Сүбэдэй баатар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сүбэдэй баатрын тухай Манжийн Чин улсын үед зурсан Хятад зураг

Сүбэдэй бол Монголын Урианхай аймгийн хүн юм. Тэрээр Чингис хааны дөрвөн нохойн нэг байжээ. Сүбэдэй баатар Чингис хааны хийсэн бүхий л аян дайнд оролцсон бөгөөд Зэв жанжинтай хамтран хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайн нь дэлхийн түүхэнд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн улс орнуудын Батлан хамгаалах-Цэргийн Академиуд, түүний дотор АНУ, НАТО-гийн цэргийн эрдэмтэдийн шимтэн судалдаг гол судлагдахуун болсон нь хамгийн бахархалтай юм. Өгэдэй хааны үед Алтан улсыг дайлах дайнд Сүбэдэй оролцож, Алтан улсын нийслэл Нанжин хотыг дайран эзэлж байв. 1236-1242 оны Бат ханы аян дайнд Сүбэдэй бүх цэргийн зөвлөх, туслах жанжнаар томилогдон оролцжээ. Сүбэдэй амьдралынхаа сүүлчийн жилүүдэд өөрийн төрсөн нутаг Туул голын сав нутагт амьдарч байгаад 1248 онд нас баржээ.