Jump to content

Олон улсын нэгжийн систем

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улс орнуудын метрийн системд шилжсэн огноо. СИ системийг үндсэн хэмжилтийн систем гэж хүлээн зөвшөөрөөгүй орнуудыг (Либери, Мьянмар, АНУ) хар өнгөөр тэмдэглэв.

Олон улсын нэгжийн систем (франц Le Système international d'unités нэрний хураангуй нь SI буюу Монголоор СИ) - метрийн системийн орчин үеийн хувилбар. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг.

Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд (сгс) системээс илүүтэйгээр метр-килограмм-секунд (мкс) систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг бий болгосон.

СИ систем нь хэд хэдэн шинэ нэгжийн нэрийг оруулж ирсэн. СИ систем нь тогтмол биш бөгөөд хэмжилтийн технологи хөгжих тутамд олон улс хоорондын зөвшилцлийн дагуу шинээр нэгж зохион бас тайлбаруудыг нь шинэчилсээр байдаг. Олон улсын албан ёсны гарын авлага нь 1970 оноос хэвлэгдэж эхэлсэн СИ системийн гарын авлага (Франц: Brochure SI, Англи: SI Brochure) юм. 1985 оноос уг гарын авлага нь франц ба англи хэлээр хэвлэгдэх болсон бөгөөд, бусад олон хэл дээр орчуулагддаг. 2006 онд 8-р хэвлэл гарсан.

Энэхүү нэгжийн системийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд ихэнх улс орнууд өөр бусад нэгжийн албан ёсны тайлбар гаргадаггүй. Харин Америкийн Нэгдсэн Улс нь СИ системийн нэгжээс гадна одоо ч олон хуучин нэгжүүд хэрэглэсээр байна. Британид засгийн газар нь метрийн системд шилжих бодлого хэрэгжүүлж буй ч энэхүү шилжилт нь хараахан дуусаагүй байна. СИ нэгжээс өөр нэгж хэрэглэж буй эдгээр улсууд (тухайлбал АНУ болон Англи) нь өөрсдийн уламжлалт нэгжүүдийг СИ системийн нэгжүүдээр дахин тодорхойлоод байна.

СИ системийн үндсэн долоон нэгж. Дээрээс цагийн зүүний дагуу: кельвин (температур), секунд (хугацаа), метр (урт), килограмм (жин), кандел (гэрлийн хүч), моль (бодисын хэмжээ), ампер (Цахилгаан гүйдлийн хүч).

СИ системийн хэмжих нэгжүүд

[засварлах | кодоор засварлах]

СИ системийн нэгжүүд нь бичмэл үсгээр бичигддэг ба нэгжийг бичсэний дараа цэг тавигддаггүй.

Үндсэн (суурь) нэгжүүд

[засварлах | кодоор засварлах]
Утга Нэгж
Нэр Тэмдэглэгээ Нэр Тэмдэглэгээ
Монгол франц/англи Монгол Олон улс
Урт L метр mètre/metre м m
Масс M килограмм* kilogramme/kilogram кг kg
Хугацаа T секунд seconde/second с s
Цахилгаан гүйдэл I ампер ampère/ampere А A
Термодинамикийн температур Θ кельвин kelvin К K
Бодисын тоо хэмжээ N моль mole моль mol
Гэрлийн хүч J кандел candela кд cd

Жич:Түүхийн шалтгаанаар «килограмм» нь аравтын угтвар «кило»-г агуулдаг. Иймд бүхэл болон бутархай нэгжийг гарган авахад СИ-гийн стандарт угтваруудыг «грамм»-д залгадаг. «Грамм» нь СИ системийн бутархай нэгж юм: 1 г = 10−3 кг).Уртын нэгж《метр》 бөгөөд гэрэл вакуум орчин дундуур 1/299792458 секунд туулах замыг 《1 метр》хэмээн стандарчилсан.

Уламжлагдсан нэгжүүд

[засварлах | кодоор засварлах]

Уламжлагдсан нэгжүүдийг үндсэн нэгжүүдийн математик үйлдлээр (үржих ба хуваах) илэрхийлж болдог. Зарим уламжлагдсан нэгжүүдэд, ашиглахад хялбар болгох зорилгоор өөрийн нэрийг өгсөн байдаг.

Уламжлагдсан нэгжийн математик илэрхийлэл нь тухайн нэгж эсвэл физик хэмжигдэхүүн тодорхойлогдож буй физикийн хуулиас урган гардаг. Жишээ нь, хурд гэдэг нь биетийн нэгж хугацаанд туулах зай, хэмжих нэгж нь м/с (метр секундэд).

Нэг ижил нэгж олон янзаар бичигдэх тохиолдол байдаг. Тэдгээрийн заримыг жишээ болгон хүснэгтийн сүүлийн баганад үзүүлэв. Гэхдээ амьдрал дээр тухайн тухайн нэгжийн физик утга санааг хамгийн сайн харуулж байгаа бичлэгийг хэрэглэдэг. Жишээ нь, хүчний моментыг илэрхийлэхэд олон янзаар (м·Н эсвэл Ж) бичиж болох ч, Н.м бичлэгийг хэрэглэдэг.

Өөрийн нэртэй уламжлагдсан нэгжүүд
Хэмжигдэхүүн Нэгж Тэмдэглэгээ Бичлэг
Монгол нэр франц/англи нэр Монгол олон улс
Өнцөг радиан radian рад rad м·м−1 = 1
Огторгуйн өнцөг стерадиан steradian ср sr м2·м−2 = 1
Температур Цельсийн шаталбараар[1] Цельсийн градус degré Celsius/degree Celsius °C °C K
Давтамж герц hertz Гц Hz с−1
Хүч ньютон newton Н N кг·м·c−2
Энерги жоуль joule Ж J Н·м = кг·м2·c−2
Чадал ватт watt Вт W Ж/с = кг·м2·c−3
Даралт паскаль pascal Па Pa Н/м2 = кг·м−1·с−2
Гэрлийн урсгал люмен lumen лм lm кд·ср
Гэрлийн хүч люкс lux лк lx лм/м² = кд·ср/м²
Цахилгаан цэнэг кулон coulomb Кл C А·с
Потенциалын ялгаа / Хүчдэл вольт volt В V Дж/Кл = кг·м2·с−3·А−1
Эсэргүүцэл ом ohm Ом Ω В/А = кг·м2·с−3·А−2
Цахилгаан багтаамж фарад farad Ф F Кл/В = с4·А2·кг−1·м−2
Соронзон урсгал вебер weber Вб Wb кг·м2·с−2·А−1
Соронзон индукц тесла tesla Тл T Вб/м2 = кг·с−2·А−1
Индукц чанар генри henry Гн H кг·м2·с−2·А−2
Цахилгаан дамжуулал сименс siemens См S Ом−1 = с3·А2·кг−1·м−2
Цацраг идэвхт эх үүсвэрийн идэвх беккерель becquerel Бк Bq с−1
Ионжуулах цацрагийн шингээсэн тун грей gray Гр Gy Дж/кг = м²/c²
Ионжуулах цацрагийн идэвхтэй тун зиверт sievert Зв Sv Дж/кг = м²/c²
Катализаторын идэвх катал katal кат kat моль/с
  1. Кельвиний ба Цельсийн шаталбаруудын хамаарал: °C = K − 273,15.