Гуравдугаар сар
Харагдац
Түүхэн жилийн өдөр 2 сар · 3 сар · 4 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Гуравдугаар сар (товчоор 3-р сар буюу 3 сар) нь Григорийн тооллын жилийн гурав дахь сар юм.
Энэ сар 31 хоногтой ба гуравдугаар сарын 1-нийг цаг агаар судлалд хаврын эхлэл гэж тооцдог. Өдөр шөнийн тэнцэл, одон орны хаврын эхлэлт нь ирэх арван жилд ихэвчлэн 3-р сарын 20-нд тохионо (хамгийн сүүлд 3 сарын 21-нд өдөр шөнө тэнцсэн нь 2011 он). Энэ өдөр нар экваторын зенит байршилд байх ба өглөө яг зүүнээс мандан, эгц баруун зүгт жаргана. Энэ хугацааны цэг нь гурван жил ойролцоогоор 6 цаг орчмоор урагшилж явсаар дөрөв дэх буюу өндөр жил буцаад 18 цагаар ухардаг. Ухралт нь урагшлах хөдөлгөөнөөс их учраас, дөрвөн жилээр нь харвал хаврын эх нь ухрах шилжилт юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Гуравдугаар сар – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary: Гуравдугаар сар – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Вики эшлэл: Гуравдугаар сар – Эшлэл