Jump to content

Бөөн цагаан нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Бөөн Цагаан нуур-с чиглүүлэгдэв)
Бөөн цагаан нуур
Онгоцноос авсан зураг, 2006 он
Байршил Баянхонгор
Солбицол 45°33′N 99°04′E / 45.550°N 99.067°E / 45.550; 99.067Солбицол: 45°33′N 99°04′E / 45.550°N 99.067°E / 45.550; 99.067
Онцлог давст
Нуурт цутгах Байдраг гол
Нуураас гарах (урсгалгүй)
Ус цуглуулах талбай 33,500 км²
Ай савд багтдаг орон  Монгол
Урт 24 км
Өргөн 11 км
Талбай 252 км²
Дундаж гүн 9.3 м
Хамгийн гүн цэг 16 м
Усны хэмжээ 2.355 км²
Эргийн урт1 81 км
Хөвөөний түвшин 1,312 м
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш.

Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.

Нууруудын хөндий дэх бусад нууруудтай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй, хаяа нутгийн өвс ургамал бүхий намгаас тогтдог.

Бөөнцагаан нуурын ус гидрокарбонат, сульфат, хлорын ангин, кальцинатри, магни бүлэгт хамаарагдахаас гадна шүлтлэг орчинтойд тооцогдоно.[1]

Энэ нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөн цагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Бөөн цагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг, дэлхийд гайхагдсан ховорхон нуур юм. Монгол улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог.

  1. "Бөөн цагаан нуур" (Memento 16. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn