Jump to content

Завхан аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Завхан аймаг
ᠵᠠᠪᠬᠠᠨᠠᠶᠢᠮᠠᠭ
Хар нуур, 2006
Завхан аймаг далбаа
Завхан аймаг сүлд
Солбицол: 48°0′N 96°15′E / 48.000°N 96.250°E / 48.000; 96.250Солбицол: 48°0′N 96°15′E / 48.000°N 96.250°E / 48.000; 96.250
Улс Монгол
Байгуулагдсан1931 он (1931)
НийслэлУлиастай
Газар нутаг
  Нийт82,455.66 км2 (31,836.31 бээр2)
Өндөр
1,886 м (6,188 фут)
Хүн ам
 (2023)
  Нийт 71,796
Цагийн бүсUTC+7
Бүсийн дугаар+976 (0)146
ISO 3166 кодMN-057
Улсын дугаарЗА_
Вэб сайтwww.zavkhan.gov.mn

Завхан (монгол бичгээр ᠵᠠᠪᠬᠠᠨжабхан) нь Монгол улсын аймаг юм. 1923 онд шинээр зохион байгуулагдсан таван аймгийн нэг юм. 1931 оны 2-р сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарсан байжээ. Монгол Улсын баруун бүсэд байрлах бөгөөд баруун хойд талаараа ОХУ-ын Тува улс, баруун талаараа Ховд, Увс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг.

Завхан аймаг Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог. Хойноосоо урд хүртэл 610 км, баруунаасаа зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км² нутаг дэвсгэртэй. Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нууруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршдог. Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрлана.

Аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031 метр өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132 метр далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог нь Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай хангай, хээр, говь хосолсон нутаг юм. Аймгийн нутагт Их нууруудын чиглэлийн Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, өргөргийн дагуу баруунаас нийт нутгийн 50 орчим хувьд түрж орсон байх ба хойд хилийн дагуух Тэсийн голд тармацаг элстэй байдаг. Аймгийн төв Улиастай нь Улаанбаатараас 1023 км алс зайтай оршдог байна.

Ан амьтан, ургамал

[засварлах | кодоор засварлах]

Сав газрын онцлогт дасан зохицсон хуурайсаг ургамлууд зонхилсон нийт 253 зүйл ургамлаас 29% нь эмийн найрлагад орох, ахуй, хүнс, гоёл чимэглэлийн зэрэг зориулалтаар хэрэглэгддэг байна. Энэхүү сав газарт 18 зүйлийн нэн ховор, ховор ургамал, 15 зүйл унаган ургамал, 3 зүйл үлдэц ургамал тэмдэглэгджээ.

Одоогийн байдлаар сав газрын нийт нутаг дэвсгэрийн дийлэнх буюу 86%-г бэлчээр эзэлж байгаа бөгөөд цөлийн хээрийн бэлчээрийн хэв шинж тэр дундаа зонхилж (38%) байна. Сав газрын бэлчээрийн дийлэнхийг буюу 71%-г зөвхөн зун-намрын улиралд ашигладаг. Хяргас нуур-Завхан голын сав газрын сээр нуруутан амьтдын судалгаанаас үзвэл Монгол оронд тэмдэглэгдсэн хөхтний 54.3%, шувуудын 77.5%, загасны 5.7%, мөлхөгчдийн 27.3%, хоёр нутагтны 16.7% байршин амьдардаг байна. Тус сав газарт тэмдэглэгдсэн мөлхөгчид, хоёр нутагтны зүйлийн бүрдэл нь харьцангуй ядмаг, нуур элбэгтэй, шувуудын хувьд чухал газрууд олонтой учраас Монгол оронд тэмдэглэгдсэн шувуудын ихэнх хувь нь байршдаг байна. Нэн ховор болон ховор шувуудын ихэнх нь усны шувууд бөгөөд тэдгээрийн гол идэш тэжээл болсон загасны зүйлүүдийн 50% нь ховордолттой зэрэгт хамрагддаг онцлогтой. Монгол орны бусад хэсгүүдэд тархац, нөөцийн хувьд хязгаарлагдмал амьтад энэ бүс нутагт байршин амьдардаг нь энэ сав газрын бас нэг онцлог бөгөөд олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” ангилалд ордог замба жирх, бордуу шишүүхэй, говийн алагдаага, “эмзэг” ангилалд ордог тавруу атигдаахай, өөхлөг тажигдаахай зэрэг зүйлүүд амьдардаг байна. Нэн ховор хөхтний зүйлүүдээс Хомын талаар тахь, Завхан аймгийн Отгон, Алдархаан, Шилүүстэй сумдын нутаг, Говь-Алтай аймгийн Бурхан буудайн БНГ, Отгонтэнгэрийн ДЦГ-аар цоохор ирвэс, Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх, Нөмрөг ууланд баданга хүдэр нутагладаг гэсэн мэдээлэл байна.  Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, Өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хэсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгай', гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг. Нэн ховор ургамал элбэгтэй үүнд вансэмбэрүү. Төрөл бүрийн жимс жимсгэнэ нэрс, аньс намартаа болц нь сайхан гүйцэж амттай болдог.

