Ил хаант улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Ил Хан» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Монголын түүх
State emblem of Mongolia.svg
Хүннү МЭӨ 209 – МЭ 93
Сяньби 93–234
Юэбань 160–490
Нирун 330–555
Тоба Вэй 386–535
Тугухунь 285–670
Кидан улс 906–1125
Хар Кидан 1125–1221
Монгол аймгууд 9–12-р зуун
Их Монгол Улс 1206–1368
Керманы улс 1220-иод он–1306
Цагадайн улс 1225–1687
Ил хаант улс 1256–1335
Алтан Орд 1240–1502
Моголистан 1346–1706
Чобаны улс 1335–1357
Жалайрын улс 1335–1432
Юань улс 1271–1368
Монгол Улс 1368–1691
Хар Дэл 1383–1513
Дөрвөн Ойрад 1399–1634
Аргуны улс 1479–1599
Халимаг 1630–1771
Хотгойдын улс XVI–XVII
Хошууд 1642–1717
Зүүнгар 1634–1758
Монгол 1911–1924
БНМАУ 1924–1992
Монгол Улс 1992–одоо үе
Ү · Х · З

Ил хан улс нь XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний доторхи дөрвөн ханлигийн нэг юм. Тус улс нь Персэд төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армен, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Ил хант улсыг анх 1219-1224 онд Чингис хаан Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулах үеэр үндэслэсэн бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан анх байгуулжээ.

Хүлэгү[засварлах]

Чингис хааны ач Ил хант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хан

1243 онд Көсэ Дагийн тулалдаанаар Монголчууд Анатолийг болон Сельжүкийн султант улсыг эзлэн авч, вассалаа болгосон нь сүүлд Ил ханы Монголчууд болжээ.

Ил хан улсыг үндэслэгч нь Чингис хааны ач, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү Хүлэгү хан байлаа. 1255-1256 оны үед Байжугаас захирагчийн албыг хүлээн аваад "Египетийн хил хүртэлхи" өрнө зүгийн Исламын шашинт улс орнуудыг дагаар оруулах үүрэг хүлээн авчээ. Энэхүү байлдан дагууллын улмаас Туркменууд Монголын аймгуудаас зугтан өрнө зүгт Анатоли руу нүүхэд хүрчээ.

Аян дайныхаа дараа Хүлэгү Персийн төв нутагт эргэж ирээд өөрийн улсыг байгуулав. Тэрбээр Египет хүртэл аян дайн хийсэн боловч, түүнд Мөнх хаан нас барсан мэдээ Монголоос иржээ. Хүлэгү шинэ Их хааныг сонгох их хуралдайд оролцохоор эзэлсэн нутагтаа Найман аймгийн Хитбуха жанжныг үлдээгээд Монгол руу явсан байна. Гэвч Хитбуха жанжин 1260 онд Египетийн Мамлюкуудад Айн Жалутын тулалдаанд ялагдсан байна. Хүлэгү энэ мэдээг сонсоод буцаж иржээ. Хүлэгү цаашид аян дайнаа үргэлжлүүлж, Мамлюкийн Египетийг эзлэн авахыг санаархаж байлаа. Гэвч Мамлюкууд Алтан ордтой холбоо тогтоожээ. Алтан ордны улс Мамлюкуудтай байгуулсан гэрээнийхээ дагуу Ил хант улсын хойд талаас довтолсон тул Хүлэгү тэд нартай дайтах хэрэгтэй болсноор Хүлэгүгийн аян дайн эцэс болжээ. Хүлэгү хаан нь эхнэр Тоус хатныхаа хамт Христийн Несториан шашинтай байсан бөгөөд жанжин Хитбух нь ч ийм шашинтай байжээ. Түүнийг Христийн төлөө зүтгэл гаргасны учир 2р Константин хэмээн өргөмжилсөн байдаг харин эхнэр Тоусыг нь гэгээн Елена хэмээж байсан байна. Хожим тэр алхимид анхаарлаа хандуулж шинжлэх ухааныг судлах болсон тухай тэмдэглэгдсэн байдаг

Ил хант улсын эхэн үе[засварлах]

Хүлэгү Христ шашинт Догуз хатныхаа хамт.

Ил хан гэсэн үг нь "бага хан" гэсэн утгатай бөгөөд энэ нь Мөнх хааныг бүх эзэнт улсын дээд эзэн их хаан гэж үзэж байсантай холбоотой. Хүлэгүгийн үр хойчис Персийг наян жилийн турш захирахдаа эхлээд бөө мөргөлтнүүд байснаа, дараа нь Буддын шашинтнууд, эцэс сүүлд нь Исламын шашинтнууд болцгоожээ. Гэхдээ Ил Хан улс Араб-Мамлюкуудтай (Монгол болон загалмайтнуудыг хоёуланг нь ялсан улс) дайсагнасан хэвээр байсан боловч тэдний эсрэг сайн түшиц газар олж чадалгүй байсаар Сирийг эзлэн авах төлөвлөгөөгөө орхиход хүрч, улмаар өөрийн вассалууд болох Румын Султант улс ба Силиси дахь Арменийн вант улсыг бүрэн хяналтнаасаа алджээ. Ил хан улс өрнө зүгт хил хязгаараа тэлж чадаагүй нь умард болон дорно зүгийн ханлигуудын дайсагналтай холбоотой юм. Тухайлбал дундад Ази дахь Цагадайн ханлиг, Бат ханы Хөх орд Кавказ болон Трансоксань дахь Ил хан улсын нутаг дэвсгэрт аюул занал учруулж байлаа. Бүр Хүлэгүгийн үед Ил хан улс Оросын тал нутгийн Монголчуудтай Кавказад шууд тулалдаж байлаа.

Франц-Монголын эвсэл[засварлах]

XIII-XIV зуунд Загалмайтны долдугаар аян дайны үеэс эхлэн Баруун Европ болон Монголын эзэнт гүрний хаад (гол төлөв Ил хант улсын хангууд) Франц-Монголын эвсэл байгуулах олон оролдлого хийжээ. Исламын шашинтнуудын (гол нь Мамлюкуудын) эсрэг байр сууриараа нэгдсэн Ил хан улс болон Европын улсууд нийтийн дайсныхаа эсрэг хүчээ хангалттай нэгтгэж ердөө ч чадаагүй юм.[1]

Исламын шашинд орсон нь[засварлах]

Хүлэгүгаас хойш Ил хан улсын удирдагчид Төвдийн Буддизмд орох нь ихсэв. Нестор шашинд талтай байсан тул Христ шашны нөлөө бас байлаа. Гэвч энэ нь тэдний шашнуудад эн тэнцүү ханддаг хандлагаас цааш гүнзгийрээгүй бололтой.[2] Ийнхүү Ил хан улсын удирдагчид өөрсдийн захирдаг Исламын шашинт олонхиос тэс өөр шашинтай байв. Газан Байдуг авч хаяхаасаа өмнөхөн Исламын шашинд оржээ. Исламын шашинг албан ёсоор ивээдэг байсан нь тус улсын дэглэмийг Монгол бус олонхитой ойртуулах оролдлоготой нь давхцсан юм. Христ шашинт ба Еврей харъяатууд нь Исламын шашинтнуудтай эн тэнцүү статусаа алдаж, хүн амын татвар төлөх ёстой болсон. Буддистууд бүр ч хатуу сонголттой тулгарсан. Тэд нэг бол Исламын шашинд орох, эс бөгөөс хөөгдөх замыг сонгох ёстой болжээ[3].

Исламын шашинд орсон нь Ил хан улсын гадаад харилцаанд бараг нөлөө үзүүлсэнгүй. Газан Сирийг авахын төлөө Мамлюкуудтай тулалдсаар байв. Газаны дүү Өлзийт Шийтийн номлогч Аль-Хилли ба Майтхам Аль Бахрани нарын нөлөөн дор Лалын шашны шийт урсгалд талтай болж эхэлсэн байж болох ч Газан ахынхаа бодлогыг ихэнх талаар үргэлжлүүлжээ.[4] Өлзийт Каспийн тэнгисийн эргийн Гиланыг эзлэн авч чадсан. Солтаниех дэх түүний гайхамшигт бунхан Перс дэх Ил Хан улсын ноёрхлын үеийн хамгийн алдартай түүхийн дурсгалт газар юм.

Задрал бутрал[засварлах]

Абу Саид 1335 онд нас барснаар тус ханлиг хурдан задарч эхэлсэн бөгөөд хэд хэдэн дайсагнагч улсуудад хуваагдсанаас хамгийн алдартай нь Жалайрид юм. Ил ханы ширээнд суухыг оролдсон сүүлчийн хүн 1353 онд алагджээ. Сүүлд Төмөр хуучин ханлигийг сэргээхийн тулд Жалайридаас нэгэн улсыг тасдан авчээ. Тэрээр тасдан авсан хэсгээ Ил хант улс хэмээн нэрлэж, Ил хант улсыг сэргээн байгуулснаа зарлажээ. Ил хант улсыг захируулахаар Төмөр өөрийн хүү Миран шахыг үлдээв. Гэвч Миран шах зугаа цэнгэлд автаж, элдэв ёсон бус хэрэг өдүүлэх болжээ. Төмөр Ил хант улсад очоод Миран шахыг сууринаас нь буулгаж, Миран шахын хүү Хар Юсүфийг эцгийнх нь сууринд суулгажээ. Гэвч Төмөрийн улс задрах үед Перст дахин бослого гарч, Төмөрийн улсын ноёрхлыг унагааж, Сефевидийн угсааны шахуудын захирсан Перс улсыг байгуулжээ.

Түүхч Рашид Ад Дин 1315 оны үед хангуудын тухай дэлхийн түүх бичсэн нь тэдний түүхийн талаар баялаг эх сурвалж болдог билээ.

Ил Хаадын Улс

Ил хант улсын захирагчид[засварлах]

Абу Саидыг нас барснаас хойш 10 жилийн дараа 1345 онд баруун өмнөд Азид улс төрийн нөхцөл байдал ямар байсныг харуулсан газрын зураг. Иран дахь Ил хан улсын орон дээр Жалайрын улс, Чобанид, Музаффарид, Инжуйд, Сарбадар, Картид гарч иржээ.

Ил хант улсаас хойших удирдагчид[засварлах]

Ил хан улсын задралын үеэр байгуулагдсан тус бүс нутгийн улсууд өөр өөрсдийн удирдагчдыг хангаар өргөмжилжээ.

Зүүн Персээс (Хорасан) ханд өргөмжлөгдөгсөд:

  • Тугайтөмөр (1338-1353) (1338-1349 онд Картидууд; 1338-1339 ба 1340-1344 онд Жалайридууд; 1338-1341, 1344, 1353 онд Сарбадарууд тус тус хүлээн зөвшөөрсөн)
  • Лухман (1353-1388) (Тога Төмөрийн хүү)

Нэмэр[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. "Despite numerous envoys and the obvious logic of an alliance against mutual enemies, the papacy and the Crusaders never achieved the often-proposed alliance against Islam". Atwood, Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, p. 583, "Western Europe and the Mongol Empire"
  2. Medieval Persia 1040-1797, David Morgan p64
  3. Medieval Persia 1040-1797, David Morgan p72
  4. Ali Al Oraibi, Rationalism in the school of Bahrain: a historical perspective, in Shīʻite Heritage: Essays on Classical and Modern Traditions By Lynda Clarke, Global Academic Publishing 2001 p336

Лавлах бичиг[засварлах]

  • Atwood, Christopher P. (2004). The Encyclopedia of Mongolia and the Mongol Empire. Facts on File, Inc. ISBN 0-8160-4671-9.
  • C.E. Bosworth, The New Islamic Dynasties, New York, 1996.
  • R. Amitai-Preiss: Mongols and Mamluks: The Mamluk-Ilkhanid War 1260-1281. Cambridge, 1995

Гадны гогцоо[засварлах]

  • Ilkhanids Dynasty Монголын династи
  • Encyclopedia Iranica. Ил Хан улсын тухай нэмэлт мэдээлэл агуулна.
  • [1] Ил Хан улсын үеийн зоосны тухай өгөгдлийн сан