Jump to content

Something Just Like This

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Something Just Like This"
The Chainsmokers ба Колдплей-ийн сингл
Memories...Do Not Open болон EP Kaleidoscope EP цомгоос
Худалдаанд гарсан огноо2017 оны 02-р сарын 22 (2017-02-22)
Бичүүлсэн2016
Жанр
Урт4:07
Лэйбл
Зохиогчид
ПродюсерThe Chainsmokers
The Chainsmokers синглийн дараалал
"Paris"
(2017)
"Something Just Like This"
(2017)
"Honest"
(2017)
Колдплей синглийн дараалал
"Everglow"
(2016)
"Something Just Like This"
(2017)
"Orphans" / "Arabesque"
(2019)
Lyric video
- YouTube"Something Just Like This"

"Something Just Like This" нь Америкийн DJ хослол The Chainsmokers болон Британийн рок Coldplay хамтлагийн хамтран бүтээсэн дуу юм.[2] Энэхүү дуу нь The Chainsmokers хамтлагийн анхны студи цомог Memories...Do Not Open цомгийн 2-р сингл ба Coldplay хамтлагийн 13 дахь EP Kaleidoscope-н тэргүүн сингл болон дэлхий даяар худалдаанд гарсан.

2016 оны 9-р сард, The Chainsmokers өөрсдийн Snapchat хаяг дээрээ Coldplay хамтлагийн дуучин Крис Мартинтай хамтран шинэ дуу бүтээж байгаа бичлэгээ байрлуулсан.[3] 2017 оны 2-р сарын 22нд, Spotify өөрсдийн эхлэл хуудсан дээрээ The Chainsmokers болон Coldplay нарын шинэ синглийн постерийг урьдчилан Listen Now гэсэн товчтойгоор байрлуулав.[4]

Электропоп энэ дуу нь B minor нот дээр бичигдсэн.[5]

2017 оны 2-р сарын 22нд дууны үгтэй клип хамтлагийн VEVO сувгаар дамжуулагдан цацагдсан. Одоогийн байдлаар тус клипийг YouTube хуудсаар 237 сая гаруй удаа үзээд байна.[6]

Борлуулалтын амжилтууд

[засварлах | кодоор засварлах]

"Something Just Like This" нь АНУ-ын Биллбоард чартад 56-р байранд бичигдэн орж ирсэн. Улмаар чартад бичигдсэн 2 дахь долоо хоногтоо 5-р байр хүртэл дэвшсэн. Энэ нь The Chainsmokers-н хувьд Биллбоард чартын эхний 5 байранд дотор бичигдсэн тэдний 3 дахь дуу (Closer болон Don't Let Me Down нарын дараагаар) болсон бол Coldplay хамтлагийн хувьд энэ нь тэдний 2008 онд чартыг тэргүүлсэн "Viva la Vida" синглээс хойших чартын эхний 5 байр дотор бичигдсэн анхны тохиолдол байв.

2017 оны 2-р сарын 22нд, Coldplay болон The Chainsmokers нар BRIT Awards 2017 хөгжмийн шагнал гардуулах ёслолд оролцох үеэрээ "Something Just Like This" дуугаа анх удаа дуулж олны хүртээл болгосон.[7] 2017 оны 3-р сарын 5нд, тэд iHeartRadio Music Awards 2017 арга хэмжээнд оролцох үеэрээ мөн дуулсан.[8] Coldplay цааш 3-р сарын 31 өдрөөс эхлэн өөрсдийн A Head Full of Dreams Tour аялан тоглолтоороо өөрсдийн шинэ синглээ дуулж эхэлсэн.[9]

Багтсан дуунууд

[засварлах | кодоор засварлах]
Дижитал татан авалт
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Something Just Like This"   4:07

Оролцсон хүмүүс

[засварлах | кодоор засварлах]

The Chainsmokers

  • Дрю Таггарт – даралтат хөгжим
  • Алекс Палл – даралтат хөгжим

Coldplay


Техникийн хүмүүс

  • The Chainsmokers – продюсерлэлт[10]
  • DJ Swivel – продюсерлэлт[10]

Худалдаанд гарсан түүх

[засварлах | кодоор засварлах]
Бүс нутаг Он,сар,өдөр Хэлбэр Лабел Ref.
Дэлхий даяар 2017 оны 2-р сарын 22 Дижитал худалдан авалт
  • Disruptor
  • Columbia
[11]
Итали Орчин цагийн хит радио Sony Music [12]
АНУ 2017 оны 2-р сарын 28 Columbia [13]
  1. Коффи, Кевин (2017-03-02). "Song of the week: "Something Just Like This"". Omaha World-Herald. Архивласан огноо 2019-10-09. Татаж авсан: 2025-11-14.
  2. "The Chainsmokers Are Working With Coldplay's Chris Martin". Billboard. September 14, 2016. Татаж авсан: February 22, 2017.
  3. "The Chainsmokers & Chris Martin Preview New Song That'll Give You Chills". www.hollywoodlife.com. September 15, 2016. Татаж авсан: February 22, 2017.
  4. Chainsmokers and Coldplay to Release New Single 'Something Just Like This'. Retrieved February 22, 2017.
  5. "Drake, Clean Bandit & Zara Larsson Debut New Hits Inside The U.K. Top 10 This Week". Forbes. Татаж авсан: 7 April 2017.
  6. Official Lyric video of "Something Just Like This" on Youtube
  7. Weatherby, Taylor (22 February 2017). "The Chainsmokers & Coldplay Deliver Live Debut of 'Something Just Like This' at 2017 Brit Awards". Billboard. Татаж авсан: February 23, 2017.
  8. McIntyre, Hugh (March 6, 2017). "The Chainsmokers Ran The Show At The 2017 iHeartRadio Music Awards". Forbes. Татаж авсан: March 6, 2017. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  9. "Gig Report: Coldplay performs stellar first night in Singapore with over 50,000 in attendance". Bandwagon Asia. March 31, 2017. Татаж авсан: April 1, 2017.
  10. 10.0 10.1 "The Chainsmokers, Coldplay team for love song "Something Just Like This"". PanARMENIAN.Net. February 23, 2017. Татаж авсан: February 25, 2017.
  11. Worldwide digital release of "Something Just Like This":
  12. "The Chainsmokers & Coldplay - Something Just Like ThisRadioDate". Radioairplay.fm. February 22, 2017. Татаж авсан: March 6, 2017.
  13. "Top 40/M Future Releases - Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates". AllAccess Music Group. February 28, 2017. Эх хувилбараас архивласан: February 22, 2017. Татаж авсан: February 22, 2017.