Жон Карью

Жон Карью
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЖон Алью Карью
Өндөр6 ft 5 in (1.96 м)
БайрлалДовтлогч (Страйкер)
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиАстон Вилла
Дугаар10
Өсвөрийн баг
1995–1998Лёренског
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1998–1999НорвегиВолеренга43(19)
1999–2000НорвегиРусенборг18(18)
2000–2004ИспаниВаленсиа84(20)
2003–2004ИталиРома (зээллэг)20(6)
2004–2005ТуркБешикташ24(13)
2005–2007ФранцЛион35(10)
2007–АнглиАстон Вилла110(37)
Шигшээ баг
1995НорвегиНорвегийн шигшээ баг
(15-аас доош нас)
7(5)
1996НорвегиНорвегийн шигшээ баг
(16-гаас доош нас)
2(2)
1996–1997НорвегиНорвегийн шигшээ баг
(17-гоос доош нас)
3(1)
1997НорвегиНорвегийн шигшээ баг
(18-аас доош нас)
5(5)
1997–2000НорвегиНорвегийн шигшээ баг
(21-ээс доош нас)
24(8)
1998–НорвегиНорвеги85[1](23)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 19:13, 2010 оны 5 сарын 9 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2010 оны 9 сарын 4

Жон Алью Карью (норв. John Alieu Carew, 1979 оны есдүгээр сарын 5-нд Акерсхус тойргийн Лёренског хотод төрсөн) нь Норвегийн хөлбөмбөгчин бөгөөд Астон Вилла болон Норвегийн шигшээ багт тоглодог. Түүний эцэг нь Гамби, эх нь Норвеги үндэстэн ба өөрөө Норвегит төрж өсчээ.

Клубийн замнал[засварлах | кодоор засварлах]

Лёренског хотын ижил нэрт хөлбөмбөгийн багаас хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн Карью 1998-99 оны улирлын туршид Норвегийн дээд лигийн Волеренга багт тоглож байх үедээ довтолгооны бүсийн ирээдүйтэй тоглогч болохоо харуулсан гэдэг. 20 настайдаа улсынхаа хамгийн арвин түүх баялагтай Русенборг багт элсэж Европын клубүүдийн хамгийн том тэмцээн Аваргуудын лигийн дарийн утааг үнэрлээд авсан нь бий. Дараа нь Испанийн Валенсиа багт 8.5 сая еврогоор худалдагдан[2] очиж, Ла Лигийн 2001–02 оны улирлын түрүүг авалцаж байв. Карьюгийн хувьд Валенсиа багийг 2001 оны УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд торгуулийн цохилтоор Бавари Мюнхен багт хожигдож азгүйтэхэд багаа төлөөлөн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж байв. Уг тэмцээнд Карьюгийн багтаа оруулсан том хувь нэмэр нь дөрөвний нэг шигшээд оноолтоор таарсан өрсөлдөгч Арсенал багийг талбай дээрээ хүлээн авсан тоглолтын 75 дахь минутанд толгойгоороо мөргөн оруулсан явдал юм. Түүний энэ гоол нь хагас шигшээд багаа шалгаруулсан. Улмаар Карью Италийн Рома багт 2003-04 оны улиралд зээллэгээр тоглосоны дараахан буюу 2004 онд Туркийн Бешикташ багт элссэн байна.[3] 2005 оноос Францын Лион багт 7.6 сая еврогийн гэрээг байгуулан тоглох болжээ.[4][5]

2007 оны нэгдүгээр сарын 22-нд Карью Астон Вилла багтай Лион багийн тохиролцсон тохиролцооны үндсэн дээр Милан Барошоор сэлгэгдэн Английг зорьсон юм.[6] Гурван жил хагасын гэрээгээр ирсэн Карью Астон Вилла дахь анхны тоглолтоо Ньюкасл Юнайтед багт 3-1 харьцаагаар ялагдал хүлээсэн тоглолтонд хийж байв. Тэр 10 дугаарын өсгөлийг энэ үед мөн л Милан Барошоос залгамжлан авч байв.[7] Харин анхны гоолоо анхны тоглолт хийснээс хойшхи гурав дахь өдрөө Вест Хэм Юнайтед багийн хаалганд оруулсан байна. 2007-08 оны улирал түүний хувьд Премьер лигтээ шилдэг довтлогч нь байж чадах тоглогч гэдгээ харуулсан үе юм. Улирлын нээлтийн гоолоо 2-0 харьцаагаар Эвертон багийг буулган авсан тоглолтонд оруулсан Карью улирал шувтарахад 13 гоол оруулсан амжилтаараа «мэргэн буучдын жагсаалтын шилдэг аравт» бичигдсэн юм.


2008 оны наймдугаар сарны 14-нд Астон Вилла багтай гэрээний нөхцөлдөө нэмэлт оруулсан хугацааг нь 2011 оныг хүртэл сунгасан юм. Улирлын лигийн нээлтийн гоолоо Манчестер Сити багийн хаалганд оруулж Вилла Парк цэнгэлдэхэд цугларсан хөгжөөн дэмжигчдийг цэнгүүлж байв. Түүнээс хойшхи ээлжит тоглолтуудад гоол оруулсаар байсан Карью 2008 оны арваннэгдүгээр сарын 6-нд болсон УЕФА-гийн цомын F хэсгийн Славиа Прага багийг 1-0 харьцаагаар хожсон тоглолтонд хожлын гоолыг оруулж байв. Түүнээс хойш удалгүй Карью бэртэл авч бэртлээс эргэн ирэх хугацааг хүртэл буюу 2009 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл түүний оронд Эмиль Хески тоглох болжээ. Карью 2008-09 оны улиралд лигийн 25 тоглолтонд оролцож 11 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ.

Өдгөөг хүртэл Карьюгийн хувьд хэд хэдэн бэртлийг авсан юм.

Шигшээ багийн замнал[засварлах | кодоор засварлах]

Уллевол цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөн дэх Жон Карьюгийн шигшээ багийн өмсгөл.

Жон Карью Норвегийн шигшээ багийн нэрийн өмнөөс 85 удаа гараанд гарч 23 гоолыг оруулж байсан ба Евро 2000 тэмцээнд оролцож байлаа. 1998 оны арваннэгдүгээр сарын 18-нд тэрээр шигшээ багийн анхны гараагаа хийж байв.

Шигшээ багийн нэрийн өмнөөс оруулсан гоолууд[засварлах | кодоор засварлах]

Жон Карью: Шигшээ багийн гоолууд
Гоол Хэзээ Хаана Өрсөлдөгч Тооны
харьцаа
Үр дүн Тэмцээн
1 1999 оны 1 сарын 22 Израил, Ум ал-Фам,  Эстони 3–3 Тэнцсэн Нөхөрсөг тоглолт
2 2000 оны 2 сарын 4 Испани, Ла Манга  Швед 1–1 Тэнцсэн Нөхөрсөг тоглолт
3 2000 оны 6 сарын 3 Осло, Уллевол  Итали 1–0 Хожсон Нөхөрсөг тоглолт
4 2001 оны 2 сарын 28 Белфаст, Виндзор Парк  Хойд Ирланд 4–0 Хожсон Нөхөрсөг тоглолт
5 2001 оны 3 сарын 24 Осло, Уллевол  Польш 2–3 Хожигдсон 2002 оны ДАШТ-ий .сон
6 2001 оны 6 сарын 6 Осло, Уллевол  Беларусь 1–1 Тэнцсэн 2002 оны ДАШТ-ий .сон
7 2001 оны 9 сарын 5 Осло, Уллевол  Уэльс 3–2 Хожсон 2002 оны ДАШТ-ий .сон
8 2001 оны 10 сарын 6 Ереван  Армени 4–1 Хожсон 2002 оны ДАШТ-ий .сон
9 2001 оны 10 сарын 6 Ереван  Армени 4–1 Хожсон 2002 оны ДАШТ-ий .сон
10 2002 оны 9 сарын 7 Осло, Уллевол  Дани 2–2 Тэнцсэн Евро 2004 .сон
11 2004 оны 9 сарын 4 Палермо  Итали 1–2 Хожигдсон 2006 оны ДАШТ-ий .сон
12 2004 оны 10 сарын 13 Осло, Уллевол  Словени 3–0 Хожсон 2006 оны ДАШТ-ий .сон
13 2005 оны 9 сарын 3 Целе  Словени 3–2 Хожсон 2006 оны ДАШТ-ий .сон
14 2006 Белград  Серби 1–1 Тэнцсэн Нөхөрсөг тоглолт
15 2007 оны 3 сарын 24 Осло, Уллевол  Босни ба Херцеговина 1–2 Хожигдсон Евро 2008 .сон
16 2007 оны 6 сарын 6 Осло, Уллевол  Унгар 4–0 Хожсон Евро 2008 .сон
17 2007 оны 6 сарын 6 Осло, Уллевол  Унгар 4–0 Хожсон Евро 2008 .сон
18 2007 оны 8 сарын 22 Осло, Уллевол  Аргентин 2–1 Хожсон Нөхөрсөг тоглолт
19 2007 оны 8 сарын 22 Осло, Уллевол  Аргентин 2–1 Хожсон Нөхөрсөг тоглолт
20 2007 оны 9 сарын 12 Осло, Уллевол  Грек 2–2 Тэнцсэн Евро 2008 .сон
21 2008 оны 3 сарын 26 Подгорица, Подгорица хотын цэнгэлдэх хүрээлэн  Монтенегро 3–1 Хожигдсон Нөхөрсөг тоглолт
22 2009 оны 11 сарын 14 Женев, Стад де Женев  Швейцар 0–1 Хожсон Нөхөрсөг тоглолт
23 2010 оны 10 сарын 8 Ларнака, Антонис Пападопулосын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн  Кипр 1–2 Хожсон Евро 2012 .сон

Үзүүлэлтүүд[засварлах | кодоор засварлах]

Клубүүдэд үзүүлсэн бүх цаг үеийн нь үзүүлэлт
Баг Улирал Лиг Английн цом Лигийн цом Европ Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Астон Вилла[8] 2009–10 32 10 4 6 3 0 1 1 39 17
2008–09 27 11 2 1 1 0 4 3 34 15
2007–08 32 13 1 0 0 0 0 0 33 13
2006–07 11 3 0 0 0 0 0 0 11 3
Бүгд 102 37 7 7 4 0 5 4 116 48
Лион 2006–07 9 1 0 0 1 0 2 1 12 2
2005–06 26 8 0 0 0 0 10 4 36 12
Бүгд 35 9 0 0 1 0 12 5 48 14
Бешикташ 2004–05 24 13 0 0 0 0 3 1 27 14
Бүгд 24 13 0 0 0 0 3 1 27 14
Рома (зээллэг) 2003–04 20 6 0 0 0 0 6 1 26 7
Бүгд 20 6 0 0 0 0 6 1 26 7
Валенсиа 2002–03 32 8 0 0 0 0 13 5 45 13
2001–02 15 1 0 0 0 0 6 0 21 1
2000–01 37 11 0 0 0 0 16 3 53 14
Бүгд 84 20 0 0 0 0 36 8 119 28
Нийт 264 84 7 7 5 0 62 19 337 110
2010 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар.
Норвегийн шигшээ баг
ОгнооГарааГоол
1998 1 0
1999 5 1
2000 11 2
2001 9 6
2002 5 1
2003 5 0
2004 7 2
2005 9 1
2006 6 1
2007 10 6
2008 6 1
2009 8 1
2010
Бүгд 82 22

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Карью 2009 онд Бирмингем хотын эмнэлэгт багийн хөгжөөн дэмжигчидтэйгээ уриалга гарган хандивын ажил өрнүүлж байв.

Түүний эгч Элизабет нь R&B стилийн дуучин ажээ.[9]

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Баг[засварлах | кодоор засварлах]

Волеренга
Русенборг
Валенсиа
Лион

Астон Вилла

Хувийн[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. National team stats
  2. "Archive copy". Archived from the original on 2009-10-05. Retrieved 2010-11-13.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. "Carew joins Besiktas". BBC Sport. 2004-07-15. Retrieved 2008-04-13.
  4. "Archive copy". Archived from the original on 2009-10-05. Retrieved 2010-11-13.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. "Lyon sign Carew". BBC Sport. 2005-06-27. Retrieved 2008-04-13.
  6. "Villa secure rafferty in Baros swap". BBC Sport. 22 January 2007. Retrieved 2007-01-22.
  7. "New Boys Get Shirty". Aston Villa FC Official Website. Retrieved 2007-01-25. {{cite web}}: External link in |publisher= (help)[permanent dead link]
  8. "John Carew: Player Profile". Aston Villa F.C.'s official website. 2008-02-26. Retrieved 2008-02-26.
  9. http://www.nme.com/awards/video/id/6_zadbp_f4k/search/carew

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жон Карью – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Норвегийн шигшээ багийн 2000 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцсон бүрэлдэхүүн