дайралт шөнийн 02 цагт эхлэнэ гэдгийг мэдэгдэв<ref name=Timeline/><ref name=Argumenty/>.


== 8 сарын 21 ==
== 8 сарын 21 ==
Шөнийн 01 цагт Цагаан ордноос холгүй газар Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийг замд нь троллейбусууд, хот цэвэрлэх машинуудаар хийсэн саад замыг нь хааж гацаав. Хуягтны харах цонхыг халхлах гэж оролдсон Дмитрий Комар буудуулж нас барав. Мөн түүнд туслахаар очсон Владимир Усав, мөн Илья Кричевский нар буудуулж нас нөгчив. Эргэн тойрон байсан хүмүүс хуягтад гал тавьж шатаасан ч ямар ч цэрэг алагдсангүй.
Шөнийн 01 цагийн орчимд Парламентийн ордноос холгүй газар Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн хуягтуудын явах замыг иргэд, троллейбус болон хот цэвэрлэх машинуудаар хаасан байна. Хуягтны харах цонхыг халхлах гэж оролдсон [[Дмитрий Комар]] (энгийн иргэн) буудуулж нас барав. Түүнд туслахаар очсон [[Владимир Усав]], мөн [[Илья Кричевский]] нар буудуулж нас нөгчив. Дээр нь хэд хэдэн хүмүүс шархдав. Иргэд хуягтад гал тавьж шатаасан ч цэрэг алагдсангүй<ref> A Russian site on Ilya Krichevskiy[http://www.geocities.com/SoHo/Village/4988/pbl/pbl-8.html]</ref><ref name=heroes/><ref name=Kommersant79717/>.


Альфа болон вимпел бүлгүүд төлөвлөж байсныхаа дагуу цагаан ордонг эзлэх гэж дайрсангүй. Үүнийг сонсмогцоо Язов цэргүүдийг Москвагаас гарах тушаал өгөв.
Альфа болон Вимпел бүлгүүд төлөвлөж байсныхаа дагуу Парламентын ордон руу дайрсангүй. Язов цэргүүдийг Москвагаас гаргах тушаал өгөв.


Өглөөний 8 цагт цэргүүд Москвагаас гарч эхлэв. ГКЧП-ын гишүүд БХЯ-нд цуглан цаашид яахаа хэлэлцэн, яах учраа олохгүй, Михайль Горабчевтай дахин хэлэлцээ хийхээр Крым рүү төлөөлөгчид илгээх шийд гаргав. Владимир Крючков, Дмитрий Язов, Олег Бакланов, Александер Тизяков, ЗХУ-ын Дээд зөвлөлийн Анатолий Лукианов, Коммунист намын ЕНБД Владимир Ивашко нар Крымьрүү нисэв. Гэвч Форос дачад Горбачев тэднийг хүлээж авахаас татгалзав. Оронд нь дачагийн холбоо харилцааг сэргээсний дараа Горбачев ГКЧП-ын бүх шийдвэрийг хүчингүй болгож, гишүүдийг нь төрийн албан тушаалуудаас нь зайлуулав. ЗХУ-ын Ерөнхий Прокурорын алба төрийн эргэлт хийх оролдлогыг мөрдөн байцааж эхлэв.
Өглөөний 8 цагт цэргүүд Москвагаас гарч эхэллээ. ОБХ-ын гишүүд БХЯ-нд цуглан цаашид яахаа хэлэлцсэн ч, тодорхой шийдэлд хүрсэнгүй, зөвхөн Михайль Горабчевтай дахин хэлэлцээ хийхээр Крым рүү төлөөлөгчид илгээх шийдвэр гаргажээ. [[Владимир Крючков]], [[Дмитрий Язов]], [[Олег Бакланов]], [[Александер Тизяков]], ЗХУ-ын Дээд зөвлөлийн [[Анатолий Лукианов]], Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) [[Владимир Ивашко]] нар Крымь рүү нисэв. Гэвч Горбачев тэднийг хүлээж авахаас татгалзсан байна. Зуслангийн холбоо харилцааг сэргээсний дараа Горбачев ОБХ-ын бүх шийдвэрийг хүчингүй болгож, гишүүдийг нь төрийн албан тушаалаас нь зайлуулав. ЗХУ-ын Ерөнхий Прокурорын алба төрийн эргэлт хийх гэсэн уг оролдлогыг мөрдөн байцааж эхэллээ<ref name=Timeline/><ref name=russianbook/>.


== АНУ-ын оролцоо ==
== АНУ-ын оролцоо ==
"Зөвхөн Ерөнхийлөгчийн Нүдэнд" (For the President's Eyes Only) хэмээх номондоо Christopher Andrews 1991 оны зөвлөлтийн төрийн эргэлтийн оролдлогын үеэр АНУ шийдвэрлэх рольтойгоор оролцсон тухай нууцын зэрэглэлд байсан мэдээлүүдийн тухай өгүүлсэн. Тэр үед АНУ-ын ерөнхийлөгч [[Жорж Буш]]д АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (National Security Agency) Крючков, Язов нар Москвагаас ЗХУ-ын цэргийн чухал албан тушаалтнууд, обьектуудтай харилцаж байсан холбоо харилцааг замд нь илрүүлэн чагнасан тухай мэдээлэл хүргэсэн байв. SIGINT-ын мэдээнээс үзвэл цэргийнхэн энэ төрийн эргэлтийг төдийлөн дэмжихгүй байв. Цэргийн олон командлагч нар бүр Москвагаас дуудлага хүлээж авахаасаа ч татгалзаж байсан байв. Буш тайланг үзээд энэ тухай мэдээллийг оросын ерөнхийлөгч Борис Ельцинд хүргүүлэх хэрэгтэй гэсэн, урьд өмнө хийгдэж байгаагүй шийд гаргасан. АНУ-ын Москва дахь элчин сайдын яамны холбоо харилцааны экспертэд АНУ-ын цэргийн удирдлагуудыг Ельцинтэй шууд холбоо тогтоох боломж гаргах даалгавар өгсөн. SIGINT -ын тухай мэдээллийг Ельцинтэй хуваалцсанаар цаашид Оросын цэргийн холбоо харилцааг үр дүнтэй тагнах байдлаа алдаж болзошгүй гэж ҮАБА Бушийн шийдвэрийг эсэргүүцсэн. Гэсэн ч ерөнхийлөгч төрийн эргэлтийг зогсоох илүү чухал гэж үзсэн гэдэг.
Кристофер Андрью "Зөвхөн Ерөнхийлөгчийн Нүдэнд" (For the President's Eyes Only) хэмээх номондоо, энэхүү төрийн эргэлт хийх оролдлогын үеэр АНУ шийдвэрлэх үүрэгтэй оролцсон тухай, нууцын зэрэглэлд байсан мэдээллүүдийн тухай өгүүлсэн байдаг. АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (ҮАБА), Крючков, Язов нарын ЗХУ-ын цэргийн өндөр албан тушаалтнуудтай ярьсан яриаг нууцаар чагнасан тайлангаа ерөнхийлөгч [[Жорж Буш]]д мэдэгдсэн байна. Уг тайлангаас үзвэл цэргийнхэн төрийн эргэлтийг төдийлөн дэмжихгүй байв. Зарим нь бүр Москвагаас дуудлага хүлээж авахаасаа ч татгалзаж байсан байна. Буш энэ тухай мэдээллийг Оросын ерөнхийлөгч [[Борис Ельцин]]д хүргүүлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гарган, Москва дахь [[АНУ]]-ын элчин сайдын яамны холбоо харилцааны мэргэжилтнүүдэд АНУ-ын цэргийн удирдлагуудыг Ельцинтэй шууд холбогдох боломж гаргах даалгавар өгөв. Дээрхи мэдээллийг Ельцинтэй хуваалцсанаар, Оросын цэргийн холбоог цаашид үр дүнтэй тагнах боломжоо алдана гэж АНУ-ын ҮАБА Бушийн шийдвэрийг эсэргүүцсэн ч, ерөнхийлөгч төрийн эргэлтийг зогсоох нь юу юунаас илүү чухал гэж үзсэн гэдэг.


== Үйл явдлын үр дагавар ==
== Үйл явдлын үр дагавар ==
Михайл Горбачев Москва руу нисч ирсэн. ГКЧП-ын гишүүд ч гэсэн. Крючков, Язов, Александер Тизяков нарыг Москвад 8 сарын 22-ны үүрээр нисэж ирэхэд нь нисэх онгоцны буудал дээр баривчлав. 8 сарын 22-нд Пугог ажил дээрээ байхад нь баривчлав. Пуго эхнэртэйгээ 8 сарын 23-нд амиа хорлов. Мөн тэр өдөр Павлов, Василий Стародубцев нар барвчлагдав. Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин нарыг 8 сарын 24-нд баривчлав.
Михайл Горбачев Москвад нисч ирэв. Крючков, Язов, Александер Тизяков нарыг Москвад 8 сарын 22-ны үүрээр Москвад эргэж ирэхэд нь нисэх буудал дээр, 8 сарын 22-нд Пугог, 23-нд Павлов, Василий Стародубцев нарыг баривчлав. Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин нарыг 8 сарын 24-нд баривчилсан байна<ref name=Timeline/>.


Олон тооны мужуудын дарга нар, гүйцэтгэх хороодын дарга нар ГКЧП-г дэмжиж байсан тул 8 сарын 21-нд Оросын СФСР-ын Дээд зөвлөлөөс №1626 тоот тогтоол гарган, хэдийгээр тэр үед хүчин төгөлдөр байсан Оросын үндсэн хуулинд харшилж байсан ч Оросын ерөнхийлөгч Борис Ельцинд мужын захирагч нарыг томилох эрх мэдэл олгов.
Нилээд олон мужийн дарга нар, гүйцэтгэх хороодын дарга нар ОБХ-г дэмжиж байсан тул 8 сарын 21-нд БНСОУ-ын Дээд зөвлөлөөс №1626 тоот тогтоол гарган, хэдийгээр тэр үед хүчин төгөлдөр байсан БНСОУ-ын үндсэн хуулинд харшилж байсан ч ерөнхийлөгч Борис Ельцинд мужын захирагч нарыг шинээр томилох эрх мэдэл олгожээ<ref name=Konsultant>Konsultant+ (Russian legal database)</ref>.


8 сарын 22-нд Оросын СФСР-ын дээд зөвлөлөөс №1627/1-1 тоот тогтоол гарган Зөвлөлтийн улаан далбааг хэрэглэхээ больж Оросын уламжлалт цагаан-цэнхэр-улаан далбааг Оросын албан ёсны төрийн далбаа болгох шийд гаргав.
8 сарын 22-нд БНСОУ-ын Дээд Зөвлөлийн №1627/1-1 тоот тогтоолоор, ЗХУ-ын далбааг хэрэглэхээс татгалзан, Оросын уламжлалт цагаан-цэнхэр-улаан далбааг албан ёсны төрийн далбаа болгох шийд гаргалаа.


8 сарын 23-24-нд шилжих шөнө КГБ-ын байшин (Любянка)-гийн өмнө байдаг Дзержинскийн талбайд байдаг Вечекагийн толгойлогч байсан Феликс Дзержинскийн хөшөөг нураав.
8 сарын 23-24-нд шилжих шөнө КГБ-ын байшингийн өмнөх талбай дахь ЗХУ-ын нууц албаны анхны толгойлогч Феликс Дзержинскийн хөшөөг бууулгав.


8 сарын 24-нд Москвагийн олон мянган хүн талийгаач Дмитрий Комар, Владимир Усов, Илъя Кричевский нарын оршуулах ёслолд оролцов. Михайл Горбачев тэдэнд ЗХУ-ын Баатар цолыг нэхэн шагналаа.
8 сарын 24-нд Москвагийн олон мянган хүн талийгаач Дмитрий Комар, Владимир Усов, Илъя Кричевский нарын оршуулах ёслолд оролцов. Тэдэнд ЗХУ-ын Баатар цолыг нөхөн олгосон байна.


== Коммунист намын төгсгөл ==
== Коммунист намын төгсгөл ==
8 сарын 24-нд Михайл Горбачев Коммунис Намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдөв. 8 сарын 29 хүртэл Владимир Ивашко КНЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллав.
8 сарын 24-нд Михайл Горбачев Коммунист Намын ЕНБД-ын ажлаас чөлөөлөгөн<ref name=Timeline/>, түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр Владимир Ивашко 8 сарын 29 хүртэл ажиллажээ.


8 сарын 24-нд Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин 83 тоот зарлиг гарган Коммунист намын архивыг улсын архивын удирдлагуудад шилжүүлэв. 8 сарын 25-нд Борис Ельцин коммунист намын өмчийг төрийн мэдэлд шилжүүлэх №90 тоот зарлиг гаргав.
8 сарын 24-нд Оросын Ерөнхийлөгч Борис Ельцины 83 тоот зарлигаар Коммунист намын архивыг улсын архивт, 8 сарын 25-ны 90 тоот зарлигаар уг намын өмчийг төрийн мэдэлд шилжүүлэв<ref name=Konsultant/>.


11 сарын 6-нд Борис Ельцин №169 тоот зарлиг гарган Коммунист намын үйл ажиллагааг Орос улсад явуулахыг зогсоов.
11 сарын 6-нд гарсан Борис Ельцин №169 тоот зарлигаар Коммунист намыг Орос улсад хориглосон байна<ref name=Konsultant/>.
== ЗХУ-ын задрал ==
== ЗХУ-ын задрал ==
8 сарын 24-нд Украйны Дээд зөвлөл Украйнь Улсын Тусгаар Тогтнолын тунхагийг баталж, тусгаар тогтнолын тунахгийг дэмжих тухай санал асуулга явуулах шийд гаргав.
8 сарын 24-нд Украйны Дээд зөвлөл Украйн Улсын Тусгаар Тогтнолын тунхагийг баталж, тунхагийг дэмжих талаар санал асуулга явуулах шийд гаргав.


8 сарын 27-нд Молдавын Дээд зөвлөл Молдав улс ЗХУ-аас гарч тусгаар тогтнолоо тунхаглаж байгааг зарлав. 8 сарын 30, 31-нд [[Азербайжан]]ы Дээд зөвлөл, [[Кыргызстан]]ы дээд зөвлөлүүд үүнтэй утга нэг тогтоолууд баталж, тусгаар тогтнолуудаа зарлав.
8 сарын 27-нд Молдавын Дээд зөвлөл Молдав улс ЗХУ-аас гарч, тусгаар тогтнолоо тунхаглаж байгаагаа, 8 сарын 30, 31-нд [[Азербайжан]]ы Дээд зөвлөл, [[Кыргызстан]]ы дээд зөвлөлүүд мөн тусгаар тогтнолоо зарлав.


9 сарын 5-нд Ардын депутатуудын конгресс "шилжилтийн үе дэхь ЗХУ-ын бүрэн эхийн асуудал" гэсэн Зөвлөлтийн №2392-1 хуулийг батлав. Үүгээр ЗХУ-ын Дээд зөвлөлийг батлав. 9 сарын 6-нд шинээр байгуулагдсан Зөвлөлтийн улсуудын Зөвлөл Эстон, Латви, Литвын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
9 сарын 5-нд Ардын депутатуудын конгресс "шилжилтийн үе дэх ЗХУ-ын бүрэн эрхийн асуудал" хэмээх №2392-1 хуулийг батлав. Үүгээр ЗХУ-ын Дээд Зөвлөлийг баталлаа. 9 сарын 6-нд шинээр байгуулагдсан Дээд Зөвлөл Эстон, Латви, Литвын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв<ref>Site of RIA-Novosti (Russian news agency)[http://www.rian.ru/history/20050906/41308028.html]</ref>.


9 сарын 9-нд [[Тажикистан]]ы дээд зөвлөл Тажикистан ЗХУ-аас гарч тусгаар тогтнож байгааг зарлав.
9 сарын 9-нд [[Тажикистан]]ы Дээд Зөвлөл ЗХУ-аас гарч тусгаар тогтнож байгаагаа зарлав.


9-р сард нийт санал асуулгад оролцогчдийн иргэдийнх нь 99 гаруй хувь нь дэмжсэнээр Армен тусгаар тогтнолоо зарлав. 9 сарын 21-нд Армены дээд зөвлөл бүрэн эрх, тусгаар тогтнолоо зарлав.
9-р сард Арменд тусгаар тогтнолын тухай нийтийн санал асуулга явагдав. Оролцогчдын 99 гаруй хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэнээр тус улс 9 сарын 21-нд бүрэн эрх, тусгаар тогтнолоо зарлав.


10 сарын 27-нд [[Туркменистан]]ы дээд зөвлөл Туркменистаныг ЗХУ-аас тусгаар улс болж багйааг зарлав.
10 сарын 27-нд [[Туркменистан]]ы дээд зөвлөл Туркменистаныг ЗХУ-аас тусгаар улс болж байгааг тунхаглав.


Үүний дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд ердөө Орос, Беларусь, Казахстан, Узбекистан үлдсэн байв.
Үүний дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд ердөө Орос, Беларусь, Казахстан, Узбекистан үлдсэн байв.


12 сарын 1-нд Украйн улс даяараа санал асуулга явуулахад иргэдийн 90 гаруй хувь нь Украйны тусгаар Тогтнолын Актыг дэмжиж саналаа өгөв.
12 сарын 1-нд Украйд санал асуулга явуулахад иргэдийн 90 гаруй хувь нь Украйны тусгаар Тогтнолын Актыг дэмжиж саналаа өгөв.

12 сарын 8-нд Орос, Украйн, Беларусийн удирдагч нар Тусгаар Улсуудын Хамтын нөхөрлөл (ТУХН)-д гарын үсэг зуран, ЗХУ-ыг байгуулсан 1922 оны Холбооны улсын гэрээг хүчингүй болгов. Төв Азийн 5 Бүгд Найрамдах улс болон Армен, Азербайжан уг нөхөрлөлд нэгдэх ёслол 1992 оны 1 сарын 21-нд болов. Гүрж 1993 он хүртэл ТУХН элсээгүй. Харин Балтын 3 улс уг нөхөрлөлд нэгдээгүй болно.

1991 оны 12 сарын 25-нд Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байгаагаа зарласны дараа [[Кремль]]д байсан алх, хадуур бүхий улаан тугийг буулгав. Ийнхүү ЗХУ оршин тогтнохоо болилоо.

===Төрийн эргэлт хийхээр оролдсон хуйвалдагчдийн шүүх===

ОБХ-ны гишүүд болон хамсаатнуудыг төрийн эрх булаахаар санаархсан гэсэн үндэслэлээр төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж ял тулгажээ. Уг хэргийг шүүх Оросын Дээд шүүхийн Цэргийн Танхимын шүүх хурал 1993 оны 4 сарын 14-нд эхэлжээ<ref>"Vzgliad", 18 August 2006 {{ru icon}}[http://vzglyad.ru/politics/2006/8/18/45786.html]</ref>.

1994 оны 2-р сарын 23-нд Оросын Төрийн Дум, ОБХ-ны гишүүд болон тэдний хамсаатнууд, мөн 1993 оны 10 сарын үйл явдалд оролцогчдод өршөөл үзүүлж буйгаа зарлав. Хуйвалдагчид өршөөлийг хүлээн авсан байна. Ганцхан генерал Валентин Варенников шүүхийг цааш нь үргэлжлүүлэхийг шаарджээ. 1994 оны 8 сарын 11-ны шүүх хурлаар түүнийг буруугүй хэмээн цагаатгасан байна<ref name=Timeline/>.

===Парламентын комисс===


1991 онд Лев Пономарёваар ахлуулсан төрийн эргэлтийн учир шалтгааныг шалган тогтоох парламентын комисс байгуулагдсан ч, 1992 онд Руслан Хасбулатовын шаардлагаар уг комиссын ажиллагааг зогсоож, тараасан байна.
12 сарын 8-нд Орос, Украйн, Беларусийн удирдагч нар Тусгаар Улсуудын Хамтын нөхөрлөл (Commonwealth of Independent States)-д гарын үсэг зуран, ЗХУ-ыг байгуулсан 1922 оны холбооны улсын гэрээг хүчингүй болгов. Төв азийн 5 БНУ болон Армен, Азербайжан үүнд нэгдэх тухай гарын үсэг зурах ёслол 1 сарын 21-нд болов. Гүрж 1993 оныг хүртэл ТУХН элсээгүй. Харин Балтын 3 улс үүнд огт гарын үсэг зурж нэгдээгүй.


==Мөн үзэх==
1991 оны 12 сарын 25-нд Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж байгаагаа зарласны дараа [[Кремль]]д байсан алх хадуур бүхий улаан тугийг буулгав. Ийнхүү ЗХУ цаашид оршин тогтнохоо болилоо.
*[[ЗХУ]]
Төрийн эргэлт хийхээр оролдсон хуйвалдагчдийн шүүх


==Ишлэл==
ГКЧП-ын гишүүд болон тэдний хамсаатнуудыг төрийн эрх булаахаар санаархсан гэсэн үндэслэлээр төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж ял тулгасан байв. Гэсэн ч 1992 оны сүүл гэхэд тэднийг баривчилгаанаас суллан батлан даалтад гарган, шүүх хурал хийх гэж байв. Оросын Дээд шүүхийн Цэргийн Танхимын шүүх хурал 1993 оны 4 сарын 14-нд эхэлсэн.
{{reflist}}


==Гадаад холбоос==
1994 оны 2-р сарын 23-нд Оросын Төрийн Дум ГКПЧ-ийн гишүүд болон тэдний хамсаатнууд, мөн 1993 оны 10 сарын үйл явдалд оролцогчидод өршөөл үзүүлж буй тухай зарласан. Тэд бүгд өршөөлийг хүлээн авсан. Харин генерал Валентин Варенников шүүхийг цааш нь үргэлжлүүлэхийг шаардсан. 1994 оны 8 сарын 11-ны шүүх хурлаар түүнийг буруугүй хэмээн цагаатгасан.
* RUSSIA AT THE BARRICADES: EYEWITNESS ACCOUNTS OF THE MOSCOW COUP (AUGUST 1991), ed. Victoria Bonnell, Ann Copper, and Gregory Freidin. Introduction by Victoria E. Bonnell and Gregory Freidin (M.E. Sharpe, 1994). Includes the chronology of the coup, photos, and accounts from a broad cross-section of participants and eyewitnesses, including the editors.
Парламентын комисс
*[http://www.ibiblio.org/pub/academic/communications/logs/report-ussr-gorbatchev IRC logs]: Transcript of internet chat from the time of the coup
*[http://ian.chard.org/stuff/un_gorby.html TASS transmissions at the time of the coup] (captured from short-wave radio transmissions, contains decoding errors)
*[http://www.andrewcoyne.com/essays/Newspapers/Globe%2091-96/Soviet%20coup%20analysis%20(1991).rtfd/TXT.html Andrew Coyne: Getting to the Roots of a Deserved Failure]
*[http://archive.sptimes.ru/index.php?action_id=1&i_number=696 The St. Petersburg Times #696(63), 17.08.2001] The issue of [[St. Petersburg Times (Russia)|The St. Petersburg Times]] devoted to the 10th anniversary of the coup attempt.
*[http://www.marxist.net/stalinism/collapse/script.htm?5.htm]Chronology of the Coup The USSR in 1991: The Implosion of a Superpower by Dr Robert F. Miller
*1991 Diplomatic Bluebook, Section 4. The Soviet Union by the Japanese Foreign Ministry
*[http://www.memoryarchive.org/en/Moscow_Coup%2C_August_1991%2C_Anonymous]: Memories of an anonymous Russian in Wiki Memory Archive
*[http://www.memoryarchive.org/en/Moscow_Coup%2C_August_1991%2C_Sam_Lafranco]: Memories of Sam Lafranco in Wiki Memory Archive
* [http://www.douglassmith.info/143/the-1991-soviet-coup.-a-personal-account..html Personal account and photographs of historian Douglas Smith, eyewitness to the coup]
* [http://www.youtube.com/watch?v=8VAHy76QO7o] Vadim Anatov, a programmer for Relcom (the first public ISP in the USSR) talking about the role of the Internet in resistance to the coup.


1991 онд төрийн эргэлтийн Учир Шалтгааныг Шалган Тогтоох Парламентын Комисс байгуулагдаж, Лев Пономарёв даргалсан. Гэсэн ч 1992 онд Руслан Хасбулатовын шаардлагаар уг комиссын ажиллагааг зогсоож, тараасан.


[[Ангилал:Зөвлөлт Холбоот Улсын түүх]]
[[Ангилал:Зөвлөлт Холбоот Улс]]


[[de:Augustputsch in Moskau]]
[[de:Augustputsch in Moskau]]

10:53, 11 Гуравдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Файл:1991coup2 ST.jpg
1991 оны төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцсэн жагсаал. Москва хот

1991 оны Зөвлөлтийн төрийн эргэлт хийх оролдлого (1991 оны 8 сарын 19 - 21) нь Зөвлөлт Холбоот Улс задрахын өмнөхөн гарсан, амжилтгүй болсон төрийн эргэлт юм. 8-р сарын төрийн эргэлт гэж бас нэрлэдэг. Энэ төрийн эргэлт нь ЗХУ-ын Засгийн газрын бүлэг гишүүд ЗХУ-ын ерөнхийлөгч Михайл Горбачеваас төрийн эрхийг булаан авах гэсэн оролдлого байсан юм. Эргэлтийн толгойлогчид нь ЗХУ-ын Коммунист намын хатуу чиг шугам баримтлагчид байсан бөгөөд тэд, Горбачевын өөрчлөн байгуулалтын хөтөлбөр нь хэт буруу тийш хэлбийсэн, мөн тухайн үед хэлэлцүүлж эхэлсэн байсан шинэ холбооны гэрээ нь төв засгийн газрын эрх мэдлийг ихээр сулруулж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Улсуудад (БНУ) илүү их эрх мэдэл өгөх гэж байна гэж буруутгасан байна. Хэдийгээр төрийн эргэлт 3 хоногийн дотор дуусаж, Горбачев буцаж төрийн тэргүүнээр ирсэн ч энэ үйл явдал нь ЗХУ-ын дотоод нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, улмаар ЗХУ болон Коммунист нам богно хугацаанд нурж унах эхлэл болсон.

Нөхцөл байдал

1985 онд эрх мэдэл авснаасаа хойш Горбачев хоёр үндсэн чиг шугам: "өөрчлөлт байгуулалт", "ил тод байдлыг" хэрэгжүүлж эхэлсэн байна. Эдгээр нь ЗХУ-ын улс төр/эдийн засаг, ил тод, нээлттэй байдлыг дахин бүтэцжүүлэн сэргээн босгох ажил байсан юм. Эдгээр алхмууд нь Коммунист намын гишүүдийн зүгээс ихээхэн үл итгэх үзэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ алхам нь Горбачевын тооцоолж байгаагүй үйл явдлуудыг эхлүүлсэн байна. Ялангуяа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан жижиг үндэстэн, угсаатнуудын үндсэрхэг үзлийг ил гаргаж эхлэв. Үүнээс үүдээд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг бүх, эсвэл зарим нэг үндэстнүүд салан тусгаарлах вий гэсэн айдас коммунистуудын дунд төрж байлаа. 1991 онд ЗХУ эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд орсон байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, хүмүүс ердийн өргөн хэрэглээний бараа авах гэж маш урт дараалалд зогсож байв.

Энэ үед Эстон, Латви, Литва болон Гүрж зэрэг БНУ-ууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч өөрсдийн тусгаар тогтнолоо зарлаж эхлэв. 1991 оны 1-р сард Литвийг цэргийн хүчээр ЗХУ-д буцаан оруулах гэсэн оролдого үүсэв. Үүнээс долоо хоногийн дараа хууль ёсоор байгуулагдсан Латвийн засгийн газрыг Зөвлөлтийг дэмжигч хүчнүүд түлхэн унагах оролдлого мөн гарсан байна. Мөн Зөвлөлтөөс салан тусгаарлах гэсэн үзлээс болон Уулын Карабах болон Өмнөд Осетод зэвсэгт мөргөлдөөн бий болов.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Бүгд Найрамдах Социалист Орос Улс (БНСОУ, энэ улс нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 БНУ-ын нэг, одоогийн ОХУ юм) улс 1990 оны 6 сарын 12-нд өөрийн бүрэн эрхийг тунхагласан бөгөөд өмнөх ЗХУ-ын хуулиуд, ялангуяа санхүү, эдийн засгийн холбогдолтой хуулиудын Оросын газар нутагт үйлчлэх хэм хэмжээг хязгаарласан байна. БНСОУ-ын Дээд зөвлөлөөс баталсан хуулиуд нь ЗХУ-ын хуулиудтай зөрчилдөж эхэлсэн энэ үеийг "хуулийн дайны үе" гэж нэрлэдэг байна.

1991 оны 3 сарын 17-нд ЗХУ даяар санал асуулга явуулахад Балтын улсууд, Армен, Гүрж, Молдавын иргэд санал асуулгад оролцохоос татгалзсан байна. Харин бусад улсуудын иргэдийн дийлэнхи шинэчлэгдсэн ЗХУ-ын бүрэлдэхүүнийг хадгалан үлдэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ. Хэлэлцээрүүдийн дараагаас нийт есөн БНУ-ын найм нь (Украйнаас бусад) Шинэ Холбооны Гэрээг зарим нэг нөхцөл тавин хүлээн зөвшөөрсөн байна. Энэ гэрээний дагуу ЗХУ нь, нэг ерөнхийлөгчтэй, нэг гадаад бодлоготой, нэг армитай БНУ-уудын холбоо болох байв. Орос, Казахстан, Узбекистан уг гэрээнд 1991 оны 8 сарын 20-нд Москвад гарын үсэг зурах гэж байлаа.

Хуйвалдаан

1990 оны 12 сарын 11-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрын (АХГ, оросоор КГБ) дарга Владимир Крючков Москвад "дэг журам тогтоох" хэрэгцээтэй байгаа тухай уриалгыг Төв телевизээр (Централ ТВ) үг хэлэхдээ мэдэгдсэн байна[1]. Тэр өдрөө тэрээр мөн АХГ-ын хоёр офицерт, хэрвээ ЗХУ-д онц байдал зарласан тохиолдолд ямар арга хэмжээнүүдийг авах тухай төлөвлөгөө бэлдэх даалгавар өгчээ[2]. Дараа нь Крючков ЗХУ-ын БХЯ-ны Сайд Дмитрий Язов, Дотоод хэргийн яамны сайд Борис Пуго, Ерөнхий сайд Валентин Павлов, Дэд ерөнхийлөгч Геннадий Янаев, ЗХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн орлогч дарга Олег Бакланов, Горбачевын нарийн бичгийн албаны дарга Валерий Болдин, ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Олег Шенин нартай төрийн эргэлт хийх талаар ярилцаж тохиролцсон байна[3][4].

Хуйвалдагчид ерөнхийлөгч Михайл Горбачевыг ятган онц байдал зарлуулаад, үүний дараа "дэг журмыг" сэргээх арга хэмжээ авч болох байх гэж тооцож байв.

1991 оны 7 сарын 29-нд Горбачев, шинээр Оросын ерөнхийлөгч болсон Борис Ельцин, Казахстаны ерөнхийлөгч Нурсультан Назарбаев нартай ярилцсан яриаг АХГ нууцаар сонссон байна. Уг яриа нь Павлов, Язов, Крючков, Пуго нарын хатуу чиг шугам баримтлагчдыг албан тушаалаас нь зайлуулан, илүү либерал үзэлтэй төрийн зүтгэлтнүүдээр солих талаар байжээ. Дээрхи мэдээллийг АХГ Владимир Крючковт мэдэгдэв[5]. Крючков хэдэн сарын өмнөөс Субьект-110 хэмээн тодорхойлон, Горбачевыг нарийн тагнаж эхэлсэн байжээ[6][7].

1991 оны 8 сарын 4-нд Горбачев Крымын Форост байдаг зуслангийн байр руугаа амрахаар явав. Тэрээр 1991 оны 8 сарын 20-нд шинэ холбооны гэрээнд гарын үсэг зурахаар Москвад эргэж ирэх байсан байна.

8 сарын 17-нд хуйвалдагчид АХГ-ын Москва дахь зочид буудалд уулзацгаав. Тэд шинэ холбооны гэрээг уншиж танилцан, хэрвээ гэрээ байгуулагдвал ЗХУ задрах нь гарцаагүй, хөдлөх цаг болсон гэсэн шийдвэрт хүрсэн байна. 8 сарын 18-нд Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин, ЗХУ-ын БХЯ-ны орлогч сайд генерал Валентин Варенников нар Крым руу нисэж Горбачевтай уулзав. Энэ үед Форос зуслангийн бүх харилцаа холбоог (АХГ хянадаг байв) таслан, хэнийг ч уг зуслангаас гаргахгүй байх үүрэг авсан нэмэлт АХГ-ын ажилтнуудыг байрлуулжээ. Бахланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачевыг нэг бол онц байдал зарла, эсвэл огцорч өөрийн орлогч дэд ерөнхийлөгч Геннадий Янаевыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарла гэж тулгав[4][8][9].

Горбачев өөрөө энэхүү тулган шаардалтыг эрс эсэргүүцэж, хүлээж авахаас татгалзсан гэж баталдаг[8][10]. Варенников мэдүүлгэндээ, Горбачев "Юу хэрэгцээтэйгээ хий, хараал ид" гэж хэлсэн гэдэг байна. Юутай ч уг зуслангийн байранд байгсдын нотолж байгаагаар Бакланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачевтай уулзсаныхаа дараа маш сэтгэл дундуур, ихээхэн бухимдацгаасан байна[8].

Хуйвалдагчид Псковын үйлдвэрт 250 мянган хос гав захиалан, 300 мянган баривчлах маягт хэвлэв. Крючков бүх АХГ-ын ажилтнуудын цалинг 2 дахин нэмэх тушаал гарган, амралтнаас нь дуудаж, бэлэн байдалд орууллаа. Хоригдлуудыг хүлээн авахад бэлтгэн Лефортовогийн шоронг хоослон бэлтгэв[6].

