Jump to content

Хар нуур (Завхан)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Улаагчны Хар нуур-с чиглүүлэгдэв)
Энэ нь Завхан аймагт байх нуурын тухай өгүүлэл. Ховд дахь Хар нуурын тухай эндээс үзнэ үү.
Хар нуур
Улаагчны Хар нуур
Олон улсын сансрын станцаас авсан зураг, өмнөд хэсэг нь дээрээ, 2006 оны 9 сар
Landsat хиймэл дагуулаар авсан зураг
Байршил Завхан, Монгол улс
Онцлог цэнгэг (эвтроф)
Ай савд багтдаг орон  Монгол
Урт 25 км
Өргөн 7 км
Талбай 84.5 км²
Дундаж гүн 19.4 м
Хамгийн гүн цэг 47 м
Хөвөөний түвшин 1980.0 м
Хар нуур is located in Монгол
Хар нуур
Хар нуур

Улаагчны Хар нуур нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км-т оршдог цэнгэг уст нуур.

Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48 м, уртаашаа 30 км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур юм. Нуурт омуль, фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Их, бага хоёр Авгаш нэртэй арал бий. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх цэцэг урган гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг.

10-р сарын сүүлээр нуур 1 м зузаан хөлддөг.