4 сарын 4
Харагдац
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
4 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 94 дахь (өндөр жил бол 95 дэх) өдөр юм. Мөн он дуустал 271 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 503 - Ромын зөвлөлийн гишүүн Агриппа Менениус Ланатус Сабинесийн тулааны ялалтыг тэмдэглэн, цэргийн сүрт парад зохион байгуулах шийд гаргажээ.
- 1147 - Москва хотын талаар түүхэн сурвалж бичигт анх удаа дурдав.
- 1460 - Базелын их сургууль байгуулагджээ.
- 1581 - Английн аялагч, дэд-адмирал Френцис Дрейк дэлхийн эргэлтийн талаарх өөрийн үзлээ боловсруулав.
- 1660 - Бредагын тунхаг батлагдсанаар II Чарльз Их Британийн хаан ширээнд суужээ.
- 1721 - Их Британийн анхны ерөнхий сайдаар Сир Роберт Уолпол томилогдов.
- 1768 - Английн нийслэл Лондон хотод Филип Астли орчин үеийн циркийг байгуулжээ.
- 1796 - Нэрт палеонтологич Жорж Кувье анхны лекцээ оюутнуудад заав.
- 1812 - АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Медисон Их Британи улсад 80 өдрийн худалдааны хориг тавьжээ.
- 1814 - Наполеон Бонапарт эрх ямбаасаа татгалзаж өөрийн хүүдээ эрх мэдлээ шилжүүлснээр Францын хаан ширээнд II Наполеон суув.
- 1818 - АНУ-ын Конгресс 13 улаан, цагаан хөндлөн зураас, цэнхэр дэвсгэр дээр нэгж од нь нэг мужийг төлөөлсөн төрийн далбааг соёрхон баталжээ. Тухайн үед АНУ-ын далбаан дээрх од 20 ширхэг байсан юм.
- 1841 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон хатгалгааны улмаас насан эцэслэв. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн түүхэнд бүрэн эрхийнхээ хугацаанд насан эцэслэсэн анхны ерөнхийлөгч болжээ. Мөн тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгийн богино хугацаанд буюу ганцхан сарын хугацаанд хашсан юм.
- 1850 - АНУ-ын Лос Анжелес хот байгуулагджээ.
- 1865 - Америкийн иргэний дайн: Холбоотны арми Виржиниа мужийн Ричмонд хотыг эзлэсний дараахан АНУ-ын ерөнхийлөгч Абрахам Линкольн тус хотд айлчилжээ.
- 1866 - Хаант Оросын Санкт Петербург хотод хаан II Александер амь насанд халдах оролдлогоос арай гэж амь мултрав. Түүнд радикал үзэлтэй Дмитрий Каракозов халдахыг завдсан байна.
- 1887 - АНУ-ын Канзас мужийн Аргонио хотын захирагчаар Сюзанна М.Солтер сонгогджээ. Ингэснээр АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны эмэгтэй болсон юм.
- 1905 - Энэтхэгийн Кангри хөндийд хүчтэй газар хөдөлж 20,000 гаруй хүн амиа алдаж, ихэнх барилга, байгууламж нурж сүйджээ.
- 1913 - Балканы анхдугаар дайн: Элленикийн нисэх хүчний нисгэгч Эмманули Аргиропулос онгоцтойгоо осолдсон анхны нисгэгч болов.
- 1925 - Герман улсад СС буюу Шутцштаффел байгуулагджээ.
- 1939 - Иракын хаан ширээнд II Файзал суув.
- 1944 - Дэлхийн II дайн: Англи-Америкийн цэргийн хамтарсан хүч Бухарестын газрын тосны агуулахыг бөмбөгджээ. Үүний улмаас 3,000 гаруй энгийн иргэн амиа алдсан байна.
- 1945 - Дэлхийн II дайн: Германы Ордруфын бөөнөөр хорих лагерыг Америкийн цэргүүд чөлөөлөв.
- Дэлхийн II дайн: Америкийн цэргүүд Кассел хотыг эзлэжээ.
- Дэлхийн II дайн: Зөвлөлтийн цэргүүд Унгар улсыг эзлэв.
- 1949 - 12 улс Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурснаар Умард Атлантын гэрээний хэрэгжилтийг хангах байгууллага байгуулагджээ.
- 1958 - Дугуй цагираган дунд хөндлөн зураас, хоёр хажуу талд ташуу зураас бүхий энхтайвны билгэ тэмдэг анх удаа ашиглагдав.
- 1960 - Францын засгийн газар Малигийн холбооны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Уг холбоонд Судан болон Сенегал улс багтаж байсан гэдэг.
- 1964 - Америкийн алдарт Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтын эхний таван байрт алдарт Битлз хамтлагын дуу бичигдэв.
- 1967 - Иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг Нью-Йорк хотын Риверсайдын сүмд "Вьетнамын ард: Аниргүйг цочоосон цаг хугацаа" илтгэлээ олон нийтэд тавьжээ.
- 1968 - Иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг Теннесий мужийн Мемфис хотын нэгэн мотельд Жеймс Өрл Рей гэгчийн гарт амь насаа алдав.
- Аполло сансрын хөтөлбөр: АНУ-ын Сансар судлалын агентлаг "Аполло 6" хөлгийг хөөргөжээ.
- Грекын хөлбөмбөгийн А.Е.К Афин баг Европын цомд түрүүлж, тус улсын хөлбөмбөгийн түүхэнд энэ цомыг хүртсэн анхны баг болов.
- 1969 - Америкийн эмч Дентон Күүли хиймэл зүрх суурилуулах мэс ажилбарыг дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа гүйцэтгэжээ.
- 1973 - АНУ-ын Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төв нээгдэв.
- 1975 - АНУ-ын Нью Мексико мужийн Албукерк хотод бизнесийн хамтрагчид болох Билл Гейтс, Пол Аллен нар "Майкрософт" компанийг байгуулжээ.
- 1976 - Кампожийн хунтайж Нородом Сиханук эрх мэдлээсээ татгалзаж, гэрийн хорионд оров.
- 1979 - Пакистаны ерөнхий сайд Зульфикар Али Бхуттог цаазлав.
- 1983 - Сансрын "Шаттл" хөтөлбөрийн дагуу "Челленжер" хөлөг хөөрч, сансрын уудамд гарчээ.
- 1984 - АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган олон улс даяар химийн зэвсгийг хориглохыг уриалав.
- 1988 - АНУ-ын Аризона мужийн амбан захирагч Иван Мекам авлигийн хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорчээ.
- 1991 - Хонг Конгын үндэсний ассемблейн долоодугаар хуралдаанаар одоогийн төрийн далбааг соёрхон батлав.
- 1994 - Алдарт "Нетскейп" компанийг Марк Андреессен, Жим Кларк нар хамтран байгуулжээ.
- 1996 - Дэлхийтэй маш ойрхон өнгөрсөн "Хиакутаке" сүүлт одны зургийг АНУ-ын солир судлалын төв авчээ.
- 2002 - Анголын засгийн газар босогчидтой энхийн гэрээ байгуулснаар тус улсын иргэний дайн эцэслэв.
- 2013 - Энэтхэгийн Тане хотод орших нэгэн барилга нурсаны улмаас наад зах нь 70 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1879 - Олимпын аварга Германы завьчин Густаф Гослер (1940 онд нас барсан)
- 1916 - Сербийн арав дахь ерөнхийлөгч Никола Любичич (2005 онд нас барсан)
- 1928 - АНУ-ын Эрхчөлөөний медальт, яруу найрагч Майа Анжелу (2014 онд нас барсан)
- 1932 - Дуу бичлэгийн алдарт "Ариста" студийг үндэслэгч Клайв Дейвс
- Оросын нэрт найруулагч, зохиолч Андрей Тарковский (1986 онд нас барсан)
- 1933 - Европын аварга Британийн дундын зайн гүйгч Брайн Хьюс
- 1944 - Олимпын мөнгө, хүрэл медальт Бразилийн гурвын харайгч Нелсон Пруденсио (2012 онд нас барсан)
- 1950 - Академийн наадмын шагналт найруулагч, жүжигчин Кристин Лахти
- 1951 - Кампожийн 33 дахь ерөнхий сайд Хун Сен
- 1952 - Олимп, тивийн аварга Германы өндрийн харайгч Росмари Акерманн
- Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Канадын уран гулгагч Карен Магнюссен
- 1965 - "Чаплин", "Төмөр хүн" киноны од бага Роберт Дауни
- 1970 - Олимпын аварга Оросын өндрийн харайгч Елена Елесина
- 1979 - Академийн наадмын шагналт Австралийн жүжигчин Хийт Леджер (2008 онд нас барсан)
- 1981 - Дэлхийн хошой хүрэл, Европын хүрэл медальт Оросын гурвын харайгч Анна Пятых
- 1983 - "Менталист" цувралын од жүжигчин Аманда Ригетти
- 1984 - Олимпын хошой хүрэл, Дэлхийн гурван мөнгө, Европын дөрвөн удаагийн аварга Оросын усанд сэлэгч Аркадий Вятчанин
- 1987 - Германы хөлбөмбөгч Сами Хедира
- 1993 - Америкийн сагсанбөмбөгч Френк Камински
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1292 - Ромын пап IV Николай (1227 онд төрсөн)
- 1406 - Шотландын хаан III Роберт (1337 онд төрсөн)
- 1588 - Данийн хаан II Фредерик (1534 онд төрсөн)
- 1841 - АНУ-ын ес дэх ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон (1773 онд төрсөн)
- 1929 - Автомашины алдарт Мерседес-Бенц компанийг үндэслэгч Карл Бенц (1844 онд төрсөн)
- 1931 - "Мишелин" дугуйны компанийг үндэслэгч Андре Мишелин (1853 онд төрсөн)
- 1932 - Нобелийн шагналт Германы химич Вилгельм Оствальд (1853 онд төрсөн)
- 1951 - Исүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн найм дахь тэргүүн Жорж Альберт Смит (1870 онд төрсөн)
- 1953 - Румынь улсын хаан II Карол (1893 онд төрсөн)
- 1968 - Нобелийн энхтайвын шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг (1929 онд төрсөн)
- 1983 - Америкийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Глориа Суонсон (1899 онд төрсөн)
- 1984 - Нисэх онгоцны "Антонов" компанийг үндэслэгч Украины зохион бүтээгч Олег Антонов (1906 онд төрсөн)
- 2004 - Дэлхийн хошой аварга Бельгийн дугуйч Бриек Шотте (1919 онд төрсөн)
- 2013 - Америкийн киноны нэрт шүүмжлэгч Рожер Эберт (1942 онд төрсөн)
- 2014 - Гвиней-Биссау улсын ерөнхийлөгч Кумба Лала (1953 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Хонконг Тайвань Хүүхдийн өдөр
- Сенегал Тусгаар тогтнолын өдөр
- Ангол Энхтайвны өдөр
- Уурхайн ослоос хамгаалах, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих олон улсын өдөр
Commons: 4 сарын 4 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан