Словенийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
Словени | |||
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
| |||
Эвсэл (тив) | УЕФА (Европ) | ||
Холбоо | Словенийн хөлбөмбөгийн холбоо | ||
Дасгалжуулагч | Матьяж Кек | ||
Ахлагч | Роберт Корен | ||
Домогт тоглогч |
Златко Захович (80) | ||
Домогт мэргэн бууч |
Златко Захович (35) | ||
Чансаа (ФИФА) | 19 | ||
| |||
Анхны тоглолт Эстони 1–1 Словени (Таллин, Эстони; 1992 оны зургаадугаар сарын 3) | |||
Илт ялалт Оман 0–7 Словени (Маскат, Оман; 1999 оны хоёрдугаар сарын 8) | |||
Илт ялагдал Франц 5–0 Словени (Сен-Дени, Франц; 2002 оны аравдугаар сарын 12) | |||
ДАШТ | |||
Оролцоо | 2 (Анх: 2002) | ||
Амжилт | 1 дүгээр тойрог, 2002 болон 2010 | ||
Европын аварга шалгаруулах тэмцээн | |||
Оролцоо | 1 (Анх: 2000) | ||
Амжилт | 1 дүгээр тойрог, 2000 |
Словенийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Словени: Slovenska nogometna reprezentanca) нь Словени улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг бөгөөд 1920 онд байгуулагдсан Словенийн хөлбөмбөгийн холбооны (Словени: Nogometna zveza Slovenije) удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг. 1991 онд Югослав улс задран хуваагдахсаны дараахан буюу 1992 онд Словенийн шигшээ байгуулагдаж Олон Улсын хөлбөмбөгийн холбоо болон Европын хөлбөмбөгийн холбоонд тус тус гишүүнээр элсэж анхны тоглолтоо хийж байжээ.
Словенийн шигшээ багийн анхны томоохон тэмцээнд оролцохын тулд Украйны шигшээ багийг «плей-оффын» шатанд хожиж 2000 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч байсан ба тэмцээнд Югослав болон Норвегийн шигшээ багуудтай тэнцэж, Испанийн шигшээ багт 2-1 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлөж байжээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа 2002 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын плей-оффт Румыны шигшээ багийг хожиж, зургаан хожил, зургаан хожигдолтойгоор эрхээ авсан юм. Ингээд тэд хэсгийн тоглолтонд төдий л сайн тоглолт үзүүлэлгүй байсаар хасагдсан түүхтэй.
Цаашлаад 2006 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтанд ганцхан хожил авч эрхээ олж авч чадаагүй юм. Словенчүүдэд 1-0 харьцаагаар ялагдал хүлээсэн тэрхүү баг нь хожмоо аваргалсан Италийн шигшээ баг байлаа. Өмнө нь тус хоёр баг 1995 онд Евро-1996 тэмцээний сонгон шалгаруулалтанд 1-1 харьцаагаар тэнцэж байсан гэдэг. Харин 2009 оны арваннэгдүгээр сард Словенийн баг Оросын шигшээ багийг плей-оффын шатанд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялж 2010 оны ДАШТ-д оролцох эрхээ авч байсан билээ.[1]
Евро 2012 тэмцээний сонгон шалгаруулалт
[засварлах | кодоор засварлах]
|
Тоглолтын хуваарь болон үр дүнгүүд
[засварлах | кодоор засварлах]Одоогийн үр дүнгүүд болон болох тоглолтууд
[засварлах | кодоор засварлах]Хэзээ | Хаана | Өрсөлдөгч | Тооны харьцаа | Тэмцээн | Словенийн оноо |
---|---|---|---|---|---|
2009 оны 4 сарын 1 | Виндзор Парк, Белфаст | Хойд Ирланд | 0–1 | 2010 оны ДАШТ-ий .сон | |
2009 оны 8 сарын 12 | Людски врт, Марибор, Словени | Сан-Марино | 5–0 | 2010 оны ДАШТ-ий .сон | Koren 19', Радосавлевич 39', Кирм 54', Корен 74', Любиянкич 90' |
2009 оны 9 сарын 5 | Уэмбли, Лондон, Англи | Англи | 1–2 | Н | Любиянкич 85' |
2009 оны 9 сарын 9 | Людски врт цэнгэлдэх хүрээлэн, Марибор, Словени | Польш | 3–0 | 2010 оны ДАШТ-ий .сон | Дедич 13', Новакович 44', Бирса 62' |
2009 оны 10 сарын 10 | Тегельне поле, Братислав, Словак | Словак | 2–0 | 2010 оны ДАШТ-ий .сон | Бирса 56', Печник 90' |
2009 оны 10 сарын 14 | Серравалле, Сан-Марино | Сан-Марино | 3–0 | 2010 оны ДАШТ-ий .сон | Новакович 24', Стеванович 68', Шулер 81' |
2009 оны 11 сарын 14 | Москва, Орос | Орос | 1–2 | 2010 оны ДАШТ-ий .сон | Печник 88' |
2009 оны 11 сарын 18 | Людски врт, Марибор, Словени | Орос | 1–0 | 2010 оны ДАШТ-ий .сон | Дедич 44' |
2010 оны 3 сарын 3 | Людски врт, Марибор, Словени | Катар | 4–1 | Н | Новакович 14', Цесар 30', Кирм 34', Йокич 66' |
2010 оны 6 сарын 4 | Людски врт, Марибор, Словени | Шинэ Зеланд | 3–1 | Н | Новакович 7', Новакович 30', Кирм 44' |
2010 оны 6 сарын 13 | Полокване, Өмнөд Африк | Алжир | 1–0 | 2010 оны ДАШТ | Корен 79' |
2010 оны 6 сарын 18 | Йоханесбург, Өмнөд Африк | Америкийн Нэгдсэн Улс | 2–2 | 2010 оны ДАШТ | Бирса 13', Любиянкич 42' |
2010 оны 6 сарын 23 | Порт-Элизабет, Өмнөд Африк | Англи | 0–1 | 2010 оны ДАШТ | |
2010 оны 8 сарын 11 | Стожич, Любляна, Словени | Australia | 2–0 | Н | Дедич 78', Любиянкич 90' |
2010 оны 9 сарын 3 | Людски врт, Марибор, Словени | Хойд Ирланд | 0–1 | Евро-2012 .сон | |
2010 оны 9 сарын 7 | Белград, Serbia | Серби | 1-1 | Евро-2012 .сон | Новакович 63' |
2010 оны 10 сарын 8 | Стожич, Любляна, Словени | Фарерын арлууд | 5-1 | Евро-2012 .сон | Матавж 25', Матавж 36', Матавж 66', Новакович 72' (pen), Дедич 84' |
2010 оны 10 сарын 12 | Таллин, Эстон | Эстони | 1-0 | Евро-2012 .сон | Сидоренков 65' (og) |
2010 оны 11 сарын 17 | Бонифика, Копер, Словени | Гүрж | Н | ||
2011 оны 2 сарын 9 | Төлөвлөгдөж буй | Төлөвлөгдөж буй | Н |
Гарааны бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Одооны гарааны бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Евро-2012 тэмцээний сонгон шалгаруулалтын тоглолтуудад шигшээ багийг төлөөлөн тоглох 23 тоглогчийн нэрсийг дасгалжуулагч Матьяж Кекийн зарласанаар харуулав.
- 2010 оны аравдугаар сарын 12-ны байдлаар.
Бусад тоглогчид
[засварлах | кодоор засварлах]2009 болон 2010 онуудад гараанд гарч байсан тоглогчдыг харуулв.
|
Тэмцээнд оролцох байсан түүхэн замнал
[засварлах | кодоор засварлах]ФИФА-гий чансаа
[засварлах | кодоор засварлах]2010 оны есдүгээр сарын 15-ны байдлаар.[2]
|
Жил | Үе | Байрлал | Т | Х | Тц | Хд | ОГ | АГ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1930-аас 1994 оныг хүртэл | Оролцоогүй | - | - | - | - | - | - | - |
1998 | Эрх аваагүй | - | - | - | - | - | - | - |
2002 | 1 дүгээр шат | 30 | 3 | 0 | 0 | 3 | 2 | 7 |
2006 | Эрх аваагүй | - | - | - | - | - | - | - |
2010 | 1 дүгээр шат | 18 | 3 | 1 | 1 | 1 | 3 | 3 |
Бүгд | 2/19 | 6 | 1 | 1 | 4 | 5 | 10 |
ДАШТ-д үзүүлсэн тоглолтууд | |||
---|---|---|---|
Он | Тойрог | Тооны харьцаа |
Үр дүн |
2002 | 1 дүгээр шат | Словени 1 – 3 Испани | Хожигдсон |
1 дүгээр шат | Словени 0 – 1 Өмнөд Африк | Хожигдсон | |
1 дүгээр шат | Словени 1 – 3 Парагвай | Хожигдсон | |
2010 | Round 1 дүгээр шат | Словени 1 – 0 Алжир | Хожсон |
1 дүгээр шат | Словени 2 – 2 Америкийн Нэгдсэн Улс | Тэнцсэн | |
1 дүгээр шат | Словени 0 – 1 Англи | Хожигдсон |
Жил | Тойрог | Т | Х | Тц | Хд | ОГ | АГ |
---|---|---|---|---|---|---|---|
1960-аас 1992 оныг хүртэл | Оролцоогүй | - | - | - | - | - | - |
1996 | Эрх аваагүй | - | - | - | - | - | - |
2000 | 1 дүгээр шат | 3 | 0 | 2 | 1 | 4 | 5 |
2004 | Эрх аваагүй | - | - | - | - | - | - |
2008 | Эрх аваагүй | - | - | - | - | - | - |
2012 | |||||||
2016 | |||||||
Бүгд | 1/15 | 3 | 0 | 2 | 1 | 4 | 5 |
ЕАШТ-д үзүүлсэн тоглолтууд | |||
---|---|---|---|
Он | Тойрог | Тооны харьцаа |
Үр дүн |
2000 | Round 1 | Словени 3 – 3 Югослав | Draw |
Round 1 | Словени 1 – 2 Испани | Loss | |
Round 1 | Словени 0 – 0 Норвеги | Draw |
Үзүүлэлтүүд
[засварлах | кодоор засварлах]Хамгийн олон удаа гараанд гарсан тоглогчид
[засварлах | кодоор засварлах]# | Нэр | Шигшээ баг дахь замнал |
Гараа | Гоол |
---|---|---|---|---|
1 | Златко Захович | 1992–2004 | 80 | 35 |
2 | Алеш Чех | 1992–2002 | 74 | 1 |
2 | Миленко Ачимович | 1998–2007 | 74 | 13 |
4 | Жони Новак | 1992–2002 | 71 | 3 |
5 | Маринко Галич | 1994–2002 | 65 | 0 |
5 | Александр Кнавс | 1998–2006 | 65 | 3 |
5 | Младен Рудоня | 1994–2003 | 65 | 1 |
8 | Амир Карич | 1996–2004 | 64 | 1 |
9 | Миран Павлин | 1994–2004 | 63 | 5 |
10 | Марко Симеунович | 1992–2004 | 57 | 0 |
- Сүүлд шинэчилсэн нь: 2009 оны арваннэгдүгээр сарын 18.
Хамгийн олон гоол оруулсан тоглогчид
[засварлах | кодоор засварлах]# | Нэр | Шигшээ баг дахь замнал |
Гараа | Гоол | Дундаж |
---|---|---|---|---|---|
1 | Златко Захович | 1992–2004 | 80 | 35 | 0.44 |
2 | Миливое Новакович | 2006– | 46 | 18 | 0.39 |
3 | Сашо Удович | 1992–2000 | 42 | 16 | 0.38 |
4 | Эрмин Шиляк | 1994–2005 | 48 | 14 | 0.29 |
5 | Миленко Ачимович | 1998–2007 | 74 | 13 | 0.18 |
6 | Примож Глиха | 1992–1998 | 28 | 10 | 0.36 |
7 | Милан Остерц | 1997–2002 | 44 | 8 | 0.18 |
8 | Златан Любиянкич | 2006- | 24 | 6 | 0.25 |
8 | Себастьян Цимиротич | 1998–2005 | 33 | 6 | 0.18 |
8 | Настя Чех | 2001–2007 | 46 | 6 | 0.13 |
8 | Клемен Лаврич | 2004–2008 | 25 | 6 | 0.24 |
- Сүүлд шинэчилсэн нь: 2010 оны аравдугаар сарын 12.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Slovenia 1–0 Russia: Major shock for Hiddink". ESPN. 2009-11-18. Эх хувилбараас архивласан: 2012-10-20. Татаж авсан: 2009-11-18.
- ↑ http://www.fifa.com/worldfootball/ranking/lastranking/gender=m/fullranking.html