Жон Карью
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Жон Алью Карью | ||
Өндөр | 6 ft 5 in (1.96 м) | ||
Байрлал | Довтлогч (Страйкер) | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Астон Вилла | ||
Дугаар | 10 | ||
Өсвөрийн баг | |||
1995–1998 | Лёренског | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1998–1999 | Волеренга | 43 | (19) |
1999–2000 | Русенборг | 18 | (18) |
2000–2004 | Валенсиа | 84 | (20) |
2003–2004 | → Рома (зээллэг) | 20 | (6) |
2004–2005 | Бешикташ | 24 | (13) |
2005–2007 | Лион | 35 | (10) |
2007– | Астон Вилла | 110 | (37) |
Шигшээ баг‡ | |||
1995 | Норвегийн шигшээ баг (15-аас доош нас) | 7 | (5) |
1996 | Норвегийн шигшээ баг (16-гаас доош нас) | 2 | (2) |
1996–1997 | Норвегийн шигшээ баг (17-гоос доош нас) | 3 | (1) |
1997 | Норвегийн шигшээ баг (18-аас доош нас) | 5 | (5) |
1997–2000 | Норвегийн шигшээ баг (21-ээс доош нас) | 24 | (8) |
1998– | Норвеги | 85[1] | (23) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 19:13, 2010 оны 5 сарын 9 (UTC). † Гараа (Гоол). |
Жон Алью Карью (норв. John Alieu Carew, 1979 оны есдүгээр сарын 5-нд Акерсхус тойргийн Лёренског хотод төрсөн) нь Норвегийн хөлбөмбөгчин бөгөөд Астон Вилла болон Норвегийн шигшээ багт тоглодог. Түүний эцэг нь Гамби, эх нь Норвеги үндэстэн ба өөрөө Норвегит төрж өсчээ.
Клубийн замнал
[засварлах | кодоор засварлах]Лёренског хотын ижил нэрт хөлбөмбөгийн багаас хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн Карью 1998-99 оны улирлын туршид Норвегийн дээд лигийн Волеренга багт тоглож байх үедээ довтолгооны бүсийн ирээдүйтэй тоглогч болохоо харуулсан гэдэг. 20 настайдаа улсынхаа хамгийн арвин түүх баялагтай Русенборг багт элсэж Европын клубүүдийн хамгийн том тэмцээн Аваргуудын лигийн дарийн утааг үнэрлээд авсан нь бий. Дараа нь Испанийн Валенсиа багт 8.5 сая еврогоор худалдагдан[2] очиж, Ла Лигийн 2001–02 оны улирлын түрүүг авалцаж байв. Карьюгийн хувьд Валенсиа багийг 2001 оны УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд торгуулийн цохилтоор Бавари Мюнхен багт хожигдож азгүйтэхэд багаа төлөөлөн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж байв. Уг тэмцээнд Карьюгийн багтаа оруулсан том хувь нэмэр нь дөрөвний нэг шигшээд оноолтоор таарсан өрсөлдөгч Арсенал багийг талбай дээрээ хүлээн авсан тоглолтын 75 дахь минутанд толгойгоороо мөргөн оруулсан явдал юм. Түүний энэ гоол нь хагас шигшээд багаа шалгаруулсан. Улмаар Карью Италийн Рома багт 2003-04 оны улиралд зээллэгээр тоглосоны дараахан буюу 2004 онд Туркийн Бешикташ багт элссэн байна.[3] 2005 оноос Францын Лион багт 7.6 сая еврогийн гэрээг байгуулан тоглох болжээ.[2][4]
2007 оны нэгдүгээр сарын 22-нд Карью Астон Вилла багтай Лион багийн тохиролцсон тохиролцооны үндсэн дээр Милан Барошоор сэлгэгдэн Английг зорьсон юм.[5] Гурван жил хагасын гэрээгээр ирсэн Карью Астон Вилла дахь анхны тоглолтоо Ньюкасл Юнайтед багт 3-1 харьцаагаар ялагдал хүлээсэн тоглолтонд хийж байв. Тэр 10 дугаарын өсгөлийг энэ үед мөн л Милан Барошоос залгамжлан авч байв.[6] Харин анхны гоолоо анхны тоглолт хийснээс хойшхи гурав дахь өдрөө Вест Хэм Юнайтед багийн хаалганд оруулсан байна. 2007-08 оны улирал түүний хувьд Премьер лигтээ шилдэг довтлогч нь байж чадах тоглогч гэдгээ харуулсан үе юм. Улирлын нээлтийн гоолоо 2-0 харьцаагаар Эвертон багийг буулган авсан тоглолтонд оруулсан Карью улирал шувтарахад 13 гоол оруулсан амжилтаараа «мэргэн буучдын жагсаалтын шилдэг аравт» бичигдсэн юм.
