Доод Новгород

Бусад Новгород нэртэй хотуудын тухай Новгород (салаа утга) өгүүллээс үзнэ үү.
Доод Новгород
Нижний Новгород
Flag of Доод Новгород
Байршил: Доод Новгород
Map
Доод Новгород is located in Доод Новгород
Доод Новгород
Доод Новгород
Байршил: Доод Новгород
Доод Новгород is located in Нижегород муж
Доод Новгород
Доод Новгород
Доод Новгород (Нижегород муж)
Доод Новгород is located in Европын Орос
Доод Новгород
Доод Новгород
Доод Новгород (Европын Орос)
Доод Новгород is located in Европ
Доод Новгород
Доод Новгород
Доод Новгород (Европ)
Солбицол: 56°19′37″N 44°00′27″E / 56.32694°N 44.00750°E / 56.32694; 44.00750Солбицол: 56°19′37″N 44°00′27″E / 56.32694°N 44.00750°E / 56.32694; 44.00750
Улс Орос
Холбооны субъектДоод Новгород муж[1]
Байгуулагдсан1221[2]
Одоогийн статус1221[2]
Засаг захиргаа
  БиетХотын Дум[3]
  Хотын дарга[5]Юрий Шалабаев[4]
Газар нутаг
  Нийт514.56 км2 (198.67 миль2)
Өндөр
200 м (700 фут)
Хүн ам
  Нийт1,250,619
  Тооцоо 
(2018)[8]
1,259,013 (+0.7%)
  Байр5-д (2010 онд)
  Нягтрал2,400/км2 (6,300/миль2)
Иргэдийн нэршилNizhegorodian
  Харьяалагдах нэгжДоод Новгород мужийн чанартай хот[1]
  Нийслэл ньИжил Мөрний Холбооны тойрог
  Нийслэл ньДоод Новгород муж,[1] Доод Новгород мужийн чанартай хот[1]
  Хотын тойрогДоод Новгород хотын тойрог[9]
  Нийслэл ньДоод Новгород хотын тойрог[9]
Цагийн бүсUTC+3 ([10])
Шуудангийн код[11]
603000-603999
Залгах код(ууд)+7 831[12]
OKTMO ID22701000001
Баярын өдөр8 сарын 3-р бямба гараг[13]
Вэб сайтadmgor.nnov.ru

Доод Новгород (Орос: Нижний Новгород, нижний - «доод», 1932-1990 оны хооронд Горький хэмээх нэртэй байсан) — Оросын Холбооны Улсын Доод Новгород муж ба Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төв, 1.2 сая хүнтэй, улсынхаа тавдугаар их хот. Доод Новгород нь Москвагаас зүүн зүгт 400 километрийн зайд, Ока голын Ижил мөрөнд цутгах хэсэгт оршдог. Оросын түүхэнд чухал үүрэгтэй байсан энэ хот нь 1850 оны үеэс Оросын худалдааны төв хот, Зөвлөлт Холбоот Улсын үед чухал аж үйлдвэрийн төв болон хөгжив. Доод Новгород нь өнөөдөр ОХУ-ын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын төв хот юм. Мөн түүнчлэн Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төвөөс гадна Оросын хамгийн том зам тээврийн зангилаа цэг, жуулчдын ихээр очдог хотуудын нэг юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Владимир-Суздалийн Вант Улсын их ван Юрий Всеволодович өөрийн ноёрхлын нутаг дэвсгэрийн чухал голууд болох Ока гол ба Ижил мөрний нийлэх хэсэг дээр 1221 онд энэ хотыг байгуулав. Нижний Новгород гэдэг үгийг үгчлэн орчуулбал „Доод Шинэ Хот“ гэсэн утгатай. Түүнээс өмнө үүссэн Новгород хотоос ялгах үүднээс ингэж нэрлэсэн байж ч болох талтай. Москва, Тверийн нэгэн адил Доод Новгород ч бас Монголчуудын Русь руу хийсэн довтолгооны улмаас ач холбогдлоо хэсэг хугацаанд алдав. Харин Алтан Ордны Улсын ноёрхолд (13-р зуунаас 15-р зууны хооронд) байхдаа чухал улс төрийн төв болон сэргэв. 1341 онд Владимир-Суздалиас салан бие даан гарсан ижил нэртэй ван улсын нийслэл болсноос хойш тус хотын ач холбогдол улам бүр нэмэгдэв. Их гүн Дмитрий Константинович (1328-1383 он) өөрийн улсын нийслэлээ түүний өрсөлдөгч Москватай адил болгохын төлөө ихэд зүтгэл гаргажээ. Тэрбээр Монголчуудаас хамгаалах чулуун бэхлэлтийг бариулахаар эхлүүлсэн нь Доод Новгородын кремль юм. Мөн тэрбээр 1377 онд Лаврентий ламд үүрэг өгч хамгийн эртний бүтнээр үлдсэн алдарт гар бичмэл болох Өнгөрсөн жилүүдийн товчооныг бичүүлжээ.

1378 онд Алтан Ордны эмир Мамайн цэрэг тус хотыг сүйтгэсэн ажээ.[14]

Москвагийн Вант Улсын үе[засварлах | кодоор засварлах]

1392 онд хот Москвагийн Их Вант Улсын нэг хэсэг болсон ба Доод Новгородын ванг Шуйский хэмээн нэрийдэж, Москва руу хотыг нүүлгэсэн бөгөөд Москвад ордны ноёдын адил эрхтэй байснаас гадна богино хугацаанд Василий IV[14] хаан ширээнд хүртэл суусан аж. Москвагийнхан Доод Новгородыг Казанийн Татаруудын эсрэг хийсэн дайн дахь чухал бэхлэлт хэмээн үзэж байлаа. Улаан өнгийн тоосго бүхий эртний, аварга том энэхүү хэрмийг 1508 оноос 1511 оны хооронд босгов. Гэвч 1520 он, 1536 онуудад татарчууд хэрмийг бүслэн довтлох үед энэ хэрэм тийм ч бат бөх биш болох нь нотлогдов. 1552 онд Москвагийн их ван Казанийг эзэлсний дараа Доод Новгородын эдийн засгийн ач холбогдол улам нэмэгдсний учир нь Москва Ижилийн бүх замыг мэдэлдээ оруулсанд байв.

Доод Новгородын кремлиэс хотын харагдах байдал

Цаг агаар[засварлах | кодоор засварлах]

Доод Новгород
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
40
 
-8
-15
 
 
33
 
-6
-13
 
 
28
 
0
-7
 
 
36
 
10
2
 
 
52
 
18
8
 
 
64
 
22
12
 
 
76
 
24
14
 
 
67
 
22
13
 
 
57
 
15
7
 
 
59
 
7
1
 
 
56
 
-1
-5
 
 
50
 
-5
-11
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Roshydromet
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Доод Новгород
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −8.3 −6.1 −0.1 9.9 18.1 21.8 23.6 21.6 15.1 6.9 −0.5 −5.4 Ø 8.1
Мин. Температур (°C) −14.5 −12.6 −6.8 1.6 8.2 12.0 14.4 12.5 7.4 1.2 −4.9 −10.8 Ø 0.7
Тунадас (мм) 40 33 28 36 52 64 76 67 57 59 56 50 Σ 618
Бороотой өдөр (d) 11 8 7 8 8 10 10 9 10 11 12 12 Σ 116
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−8.3
−14.5
−6.1
−12.6
−0.1
−6.8
9.9
1.6
18.1
8.2
21.8
12.0
23.6
14.4
21.6
12.5
15.1
7.4
6.9
1.2
−0.5
−4.9
−5.4
−10.8
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
40
33
28
36
52
64
76
67
57
59
56
50
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Доод Новгород – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref818
  2. 2.0 2.1 "Founding of Nizhny Novgorod". nizhnynovgorod.com. Archived from the original on August 15, 2016. Retrieved 2016-08-15.
  3. Charter of Nizhny Novgorod, Article 26.1.1
  4. "Дума Нижнего Новгорода выбрала Юрия Шалабаева главой города" [The Duma of Nizhny Novgorod has chosen Yuri Shalabayev as the head of the city]. stnmedia.ru (in орос). Archived from the original on November 1, 2020. Retrieved 2020-10-28.
  5. Charter of Nizhny Novgorod, Article 26.1.2
  6. Official website of Nizhny Novgorod. Overview of the city (Memento 1. Тавдугаар сар 2017 цахим архивт) Archived April 30, 2009, at the Wayback Machine. (Орос хэлээр)
  7. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named 2010Census
  8. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  9. 9.0 9.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref825
  10. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in Russian). 3 June 2011. Retrieved 19 January 2019.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  11. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  12. "Contacts". adm.nnov.ru. Archived from the original on August 26, 2016. Retrieved 2016-08-15.
  13. "Вновь окончательно. День города в Нижнем Новгороде перенесли на август — Новости NN.RU" [Again, finally. City Day in Nizhny Novgorod postponed to August - News NN.RU]. www.nn.ru (in орос). 2019-05-22. Archived from the original on August 5, 2020. Retrieved 2019-05-22.
  14. 14.0 14.1 Evelyn Scheer, Andrea Hapke: Moskau und der Goldenen Ring – Altrussische Städte an Moskva, Oka und Volga. Berlin 2003. ISBN 3-89794-024-8.