Википедиа:Сүүлийн үеийн мэдээ-2018
Appearance
- 11 сарын 1 — Зуун буудалт даамын өсвөрийн ДАШТ Беларусь улсын Гомель хотноо зохиогдон явагдсан ба 8 наснаас 10 насны ангилалд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Батдаваагийн Есүй дэлхийн аварга боллоо.
- 10 сарын 29 — Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурал үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа учраас өөрөө тарах шийдвэрийг УИХ-аар авч хэлэлцэхийг хүссэн хүсэлт өгчээ.
- 10 сарын 29 — Индонезийн нийслэл Жакарта хотын олон улсын нисэх буудал болох Сукарно-Хаттагаас хөөрсөн Боинг 737 МАX 8 онгоц хөөрснөөсөө хойш дөнгөж 13 минутын осолдсон байна. Тус онгоцонд багийн 8 гишүүн, 181 зорчигчийн бүрэлдэхүүнтэй байснаас нэг ч хүн амьд гараагүй байна.
- 10 сарын 28 — Энэ сарын 7, 28-нд Бразилд ерөнхийлөгчийн сонгууль явагдсан ба шинэ ерөнхийлөгчөөр Социал Либерал Намаас нэр дэвшсэн Жаир Болсонаро сонгогджээ.
- 6 сарын 8 — Их Британий Нюкастлын их сургуулийн эрдэмтэд анх удаагаа хүний нүдний болрыг 3D хэвлэгчээр хэвлэж чадлаа. Үүнд хямд 3D био хэвлэгчийг ашиглан тусгай био бодисоор 10 минутанд хэвлэжээ. Дэлхий даяар 10 сая хүнд болор шилжүүлэн суулгах шаардлагтай байдаг. >>
- 6 сарын 5 — НАСА-ын Ангараг гариг дээр ажиллаж буй робот саяхан органик молекулыг 3 тэрбум жилийн настай шорооны давхаргаас илрүүлжээ. Энэ нь эрдэмтэдийн Ангараг дээр амьдрал эрт цагт оршисон байж болох тухай таамгийг нэг алхамаар ахиулсан нээлт юм. >>
- 4 сарын 20 — Интел ба Майкрасофт компаниуд хамтарч антивирусын ажиллагааг төв процессороос график картанд шилжүүлэхээр бэлдэж байна. Ингэснээрээ хэрэглэгчийн компьютерийн ажиллагаа эрс хурдасч мөн вирус илрүүлэлт ч илүү түргэсэх юм. >>
- 4 сарын 02 — Орчин үед хиймэл оюуны технологийн дэвшлийг ашиглаж шинжлэх ухааны судалгааг түргэсгэх, анагаах ухааны шинэ нээлт эм хийх ажилд судалгааны хүрээлэнгүүд төвлөрөн ажиллаж байна. Их Британий BenevolentAI компани хиймэл оюуныг ашиглаж шинэ эм нээхээр ажиллаж байгаа бөгөөд томоохон хөрөнгө оруулагчдыг татаж чаджээ. Өнөөдөр шинэ чанартай эмийг бүтээхэд 10 жилийн ажил ба 2,5 тэрбум доллар шаардагддаг харин хиймэл оюун энэ хугацаа ба зардлыг тавин хувь багасгах боломжтой юм. >>
- 3 сарын 20 — IBM компани 1мм х 1мм хэмжээтэй нарны гэрлээр ажилладаг хүчин чадлаараа 1990 оны ширээний компьютер 386-тай ижил чадалтай ажилладаг жижиг компьютер бүтээснээ зарллаа. Уг компьютерийн төв процессор нь хэдэн зуун мянган транзистортой, SRAM санах ойтой, нарны зайтай, гадагш мэдээлэл дамжуулах блоктой бөгөөд эдгээрийг бүгдийг нь 1мм х 1мм хэмжээнд багтаажээ. Уг компьютерийн ширхэгийн үнэ монгол мөнгөөр 239₮ буюу 0,1$. >>
- 3 сарын 19 — Ирээдүйд хүний хувцаснаас эрчим хүч гаргаж гар утас зэрэг зүйлсийг цэнэглэх боломжыг гаргахаар олон судалгааны хүрээлэнгүүд ажиллаж байна. АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн материалын судлаачид энгийн даавууг 500 нанометрийн зузаантай PEDOT синтетик материаллаар будаад хүний биеийн хөдөлгөөнөөс эрчим хүч гаргах туршилтыг амжилттай хийв. >>
- 3 сарын 16 — Их Британий хөтөлбөртэй сургуулиудыг нэгтгэсэн холбоо FOBISIA-ийн ээлжит уулзалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Азийн шилдэг 57 Бритиш сургуулийг холбоондоо элсүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх Британи сургалтын стандартыг тодорхойлдог тус байгууллага жилд хоёр удаа хуралддаг аж. Хурлаар энэ жил хүүхдийн аюулгүй байдал, сургуулийн орчны стандарт, хүүхдүүдийн цахим хэрэглээний талаар түлхүү хэлэлцэхээр төлөвлөжээ. >>
- 2 сарын 6 — SpaceX-ийн дахин ашиглагдах, хүнд даацийн Falcon Heavy сансрын хөлөг амжилттай хөөрлөө. Хөлгөөс салсны дараа туслах хоёр пуужин амжилттай газардсан ч үндсэн пуужин техникийн саатлаас болж далайд унасан байна. Гэсэн хэдий ч хөлгийн эх бие Ангараг гарагийн тойрог зам хүрэх аялалаа амжилттай үргэлжлүүлж байна. >>, >>
- 1 сарын 22 — Амазон компани хоёр дахь төв оффис буюу HQ2-ынхоо сонгон шалгаруулалтанд АНУ, Канадын нийт 20 хотыг үлдээгээд байгаа билээ. Тэгвэл томоохон судалгааны хүрээлэнгүүд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хот сонгогдах магадлал хамгийн өндөр хэмээн тооцоолцгоож байна. Атлантад оффистой болсноор тус компани АНУ-ын зүүн эрэг болон Европын томоохон зах зээлүүдэд шийдвэр гаргах түвшний хувьд ойр болох юм. >>
- 1 сарын 20 — Rocket Lab-ын Электрон нь цахилгаан шахуургат хөдөлгүүр ашиглан дэлхийг тойрох замд орсон анхны сансрын хөлөг боллоо. Энэхүү хөлөг нь нэг удаадаа 200 кг орчим ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд бага оврын КубСат зэрэг хиймэл дагуулыг хямд өртгөөр хөөргөхөд ашиглагдах аж. >>
- 1 сарын 2 — Хятад улсын авто машины томоохон компанийн эзэн Ли Шүфү ВиЧат (WeChat) олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийнхээ зурвасуудыг хянадаг хэмээн мэдэгдсэнийг ВиЧат компани үгүйсгэжээ. Өнгөрсөн онд Эмнести Интернэшнлээс гаргасан, хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах байдлын дүгнэлтэд уг олон нийтийн сүлжээг эзэмшигч Tencent компани 100 онооноос 0 оноо авчээ. >>