Олимпийн триатлоны тэмцээн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Олимпийн триатлоны тэмцээн
Триатлон
Олимпийн наадам
2000 • 2004 • 2008
Медальтнууд

Триатлон зуны олимпод анх багтсан нь Сидней хотод зохиогдсон 2000 оны олимп байсан бөгөөд түүнээс хойш олимпийн төрөлд багтсаар иржээ. Олимпийн триатлоны тэмцээнийг Олон Улсын Триатлоны Холбоо удирдан зохион байгуулдаг.

Агуулга

[засварлах] Түүх

2000 оны зуны олимпод анх триатлоны спорт багтахад 48 эмэгтэй, 52 эрэгтэй тамирчин аваргын төлөө өрсөлджээ. Олимпийн триатлоны тэмцээний гурван төрлийн зайг "олон улсын" буюу "стандарт" хэмжүүрээр тогтоосон байдаг: усанд сэлэлт - 1.5 км, дугуй - 40 км, гүйлт 10 км. 2004 онд зайн хувьд өмнөхтэйгээ адилхан байсан бөгөөд оролцогчдын тоог эрэгтэй, эмэгтэй тус бүр 50-иар тогтоожээ. Харин 2008 оны Бээжингийн олимпод оролцогчдын тоог эрэгтэй, эмэгтэй тус бүр 55 болгож нэмэгдүүлсэн байна.

[засварлах] Медалийн хүснэгт

3 олимпоос нийт 18 медалийг 9 улсын тамирчид хуваан хүртжээ.

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Австрали Австрали 1 2 1 4
2 Шинэ Зеланд Шинэ Зеланд 1 1 1 3
3 Канад Канад 1 1 0 2
Герман Герман 1 1 0 2
5 Швейцари Швейцари 1 0 2 3
6 Австри Австри 1 0 0 1
7 Португал Португал 0 1 0 1
8 Чех Чех 0 0 1 1
Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс 0 0 1 1

[засварлах] Тэмцээн

Олимпийн триатлоны тэмцээнээр эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүрдээ аваргаа шалгаруулна. Зайн хувьд ижилхэн 1.5 км, 40 км, 10 км байдаг. Гараанаас бөөнөөр гарах бөгөөд дугуйн уралдааны хэсэгт тамирчид бүлэг үүсгэн, ээлжилж салхиа хагалж явахыг зөвшөөрдөг.

[засварлах] Оролцсон улсууд

Дараах улсууд олимпийн триатлоны тэмцээнд тамирчдаа оролцуулж байв.

Улс 00 04 08 Нийт
Flag of Argentina.svg Аргентин M B - 2
Flag of Australia.svg Австрали B B B 3
Flag of Austria.svg Австри M B B 3
Flag of Belgium (civil).svg Бельги W W M 3
Flag of Bermuda.svg Бермуд - M W 2
Flag of Brazil.svg Бразил B B B 3
Flag of Canada.svg Канад B B B 3
Flag of Chile.svg Чили M - W 2
Flag of the People's Republic of China.svg Хятад W W B 3
Flag of Colombia.svg Колумб W W - 2
Flag of Costa Rica.svg Коста Рика W - - 1
Flag of the Czech Republic.svg Чех B B B 3
Flag of Denmark.svg Дани B M M 3
Flag of Estonia.svg Эстон - M M 2
Flag of France.svg Франц B B B 3
Flag of Germany.svg Герман B B B 3
Flag of the United Kingdom.svg Их Британи B B B 3
Flag of Greece.svg Грек M M F 3
Flag of Hong Kong.svg Хонконг - M B 2
Flag of Hungary.svg Унгар B B B 3
Flag of Ireland.svg Ирланд - - W 1
Flag of Italy.svg Итали B W B 3
Flag of Jamaica.svg Ямайка W - - 1
Flag of Japan.svg Япон B B B 3
Flag of Kazakhstan.svg Казахстан M B M 3
Flag of Luxembourg.svg Люксембург W W B 3
Flag of Mexico.svg Мексик - M B 2
Flag of the Netherlands.svg Нидерланд B W B 3
Flag of the Netherlands Antilles (1986-2010).svg Нидерландын Антилл M - - 1
Flag of New Zealand.svg Шинэ Зеланд B B B 3
Flag of Poland.svg Польш - - B 1
Flag of Portugal.svg Португал - W B 2
Flag of Russia.svg Оросын Холбооны Улс W B B 3
Flag of Slovakia.svg Словак - - M 1
Flag of South Africa.svg Өмнөд Африк B B W 3
Flag of Spain.svg Испани B B B 3
Flag of Sweden.svg Швед M - W 2
Flag of Switzerland.svg Швейцари B B B 3
Flag of Syria.svg Сири - - M 1
Flag of Ukraine.svg Украйн M M B 3
Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс B B B 3
Flag of Venezuela.svg Венесуэл M M - 2
Flag of Zimbabwe.svg Зимбабве M - M 2
Улс 34 33 36  
Он 00 04 08

Тайлбар: M - зөвхөн эрэгтэй; W - зөвхөн эмэгтэй; B - хоёул.

[засварлах] Дээд амжилт

Уралдааны зам нь тухайн газар орны онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг тул триатлоны спортод Олимпийн дээд амжилтыг албан ёсоор тооцдоггүй.

Эрчүүдийн албан ёсны бус дээд амжилтыг Саймон Витфелд Сиднейд тогтоосон бол эмэгтэйчүүдийн албан ёсны бус дээд амжилтыг Эмма Сновсилл Бээжинд тогтоосон аж.

Хүйс Нэр Хугацаа Олимп
Эрэгтэй Саймон Витфелд, Канад 1:48:24.02 2000
Эмэгтэй Эмма Сновсилл, Австрали 1:58:27.66 2008

[засварлах] Гадны холбоосууд

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр