Jump to content

Узбекчүүд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Узбек үндэстэн-с чиглүүлэгдэв)
Узбек үндэстэн
Oʻzbeklar, Ўзбеклар
Бичгийн нэрганц тоо — узбек (узб. oʻzbek)
олон тоо — узбекүүд
бусад хэлбэр — үзбек, өзбек, өзбег
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 38 сая (тооцоо). Үүнээс:
Узбекистан Узбекистан (БНУзбУ)23,929,309 (2013)[1]

Афганистан Афганистан (ИБНАУ) — 2,799,726 (2013)[2]
 Тажик (БНТажУ) — 1,210,236 (2013)[3]
Киргиз Киргиз (БНКирУ) — 980,000 (2010)[4]

 Казахстан — 490,000 (2010)[5]
 Орос — 299,862 (2002) [6]
Туркменистан Туркменистан (БНТуркмУ) — 260,000 (тооц.) [7]
Хэл бичигтөрөлх узбек хэл, оршин байгаа улсын хэл
Шүтлэголонх нь ислам шашны суннит дэгтэй
Төрөл холбоо
Ойр төрөлэртний харлуг ба одооны уйгур үндэстэн
Хэл угсаатүрэг угсаатан (түрэг төрлийн хэлтэн)

Узбекчүүд нь Дундад Азийн Узбекистан улсын үндсэн хүн ам бөгөөд эргэн тойрны Афганистан, Тажикистан, Киргиз, Казахстан, Туркменистан улсад хэдэн бумаар оршин сууж байгаа түрэг угсаатан буюу түрэг төрлийн хэлтэй ард түмэн, 38 сая хүн амтай үндэстэн. Узбекүүд XV зуунаас баттай тодорч ялгарсан.

«Узбек (өзбек, үзбек, өзбег)» гэсэн үгийн баттай тайлбар байхгүй. Зүчийн улсын 1313–1341 оны Узбек ханы нэрээс үүссэн үү,[8] өз (өөртөө) - бек (эзэн) гэсэн түрэг нийлэмж байсан уу гэх хоёр үндсэн таамаг байгаа.

Узбекүүд кавказ төрхтөн болон монгол төрхтний завсрын, холимог төрхтэй байдаг. Узбек улсын баруун нутгаар монгол, төв хэсгээр дунд азийн, зүүн хэсгээр кавказ төрх давамгайлжээ. Ямартай ч узбекүүд уйгур, дунгантай ойр төрлийнх гэсэн генийн судалгаа байна.[9]

Узбекчүүд узбек хэлтэй. Узбек хэл алтай язгуурын түрэг төрлийн хэл юм. Түүн дотроо харлуг бүлэгт мөхсөн цагаадай хэл (узбек хэлний өвөг), одооны уйгур хэлний хамтаар харьяалагддаг. Умард аялга, өмнөд аялга, туркментэй ойр хорезм аялга, хасагтай ойр кыпчак аман аялга гэж үндсэн дөрвөн янзын яриатай. VII—X зуунд хамаарагдах түрэг бичгийн дурсгалаас харлугийг тодорхойлсон. Тэр үед рун үсэгтэй байв. IX зуунаас Дунд Азийн иран, түрэг угсаатан даяараа ислам шашинтай болохын зэрэгцээ араб үсгээр бичдэг болсон.

Зөвлөлт Холбоот Улсад 1923 онд узбек цагаан толгойг хэл, авиа зүйтэй уялдуулан зассан ба 1928-1940 онд латин үсэг, 1940 оноос кирилл үсэг хэрэглэдэг болжээ. Бүгд Найрамдах Узбекистан Улс тусгаар тогтносны дараа 1992 онд цаашид латин үсгээр бичиж байх шийдвэр гарч, 2005 оноос дунд сургуульд зааж эхлэв.

Харин Тажикистан, Киргизийн узбекүүд кирилээр, Афганистаны узбекүүд араб үсгээр хэлээ тэмдэглэдэг.

 Commons: Узбекчүүд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Population: 28,661,637 (July 2013 est.) [Uzbeks = 80%]". Central Intelligence Agency (CIA). The World Factbook. Эх хувилбараас архивласан: 5 Нэгдүгээр сар 2019. Татаж авсан: 10 June 2013.
  2. "Afghan Population: 31,108,077 (July 2013 est.) [Uzbeks = 9%]". Central Intelligence Agency (CIA). The World Factbook. Эх хувилбараас архивласан: 7 Зургадугаар сар 2017. Татаж авсан: 10 June 2013. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. "Population: 7,910,041 (July 2013 est.) [Uzbeks = 15.3%]". Central Intelligence Agency (CIA). The World Factbook. Эх хувилбараас архивласан: 12 Зургадугаар сар 2007. Татаж авсан: 10 June 2013. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  4. CIA World Factbook – Kyrgyzstan[permanent dead link]
  5. "Ethnic groups in Kazakhstan, official estimation 2010-01-01 based on National Census 2009". Эх хувилбараас архивласан: 2010-02-08. Татаж авсан: 2012-10-12.
  6. (Орос хэл) Russia Census 2002 (Memento 6. Есдүгээр сар 2018 цахим архивт)
  7. "CIA World Factbook – Turkmenistan". Эх хувилбараас архивласан: 2007-06-12. Татаж авсан: 2012-10-12.
  8. Findley, Carter Vaughn (2005). The Turks in World History. Oxford University Press. p. 104.
  9. Tatjana Zerjal; et al. (2002). "A Genetic Landscape Reshaped by Recent Events: Y-Chromosomal Insights into Central Asia". The American Journal of Human Genetics. 71 (3): 466–482. doi:10.1086/342096. PMC 419996. PMID 12145751. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (help)