Наймдугаар сарын оролдлого

Улаан талбай дээрхи танк. 1991 оны төрийн эргэлт хийх оролдлогын үе
Файл:Boris Yeltsin 19 August 1991-1.jpg
Б.Елцин танк дээр гарч иргэдэд хандан үг хэлж буй байдал. 1991 оны төрийн эргэлт хийх оролдлогын үе

Тэднийг Крымээс буцаж ирсний дараа хуйвалдагчид Кремльд дахин уулзалдав. Геннады Янаев, Валентин Павлов, Олег Бахланов нар "Зөвлөлтийн Удирдлагын Тунхаглал"-д гарын үсэг зурлаа. Үүнд: "ЗХУ-ын зарим нутаг дэвсгэрт (үүнийгээ яг тодорхой өгүүлээгүй) онц байдал зарлаж, улс орныг удирдаж, онц байдлын дэглэмийг хангахын тулд Онц Байдлын Хороог (ОБХ) байгуулж байна" гэж мэдэгдсэн байв.

ОБХ-нд дараах гишүүд орсон байв:

-Геннадий Янавеев -Валентин Павлов -Владимир Крючков -Дмитрий Язов -Борис Пуго -Олег Бакланов -Василий Стародубцев, ЗХУ-ын Тариачдын Холбооны тэргүүн -Александр Тизяков, Улсын Аж үйлдвэрүүд болон Үйлдвэр, Тээвэр, Харилцааны Конгломератуудын холбооны ерөнхийлөгч[11][9]

Ерөнхийлөгч Горбачев "өвчний учир" үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гээд, Геннады Янаев уг зарлигт ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар гарын үсэг зурсан байна[11]. Дээрхи нэр бүхий найм хүнийг хожим "Наймын бүлэг" гэж нэрлэжээ.

ОБХ Москвад коммунистуудын эрхэлэн гаргадаг 9 сониноос бусад бүх сонин хэвлэлийг хориглож[11], "Зөвлөлтийн хүний нэр төр, бахархлыг сэргээх ёстой", "Холбооны шинэ гэрээг бүх ард түмнээр хэлэлцүүлнэ", "Хотуудын гудамжыг гэмт хэргээс цэвэрлэнэ", мөн "Хүнсний хомсдлын асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно" гэх мэт мэдэгдлүүдийг хийж байв. Үүнийхээ хамт "Жинхэнэ ардчилсан процессыг дэмжих болно", "хувийн хэвшлийг" дэмжих болно гэж мэдэгджээ[11].

8 сарын 19

Улаан талбай дээрхи танк, 1991 оны 8 сар

Янаевын гарын үсэг зурсан "Зөвлөлтийн Удирдлагуудын Тунхаглал" болон ОБХ-ын баримт бичгүүдийг өглөөний 7 цагаас эхлэн улсын радио, телевизээр цацаж эхэлсэн байна. БНСОУ-ын удирдлагуудын хяналтан дор байсан "Радио Россий" станц, "Телевидение Россий" суваг, мөн "Эхо Москвы" хэмээх чөлөөт, улс төрийн радиог хаалаа[12]. Таманскийн моторжуулсан явган цэргийн дивиз, Кантемировскийн танкын дивизыг Москвад оуулав. Десантын анги нэгтгэлийг мөн уг үйл ажиллагаанд татан оролцуулжээ. БНСОУ-ын ерөнхийлөгчийн 4 орлогчийг "онц аюултай" гэсэн шалтгаанаар АХГ-ынхан баривчлан Москвагийн ойролцоо цэргийн баазад тусгаарлав[3]. Хуйвалдагчид мөн БНСОУ-ын ерөнхийлөгч (хожим шинээр үүссэн ОХУ-ын ерөнхийлөгч) Борис Ельцинг 8 сарын 17-нд Казахстанаас ирэхэд нь, эсвэл дараа нь зуслангийн байрнаас нь баривчлана гэж төлөвлөж байсан ч, тодорхойгүй шалтгаанаар баривчлаагүй байна[3][13][14]. Борис Ельцин БНСОУ-ын парламентын байр болох Цагаан Ордонд 19-ны өглөөний 9 цагт, БНСОУ-ын Ерөнхий Сайд Иван Силаев, Дээд Зөвлөлийн дарга Руслан Хасбулатов нартай цуг Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт болсныг мэдэгдэв. Мөн цэргийнхнийг төрийн эргэлтэнд оролцохгүй байхыг, дээр нь Михайл Горбачевт ард түмэнд хандаж үг хэлэх боломж олгохыг шаардан, бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриаллаа[15]. Энэ мэдэгдэл, уриалгыг нь брошур, плакат, тараах материал хэлбэрээр Москва даяар түгээв.

Үдээс хойш Москвагийн иргэд цуглан Парламентийн ордонг хамгаалан саад хаалт босгож эхлэсэн байна[15]. Үдээс хойш 4 цагт, Геннадий Янаев Москва хотод онц байдал зарлан[11][9], 5 цагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Горбачев амарч байгаа гэж мэдэгдэв. Гэвч түүний энэ мэдэгдэл төдийлөн итгэл үнэмшил төрүүлээгүй байна[9].

Энэ үед Парламентын ордонг хамгаалах үүрэг авсан Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн командлагч хошууч Евдикомов БНСОУ-ын удирдлагуудын тушаалыг дагахаа мэдэгдэв[15][16]. Энэ үед Ельцин нэгэн танкан дээр гарч олон нийтэд хандаж үг хэлснийг, оройн мэдээгээр улсын ТВ-ээр дамжуулжээ[17].

8 сарын 20

Улаан талбай дээрхи танк, 1991 оны 8 сар

Үд дунд Янаевын томилсон, Москвагийн цэргийн дүүргийн командлагч генерал Калинин оройн 11 цагаас өглөөний 5 цагийн хооронд Москва хотод хөл хорио тогтоож байгааг зарлав[15][4][12]. Уг хөл хорио нь удахгүй Парламентийн Ордон руу цэргийн хүчээр дайралт хийх гэж байна гэж ойлгогдож байв.

Парламентын ордныг хамгаалагчид бэлтгэж эхлэв. Хамгаалагчдын зарим нь зэвсэгтэй байсан ч, ихэнх нь сайн дурынхан, тэд ямар ч зэвсэггүй байлаа. БНСОУ-ын удирдлагуудад үнэнч гэдгээ илэрхийлж байсан хошууч Евдикомовын захиргаанд байсан танкууд тэр орой парламентийн ордныг орхин явжээ[18][9]. Уг ордныг хамгаалах штабыг БНСОУ-ын Ардын депутат, генерал Константин Кобец толгойлов. Түүний мэдэлд сайн дураар ордонг хамгаалахаар нилээн хэдэн тооны генералууд, ахлах офицерууд ирсний зарим нь тэтгэвэртээ гарсан хөгшчүүд байлаа[18][19].

8 сарын 20-ны үдээс хойш Крючков, Язов, Пуго нар Парламентын ордон руу дайрах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг ОБХ-ны гишүүд дэмжив. Крючковын орлогч АХГ-ын генерал Агеев, Язовын орлогч армийн генерал Ачалов нарын төлөвлөсөн дайралтын ажиллагааг "Аянга" гэж нэрлэсэн байна. Уг ажиллагаанд Альфа болон Вимпел Групп, АХГ-ын тусгай тасаг, Москвагийн цагдаагийн тусгай тасаг, Дотоодын цэргийн Дзержинскийн дивиз, танк болон нисдэг тэрэг оролцохоор төлөвлсөн байна. Уг ажиллагааг гардан гүйцэтгэх Альфа группын командлагч генерал Виктор Карпухин, Вимпел группийн командлагч хурандаа Бесков нар, нөхцөл байдлыг газар дээр нь тандан үзсэнийхээ дараа, их хэмжээний цус урсах учраас уг операцыг хохирол багатай хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байна гэж Агеевыг ятгасан байна[3][4][5][20]. Мөн энэ үед Александр Лебедь агаарын цэргийн командлагч Павел Грачевтай зөвшилцөн, Парламентын ордонд нууцаар очин Хамгаалах штабынханд, дайралт шөнийн 02 цагт эхлэнэ гэдгийг мэдэгдэв[5][20].

8 сарын 21

Шөнийн 01 цагийн орчимд Парламентийн ордноос холгүй газар Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн хуягтуудын явах замыг иргэд, троллейбус болон хот цэвэрлэх машинуудаар хаасан байна. Хуягтны харах цонхыг халхлах гэж оролдсон Дмитрий Комар (энгийн иргэн) буудуулж нас барав. Түүнд туслахаар очсон Владимир Усав, мөн Илья Кричевский нар буудуулж нас нөгчив. Дээр нь хэд хэдэн хүмүүс шархдав. Иргэд хуягтад гал тавьж шатаасан ч цэрэг алагдсангүй[21][19][9].

Альфа болон Вимпел бүлгүүд төлөвлөж байсныхаа дагуу Парламентын ордон руу дайрсангүй. Язов цэргүүдийг Москвагаас гаргах тушаал өгөв.

Өглөөний 8 цагт цэргүүд Москвагаас гарч эхэллээ. ОБХ-ын гишүүд БХЯ-нд цуглан цаашид яахаа хэлэлцсэн ч, тодорхой шийдэлд хүрсэнгүй, зөвхөн Михайль Горабчевтай дахин хэлэлцээ хийхээр Крым рүү төлөөлөгчид илгээх шийдвэр гаргажээ. Владимир Крючков, Дмитрий Язов, Олег Бакланов, Александер Тизяков, ЗХУ-ын Дээд зөвлөлийн Анатолий Лукианов, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Владимир Ивашко нар Крымь рүү нисэв. Гэвч Горбачев тэднийг хүлээж авахаас татгалзсан байна. Зуслангийн холбоо харилцааг сэргээсний дараа Горбачев ОБХ-ын бүх шийдвэрийг хүчингүй болгож, гишүүдийг нь төрийн албан тушаалаас нь зайлуулав. ЗХУ-ын Ерөнхий Прокурорын алба төрийн эргэлт хийх гэсэн уг оролдлогыг мөрдөн байцааж эхэллээ[5][15].

АНУ-ын оролцоо

Кристофер Андрью "Зөвхөн Ерөнхийлөгчийн Нүдэнд" (For the President's Eyes Only) хэмээх номондоо, энэхүү төрийн эргэлт хийх оролдлогын үеэр АНУ шийдвэрлэх үүрэгтэй оролцсон тухай, нууцын зэрэглэлд байсан мэдээллүүдийн тухай өгүүлсэн байдаг. АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (ҮАБА), Крючков, Язов нарын ЗХУ-ын цэргийн өндөр албан тушаалтнуудтай ярьсан яриаг нууцаар чагнасан тайлангаа ерөнхийлөгч Жорж Бушд мэдэгдсэн байна. Уг тайлангаас үзвэл цэргийнхэн төрийн эргэлтийг төдийлөн дэмжихгүй байв. Зарим нь бүр Москвагаас дуудлага хүлээж авахаасаа ч татгалзаж байсан байна. Буш энэ тухай мэдээллийг Оросын ерөнхийлөгч Борис Ельцинд хүргүүлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гарган, Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны холбоо харилцааны мэргэжилтнүүдэд АНУ-ын цэргийн удирдлагуудыг Ельцинтэй шууд холбогдох боломж гаргах даалгавар өгөв. Дээрхи мэдээллийг Ельцинтэй хуваалцсанаар, Оросын цэргийн холбоог цаашид үр дүнтэй тагнах боломжоо алдана гэж АНУ-ын ҮАБА Бушийн шийдвэрийг эсэргүүцсэн ч, ерөнхийлөгч төрийн эргэлтийг зогсоох нь юу юунаас илүү чухал гэж үзсэн гэдэг.

Үйл явдлын үр дагавар

Михайл Горбачев Москвад нисч ирэв. Крючков, Язов, Александер Тизяков нарыг Москвад 8 сарын 22-ны үүрээр Москвад эргэж ирэхэд нь нисэх буудал дээр, 8 сарын 22-нд Пугог, 23-нд Павлов, Василий Стародубцев нарыг баривчлав. Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин нарыг 8 сарын 24-нд баривчилсан байна[5].

Нилээд олон мужийн дарга нар, гүйцэтгэх хороодын дарга нар ОБХ-г дэмжиж байсан тул 8 сарын 21-нд БНСОУ-ын Дээд зөвлөлөөс №1626 тоот тогтоол гарган, хэдийгээр тэр үед хүчин төгөлдөр байсан БНСОУ-ын үндсэн хуулинд харшилж байсан ч ерөнхийлөгч Борис Ельцинд мужын захирагч нарыг шинээр томилох эрх мэдэл олгожээ[22].

8 сарын 22-нд БНСОУ-ын Дээд Зөвлөлийн №1627/1-1 тоот тогтоолоор, ЗХУ-ын далбааг хэрэглэхээс татгалзан, Оросын уламжлалт цагаан-цэнхэр-улаан далбааг албан ёсны төрийн далбаа болгох шийд гаргалаа.

8 сарын 23-24-нд шилжих шөнө КГБ-ын байшингийн өмнөх талбай дахь ЗХУ-ын нууц албаны анхны толгойлогч Феликс Дзержинскийн хөшөөг бууулгав.

8 сарын 24-нд Москвагийн олон мянган хүн талийгаач Дмитрий Комар, Владимир Усов, Илъя Кричевский нарын оршуулах ёслолд оролцов. Тэдэнд ЗХУ-ын Баатар цолыг нөхөн олгосон байна.

Коммунист намын төгсгөл

8 сарын 24-нд Михайл Горбачев Коммунист Намын ЕНБД-ын ажлаас чөлөөлөгөн[5], түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр Владимир Ивашко 8 сарын 29 хүртэл ажиллажээ.

8 сарын 24-нд Оросын Ерөнхийлөгч Борис Ельцины 83 тоот зарлигаар Коммунист намын архивыг улсын архивт, 8 сарын 25-ны 90 тоот зарлигаар уг намын өмчийг төрийн мэдэлд шилжүүлэв[22].

11 сарын 6-нд гарсан Борис Ельцин №169 тоот зарлигаар Коммунист намыг Орос улсад хориглосон байна[22].

ЗХУ-ын задрал

8 сарын 24-нд Украйны Дээд зөвлөл Украйн Улсын Тусгаар Тогтнолын тунхагийг баталж, тунхагийг дэмжих талаар санал асуулга явуулах шийд гаргав.

8 сарын 27-нд Молдавын Дээд зөвлөл Молдав улс ЗХУ-аас гарч, тусгаар тогтнолоо тунхаглаж байгаагаа, 8 сарын 30, 31-нд Азербайжаны Дээд зөвлөл, Кыргызстаны дээд зөвлөлүүд мөн тусгаар тогтнолоо зарлав.

9 сарын 5-нд Ардын депутатуудын конгресс "шилжилтийн үе дэх ЗХУ-ын бүрэн эрхийн асуудал" хэмээх №2392-1 хуулийг батлав. Үүгээр ЗХУ-ын Дээд Зөвлөлийг баталлаа. 9 сарын 6-нд шинээр байгуулагдсан Дээд Зөвлөл Эстон, Латви, Литвын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв[23].

9 сарын 9-нд Тажикистаны Дээд Зөвлөл ЗХУ-аас гарч тусгаар тогтнож байгаагаа зарлав.

9-р сард Арменд тусгаар тогтнолын тухай нийтийн санал асуулга явагдав. Оролцогчдын 99 гаруй хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэнээр тус улс 9 сарын 21-нд бүрэн эрх, тусгаар тогтнолоо зарлав.

10 сарын 27-нд Туркменистаны дээд зөвлөл Туркменистаныг ЗХУ-аас тусгаар улс болж байгааг тунхаглав.

Үүний дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд ердөө Орос, Беларусь, Казахстан, Узбекистан үлдсэн байв.

12 сарын 1-нд Украйд санал асуулга явуулахад иргэдийн 90 гаруй хувь нь Украйны тусгаар Тогтнолын Актыг дэмжиж саналаа өгөв.

12 сарын 8-нд Орос, Украйн, Беларусийн удирдагч нар Тусгаар Улсуудын Хамтын нөхөрлөл (ТУХН)-д гарын үсэг зуран, ЗХУ-ыг байгуулсан 1922 оны Холбооны улсын гэрээг хүчингүй болгов. Төв Азийн 5 Бүгд Найрамдах улс болон Армен, Азербайжан уг нөхөрлөлд нэгдэх ёслол 1992 оны 1 сарын 21-нд болов. Гүрж 1993 он хүртэл ТУХН элсээгүй. Харин Балтын 3 улс уг нөхөрлөлд нэгдээгүй болно.

1991 оны 12 сарын 25-нд Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байгаагаа зарласны дараа Кремльд байсан алх, хадуур бүхий улаан тугийг буулгав. Ийнхүү ЗХУ оршин тогтнохоо болилоо.

Төрийн эргэлт хийхээр оролдсон хуйвалдагчдийн шүүх

ОБХ-ны гишүүд болон хамсаатнуудыг төрийн эрх булаахаар санаархсан гэсэн үндэслэлээр төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж ял тулгажээ. Уг хэргийг шүүх Оросын Дээд шүүхийн Цэргийн Танхимын шүүх хурал 1993 оны 4 сарын 14-нд эхэлжээ[24].

1994 оны 2-р сарын 23-нд Оросын Төрийн Дум, ОБХ-ны гишүүд болон тэдний хамсаатнууд, мөн 1993 оны 10 сарын үйл явдалд оролцогчдод өршөөл үзүүлж буйгаа зарлав. Хуйвалдагчид өршөөлийг хүлээн авсан байна. Ганцхан генерал Валентин Варенников шүүхийг цааш нь үргэлжлүүлэхийг шаарджээ. 1994 оны 8 сарын 11-ны шүүх хурлаар түүнийг буруугүй хэмээн цагаатгасан байна[5].

Парламентын комисс

1991 онд Лев Пономарёваар ахлуулсан төрийн эргэлтийн учир шалтгааныг шалган тогтоох парламентын комисс байгуулагдсан ч, 1992 онд Руслан Хасбулатовын шаардлагаар уг комиссын ажиллагааг зогсоож, тараасан байна.

Мөн үзэх

Ишлэл

  1. Yevgenia Albats and Catherine A. Fitzpatrick. The State Within a State: The KGB and Its Hold on Russia - Past, Present, and Future. 1994. ISBN 0-374-52738-5, pages 276-293.
  2. KGB Maj. Gen. Vyacheslav Zhizhin and KGB Col. Alexei Yegorov, The State within a state, p. 276-277.
  3. 3.0 3.1 3.2 3.3 (Орос хэл) September 1991 internal KGB report on the involvement of KGB in the coup
  4. 4.0 4.1 4.2 4.3 (Орос хэл) "Novaya Gazeta" No. 51 of 23 July 2001 (extracts from the indictment of the conspirators)
  5. 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 5.6 (Орос хэл) Timeline of the events, by Artem Krechnikov, Moscow BBC correspondent
  6. 6.0 6.1 Christopher Andrew and Vasili Mitrokhin (2000). The Mitrokhin Archive: The KGB in Europe and the West. Gardners Books. ISBN 0-14-028487-7, pages 513-514.
  7. The KGB surveillance logbook included every move of Gorbachev and his wife Raisa Gorbacheva, Subject 111, such as "18:30. 111 is in the bathtub."The State within a state, page 276-277
  8. 8.0 8.1 8.2 (Орос хэл) "Novaya Gazeta" No. 59 of 20 August 2001 (extracts from the indictment of the conspirators)
  9. 9.0 9.1 9.2 9.3 9.4 9.5 (Орос хэл) "Kommersant", 18 August 2006
  10. Gorbachev's interview to the Russian Service of BBC of 16 August 2001 (Орос хэл)[1]
  11. 11.0 11.1 11.2 11.3 11.4 (Орос хэл) GKChP documents
  12. 12.0 12.1 (Орос хэл) another "Kommersant" article, 18 August 2006
  13. (Орос хэл) "Novaya Gazeta" No. 55 of 6 August 2001 (extracts from the indictment of the conspirators)
  14. (Орос хэл) "Novaya Gazeta" No. 57 of 13 August 2001 (extracts from the indictment of the conspirators)
  15. 15.0 15.1 15.2 15.3 15.4 A Russian book on August 1991 events
  16. "Izvestia", 18 August 2006 (Орос хэл)[2]
  17. "Moskovskie Novosty", 2001, No.33 (Орос хэл)[3]
  18. 18.0 18.1 (Орос хэл) "Nezavisimoe Voiennoye Obozrenie", 18 August 2006
  19. 19.0 19.1 Russian site on Heroes of the Soviet Union
  20. 20.0 20.1 "Argumenty i Facty", 15 August 2001
  21. A Russian site on Ilya Krichevskiy[4]
  22. 22.0 22.1 22.2 Konsultant+ (Russian legal database)
  23. Site of RIA-Novosti (Russian news agency)[5]
  24. "Vzgliad", 18 August 2006 (Орос хэл)[6]

Гадаад холбоос