Их Хорь
Товчлол | Их Хорь |
---|---|
Байгуулагдсан | 1999 |
Зорилт/чиглэл | Системийн хувьд чухал аж үйлдвэржсэн ба хөгжиж буй орнуудыг нэгтгэж дэлхийн эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцэх[1] |
Гишүүд | Аргентин Австрали Америкийн Нэгдсэн Улс Бразил Хятад Герман Энэтхэг Франц Итали Индонез Япон Өмнөд Солонгос Канад Нэгдсэн Хаант Улс Мексик Орос Испани Саудын Араб Турк Өмнөд Африк.[2]:• |
Цахим сүлжээ | [1] |
Их Хорь буюу албан ёсоор Хорин сангийн сайд, төв банкны удирдагч нарын бүлгэм нь дэлхийн хамгийн том эдийн засагтай 25 орны 19 нь ба Европын Холбооны сангийн сайд нар ба төв банкны удирдагчдын бүлгэм юм. Их Хорийн эдийн засгууд нь нийлээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүны 90%, дэлхийн худалдааны 80%-г (үүнд ЕХ-ны дотоодын худалдаа орно) өөртөө багтаах ба нийт дэлхийн хүн амын гуравны хоёр амьдардаг.[3]
Их Хорь нь олон улсын санхүүгийн системд холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа, зөвлөгөөнийг өгөх форум юм. Олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг ханагахад аж үйлдвэржсэн ба хөгжиж буй улсуудын хоорондох хэлэлцүүлгийг дэмжин судлаж, дүгнэлт өгдөг бөгөөд ганц байгууллагын хариуцах асуудлаас илүү ихийг хийхийг оролддог.
Гишүүн орон
[засварлах | кодоор засварлах]2008 онд Их Хорийн хорин гишүүн байна. Эдгээрт 19 орны сангийн сайд, төв банкны удирдагчид орно:[4]
- Америкийн Нэгдсэн Улс
- Аргентин
- Австрали
- Бразил
- Герман
- Индонез
- Итали
- Канад
- Мексик
- Нэгдсэн Вант Улс
- Оросын Холбооны Улс
- Өмнөд Африк
- Өмнөд Солонгос
- Саудын Араб
- Турк
- Франц
- Бүгд Найрамдах Хятад Ард Улс
- Энэтхэг
- Япон
20 дахь гишүүн нь эргэлддэг зөвлөлийн ерөнхийлөгчийн алба ба Европын Төв Банкаар төлөөлүүлнэ.
Эдгээр 20 гишүүнээс гадна дараах байгууллагууд нь Их Хорийн хурлуудад гүйцэтгэх захирлуудаараа төлөөлүүлэн оролцоно:[4]
- Олон Улсын Валютын Сан
- Дэлхийн Банк
- Олон Улсын Валют ба Санхүүгийн Зөвлөл
- Олон Улсын Валютын Сан ба Дэлхийн Банкны хөгжлийн зөвлөл
Уулзалт
[засварлах | кодоор засварлах]
|
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ FAQ #8: What are the criteria for G-20 membership? from the official G-20 website
- ↑ https://wisevoter.com/country-rankings/how-many-countries-in-the-world/
- ↑ About the G-20 from the official G-20 website
- ↑ 4.0 4.1 G-20 Membership from the official G-20 website
- ↑ The G-20 Leaders Summit on Financial Markets and the World Economy (Memento 9. Арваннэгдүгээр сар 2016 цахим архивт) from the G-20 Information Centre at the University of Toronto
- ↑ UPDATE: G-20 wollen Finanzsystem und Konjunktur stützen
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Их Хорийн албан ёсны сайт
- Их Хорийн мэдээллийн төв - Торонтогийн Их Сургуулиас