Jump to content

Арабын Барилдлага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Арабын Лиг-с чиглүүлэгдэв)
Арабын Лиг
Туг

Газрын зурагт ногооноор 21 гишүүн орон, бүдэг ногооноор нэг түдгэлзэгдсэн гишүүн орон
БайгуулагдсанАлександрын хамсах тохиролцоо (1945.03.22)
Төв байрКаир
Үйлчилдэг бүсАраб хэлтэн
Гишүүд21 улс
Албан ёсны хэлАраб
Ерөнхий нарийн бичгийн даргаНабиль Аль Араби
Цахим сүлжээarableagueonline.org

Арабын Лиг (Араб: الجامعة العربية Аль Жамиа Аль Арабийя) гэдэг нь баруун өмнөд Ази, умард болон дорнод Африкийн Араб үндэстэн зонхилох улсуудын хамтрах, хамжихийг дэмжих бүс нутгийн байгууллага юм. Араб дахины газар нутгийн төв этгээд, хотол зоны дийлэнх олонхийг төлөөлөх хил залгаа Египет, Ирак, Ливан, Саудын Араб, Сири, Чанад Йордан (хожим 1949 онд Йордан гэж нэрлэгдсэн) гэх 6 улс хамтран 1945 онд байгууллагыг үүсгэжээ. Одоогоор тус байгууллага нь 22 гишүүн оронтой (2011 оны 11 сард гишүүнээс түтгэлзэгдсэн Сири улсыг оруулсанаар), 4 ажиглагч гишүүнтэй болжээ. "Арабын орнуудын үйл хэрэг, сонирхолд нийцүүлж, аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад эвсэх, гишүүн улсуудын хооронд ойр дотно харилцах" нь Арабын Барилдлагын гол зорилго гэж үзэгдэнэ.[1]

Араб дахины ашиг тус, соёл хөгжилийн төлөөх Арабын Барилдлагын Соёл, Боловсрол, Шинжлэх Ухааны Байгууллага, Арабын Барилдлагын Эдийн Засгийн Зөвлөл гэх мэт нийгэм, соёл, улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны хөтөлбөр хэрэгжүүлдэг хэд хэдэн хүрээлэн, байгууллагатай.

Арабын Барилдлага ерөнхийдөө улс төрийн зорилготой учир Америк Тивийн Орнуудын Байгууллага, Европын Зөвлөл, Африкийн Нэгдэл зэрэгтэй төстэй. Гэвч, газар зүйн байрлалаас илүүтэйгээр соёлын ижилсэлд тулгуурласан байдгаар болвол Латин Хэлт Орнуудын Нэгдэл, Карибын Эвлэлтэй адилавтар. Бүс нутгийн ойртон нягтрал харьцангуй сул, гишүүн орнуудын иргэний харъяалалыг хөнддөггүйгээрээ Европын Нэгдэлээс ялгаатай. Хэдий тийм ч, нэгдсэн Араб үндэсний үзэлийг дэмжих зарчимтай бөгөөд бүх гишүүн нь давхар Исламын Хамтач Байгууллагын гишүүн байдаг.

 Commons: Арабын Лиг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Арабын Барилдлага – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. "Pact of the League of Arab States, 22 March 1945". The Avalon Project. Yale Law School. 1998. Archived from the original on 7 Аравдугаар сар 1999. Татаж авсан: 9 July 2008. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)