6 сарын 14
Appearance
Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 14 нь Григорийн тооллын жилийн 165 дахь (өндөр жил бол 166 дэх) өдөр юм. Мөн он дуустал 200 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1158 - Арслан зүрхт Хенри Исар мөрний эрэгт хүрснээр Мюнхен хот байгуулагдав.
- 1216 - Баронуудын анхны тулаан: Францын хунтайж Луй Английн хаан Жонын орхин гарсан Винчестер хотыг эзэлж, удалгүй хаант улсын талаас илүү хувийг захирах болжээ.
- 1276 - Их Монголын цэргүүдээс дүрвэн зугтсан Дуанзонг хаан ширээнд залах ёслол болов.
- 1285 - Их Монгол улс Вьетнам руу хоёр дахь удаагаа довтлов. Энэ удаад Тран гүрний хунтайжийн тэнгисийн цэргүүд Монголын флотын ихэнх хэсгийг устгажээ.
- 1287 - Сэцэн хаан Хубилай тулаан хийж Зүүн Монголын ноёдын хүчийг Манжуурт буулган авчээ.
- 1381 - Английн хаан II Ричард тариачдын бослогыг өдөөн турхирагч, удирдагчидтай уулзав.
- 1404 - Уэльсийн тусгаар тогтнолын удирдагч Овайн Глиндр өөрийгөө Уэльсийн хунтайж хэмээн зарлав. Төд удалгүй Английн хаан IV Хенригийн эсрэг Францын талтай холбоотон болжээ.
- 1618 - Голландад Йорис Веселер анхны сонинг хэвлэжээ.
- 1658 - Франц-Испанийн дайн: Манханы тулалдаанд Францын арми Испанийн эсрэг шийдэмгий ялалт байгуулав.
- 1690 - Английн хаан III Уиллиам хуучин хаан II Жеймстэй тулалдахаар Ирландад нэвтэрчээ.
- 1775 - Америкийн хувьсгал: Эх газрын Конгресс зэвсэгт хүчин үүссэн өдрөөр тус улсын армийг албан ёсоор байгуулжээ.
- 1777 - Эх газрын хоёрдугаар конгрессын хуралдаанаар Од ба зураас бүхий далбааг төрийн далбаагаар соёрхон баталжээ.
- 1800 - Наполеон Бонапартын арми Маренгогийн тулаанд Австричуудыг ялж, Италийг дахин байлдан дагуулав.
- 1807 - Наполеон Бонапартын арми Польш дахь Фрийдландын тулалдаанд Оросын армийг яльж, Дөрөв дэх эвслийн дайныг эцэслэжээ.
- 1822 - Английн инженер Чарльз Баббиж Хатан хааны одон орон судлалын нийгэмлэгт олон гишүүнт функцийг хүснэгтлэх зориулалт бүхий механик тооцоолуурыг танилцуулжээ. \
- 1830 - Францын армийн 34 мянган цэрэг Алжир руу довтлов.
- 1846 - Калифорни мужийн Сонома хотод суурьшсан англичууд Мексикийн эрсэг бослого дэгдээж, Бүгд найрамдах Калифорни улсыг тунхаглав.
- 1872 - Канад улсад Үйлдвэрчний эвлэлийг хуульчлав.
- 1900 - Хавай муж АНУ-ын нутаг дэвсгэрт нэгджээ.
- Германы эзэнт гүрний тэнгисийн цэргийн хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх хууль батлав. Үүнийг дагаж Англи улс ч мөн адил тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр болсон юм.
- 1907 - Норвеги улсад байгуулагдсан Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн үндэсний холбооны удаа дараагийн үйл ажиллагааны дүнд тус улсад эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
- 1919 - Жон Алкок, Артур Уиттен Браун нар Атлантын далай дамнасан анхны нислэгийг үйлдэв.
- 1926 - Бразил улс Үндэстнүүдийн лигээс гарав.
- 1937 - АНУ-ын Пенсильвани муж Төрийн далбааны өдрийг албан ёсны баяр болгон тэмдэглэв. Энэ нь тус улсын түүхэнд ийм практик нэвтрүүлсэн цор ганц муж болгосон юм.
- 1937 - АНУ марихуанын борлуулалтад татвар ногдуулахаар болов.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Герман Парисыг эзлэв.
- Польшийн Тарнов хотын 728 улс төрийн хоригдол Освенцимын хорих лагерийн анхны хоригдлууд болжээ.
- 1941 - Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдсэн Эстони, Латви, Литва улсад олон арван мянган уугуул иргэдийг албадан гаргах кампанит ажил эхэлжээ.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн арми Германд эзлэгдсэн Францын Каен хотыг эзлэх хэд, хэдэн удаагийн бүтэлгүй оролдлогын дараа энэ төлөвлөгөөгөө зогсоожээ.
- 1949 - V-2 нэртэй пуужингаар Альберт II нэртэй сармагчин 134 км-ийн өндөрт хөөрөв. Тус сармагчин сансарт хөөрсөн анхны хөхтөн амьтан болж түүхэнд үлдсэн билээ.
- 1951 - АНУ-ын Хүн амын тооллогод UNIVAC I нэртэй компьютерийг анх удаа ашиглав.
- 1962 - Францын нийслэл Парис хотноо Европын сансрын судалгааны байгууллага байгуулагдав.
- 1966 - Ватинкан 1557 онд бий болсон хориотын номын жагсаалтыг албан ёсоор хүчингүйд тооцжээ.
- 1967 - Сугар гарагийг судлах "Маринер 5" хөлөг хөөрчээ.
- 1972 - Энэтхэгийн Шинэ Дели хотын нисэх буудалд газардах үеэрээ Японы иргэний агаарын тээврийн 471-р нислэг осолдож, хөлөгт зорчиж байсан 82 хүн, газарт байсан дөрвөн хүн амиа алдав.
- 1982 - Фолклендын дайн: Тус арлын Стенли хотод Аргентин улсын арми Их Британийн армид тулгалтаар бууж өгөв.
- 1985 - Европын эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн таван улс хилийн хяналтгүй чөлөөт аяллын бүс байгуулах Шенгенийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
- 1994 - Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээ тоглолтод Ванкувер Кенакс баг Нью-Йорк Рэйнжерст долоон тоглолтод 4-3-аар хожигдов. Үүнийг эсэргүүцсэн хөгжөөн дэмжигчид бослого өдөөж улмаар 200 гаруй хүнийг баривчилжээ. Олон тооны хүн гэмтэж, бэртсэн энэхүү бослогын эдийн засгийн хохирол 1.1 сая канад доллароор хэмжигдсэн юм.
- 2014 - Украины армийн "Ил-76" онгоц осолдож, хөлгийн багийн 49 хүн амиа алджээ.
- 2017 - Их Британийн, Лондон хотын Хойд Кенсингтон дүүрэгт өндөр барилгад гал гарч 72 хүн амиа алдан, 74 хүн шархаджээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1730 - Италийн сонгодог үеийн хөгжмийн зохиолч Антонио Саччини (1786 онд нас барсан)
- 1811 - Америкийн зохиолч, тэмцэгч Харрьет Бийчр Стоу (1896 онд нас барсан)
- 1838 - Японы гурав болон ес дэх Ерөнхий сайд, Фьелд Маршал Аритомо Ямагата (1922 онд нас барсан)
- 1856 - Оросын математикч Андрей Марков (1922 онд нас барсан)
- 1864 - Германы неврологич, сэтгэцийн нэрт эрдэмтэн Алойс Алцхеймер (1915 онд нас барсан)
- 1868 - Австрийн биологич, физикч Нобелийн шагналт Карл Ландстайнер (1943 онд нас барсан)
- Германы энх тайвны төлөө тэмцэгч Анна Б.Эккстайн (1947 онд нас барсан)
- 1877 - Лондоны химийн нийгэмлэгт гишүүнээр сонгогдсон анхны эмэгтэй, Британийн биохимич Ида МакЛийн (1944 онд нас барсан)
- 1884 - Олимпын аварга, хүрэл медальт Германы усанд сэлэгч Георг Закариас (1953 онд нас барсан)
- 1894 - Перу улсын Марксист сурталч, зохиолч, яруу найрагч Хосе Карлос Мариатеги (1930 онд нас барсан)
- 1907 - Францын зохиолч, яруу найрагч Рене Шар (1988 онд нас барсан)
- 1916 - АНУ-ын жүжигчин Дороти Магуэр (2001 онд нас барсан)
- 1924 - Шотландын Нобелийн шагналт фармалогич Жеймс Блек (2010 онд нас барсан)
- 1928 - Кубын хувьсгалын удирдагч, улс төрч Эрнесто "Че" Гевара (1967 онд нас барсан)
- 1936 - Америкийн дуучин Реналдо Бенсон (2005 онд нас барсан)
- 1943 - Америкийн хөгжмийн зохиолч Харолд Уийлэр
- 1946 - Швейцарын бизнесмен Роберт Луй-Дройфус (2009 онд нас барсан)
- АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп
- 1954 - Америкийн жүжигчин Уилл Петтон
- 1961 - Английн дуучин, ая зохиогч Бой Жорж
- Америкийн сагсанбөмбөгч Сем Перкинс
- 1968 - Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
- 1969 - Их дуулгын 22 удаагийн аварга, талбайн теннисч Штеффи Граф
- 1971 - Америкийн сагсанбөмбөгч Брюс Боуен
- 1972 - Софтвейрийн KDE компанийн үндэслэгч Маттиас Эттрих
- Олимпын хошой мөнгө, дэлхийн таван удаагийн мөнгөн медальт Ямайкын халхалттай гүйгч Денни МакФарлан
- 1978 - Олимпын хошой мөнгөн медальт Америкийн гимнастикч Анни Хетч
- 1991 - Грекийн хөлбөмбөгч Костас Манолас
- 2000 - Канадын сагсанбөмбөгч РЖ Барретт
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1825 - Вашингтон Ди Си хотыг төлөвлөсөн Пьерре Чарльз Энфант (1754 онд төрсөн)
- 1877 - Английн нийгмийн шинэчлэгч Мери Карпентер (1807 онд төрсөн)
- 1886 - Оросын нэрт найруулагч, жүжгийн зохиолч Александр Островский (1823 онд төрсөн)
- 1914 - АНУ-ын 23 дахь дэд ерөнхийлөгч Адлай Стивенсон I (1835 онд төрсөн)
- 1946 - Гватемалын 21 дэх Ерөнхийлөгч Хорхе Убицо (1878 онд төрсөн)
- 1968 - Нобелийн шагналт Италийн яруу найрагч Сальватор Квазимодо (1901 онд төрсөн)
- 1971 - Филиппин улсын 5 дахь Ерөнхийлөгч Карлос П.Гарсиа (1896 онд төрсөн)
- 1977 - "Цахиур Чулууныхан" хүүхэлдэйн цувралын Фредийн дүрд дуу оруулсан жүжигчин Алан Рийд (1907 онд төрсөн)
- 1991 - Английн нэрт жүжигчин Пегги Эшкрофт (1907 онд төрсөн)
- 2007 - НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Австрийн 9 дэх Ерөнхийлөгч Курт Вальдхайм (1918 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Армени Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр
- Америкийн Нэгдсэн Улс Төрийн далбааны өдөр
- Малави Эрх чөлөөний өдөр
- Олон улсын цусны донорын өдөр
Commons: 6 сарын 14 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан