Олимпын хоккейн тэмцээн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Олимпийн хоккейн тэмцээн» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Олимпын хоккейн тэмцээн
Хоккей
Олимпын наадам
1920 • 1924 • 1928 • 1932 • 1936 • 1948
1952 • 1956 • 1960 • 1964 • 1968 • 1972
1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1994
1998 • 2002 • 2006 • 2010
Медальтнууд

Хоккейн тэмцээн Олимпын наадмын тавцанд 1920 онд гарч иржээ. Анх 1920 оны зуны олимпын хөтөлбөрт багтсан бол 1924 оноос Өвлийн олимпийн наадмын бүрэн эрхт гишүүн болсон байна. Олимпийн наадам нь саяхан болтол сонирхогчид л оролцох эрхтэй тэмцээн байсан тул Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг буюу NHL болон бусад мэргэжлийн лигийн тоглогчид оролцох боломжгүй байв. Эхний 30 жилийн хугацаанд 7 олимпын 6-д нь Канадын баг алтан медаль хүртсэн бөгөөд Чехословак, Швед, АНУ-ын багууд хүчтэй өрсөлдөж байлаа.

ЗХУ-ын баг 1956 оноос олимпод оролцож эхэлмэгц Канадаас давуу байр суурийг нь булаан авч, оролцсон 9 олимпоосоо 6 алтан медаль хүртсэн билээ. Канадын ихэнх шилдэг хоккейчид нь мэргэжлийн тамирчид байсан тул Канадын Сонирхогчдын Хоккейн Холбоо мэргэжлийн тамирчдын олимпод оролцуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Урт удаан хугацааны мэтгэлцээний үр дүнд Олон Улсын Олимпын Хороо 1988 оны олимпийн дараа болсон чуулганаараа мэргэжлийн тамирчдыг олимпод оролцуулахыг зөвшөөрсөн байна. Гэвч олимпын тоглолт NHL-ийн улирлын дундуур явагддаг тул өөрийн лигийн тамирчдаа оролцуулахыг зөвшөөрөхгүй л байв.

1992 оны 7 сард ОУОХ эмэгтэйчүүдийн хоккейн спортыг олимпийн их гэр бүлд багтаасан бөгөөд эмэгтэйчүүд 1998 оноос олимпийн медалийн төлөө өрсөлдөж эхэлжээ. Энэ хугацаанд АНУ, Канадын багуудын аль ялсан нь алтан медаль хүртдэг уламжлал тогтоод байна.

1998 оны олимпийн өмнө NHL тоглогчдоо олимпын наадмын шигшээ тоглолтуудад оролцуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан боловч Топ-6 (Канад, Чех, Финлянд, АНУ, ОХУ, Швед) багт ашигтай шийдвэр болсон гэдэг шалтгаанаар 2006 оны олимпын өмнө өөрчлөгдөж, мэргэжлийн тамирчид хэсгийн тоглолтоос эхлэн оролцох болж, багууд хэсэгтээ 5 тоглолт хийх болсон байна.

Статистик[засварлах | edit source]

Оролцсон улсууд[засварлах | edit source]

