Jump to content

Монгол Ардын Нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Монгол Ардын Хувьсгалт Нам" нь энэ хуудсанд шууд холбогджээ. 2010 онд байгуулагдсан Монгол Ардын Хувьсгалт Намын тухай эндээс үзнэ үү.


Монгол Ардын Нам
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠨᠠᠮ
ТовчлолМАН
Намын удирдагчЛувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Ерөнхий нарийн бичгийн даргаДашзэгвийн Амарбаясгалан
Байгуулагдсан1920 оны 06-р сарын 25 (1920-06-25)
Төв байрУлаанбаатар
СонинМонголын үнэн
Оюутны жигүүрСоциал-Демократ Монголын Оюутны Холбоо
Залуучуудын жигүүрСоциал-Демократ Монголын Залуучуудын Холбоо
Эмэгтэйчүүдийн жигүүрНийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
Гишүүдийн тоо (2020)220,000
Үзэл баримтлал
Улс төрийн жигүүр
Олон улсын харъяалалСоциалист Интернационал[1]
Прогрессив холбоо[2]
Өнгө(нүүд)  Улаан
Улсын Их Хурал
68 / 126
Намын туг
Цахим холбоос
mpp.mn

Хуучин нэршил
Монгол Ардын Хувьсгалт Нам
(1924–2011)

Монгол Ардын Нам (Товчлол: МАН) 1921 оны 3 сарын 1-нд байгуулагдсан, Монголын хамгийн том улс төрийн ууган хүчин юм. 1920 оны 1-р сарын 5-нд болсон хоёр бүлгэмийн хуралдаанаар дан гагц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж, амар түвшнийг олох замыг нээгдүүлэн соёрх хэмээх үгийг хадагт сүүгээр бичиж, Хүрээний улаан сахиусанд өргөн, зорьсон хэрэгтээ няцалт буцалтгүй зүтгэхээр тангараг тавьсанаар Монгол Ардын Намын анхын суурь бүрэлдэн тогтсон.

Түүх

Хүрээнд хувьсгалт бүлэгүүд байгуулагдсан нь 1919 он
Үндсэн өгүүлэл: Ардын хувьсгал

Үндэсний засаг төрөө сэргээхээр хүчээ нэгтгэсэн Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн нэгэн байгууллага болж, тус байгууллагын нэрийн өмнөөс ОК(б)Н-ын Сибирийн товчоо, Зөвлөлт засгийн газартай хэлэлцээр хийж тусламж авсан билээ. 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болсон зөвлөлгөөнөөр удирдах байгууллага-Төв хороог сонгон, мөрийн хөтөлбөр “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг баталснаар улс төрийн намын шинжийг бүрнээ олжээ. МАН, АТЗГ эх орноо чөлөөлөх тэмцэлд ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн шинэчлэлийн үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй. 1924 оноос тус намын дэргэд олон улсын коммжнист хөдөлгөөний байгууллага - Коминтерний төлөөлөгч суух болж, үндэстний ардчилсан үзлийг баримталсан МАН 1925 онд мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулж, нэрийг Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ болгон өөрчилжээ.

МАХН нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, нийгэм төрөө шинэчлэн хөгжүүлэх их үйлсийг удирдаж, улс үндэстнээ орчин үеийн соёл иргэншилд хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.Үүний хамт нийгмийг удирдан чиглүүлэгч хүчний хувьд түүхийн тодорхой үед гадаад, дотоод ээдрээтэй нөхцөл байдлын улмаас Монгол оронд гарсан сөрөг үйл явдлууд, нийгмийг хэт үзэл сурталжуулах, нийгмийн гишүүдийг үзэл бодлоор хяхан хавчих үйл ажиллагаанаас ангид байсангүй.

Монгол улс түүхэн сонголтын заагт ирсэн 1980-аад оны дундаас МАХН нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг эхлүүлж, ардчилсан үйл явцыг эргэлт буцалтгүй болгосон улс төрийн шинэ хүчнүүдийн шаардлагыг хүлээн авсан юм.1990 оны 3 дугаар сард эрх баригч МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, БНМАУ-ын Үндсэн хуулийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт нам” гэсэн заалтаас татгалзсанаар улс төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх өргөн бололцоог нээж өгчээ.

МАХН-ын Онц их хурлаар намын үзэл баримтлал, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр дүрмээ өөрчлөн шинэчилж, 2003 онд Социалист Интернационалийн бүрэн эрхт гишүүнээр элсэв. 2010 онд хуралдсан МАХН-ын XXVI их хурлаас “...Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн зарлаж, МОНГОЛ АРДЫН НАМ нэрийг сэргээжээ.[3]

Монгол Ардын Намын далбаа

Монгол Ардын Намын далбаа улаан, цагаан, хөх хосолсон өнгөтэй, урт, өргөн нь 2:1-ийн харьцаатай байна. Далбааны гуравны нэгийн хэмжээстэй эхний хэсэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл улаан, дунд хэсэг нь шударга ёс, эв нэгдэл, ариун нандины бэлгэдэл цагаан, төгсгөл хэсэг нь хөгжил дэвшил, төрт ёсны бэлгэдэл мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна. Далбааны төв хэсэг дэх цагаан дэвсгэрийн дунд Монгол Ардын Намын бэлгэдлийг байрлуулна.

Харилцаа

МАН-ын төв байр - Тусгаар тогтнолын ордон

Монгол Улсын Засаг захиргааны бүх нэгжид МАН-ын анхан шатны байгууллагууд байршин ажилладаг ба нийтдээ 121 мянга орчим гишүүнтэй. МАН-ын дэргэд Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, МАСОХ, МАН-ыг дэмжигч ахмадын холбоо зэрэг олон нийтийн байгууллага ажиллаж байна.

МАН нь уламжлалт харилцаатай ОХУ, БНХАУ-ын эрх баригч болон зүүний чиглэлийн намуудтай харилцаагаа хөгжүүлж байна. Түүнчлэн АНУ, Япон, ХБНГУ, Англи, Франц, БНСУ, Энэтхэг, Вьетнам, Лаос зэрэг орны улс төрийн олон намуудтай хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, ХБНГУ-ын Социал Демократ Намын дэргэдэх Эбертийн сан, архив зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Намын дарга нар

д.д. Нэр Сонгогдсон огноо Огцорсон огноо Тайлбар
1 Солийн Данзан 1921 оны 3 сарын 3 1921 оны 9 сарын 26
Догсомын Бодоо[1] 1921 оны 9 сарын 27 1921 оны 11 сарын 22
2 Цэрэн-Очирын Дамбадорж 1921 оны 11 сарын 22 1923 оны 1 сарын 12 Нарийн бичгийн дарга (1922 оны 3 сарын 7 хүртэл үүрэг гүйцэтгэгч)
3 Ажвагийн Данзан 1923 оны 1 сарын 12 1924 оны 8 сарын 31 "Япон" Данзан
4 Цэрэн-Очирын Дамбадорж 1924 оны 8 сарын 31 1928 оны 10 сар
5 Өлзийтийн Бадрах 1928 оны 11 сарын 12 1932 оны 1 сарын 30 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
6 Бат-Очирын Элдэв-Очир 1928 оны 11 сарын 12 1930 оны 3 сарын 13 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
7 Пэлжидийн Гэндэн 1928 оны 11 сарын 12 1932 оны 6 сарын 30 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
8 Золбингийн Шижээ 1930 оны 3 сарын 13 1932 оны 6 сарын 30 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
9 Бат-Очирын Элдэв-Очир 1932 оны 6 сарын 30 1937 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
10 Жамбын Лүмбэ 1932 оны 6 сарын 30 1933 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
11 Доржжавын Лувсаншарав 1932 оны 6 сарын 30 1937 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
12 Хас-Очирын Лувсандорж 1934 оны 10 сарын 5 1936 оны 8 сарын 15 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
13 Банзаржавын Баасанжав 1936 оны 10 сарын 7 1940 оны 2 сарын 22 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
14 Дашийн Дамба 1932 оны 7 сарын 4 1940 оны 4 сарын 8 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
15 Юмжаагийн Цэдэнбал 1940 оны 4 сарын 8 1954 оны 4 сарын 4 Ерөнхий нарийн бичгийн дарга
16 Дашийн Дамба 1954 оны 4 сарын 4 1958 оны 11 сарын 22 1-р нарийн бичгийн дарга
17 Юмжаагийн Цэдэнбал 1958 оны 11 сарын 22 1984 оны 8 сарын 24 Ерөнхий нарийн бичгийн дарга (1981 оны 5 сарын 30 хүртэл 1-р нарийн бичгийн дарга)
18 Жамбын Батмөнх 1984 оны 8 сарын 24 1990 оны 3 сарын 14 Ерөнхий нарийн бичгийн дарга
19 Гомбожавын Очирбат 1990 оны 3 сарын 14 1991 оны 2 сарын 28 1990 оны 4 сар хүртэл Ерөнхий нарийн бичгийн дарга
20 Бүдрагчаагийн Даш-Ёндон 1991 оны 2 сарын 28 1996 оны 10 сарын 5
21 Намбарын Энхбаяр 1996 оны 10 сарын 5 1997 оны 2 сар Ерөнхий нарийн бичгийн дарга
22 Нацагийн Багабанди 1997 оны 2 сар 1997 оны 6 сарын 6
23 Намбарын Энхбаяр 1997 оны 6 сарын 6 2005
24 Миеэгомбын Энхболд 2005 2007 оны 11 сар
25 Санжаагийн Баяр 2007 оны 11 сар 2010 оны 4 сарын 8
26 Сүхбаатарын Батболд 2010 оны 4 сарын 8 2012 оны 7 сарын 25
27 Өлзийсайханы Энхтүвшин 2012 оны 7 сарын 25 2013
28 Миеэгомбын Энхболд 2013 оны 11-р сар 2017 оны 11 сарын 21
29 Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 11 сарын 21 2021 оны 6 сарын 9
30 Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2021 оны 6 сарын 9 Одоог хүртэл

^  - Үүрэг гүйцэтгэгч

Мөн үзэх

Эшлэл

  1. Statement on Mongolia, 7-8 October 2011
  2. "Participants - Progressive Alliance". progressive-alliance.info. Archived from the original on 6 Гуравдугаар сар 2017. Татаж авсан: 14 February 2017.
  3. Монгол ардын нам

Цахим холбоос