Ямайк
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Ямайк Улс
Jamaica
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Уриа: англ. "Out of Many, One People" «Олон хүн нэг ард түмэн болно» |
||||||
| Дуулал: англ. "Jamaica, Land We Love" «Ямайк - бидний хайртай нутаг» |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Кингстон | |||||
| Албан ёсны хэл | Англи | |||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Үндсэн хуульт хаант засаг | |||||
| - | Хатан ван | II Элизабет | ||||
| - | Ерөнхийлөн захирагч | Патрик Аллен | ||||
| - | Ерөнхий сайд | Поршия Симпсон-Миллер | ||||
| Тусгаар тогтнол | ||||||
| - | Их Британиас | 1962 оны 8 сарын 6 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 10,991 км2 (166) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 1.5 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2010) | 2,847,232[1] (133) | ||||
| - | Нягтрал | 252 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2010 оны тооцоо | |||||
| - | Нийт | $23.716 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $8,727[2] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2010 оны тооцоо | |||||
| - | Нийт | $13.694 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $5,039[2] | ||||
| ОТББИ (2000) | 37.9 (дундаж) | |||||
| ХХИ (2010) | ▲ 0.688[3] (сайн) (80) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Ямайк доллар (JMD) |
|||||
| Цагийн бүс | −5 | |||||
| Замын хөдөлгөөн | зүүн | |||||
| Интернетийн АДН | .jm | |||||
| Утасны дугаар | +1-876 | |||||
Ямайк Улс (англ. Jamaica, авиан галиг нь [dʒəˈmeɪkə]) — Хойд Америкийн Карибын тэнгист байрлах арлын улс. Британийн Хамтын Нөхөрлөлд багтдаг.
Ямайк арал Куба арлын өмнө зүгт 145 километр, Гайти арлын өрнө зүгт 119 километрийн зайтай байрладаг ба дээрх хоёр арлын дараах Их Антиллийн арлуудаас гуравдугаар том нь (10 991 км² талбайтай) аж. Нутгийн хамгийн өндөр цэг нь д.т.дээш 2256 метр хүрнэ. Халуун орны уур амьсгалтай.
Ямайк Их Британиас 1962 онд тусгаар тогтносон. Албан ёсны хэл нь Англи. 2010 оны байдлаар 2,847,232[1] хүнтэй. Хүн амын 92% нь Африк гаралтай, олонх нь Христсэг (62.5% нь Протестант) шүтлэгтэй.
Ямайк Боб Марли мэтийн дуучид, Усэйн Болт мэтийн ойрын зайн гүйгчидээрээ алдартай.
[засварлах] Зүүлт
- ↑ 1.0 1.1 The CIA World Factbook – Jamaica. Retrieved 2007-06-27.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 Jamaica. International Monetary Fund. 2011-04-21-д хандсан.
- ↑ Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
| Хойд Америкийн орнууд |
|---|
| АНУ · Антигуа ба Барбуда · Багамын арлууд · Барбадос · Белиз · Гайти · Гватемал · Гондурас · Гренада · Доминика · Доминиканы Бүгд Найрамдах Улс · Канад · Коста-Рика · Куба · Мексик · Никарагуа · Панам · Сальвадор · Сент-Винсент ба Гренадин · Сент-Китс ба Невис · Сент-Люси · Тринидад ба Тобаго · Ямайк |