2008 оны наймдугаар сарны 14-нд Астон Вилла багтай гэрээний нөхцөлдөө нэмэлт оруулсан хугацааг нь 2011 оныг хүртэл сунгасан юм. Улирлын лигийн нээлтийн гоолоо Манчестер Сити багийн хаалганд оруулж Вилла Парк цэнгэлдэхэд цугларсан хөгжөөн дэмжигчдийг цэнгүүлж байв. Түүнээс хойшхи ээлжит тоглолтуудад гоол оруулсаар байсан Карью 2008 оны арваннэгдүгээр сарын 6-нд болсон УЕФА-гийн цомын F хэсгийн Славиа Прага багийг 1-0 харьцаагаар хожсон тоглолтонд хожлын гоолыг оруулж байв. Түүнээс хойш удалгүй Карью бэртэл авч бэртлээс эргэн ирэх хугацааг хүртэл буюу 2009 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл түүний оронд Эмиль Хески тоглох болжээ. Карью 2008-09 оны улиралд лигийн 25 тоглолтонд оролцож 11 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ.
Өдгөөг хүртэл Карьюгийн хувьд хэд хэдэн бэртлийг авсан юм.
Шигшээ багийн замнал
[засварлах | кодоор засварлах]Жон Карью Норвегийн шигшээ багийн нэрийн өмнөөс 85 удаа гараанд гарч 23 гоолыг оруулж байсан ба Евро 2000 тэмцээнд оролцож байлаа. 1998 оны арваннэгдүгээр сарын 18-нд тэрээр шигшээ багийн анхны гараагаа хийж байв.
Шигшээ багийн нэрийн өмнөөс оруулсан гоолууд
[засварлах | кодоор засварлах]Гоол | Хэзээ | Хаана | Өрсөлдөгч | Тооны харьцаа |
Үр дүн | Тэмцээн |
---|---|---|---|---|---|---|
1 | 1999 оны 1 сарын 22 | Израил, Ум ал-Фам, | Эстони | 3–3 | Тэнцсэн | Нөхөрсөг тоглолт |
2 | 2000 оны 2 сарын 4 | Испани, Ла Манга | Швед | 1–1 | Тэнцсэн | Нөхөрсөг тоглолт |
3 | 2000 оны 6 сарын 3 | Осло, Уллевол | Итали | 1–0 | Хожсон | Нөхөрсөг тоглолт |
4 | 2001 оны 2 сарын 28 | Белфаст, Виндзор Парк | Хойд Ирланд | 4–0 | Хожсон | Нөхөрсөг тоглолт |
5 | 2001 оны 3 сарын 24 | Осло, Уллевол | Польш | 2–3 | Хожигдсон | 2002 оны ДАШТ-ий .сон |
6 | 2001 оны 6 сарын 6 | Осло, Уллевол | Беларусь | 1–1 | Тэнцсэн | 2002 оны ДАШТ-ий .сон |
7 | 2001 оны 9 сарын 5 | Осло, Уллевол | Уэльс | 3–2 | Хожсон | 2002 оны ДАШТ-ий .сон |
8 | 2001 оны 10 сарын 6 | Ереван | Армени | 4–1 | Хожсон | 2002 оны ДАШТ-ий .сон |
9 | 2001 оны 10 сарын 6 | Ереван | Армени | 4–1 | Хожсон | 2002 оны ДАШТ-ий .сон |
10 | 2002 оны 9 сарын 7 | Осло, Уллевол | Дани | 2–2 | Тэнцсэн | Евро 2004 .сон |
11 | 2004 оны 9 сарын 4 | Палермо | Итали | 1–2 | Хожигдсон | 2006 оны ДАШТ-ий .сон |
12 | 2004 оны 10 сарын 13 | Осло, Уллевол | Словени | 3–0 | Хожсон | 2006 оны ДАШТ-ий .сон |
13 | 2005 оны 9 сарын 3 | Целе | Словени | 3–2 | Хожсон | 2006 оны ДАШТ-ий .сон |
14 | 2006 | Белград | Серби | 1–1 | Тэнцсэн | Нөхөрсөг тоглолт |
15 | 2007 оны 3 сарын 24 | Осло, Уллевол | Босни ба Херцеговин | 1–2 | Хожигдсон | Евро 2008 .сон |
16 | 2007 оны 6 сарын 6 | Осло, Уллевол | Унгар | 4–0 | Хожсон | Евро 2008 .сон |
17 | 2007 оны 6 сарын 6 | Осло, Уллевол | Унгар | 4–0 | Хожсон | Евро 2008 .сон |
18 | 2007 оны 8 сарын 22 | Осло, Уллевол | Аргентин | 2–1 | Хожсон | Нөхөрсөг тоглолт |
19 | 2007 оны 8 сарын 22 | Осло, Уллевол | Аргентин | 2–1 | Хожсон | Нөхөрсөг тоглолт |
20 | 2007 оны 9 сарын 12 | Осло, Уллевол | Грек | 2–2 | Тэнцсэн | Евро 2008 .сон |
21 | 2008 оны 3 сарын 26 | Подгорица, Подгорица хотын цэнгэлдэх хүрээлэн | Монтенегро | 3–1 | Хожигдсон | Нөхөрсөг тоглолт |
22 | 2009 оны 11 сарын 14 | Женев, Стад де Женев | Швейцар | 0–1 | Хожсон | Нөхөрсөг тоглолт |
23 | 2010 оны 10 сарын 8 | Ларнака, Антонис Пападопулосын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн | Кипр | 1–2 | Хожсон | Евро 2012 .сон |
Үзүүлэлтүүд
[засварлах | кодоор засварлах]Баг | Улирал | Лиг | Английн цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||||
Астон Вилла[7] | 2009–10 | 32 | 10 | 4 | 6 | 3 | 0 | 1 | 1 | 39 | 17 | ||
2008–09 | 27 | 11 | 2 | 1 | 1 | 0 | 4 | 3 | 34 | 15 | |||
2007–08 | 32 | 13 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 13 | |||
2006–07 | 11 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 3 | |||
Бүгд | 102 | 37 | 7 | 7 | 4 | 0 | 5 | 4 | 116 | 48 | |||
Лион | 2006–07 | 9 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 1 | 12 | 2 | ||
2005–06 | 26 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 4 | 36 | 12 | |||
Бүгд | 35 | 9 | 0 | 0 | 1 | 0 | 12 | 5 | 48 | 14 | |||
Бешикташ | 2004–05 | 24 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 27 | 14 | ||
Бүгд | 24 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 27 | 14 | |||
Рома (зээллэг) | 2003–04 | 20 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 26 | 7 | ||
Бүгд | 20 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 26 | 7 | |||
Валенсиа | 2002–03 | 32 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 5 | 45 | 13 | ||
2001–02 | 15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 21 | 1 | |||
2000–01 | 37 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 3 | 53 | 14 | |||
Бүгд | 84 | 20 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 8 | 119 | 28 | |||
Нийт | 264 | 84 | 7 | 7 | 5 | 0 | 62 | 19 | 337 | 110 | |||
2010 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар. |
Норвегийн шигшээ баг | ||
---|---|---|
Огноо | Гараа | Гоол |
1998 | 1 | 0 |
1999 | 5 | 1 |
2000 | 11 | 2 |
2001 | 9 | 6 |
2002 | 5 | 1 |
2003 | 5 | 0 |
2004 | 7 | 2 |
2005 | 9 | 1 |
2006 | 6 | 1 |
2007 | 10 | 6 |
2008 | 6 | 1 |
2009 | 8 | 1 |
2010 | ||
Бүгд | 82 | 22 |
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Карью 2009 онд Бирмингем хотын эмнэлэгт багийн хөгжөөн дэмжигчидтэйгээ уриалга гарган хандивын ажил өрнүүлж байв.
Түүний эгч Элизабет нь R&B стилийн дуучин ажээ.[8]
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Баг
[засварлах | кодоор засварлах]- Волеренга
- Норвегиийн цом (1): 1997
- Русенборг
- Валенсиа
- Ла Лиг (1): 2001–02
- Аваргуудын лиг: 2001 оны Аман хүзүү
- Испанийн Супер цом: 2002 оны Аман хүзүү
- Лион
- Францын лиг (1): 2005–06
- Францын цом: (1) 2006
Астон Вилла
- Найрамдлын цом: (1) 2009
- Лигийн цом: 2010 оны Аман хүзүү
Хувийн
[засварлах | кодоор засварлах]- Норвегийн Премьершипийн Шилдэг тоглогч (3): 2005, 2007, 2008
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ National team stats
- ↑ 2.0 2.1 "Archive copy". Archived from the original on 2009-10-05. Татаж авсан: 2010-11-13.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Carew joins Besiktas". BBC Sport. 2004-07-15. Татаж авсан: 2008-04-13.
- ↑ "Lyon sign Carew". BBC Sport. 2005-06-27. Татаж авсан: 2008-04-13.
- ↑ "Villa secure rafferty in Baros swap". BBC Sport. 22 January 2007. Татаж авсан: 2007-01-22.
- ↑ "New Boys Get Shirty". Aston Villa FC Official Website. Татаж авсан: 2007-01-25.
{{cite web}}
: External link in
(help)[permanent dead link]|publisher=
- ↑ "John Carew: Player Profile". Aston Villa F.C.'s official website. 2008-02-26. Татаж авсан: 2008-02-26.
- ↑ http://www.nme.com/awards/video/id/6_zadbp_f4k/search/carew
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Жон Карью - Soccerbase
- BBC News – Carew sent home
- Aftenposten – Carew's career keeps rolling
- Aftenposten – Riise looking forward to seeing Carew
Загвар:Норвегийн шигшээ багийн 2000 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцсон бүрэлдэхүүн
Астон Вилла — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Гузан (х) • 2 Бэйкер • 3 Беннетт • 4 Влар (а) • 5 Окор • 6 Кларк • 7 Бакуна • 8 Клеверли • 10 Вайман • 11 Агбонлахор • 12 Коул • 14 Сендерос • 15 Уэствүүд • 16 Делф • 17 Херд • 18 Ричардсон • 20 Бентеке • 21 Хаттон • 22 Гарднер • 23 Сиссоко • 24 Санчес • 25 Хиль • 27 Козак • 28 Н'Зогбиа • 29 Холт • 31 Гивен (х) • 32 Донасьен • 34 Лоутон • 35 Стивенс • 37 Робинсон • 38 Берк • 39 Зигрист (х) • 40 Грилиш • Дасгалжуулагч: Тим Шервуд |