Ленинград муж
Ленинград муж | |
---|---|
Ленинградская область | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Баруун Хойд ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Баруун Хойд ЭЗБ[2] |
Засаг захиргааны төв | Гатчина |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль тогтоох хурал[4] |
• Захирагч[6] | Александр Дрозденко[5] |
Газар нутаг | |
• Нийт | 83,908 км2 (32,397 бээр2) |
• Байр | 38-р байр |
Хүн ам | |
• Нийт | 2,000,997 |
• Тооцоо (2018)Lua error in Module:Wd at line 174: Error: template "Cite Q", which is set in Module:Wd/i18n as the output template for the citation-output type "q", does not exist. | 1,813,816 |
• Байр | 23-р байр |
• Нягтрал | 24/км2 (62/бээр2) |
• Хотын нутаг | 67.3% |
• Хөдөө | 32.7% |
Цагийн бүс | UTC+3 (Moscow Time [9]) |
ISO 3166 код | RU-LEN |
Улсын дугаар | 47, 147 |
OKTMO ID | 41000000 |
Албан ёсны хэл | Орос хэл[10] |
Вэб сайт | http://www.lenobl.ru |
Ленинград муж (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт харьяалагдах муж юм. Мужийн төв нь Санкт-Петербург боловч засаг захиргааны хувьд Санкт-Петербург нь Холбооны хотын статустай, мужаасаа тусдаа болно. Мужийн нэр нь тус улсын хувьсгалч Владимир Лениний нэрээс улбаатай. Тус мужийн баруун хэсэг нь Ингерманланд буюу Ингриа гэж нэрлэгддэг байв.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Баруун талаараа Финийн булангаар хүрээлэгдэж, Балтын тэнгист гарна. Мөн Финланд, Эстони улсуудтай хиллэнэ. ОХУ дотроо өмнө талаараа Новгород муж, Псков муж, зүүн талаараа Вологда муж, хойд талаараа Бүгд Найрамдах Карель Улстай хил залгана.
Тус мужийн нутагт 1,800 гаруй нуур байдаг. Карельтай залгаа хил нь Европын хамгийн том нуур болох Ладога нуур юм. Мөн Нева мөрөн, Волхов голууд Ленинград мужийн нутгаар урсана. Нийт газар нутгийн 55.5% нь ой хөвч болно.
- 1 сарын дундаж температур -9 хэмээс -11 хэм
- 7 сарын дундаж температур +16 хэмээс +17 хэм
Түүх
[засварлах | кодоор засварлах]5-р зууны үеэс одоогийн Ленинград мужийн нутагт Угро-Фин угсааны үндэстнүүд оршин сууж байв. 8-р зуунд славууд суурьшжээ.
750-аад оны үед Оросын баруун хойд хэсэг дэх хамгийн эртний оросуудын суурин Ладога (18-р зуунаас хойш Старая Ладога буюу Хуучин Ладога) бий болжээ. 9-10-р зууны орчмоос Ладога нь эртний Оросын улс төр, эдийн засгийн төвүүдийн нэг болсон байна.
12-р зуунд Новгород хот улс төрийн хувьд бие даасан байдалтай болоход Финляндын булангийн орчмын нутаг дэвсгэр Новгородын Вант Улсын мэдэлд оров. 13-14-р зуунд тэрхүү нутагт эрх мэдэл олж авахын тулд Ливони, Швед улсууд өрсөлдөж байв. Тэр үед хил хязгаараа хамгаалахын тулд Новгородын вант улс хэд хэдэн цайз барьж байгуулсан байна.
1617 онд Шведэд эзлэгдсэн ч Умардын их дайн (1700 - 1721)-д Орос улс ялж, эргүүлэн авчээ.
1703 онд Их Петр одоогийн Санкт-Петербург хотын нутагт Петропавловск цайзыг барьж эхэлснээс хойш ойр орчим нь түргэн хөгжжээ.
1708 онд Оросын Хаант Улс Губерны зохион байгуулалтад шилжихэд Ингерманланд губерн гэгдэх болж байгаад 1710 онд Санкт-Петербург губернд нэгтгэгджээ.
1812 онд нийслэл нь Москвагаас Санкт-Петербургт шилжиж ирсэн.
1927 онд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болсон байна.
1929-1939 онд Баруун муж (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).), Калинин муж (одоогийн Калининград мужаас ялгаатай), Вологда муж, Мурманск мужууд шинээр байгуулагдахад Ленинград мужийн нутгаас тасалж өгч байв. Мөн 1931 онд Ленинград хот буюу одоогийн Санкт-Петербург хотыг улсын статустай болгож, тус мужаас салгажээ.
1940 оны Өвлийн дайныг дуусгасан Москвагийн энхийн гэрээ ёсоор Финландаас шилжүүлж авсан газар нутгаас Карелийн зурвас Ленинград мужид нэгтгэгдсэн юм. Тэр нутгийн Угро-фин угсааны оршин суугчид Финлянд руу дүрвэж, оросууд эзэмшсэн байна.
1941 онд эхэлсэн Аугаа их эх орны дайнаар нэг хэсэг Нацист Германд эзлэгдэж, Ленинградын бүслэлт болж байв. Мөн онд Финлянд алдагдсан газар нутгаа эргүүлж авахаар Үргэлжлэл дайныг эхлүүлж, эргүүлж авч чадсан ч буцааж алдсан юм.
Мужийн хилийн зурвас яг одоогийнхоороо тогтсон үе нь 1978 он болно.
1991 онд Ленинград хот нэрээ Санкт-Петербург болгож, хуучин нэрээ сэргээсэн ч Ленинград мужийн нэр тэр хэвээрээ үлджээ.
Цагийн бүс
[засварлах | кодоор засварлах]Ленинград муж нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст хамаарна. Зуны цагийн үедээ UTC+4 болно.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ Хууль #90
- ↑ Ленинград мужийн дүрэм, 25-р зүйл
- ↑ Ленинград мужийн албан ёсны вэбсайт. Александр Юрьевич Дрозденко Архивлагдсан Есдүгээр сар 10, 2017 at the Wayback Machine, Governor of Leningrad Oblast (Орос хэлээр)
- ↑ Ленинград мужийн дүрэм, 18-р зүйл
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedATSBookMurm