Луй де Фунес

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Луй де Фунес

Луй Жермэйн Дэвид де Фунес де Галарза (фр. Louis Germain David de Funès de Galarza, 1914 оны 7 сарын 31 - 1983 оны 1 сарын 27) нь Францын болон дэлхийн инээдмийн киноны аугаа жүжигчин билээ. Түүнийг мэддэг хүн бүхэн гайхалтай эрч хүчтэй жүжиглэлт, нүүр царайны хувиралт, тэвчээргүй байдлаар нь дурсдаг.

Тэрээр маш олон оронд гайхалтай алдартай билээ. Түүнийг Франц, хуучин Чехословак, Унгар, Герман, Испани, Бельги, Ливан, хуучин Югослав, Голланд, Итали, Грек, Польш, Португал, Румын, Болгар, Израйль, Турк, Албани, Монгол болон хуучин ЗХУ-д маш сайн мэддэг бол харин англи хэлээр ярьдаг улсуудад төдийлөн алдартай биш. АНУ1974 онд "Рабби Якобын солиотой явдал" хэмээх киногоор л танил болсон байна. 1968 онд Францын шилдэг жүжигчин болжээ. [1] Түүний хамгийн алдартай кино нь “Сент Тропезын цагдаа” цуврал юм. Тэрээр уур хилэн, жигшил зэвүүцэл, гайхсан байдлыг харуулах нүүрний хувирлыг гайхалтай харуулдаг байсан. Тэрээр "хамгийн багадаа 500,000 хүн үзэхээр кинонд тоглоно" хэмээн хэлж байжээ.

Намтар[засварлах]

Тэрээр Күрбевойе хотод төрсөн юм. Түүний эцэг эх болох Карлос Луй де Фунес де Галарза, Леонор Сото Регуера нар хуримаа хийснийхээ дараа 1904 онд Севильягаас Францад ирэн суурьшсан юм.

Парис хотын Кондоркетын лицейг төгссөн. Түүний амьдралын эхэн үе тийм ч амжилттай байсангүй үргэлж л ажлаасаа халагддаг байв. Тэрээр төгөлдөр хуурч болж, бааруудад тоглох болов. Түүний энэ авъяас нь хожим кинонууд дээр нь гардаг. Де Фунес шоу бизнесийн гараагаа театраас эхлэн бага зэрэг алдартай болов. Инээдмийн кинонд тоглож эхэлснээр илүү олонд танигдаж, энэ төрөлдөө жинхэнэ супер од болсон юм. Ихэнх кинондоо тэрээр тухайн үеийн Францын одууд болох Борвил, Жан Габин нартай хамтран тоглож байв. 49 насандаа “Сент Тропезын цагдаа” цувралд тоглож эхэлснээр алдар хүндийн оргилд хүрэв. Гэхдээ La Grande Vadrouille нь Францын киноны түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бүтээл юм. Хэдий тэр кино урлагийн супер од болсон хэдий ч театртаа тоглосоор байсан юм.

Түүний дүрүүдийн ихэнх нь дундаж насны сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, муу санаатай, ууртай, харам хүний дүр байдаг. Тэр нь Борвилын тайван амгалан, шооч зантай гайхалтай хосолдог байв.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс тусчээ. Энэ нь жүжиглэлтэнд гардаг сэтгэлийн хөдөлгөөнөөс нь үүдсэн байна. Удалгүй тэрээр өвчнөөрөө таалал төгссөн юм.

Амьдрал дээр тэрээр дүрүүд дээрээ гардагтайгаа адил биш маш ичимхий хүн байсан гэдэг. Түүний шарилыг гэргийнх нь шилтгээний цэцэрлэгт оршуулжээ. Нэг зүйлийн сарнай түүний нэрээр нэрлэгдсэн байдаг.

Түүний хөвгүүдийн нэг Оливер де Фунес аавтайгаа хамт кинонд тоглож байсан ба хожим нь онгоцны нисгэгч болсон.

Тоглосон кинонууд[засварлах]


Гадаад холбоосууд[засварлах]