Jump to content

Бөөн цагаан нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Бөөн Цагаан нуур-с чиглүүлэгдэв)
Бөөн цагаан нуур
Агаараас авсан Бөөн цагаан нуур (2006-01-30)
Бөөн цагаан нуур, Монгол
Бөөн цагаан нуур
Бөөн цагаан нуур
БайршилБаянхонгор аймаг
Солбицол45°33′N 99°04′E / 45.550°N 99.067°E / 45.550; 99.067Солбицол: 45°33′N 99°04′E / 45.550°N 99.067°E / 45.550; 99.067
Төрөлдавст
ЦутгалБайдраг гол
Ус цуглуулах талбай33,500 км2 (12,900 миль2)
Ай савд багтдаг улсМонгол
Урт24 км (15 бээр)
Өргөн11 км (6.8 бээр)
Талбай252 км2 (97 миль2)
Дундаж гүн9.3 м (31 фут)
Хамгийн гүн цэг16 м (52 фут)
Эргийн урт181 км (50 бээр)
Хөвөөний түвшин1,312 м (4,304 фут)
Албан нэрБөөн цагаан нуур
Бүртгэгдсэн1998 оны 7 сарын 6
Нэг хэсэгНууруудын хөндий
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш.

Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.

Нууруудын хөндий дэх бусад нууруудтай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй, хаяа нутгийн өвс ургамал бүхий намгаас тогтдог.

Бөөнцагаан нуурын ус гидрокарбонат, сульфат, хлорын ангин, кальцинатри, магни бүлэгт хамаарагдахаас гадна шүлтлэг орчинтойд тооцогдоно.[1]

Энэ нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөн цагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Бөөн цагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг, дэлхийд гайхагдсан ховорхон нуур юм. Монгол улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог.

  1. "Бөөн цагаан нуур" (Memento 16. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn
 Commons: Бөөн цагаан нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.