Крым: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 8: Мөр 8:
|тугныхэмжээ = 80px
|тугныхэмжээ = 80px
|сүлднийхэмжээ = 170px
|сүлднийхэмжээ = 170px
|улсорон = {{UKR2}}
|улсорон = {{RUS}} / {{UKR2}}
|дээднэгж =
|дээднэгж =
|дээднутаг =
|дээднутаг =

09:07, 13 Долоодугаар сар 2019-ий байдлаарх засвар

Крым

Крым орон - Украйн улсын мэдлийн Крымийн хойг дээр Хар тэнгисийн эрэгт улсынхаа Херсон мужтай хиллэж, хөндлөн 360, гулд 180 километр тэлсэн ромбо шиг хэлбэртэй 26,081 км² (улсдаа 13-р том) газар эзлэн оршдог. Зүүн хойш Азовын тэнгис, баруун хойш Каркинитийн буланд тулна. Эх газартай 5–7 км өргөн холбогдож, Оросын Краснодарын хязгаараас 4–15 км-ээр зааглагддаг. 2014 онд ОХУ-ын эзэлсэн.

Түүх

Крымд эрт дээр үед иран угсааны скиф, тавр, сармат омгийнхон оршин сууж байсан. Грек, Ромоос ч ирж хот хүрээ босгож байв. Дараагаар нь гот (250 он), хүн (376 он), булгар (IV–VII зуун), хазар (VIII зуун), Киевийн русь (X-XI зуун), Визант (1016), кипчак-куман (1050), монголчуудын (1237) эзэмшилд байжээ. XIII зуунд Генуя, Венецийн худалдаачид боомт барьж байрласан.


Крымын ханлиг

Монгол тамга буюу Монголын эзэнт гүрний тамгатай Крымийн хант улсын далбааг Крымийн татарууд өөрсдийн билгэ тэмдэг болгон хэрэглэсээр байна

Зүчийн улс мөхсөний дараа Монголын Алтан ургийн гаралтай I Хажи Герай Крымын ханлигийг (1441–1783) үндэслэв. Крымд эрт үеэс олон үндэстэн ээлжлэн нутаглаж байсан ба түрэгийн нүүдлийн дараа кипчак буюу команууд дараад нь кипчакийн удмын Крымийн татарууд үндсэн хүн ам болсон байна. Крымийн татарууд дунд монгол гаралтай овог олон бий. Алтан ордны улсын залгамж гэдгээрээ Казань, Астраханийг хамгаалан Оростой байлдаж байсан. Осман ар талаас дэмждэг болохоор Москва, ᠌᠋Польш-Литва Крымыг ялж чаддаггүй байжээ. 1768–1774 оны Орос-Туркийн дайны үр дүнгээр Крым нутаг Османаас Оросын талд шилжжээ. Оросууд Крымийг эзлэн авангуутаа олон тооны татаруудыг хядаж Сибирь рүү цөлжээ. 19-р зуунд Оросын хавчлагаас зугтан Болгар, Румын, Турк руу хэдэн мянгаараа дүрвэсэн Крымийн татарууд замдаа олноороо амь үрэгдсэн байна.

Орос, Зөвлөлтийн үе

Хар далайд гарцтай Крымийн хойг Оросын хувьд маш чухал байдаг. Орос газар нутгаа тэлсээр Османтай шууд хиллэдэг болсон 1853–1856 онд энэ хоёрын ээлжит дайн Крымд болж байсан. 1917 оны хувьсгалын дараа Крымийн татарууд тусгаар улс байгуулсан ч 1918 онд Зөвлөлтийн талд цохигдон унажээ. Крымд Оросын иргэний дайны үеэр цагаан, улаантны арми байлдаж байв. 1923 онд ЗСБНХУ байгуулагдахад ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс (ЗСБНӨЗКрУ) үүсэн байгуулагджээ.

1920-иод онд татарууд янз бүрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан ба 1921 оны Крымийн өлсгөлөнгөөр 100,000 татар хүн нас баржээ. 1928-1929 оны хамтралжуулалтын үед олон мянган татарчууд алагдан цөлөгдөж дараад нь 1931-1933 оны өлсгөлөнгөөр татарчууд олноороо үхсэн байдаг. Ийнхүү 1917-1933 онд Крымийн татарчуудын тал нь амь үрэгдэх буюу цөлөгджээ. Энэ үед халимаг, крымийн татарууд Зөвлөлтийн үндэстнүүд дундаас хамгийн их хэлмэгдэж хэдэн мянгаараа үрэгджээ. Крымийн татарууд удаа дараагийн хэлмэгдүүлэлт, гадагшаа дүрвэсэн нүүдэл, цөллөгийн улмаас тоо нь эрс цөөрч Крымд нүүж ирсэн оросуудын тооноос давахааргүй болжээ. 2001 оны байдлаар Крымд 300,000 татар, сая гаруй оросууд, 500,000 гаруй украинчууд байсан бөгөөд Туркд 150,000-6,000,000 Крымийн татар гаралтай хүн байж магадгүй гэж үздэг.

Дэлхийн хоёрдугаар дайнд Крым ихээхэн хоирол амсчээ. 1942 онд Германд бүрэн эзлэгдэж 1944 онд Зөвлөлт чөлөөлж авсан. Германтай нийлж буруудсан крымын татаруудыг тэр даруй Узбек, Сибирь лүү цөлж нутгийг Крым муж гэж өөрчилж орос, украйны нутаг болов. 1954 онд сондгой ганц мужийг ЗСБНХОУ-аас ЗСБНУкрУ-ын харьяанд шилжүүлэн цэгцлэв.[1] Крым хар далайн эргийн рашаан амралтын газрыг их хөгжүүлсэн.[2]

Украйны Крым

ЗХУ бутарч Украйн улс тусгаар тогтноход Крым Украины бүрэлдэхүүнд үлдэж 1991 онд автономит эрх авч, 1994 оноос өнөөгийн Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс (БНӨЗКУ, украйнаар Автономна Республіка Крим) болжээ. Харин Крымд байсан ЗХУ-ын Хар тэнгисийн флотыг Орос Украин хувааж авсан. Крымын татарууд цөллөгөөс эргэн ирцгээж хүн амын бүтэц буцаж хөдөллөө. Украины хамгийн их тусгай эрхтэй нутаг нь Крым. Түүнээс 2014 онд Орос-Украин, олон улсын маргааны сэдэв болсон.

Нийгэм

Яалт хотын наран шарлагын газар

Ард түмэн

Яс үндэс 1858 он 1897 он 1939 он 1959 он 1989 он 2001 оны тооллого
тоо хувь
Орос үндэстэн 6.6% 33.11% 49.6% 71.4% 67.1% 1,180,441 58.32%
Украйн үндэстэн 7.0% 11.84% 13.7% 22.3% 25.8% 492,227 24.32%
Крымийн татар 77.8% 35.55% 19.4% 0% 1.6% 243,433 12.03%
Нийлбэр 343,500 546,700 1,123,800 1,201,500 2,430,500 2,024,056 100%

Хот балгас

Зүүлт, тайлбар

  1. "The Gift of Crimea".
  2. "History".blacksea-crimea.com.