Красноярскийн хязгаар

(Красноярын хязгаар-с чиглүүлэгдэв)
Красноярскийн хязгаар
Красноярский край
Дуулал: Красноярскийн хязгаарын төрийн дуулал
Солбицол: 59°53′N 91°40′E / 59.883°N 91.667°E / 59.883; 91.667Солбицол: 59°53′N 91°40′E / 59.883°N 91.667°E / 59.883; 91.667
Улс Орос
Холбооны тойрогСибирийн ХТ[1]
Эдийн засгийн бүсЗүүн Сибирийн ЭЗБ[2]
Засаг захиргааны төвКрасноярск
Засаг захиргаа
  БиетХууль тогтоох хурал[3]
  Захирагч[3]Михаил Котюков (үүрэг гүйцэтгэгч)[4]
Газар нутаг
  Нийт2,366,797 км2 (913,825 бээр2)
  Байр2-р байр
Хүн ам
  Нийт2,856,971
  Тооцоо 
(2018)[7]
2,876,497
  Байр14-р байр
  Нягтрал1.2/км2 (3.1/бээр2)
  Хотын нутаг
79.3%
  Хөдөө
20.7%
Цагийн бүсUTC+7 ([8])
ISO 3166 кодRU-KYA
Улсын дугаар24, 84, 88, 124
OKTMO ID04000000
Албан ёсны хэлОрос хэл[9]
Вэб сайтwww.krskstate.ru

Красноярскийн хязгаар (Орос: Красноярский край) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг юм. Төв нь Красноярск хот. Сибирийн Холбооны тойрогт хамаарна. 2007 оны 1 сарын 1-нд Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойрог Красноярскийн хязгаарт нэгдсэн.

ОХУ дотроо газар нутгаараа Сахагийн дараа 2-т орох бөгөөд нийт нутгийн 13%-г эзэлнэ.

Цагийн бүс[засварлах | кодоор засварлах]

Красноярскийн цагийн бүс буюу UTC+7 бүст хамаарах бөгөөд зуны цагийн үедээ UTC+8 болно.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Хуучин Эвенк, Таймырын автономит тойргууд

Хойноос урагш 3,000 орчим км сунаж байрлана. Сибирийн төв хэсэгт орших бөгөөд зүүн талаара Саха, Эрхүү муж, өмнө талаараа Тува, Хакас, баруун талаараа Кемерово муж, Томск муж, Тюмень мужтай хиллэх бөгөөд хойд талаараа Хойд мөсөн далайгаар хашигдана.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Хүн амын ихэнх нь орос, украйнууд юм. Сибирийн уугуул оршин суугчид дөнгөж 1% орчмыг л эзэлнэ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

17-р зуунаас эхэлсэн оросуудын шилжин суурьшилт Сибирийн төмөр зам баригдсанаар эрчимжжээ.

1934 онд байгуулагдахдаа Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойргоос гадна Хакасын автономит мужийг багтаадаг байсан бөгөөд 1991 онд Хакас нь бүгд найрамдах улс болж салсан байна.

Иосиф Сталины үед олон орос, украйн, беларусь хүн тус хязгаарт цөлөгдөж байжээ.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Томоохон хотууд ба аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төвүүд нь өмнөд хэсэгтээ төвлөрсөн байдаг. Байгалийн баялаг элбэгтэй. ОХУ-ын никелийн 80%, кобальтын 75%, зэсийн 70%, чулуун нүүрсний 16%, алтны 10%-ыг олборлодог байна. Мөн тус улсын мод боловсруулах үйлдвэрлэлийн 20% нь ноогдоно. Металл боловсруулах, мод боловсруулах, цаасны, химийн, газрын тосны үйлдвэрлэл хөгжсөн. Томоохон усан цахилгаан станцуудтай.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. 3.0 3.1 Красноярскийн хязгаарын дүрэм, 46-р зүйл
  4. "Krasnoyarsk Territory to be headed by Deputy Minister of Finance Kotyukov". Novay Gazeta Europe (in орос). 20 April 2023. Retrieved 21 April 2023.
  5. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.
  6. Invalid reference parameter
  7. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  8. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  9. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  10. 1934 оны 12-р сарын 7-ны тогтоол

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Красноярскийн хязгаар – Викимедиа зураг, бичлэг, дууны сан