Тайлбар
# Эзэлсэн байр.
=# Хувааж эзэлсэн байр.
Оролцоогүй.
Q Оролцох эрхээ авсан.
DQ Тэмцээний үеэр хасагдсан.
Тэр үед тухайн улс оршин байгаагүй.
Зүүлт: [1][2]
Эрэгтэй
Улс 1920 1924 1928 1932 1936 1948 1952 1956 1960 1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1994 1998 2002 2006 2010 Нийт
АвстралиАвстрали Австрали 9 1
АвстриАвстри Австри 5 =7 7 10 13 13 8 10 9 12 14 12 12
БеларусьБеларусь Беларусь 7 4 9 3
БельгиБельги Бельги =6 7 8 =9 4
Болгар улсБолгар улс Болгар 12 1
КанадКанад Канад 1 1 1 1 2 1 1 3 2 4 3 6 4 4 2 2 4 1 7 1 20
Чех Чех =5 1 7 3 7 5
Flag of the Czech Republic.svg Чехословак 3 5 5 4 2 4 5 4 3 2 3 2 5 2 6 3 16
ФинландФинланд Финланд 7 7 6 5 5 4 4 6 2 7 3 3 6 2 3 15
ФранцФранц Франц =6 =5 5 =9 14 11 8 10 11 14 10
ГерманГерман Герман 8 3 5 6 7 9 8 10 11 9
Flag of Germany.svg Баруун Герман 8 6 6 7 7 7 3 10 5 5 10
Зүүн ГерманЗүүн Герман БНАГУ 8 1
Их БританиИх Британи Их Британи 3 4 1 5 4
Flag of Hungary.svg Унгар 11 =7 16 3
ИталиИтали Итали =9 8 7 15 9 12 9 12 11 9
Япон Япон =9 8 11 10 9 9 12 13 8
Хасаг Хасаг 8 9 2
Flag of Latvia.svg Латви =9 9 12 12 4
НидерландНидерланд Нидерланд 8 1
Норвеги Норвег 9 10 11 8 11 12 12 9 11 10 10
Flag of Poland.svg Польш 8 4 =9 6 6 8 9 6 6 7 8 10 11 13
Flag of Romania.svg Румын 12 12 7 9 4
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос 4 2 3 4 6 5
Flag of Slovakia.svg Словак 6 10 13 5 4 5
Зөвлөлт Зөвлөлт 1 3 1 1 1 1 2 1 1 9
ШведШвед Швед 4 4 2 5 4 3 4 5 2 4 4 3 3 3 5 1 5 5 1 5 20
ШвейцариШвейцари Швейцари 5 7 3 =9 3 5 9 8 10 11 8 10 11 6 8 15
Flag of Ukraine.svg Украйн 10 1
Olympic flag.svg ТУХН 1 1
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк 2 2 2 3 DQ 2 2 1 5 6 2 5 1 7 7 4 8 6 2 8 2 21
Flag of SFR Yugoslavia.svg Югослав 14 9 11 10 11 5
Оролцсон багуудын тоо 7 8 11 4 15 9 9 10 9 16 14 11 12 12 12 12 12 12 14 14 12 12 247
Эмэгтэй
Улс 1998 2002 2006 2010 Нийт
КанадКанад Канад 2 1 1 1 4
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад 4 7 7 3
ФинландФинланд Финланд 3 4 4 3 4
ГерманГерман Герман 6 5 2
ИталиИтали Итали 8 1
Япон Япон 6 1
Хасаг Хасаг 8 1
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос 5 6 6 3
Flag of Slovakia.svg Словак 8 1
ШведШвед Швед 5 3 2 4 4
ШвейцариШвейцари Швейцари 7 5 2
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк 1 2 3 2 4
Оролцсон багуудын тоо 6 8 8 8 30

Медальтнууд[засварлах | edit source]

Эрэгтэй
2002 оны олимпийн хоккейн тэмцээний хэсгийн тоглолтод Австри, Латвийн багууд өрсөлдөж байгаа нь.
2006 оны олимпод АНУ-ын баг бие халаалтаа хийж байгаа нь.
2006 оны олимпийн хүрэл медальт Чехийн баг.
Олимп Алт Мөнгө Хүрэл
1920 Антверпен КанадКанад Канад Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Flag of the Czech Republic.svg Чехословак
1924 Шамони КанадКанад Канад Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Их БританиИх Британи Их Британи
1928 Сан-Мориц КанадКанад Канад ШведШвед Швед ШвейцариШвейцари Швейцари
1932 Лэйк-Плэсид КанадКанад Канад Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк ГерманГерман Герман
1936 Гармиш-Партенкирхен Их БританиИх Британи Их Британи КанадКанад Канад Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
1948 Сан-Мориц КанадКанад Канад Flag of the Czech Republic.svg Чехословак ШвейцариШвейцари Швейцари
1952 Осло КанадКанад Канад Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк ШведШвед Швед
1956 Кортина д'Ампеццо Зөвлөлт Зөвлөлт Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк КанадКанад Канад
1960 Ско-Валли Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк КанадКанад Канад Зөвлөлт Зөвлөлт
1964 Инсбрук Зөвлөлт Зөвлөлт ШведШвед Швед Flag of the Czech Republic.svg Чехословак
1968 Гренобль Зөвлөлт Зөвлөлт Flag of the Czech Republic.svg Чехословак КанадКанад Канад
1972 Саппоро Зөвлөлт Зөвлөлт Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Flag of the Czech Republic.svg Чехословак
1976 Инсбрук Зөвлөлт Зөвлөлт Flag of the Czech Republic.svg Чехословак Flag of Germany.svg Баруун Герман
1980 Лэйк-Плэсид Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Зөвлөлт Зөвлөлт ШведШвед Швед
1984 Сараево Зөвлөлт Зөвлөлт Flag of the Czech Republic.svg Чехословак ШведШвед Швед
1988 Калгари Зөвлөлт Зөвлөлт ФинландФинланд Финланд ШведШвед Швед
1992 Альбервилль Olympic flag.svg ТУХН КанадКанад Канад Flag of the Czech Republic.svg Чехословак
1994 Лиллехамер ШведШвед Швед КанадКанад Канад ФинландФинланд Финланд
1998 Нагано Чех Чех Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос ФинландФинланд Финланд
2002 Солт Лэйк Сити КанадКанад Канад Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
2006 Турин ШведШвед Швед ФинландФинланд Финланд Чех Чех
2010 Ванкувер КанадКанад Канад Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк ФинландФинланд Финланд
Эмэгтэй
Олимп Алт Мөнгө Хүрэл
1998 Нагано Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк КанадКанад Канад ФинландФинланд Финланд
2002 Солт Лэйк Сити КанадКанад Канад Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк ШведШвед Швед
2006 Турин КанадКанад Канад ШведШвед Швед Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
2010 Ванкувер КанадКанад Канад Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк ФинландФинланд Финланд

Медалийн хүснэгт[засварлах | edit source]

2006 оны олимпод оролцсон Канадын шигшээ баг.
2006 оны олимпод ОХУ-ын шигшээ баг бие халаалт хийж буй нь.

Олимпийн наадмын хоккейн тэмцээнээс авсан медалийн нь тоогоор улс орнуудыг жагсаасан хүснэгт.

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 КанадКанад Канад 11 5 2 18
2 Зөвлөлт Зөвлөлт 7 1 1 9
3 Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк 3 10 2 15
4 ШведШвед Швед 2 3 5 10
5 Чех Чех 1 0 1 2
6 Их БританиИх Британи Их Британи 1 0 1 2
7 Olympic flag.svg ТУХН 1 0 0 1
8 Flag of the Czech Republic.svg Чехословак 0 4 4 8
8 ФинландФинланд Финланд 0 2 5 7
10 Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос 0 1 1 2
11 ШвейцариШвейцари Швейцари 0 0 2 2
12 ГерманГерман Герман 0 0 1 1
13 Flag of Germany.svg Баруун Герман 0 0 1 1
Нийт 26 26 26 78

Эшлэл[засварлах | edit source]

  1. (1984) "Ice hockey and Olympism" (PDF). Olympic Review.
  2. Ice hockey - Olympics. Sports-reference.com. 2009-03-09-д хандсан.

Ном зүй[засварлах | edit source]

  • Wallechinsky, David (2005). The Complete Book of the Winter Olympics, Turin 2006 Edition. SportClassic Books. ISBN 978-1-894963-45-9. 
  • Szemberg, Szymon; Podnieks, Andrew (2008). World of Hockey: Celebrating a Century of the IIHF. Key Porter Books. 
  • Podnieks, Andrew; Gibbons, Denis; Wawanash, Sheila; Barta, Pavel; Ryzkov, Dimitry; Ratschunas, Tom (2002). Kings of the Ice: A History of World Hockey. NDE Publishing. 

Гадаад холбоосууд[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Олимпын хоккейн тэмцээн»