Шинэ-Идэр сум
Шинэ-Идэр сум
ᠰᠢᠨᠡᠢᠳᠡᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хөвсгөл |
Чандмань нэр | 1931 он |
Одоогийн нэр | 1956 он |
Газар нутаг | |
• Нийт | 2,053.6 км2 (792.9 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,147 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шинэ-Идэр нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт нутаг дэвсгэр нь 2,050 км² байдаг бөгөөд үүний 1,700 км² нь бэлчээр. 2000 оны байдлаар сумын хүн ам 4348 байсны дийлэнхи нь халх ястан байв. Сумын төвийн албан ёсны нэр Эрдэнэт бөгөөд Мөрөн хотоос зүүн өмнө зүгт 123 км, Улаанбаатар хотоос 839 км зайтай оршдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Шинэ-Идэр сум 1923 онд Цэцэрлэг Мандал Уулын аймгийн Чандмань-Өлзийт Далайн хошууны Чандмань сум гэж байгуулагдаж байв. 1931 онд шинээр байгуулагдсан Архангай аймгийн Чандмань сум болсон. 1942 онд Хөвсгөл аймгийн нэг хэсэг болсон бөгөөд 1956 онд Шинэ-Идэр нэртэй болжээ. 1954 онд байгуулагдсан Жаргалын Зам нэгдэл тус суманд 1990 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан.
Алдар гавъяатнууд
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын хөдөлмөрийн баатар
[засварлах | кодоор засварлах]Улсын гавъяат цолтон
[засварлах | кодоор засварлах]- Д.Батсуурь - Багш
- Б.Дамдиндорж - Эмч
- Ж.Нямжав - Багш
- Н.Төмөрбаатар - Багш
- Б.Ширэндэв - Шинжлэх ухааны
- Я.Долгоржав Багш
- Ч.Чимид - хууль зүйн ухааны
- Ц.Мааньгүмбэн- Багш
Эрдмийн зэрэг цолтон
[засварлах | кодоор засварлах]- С.Ганбат - ХАА–н доктор, профессор
- И.Даваажав - ХАА–н ургамал судлалын, профессор
- Я.Долгоржав - Философийн ухааны доктор, профессор
- Ж.Долгорсүрэн - хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор
- Г.Нандинбилэг – Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор
- Б.Чимид - хууль зүйн ухааны доктор, профессор
- А.Чимиддорж – ХАА–н доктор
- Б.Ширэндэв – Академич доктор, профессор
- Н.Төмөрбаатар – Барилга, архитектурын ухааны доктор, профессор
Aлдарт бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]Даншгийн цолтой бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]- Даншгийн арслан - Цагаанбаньд
- Даншгийн заан –Г.Шажинтөр
Улсын цолтой
[засварлах | кодоор засварлах]- Монгол улсын арслан – Х.Мөнхбаатар
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]2004 онд 111,000 орчим толгой малтай байсны 62,000 нь хонь, 35,000 нь ямаа, 7,200 нь үхэр, сарлаг, 5,700 нь адуу, 56 нь тэмээ байлаа.[1]
Сонирхолтой газрууд
[засварлах | кодоор засварлах]Хадны сүг зураг, буган хөшөө зэрэг түүхэн дурсгалт газар, Зүүн нуур, Сангийн далай зэрэг усан сангууд бий.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001
- Б.Чимид, Хөвсгөл аймаг Шинэ-Идэр "сум түүхэн найруулга", Улаанбаатар 2004
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "National Statistical Office: Livestock count 2004 (in Mongolian), p.111" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.