Газар тариалан бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. Монгол Улсын Их Сургуулийн салбар Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймаг ОХУ-руу гарах автозамын хилийн Арцсуурь боомт Тэс сумын нутагт бий.

Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд илүү тохиромжтой, үржил хөрс бэлчээр сайтай голуудын хөндий тал хээр нутагт хүн ам нэлээд шигүү суудаг. Тосонцэнгэл сум нь хотожсон суурин юм. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Улаан хаалга, Борбургас, Даян зэрэг амралт сувилалын газруудтай. Таван хошуу малтай бөгөөд хониороо улсад дээгүүр байранд ордог. Тулман хөхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сүүлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан үхэр зэрэг нутгийн үүлдрийн шилмэл мал зонхилон өсдөг. Тэс, Идэр, Богдын голын хөндийд төмс, хүнсний ногоо чацаргана тариалдаг.

Завхан аймаг 2022 оны байдлаар нийт 3,721,059 малтай байна. Үүнээс адуу-271.568, тэмээ-8.701, үхэр-256,477, хонь-1,888,615, ямаа- 1,286,615 байсан.

Аймгийн газрын зураг
Сумын нэр
(хотыг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо[1] Талбай[1]
(мян. км²)
2000 2010 2012 2022
1 Алдархаан 6 4,324 2,924 2,766 2,969 7.1
2 Асгат 2 989 894 913 1,001 0.6
3 Баянтэс 4 2,681 2,653 2,556 2,638 4.3
4 Баянхайрхан 4 2,490 1,801 1,755 1,751 2.5
5 Дөрвөлжин 5 2,603 1,928 1,949 2,256 7,3
6 Завханмандал 4 1,405 1,070 1,070 1,107 3.6
7 Идэр 4 3,471 2,501 2,476 2,530 3.7
8 Их-Уул 6 6,863 5,947 5,953 6,588 3.8
9 Нөмрөг 5 2,511 2,009 1814 1,947 3.3
10 Отгон 6 3,586 3,207 2,860 2,576 6.0
11 Сантмаргац 4 2,267 1,664 1,623 1,573 2.4
12 Сонгино 5 2,204 1,637 1,511 1,536 2.5
13 Тосонцэнгэл 7 10,085 8,451 8,538 9,543 5.3
14 Түдэвтэй 4 2,300 1,874 1,835 1,897 2.8
15 Тэлмэн 6 3,425 2,788 2,863 2,911 3.4
16 Тэс 4 3,082 3,097 2,727 2,900 0.9
17 Улиастай 6 16,542 15,701 15,460 16,507 0.03
18 Ургамал 5 2,089 1,254 1,214 1,321 3.5
19 Цагаанхайрхан 4 1,933 1,430 1,328 1,379 2.6
20 Цагаанчулуут 4 1,912 1,427 1,358 1,274 2.6
21 Цэцэн-Уул 5 2,581 1,805 1,737 1,609 2.4
22 Шилүүстэй 4 2,783 2,090 1,849 1,757 2.7
23 Эрдэнэхайрхан 5 2,361 1,563 1,501 1,729 4.2
24 Яруу 5 3,199 2,162 2,024 2,056 4.9
Аймгийн дүн 114 87,686 71,877 69,672 73,355 82.4

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]

Спортын алдартан

[засварлах | кодоор засварлах]

Намжилын Баярсайхан, 1992 оны олимпын хүрэл медальт

Цэдэндамбын Цэрэнпунцаг, үндэсний бөхийн улсын гарьд

Махгалын Баяржавхлан, үндэсний бөхийн улсын гарьд

Ширбазарын Жаргалсайхан үндэсний бөхийн улсын гарьд

Батнасангийн Гончигдамба үндэсний бөхийн [[улсын гарьд]]

Мөнхтөрийн Лхагвагэрэл Үндэсний бөхийх улсын заан

Очирбатын Цогтгэрэл 1993оны Самбо бөхийн дэлхийн аваргын алтан медал 2001онд Монгол Улсын гавъяат тамирчин


Монхорын Дармаабазар үндэсний бөхийн улсын харцага

Шүхэртийн Уламбаяр үндэсний бөхийн улсын харцага

Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ үндэсний бөхийн улсын харцага

Төрмөнхийн Бэгзсүрэн үндэсний бөхийн улсын харцага Цэрэннадмидын Сумъяабэйс үндэсний бөхийн улсын начин

Урлагийн алдартан

[засварлах | кодоор засварлах]

Бэгзийн Явуухулан, Яруу найрагч, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн

Ламжавын Ванган, жүжгийн зохиолч, найруулагч, БНМАУ-ын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

Чүлтэмийн Алтан-Өлзий, тайз, дэлгэцийн жүжигчин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин

Улс төр, нийгмийн зүтгэлтэн

[засварлах | кодоор засварлах]

Жалханз хутагт С.Дамдинбазар Ардын Засгийн анхны ерөнхий сайд,

Дилов хутагт Б.Жамсранжав Монголын улс төрийн зүтгэлтэн, хутагт,

Бат-очирын Элдэв-Очир Монголын улс төрийн зүтгэлтэн,

Батын Дорж, Монголын улс төр, цэргийн зүтгэлтэн, элчин сайд, БНМАУ-ын Улсын баатар, Монгол улсын анхны Армийн Генерал,

Гомбожавын Очирбат, Монголын улс төрийн зүтгэлтэн, МАХН-ын дарга (1990),Монгол улсын хөдөлмөрийн баатар (2011),

Пунсалмаагийн Очирбат, Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч,

Нацагийн Багабанди, Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч,

Дэмчигжавын Моломжамц Монголбанкны ерөнхийлөгч (1992-1996), сангийн сайд (1984-1990)

Шагдарын Отгонбилэг, Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1996 он), Эрдэнэт үйлдвэрийн захирал (-2001 он)

Рэгзээгийн Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн(1996-2000 он), АСЗХ-ын дэд ерөнхийлөгч, ШУА-ын дэд ерөнхийлөгч, УБ хотын БЗД-ийн засаг дарга.

Цэрэндашийн Намхайнямбуу Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Улсын Их хурлын гишүүн /1992-1996/.

Асарваанийн Шоовдор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Сэлэнгэ аймгийн ИТХ төлөөлөгч, Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал.

Дуламсүрэнгийн Оюунхорол - Монгол улсын их хурлын гишүүн /2008-2016/, Байгаль орчин аялал жуулчлалын сайд /2014-2017/

Боловсролын алдартан

[засварлах | кодоор засварлах]

Доржжавын Чулуун -Монгол улсын гавьяат багш

 Commons: Завхан аймгийн зураг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан