Эрхүү хот

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эрхүү хот
—  мужийн захирах хот  —
орос. город Иркутск
бур. Эрхүү хото
Эрхүү хот дахь Казанийн сүм

Сүлд туг

Сүлд тэмдэг

Эрхүү
Улс орон Flag of Russia.svg Орос
Муж Эрхүү
Мужийн хот Эрхүү
Дүүрэг (4) Нэр бүхий 4 тойрогтой
Газар нутаг 277.35 км²
Газрын байц д.т.д. 440 м
Хүн ам (тоол.) 2010 онд 587,225 хүн
Ард түмэн 87% - орос, 2.3% - буриад
Нутгийн олон Эрхүүгийнхэн
Хотын дарга Виктор Кондрашов
Цагийн бүс Эрхүүгийн цаг (ГЦ+9)
Утасны дуг. +7 3952
Шуудан-дугаар 664xxx
Автомашиных 38, 85, 138
Цахим газар irkutsk.ru (оросоор)

Эрхүү (Иркутск) — ОХУ-ын Эрхүү мужийн засаг захиргааны төв, жаран түмэн хүнтэй хот.

Түүх[засварлах]

1865 оны Эрхүү
1918 оны Эрхүү
1746 онд баригдаж гүйцсэн дуган
Нийтийн тээврийн троллейбус

1652 онд хазаг цэрэг ардын түрүүч Иван Похабов өвөлжөө (өвлийн байшин) барьж сууснаас эхлэн Эрхүү өргөжин тэлжээ.[1] 1686 онд хаант төрөөс суурин хэмээх өргөмж хүртсэн. 1760 онд Москватай холбогдох авто зам харгуй татагджээ. Бээжин зэрэг газраас цай, торго, мод, алт, арьс, үнэт эдийг Орос оронд оруулахад Хиагт, Эрхүүгээр дамждаг байв.

1821 онд Сперанскийн шийдвэрээр Сибирь хоёр хуваагдахад Дорно Сибирийн амбан сайдын газар Эрхүүд төвхнөж байв. XIX зуунд I Николай хааныг унагахаар тэмцсэн Декабристийн бослого дарагдсанаар зураач, ноён, төрийн зүтгэлтэд буруутаж Сибирьт цөлөгдсөн. Тэдний ихэнх нь Эрхүүд төвлөж барилга байшин, уран бүтээлээ туурвин соёлыг түгээсэн нь өнөөдөр Эрхүүгийн содон үзэмж болон үлджээ. 1879 онд их гал түймэр гарч байсан. 1896 онд цахилгаанд холбогдож, 1897 онд төмөр зам бүрэн тавигдаж галт тэрэгний өртөөтэй болж байв.

XX зуун гараад Оросын иргэний дайны хэдэн жилд Эрхүүд улаан-цагаан армийн тэмцэл, тулаан олон болжээ. 1937 оноос хойш Эрхүү мужийн засаг захиргааны төв болсон. 1950-1959 онд Ангар мөрөнд Эрхүүгийн усан сан баригдсан. 1920 онд цаазар аваачигдсан Александр Колчакийн хөшөөг 2004 онд босгожээ.

Газар зүй[засварлах]

Эрхүү хот улсын нийслэл Москвагаас 5185 км, Байгал нуураас баруун хойш 72 км зайд Енисей мөрөнд цутгадаг Ангар мөрний эрэгт оршдог. Эрхүүгийн УЦС-ын хэсэгт мөрөн 580 м өргөн болдог. Хотын нэрийн анхдагч утга болсон Эрхүү гол хотын баруун урдаас ирж Ангарт цутгадаг. Ангар хотыг зүүн эрэг, баруун эрэг гэж хоёр хуваана.

Эрхүү зундаа халуун, өвөлдөө хүйтэн. VII сард дунджаар +18°C, ихдээ +37.2°C, I сард дунджаар −18°C, туйлдаа −49.7°C хүрнэ.

Зам тээвэр[засварлах]

Сибирийн төмөр зам, Сибирийн хурдны зам (M53, M55) Эрхүүгээр дайрна. Төмөр замаар Монгол улстай холбогдоно. Эрхүүгийн нисэх буудалд олон улсын нислэг буудаг.

Хүн ам зүй[засварлах]

Кировийн талбайн шөнийн үзэмж
Ангар мөрний эрэг хавийн зураг
Нисэх онгоцноос Эрхүүг харахад
1856-2013 оны Эрхүү хотын оршин суугчийн тоо[2][3]
Он 1856 1897 1931 1967 2000 2013
Хүний тоо 24 100 51 000 113 200 420 000 593 700 606 137

Эрхүү хотод 2013 онд 606 мянган хүн оршин сууж байна. 2010 оны тооллогоос үндэслэвэл 91.8 хувь нь орос, 2.3 хувь буриад, 1.1% украйн, 0.8% татар ард байгаа юмсанжээ.[4]

Ах дүү хот[засварлах]

Эрхүү дараах хотуудтай ах дүүгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлжээ:[5][6]

Зүүлт, тайлбар[засварлах]

Викимедиа зургийн сан: Эрхүү хот