Чхаттисгарх
Чхаттисгарх | |
---|---|
муж | |
छत्तीसगढ़ (хинди) | |
Читракот хүрхрээ | |
Энэтхэгийн газрын зурагт Чхаттисгарх | |
Улс | Энэтхэг |
Муж | Чхаттисгарх |
Дотроо | 28 тойрогт хуваагдана |
Мужийн төв | Шинэ Райпур |
Газар нутаг | 135,194 км² (10-р том) |
Хүн ам (2015) | 27,928,015 (17-р олон) |
Нягт сийрэг | 210 хүн/км² |
2000 онд | Мадяпрадешаас салан байгуулагдсан. |
Чхаттисгарх (лат-га. Chhattisgarh ʧʰʌttiːsgʌɽʰ) — Энэтхэг улсын харьяа, нутгийн төвд оршдог муж.
135 мянган км² газар нутаг, 28 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь хинди.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Чхаттисгарх нутаг Энэтхэгийн хойгийн төв хэсэгт оршдог.
Мадяпрадеш, Махараштра, Телангана, Орисса, Жарканд, Уттар Прадеш мужтай хиллэдэг.
Нутгийн өмнөд, умард хэсэг уултай, өндөрлөг, төв хэсэг үржил шимт тал байна. Умард зах Инд-Гангын нам доор газрын хэсэг болно. Нутгийн 40% ой модоор хучигдсан.
Риханд, Маханади, Индравади зэрэг гол мөрөн, Читракот, Амритдара хүрхрээтэй.
Зундаа 30 °C - 45 °C, өвөлдөө 0 - 25 °C халуун байна.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Чхаттисгарх хүний хөгжлийн илтгэлцүүр 0.358 байгаагаараа улсдаа сүүл мушгиж буй муж юм.
Хүн амын 71.0% бичиг үсэгт тайлагдсан. Эрэгтэйд 81.4%, эмэгтэйд 60.6% байна.
Хотын хүн амын эзлэх хувь 20% буюу харьцангуй бага байна.
Нутгийнхан хинди хэлний чаттисгар аялгуугаар хэлэлцэнэ. Ори, тэлүгү, марати хэлтэн мөн бий.
Хүн амын 93% хиндү, 3% сарна, 2% лал, 1% христийн шашин шүтлэгтэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Томоохон хот (2011 оны байдлаар):
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эртний Рамаяна гэх мэт сурвалжид энэ хавийг Дакшинакосала гэж тэмдэглэжээ.
11-р зуунд Чола улсын мэдэлд оров. 16-18-р зуунд Марат улсын мэдэлд байв.
1847 онд Британийн Энэтхэгийн Төв мужийн Чаттисгар тойрог гэгдэж байсан.
Энэтхэг улс тусгаар тогтносны дараа 1956 оны засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар Мадяпрадеш мужийн нутаг болжээ.
Чхаттисгарх мужийг салангид байлгахын төлөө 1920 оноос эхлэн тэмцэл хөдөлгөөн өрнөж байсан.
2000 онд амжилтанд хүрч Мадяпрадеш мужаас 16 тойрог салган Чаттисгар муж үүсэн байгуулагджээ.