Улаан нуур
Улаан нуур | |
---|---|
Байршил | Өмнөговь аймаг |
Солбицол | 44°30′54″N 106°36′58″E / 44.51500°N 106.61611°EСолбицол: 44°30′54″N 106°36′58″E / 44.51500°N 106.61611°E |
Онцлог | ширгэсэн |
Нуурт цутгах | Онги гол |
Ай савд багтдаг орон | Монгол |
Талбай | (175 км²)[1] |
Хөвөөний түвшин | 1,008 м[2] |
Улаан нуур нь Нууруудын хөндийн хамгийн зүүн талд байх, 1995 оноос хойш ширгэж үгүй болсон нуур[3][4]. Улаан нуурын хотгор нь нууруудын хөндийн хамгийн нам газар учир нуурын зузаан хурдас тунаж хуримтлагдсан байна. Ялангуяа нуурын хотгорыг нилд нь дүүрсэн говийн алаг хурдас нуурын уснаа ямагт улаавтар туяа оруулах тул Улаан нуур хэмээн нэрлэсэн байж болох юм.[2]
Тус нуур руу цутгадаг байсан Онгийн гол нь 437 км урсдаг байсан бол одоо 100 км болтлоо багасчээ.[4]
Улаан нуурын ус гидрокарбонат, хлорын ангийн кальци-магни-натрийн бүлэгт хамаарагдах зөөлөн устай байжээ. Хангайн нуруунаас эх авч урсах Онгийн голоос гадна Говь-Алтайн салбар уулуудаас эх авах Сухайт, Лиг, Цагаан гол болон бусад хуурай сайруудаар үе үе ус урсаж ирэх бөгөөд элс хайр зэрэг хурдас авчирч тунаах тул нуурын ёроол лаг, наагийн шавраар дүүрсэн байв.[2]
УЛААН НУУРЫН ГОРИМ Нууруудын хөндийн хамгийн зүүн талын том нуур бөгөөд 1008 метрийн үнэмлэхүй өндөрт оршино . Улаанбаатарын хотгор нууруудын хөндийн хамгийн нам газар орших учир эрт эдүүгээгийн аллювийн болон нуурын зузаан хурдас тунаж хуримтлагдсан байна . Ялангуяа нуурын хотгорыг нэлд нь дүүрсэн говийн алаг ягаан хурдас нуурын уснаа ямагт улаан туяа оруулах тул Улааннуур хэмээн нэрлэсэн байж ч болох талтай . Улааннуурт Хангайн өвөр хажуугаас усжих Онгийн гол цутгах боловч тэр бүр усаа өгч эс чадна . Иймээс нуурын усны гүн , талбай үргэлж өөрчлөгдөж түвшний хувьд маш тогтворгүй байна . Э . М . Мурзавын / / хэмжилтээр 175 хавтгай дөрвөлжин км талбайтай байсан бол багасчээ . Гэтэл 1957 онд Ж . Цэрэнсодномыг очиж үзэхэд бараг усгүй болж ёроол нь ил гарч хужир шүү өрөмтөн цайрч байжээ . Нуурын ёроол тэгш хавтгай учир хур бороо элбэг жил нуурын талбай хэдэн араваас хэдэн зуун км өргөсөж нуурын ёроолын тэгш тал газрыг намагжуулдаг байна . 1988 онд хийсэн хэмжилтээр нуурын хамгийн их үнэмлэхүй өндөр 1032 .2 м нуурын ил гадаргын талбай 142 .7 км2 , хамгийн их гүн 4 .2 м , нуурын усны эзэлхүүн 0 .298 шоо км гэж тодорхойлов . Аман судалгаанаас үзэхэд Улаан нуурт Онгийн гол , 3-5 жилийн 1-2 жилд нь нуурт байнга цутгаж байсан байна . Харин 1977 оны намараас хойш нуурт ирээгүй байгаад 1988 оны хавар 4 дүгээр сарын эцэс 5 дугаар сарын эхээр 15-20 хоногийн турш 1989 оны 9 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 25 хүртэл цутгаж байна . 1988 онд хаврын шар усны үер нуурын талбайн 5-10 хувьд тогож / 0 .011 км3 / байгаад дахин ус сэлбээгүй учраас 8 дугаар сарын эхээр ширгэжээ . Ус тогтсон газрын дагуу энэ хугацаанд зэгс 50-60 см өндөр ургасан боловч мал идэж дуусгасан байна . 1989 оны 10 сарын байдлаар нуурын дөрөвний нэгд буюу 0 .039 км3 устай болоод байна . Ер нь Улааннуур хур бороо элбэгтэй Онгийн гол их үертэй жилүүдэд усаар дүүрч гантай жилүүдэд хатаж ширгэдэг
Ширгэлт
[засварлах | кодоор засварлах]2002 онд "Онги голын хөдөлгөөн" Байгаль орчны яамд шаардлага тавин Онги голын ай сав устаж буй шалтгааныг судлуулах ажлыг эхлүүлжээ. Судалгааны үр дүнд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн Онги голын урсгалыг өөрчилж уул уурхайн ажиллагаа дууссанаас хойш сэргээгдэх ажиллагаа явагдаагүйн улмаас голын урсацын тэнцвэр алдагдсан хэмээх дүгнэлтэд хүрчээ. Онги голын ай савд алт олборлох 37 компанид лиценз олгосон бөгөөд үүнээс 25 нь үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тус судалгаагаар найман аймгийн 28 гол ширгэх аюулд байгааг онцолжээ.<ref name="rivermovements" /
- Онги голын ус тасарч, Улаан нуур ширгэсэн шалтгаан
- 1960-аад оноос Онги голын эх Хангайн нуруунаас үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээний ой модыг устгасан.
- 1970–аад оноос Улаан нуурын зэгсийг малын тэжээлд бэлтгэж дуусгасан.
- 1980-аад оноос Онги голын эрэг дагуу усалгаатай газар тариаллан эрхэлж, голын урсацыг багасгасан.
- 1993 оноос Онги голын эх цутгал 32 гол дээр алтны шороон ордын олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас Онги гол тасарч Улаан нууранд хүрэхээ больсон.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ ""Mонгол орны гадаргын ус", Гомбын Даваа, Дамбаравжаагийн Оюунбаатар, Мичиаки Сүгита" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2021-02-09. Татаж авсан: 2012-05-20.
- ↑ 2.0 2.1 2.2 "Улаан нуур" (Memento 16. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn
- ↑ "Улаан нуур минь хүрэн тойром л болж дээ". 2009-11-26. Татаж авсан: 2012-05-20.
- ↑ 4.0 4.1 "Onggi River & Ulaan Lake". rivermovements.org. Эх хувилбараас архивласан: 2011-10-26. Татаж авсан: 2012-05-20.