Jump to content

3 сарын 1

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Гуравдугаар сарын 1-с чиглүүлэгдэв)
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 60 дахь (өндөр жил бол 61 дэх) өдөр юм. Мөн он дуустал 305 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • МЭӨ 509 - Ромын сенатын зөвлөлийн тэргүүн Публиус Валериус Публикола Сильва Арсиагийн тулаанд ялалт байгуулсныг тэмдэглэн, олон нийтийг хамарсан сүрт баяр ёслол хийхээр болжээ. Энэ нь Ромын түүхэнд анхны тохиолдол болсон юм.
  • 293 - Ромын эзэнт гүрний удирдагч Диоклетиан Максимиан болон Константиус Хлорус, Галериус нарын эрх хэмжээг хүлээн зөвшөөрч "Ертөнцийн дөрвөн удирдагч" гэх ойлголт эхэлжээ.
  • 834 - Франкын эзэнт гүрний хаан Луй Пиу эрх ямбаасаа татгалзаж, эзэнт гүрнээ шинэ удирдагчтай болгох шийд гаргав. Ингэснээр түүний том хүү I Лутейр хаан ширээнд суусан юм.
  • 1562 - Францын Васси тосгонд Калвинист урсгалын 63 дагагчийг хороосноор Францад шашны ариун дайн дэгджээ.
  • 1565 - Бразилийн Рио де Жанейро хот байгуулагдав.
  • 1628 - Английн хаан I Чарльзийн зарлигаар тус улсын боомт хот бүрээс завьны татвар авч байхаар болжээ.
  • 1642 - Одоогийн Массачусетс мужид Жоржиана тосгон байгуулагджээ. Ингэснээр АНУ-д албан ёсоор байгуулагдсан анхны тосгон болсон байна.
  • 1713 - Одоогийн Хойд Каролина мужид европын эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн нутгийн уугуул иргэдийн хөдөлгөөн буюу Тускарорагийн дайн эхэлжээ.
  • 1781 - Эх газрын конгресс хуралдаж Эх газрын Америкийн хуулийг албан ёсоор баталсан байна.
  • 1790 - АНУ-д хүн амын тооллого анх удаа болжээ.
  • 1793 - Францын хувьсгал: Флондерсийн арлыг авах зорилготой Алденховений тулаан эхлэв.
  • 1796 - Голландын дорнод энэтхэгийн компани үндэстэн улс болохоо зарлан Батавийн бүгд найрамдах улс байгуулагдав.
  • 1805 - АНУ-ын Сенатын танхим хуралдаж дээд шүүхийн ерөнхий шүүгч Самуэль Чейзийг албан тушаалаас нь огцруулахаар болжээ.
  • 1811 - Египетийн Мамлюкийн угсааны бүх удирдагчдийг хороосноор тус улсад Мухаммад Алигийн хаанчлал эхэлсэн байна.
  • 1815 - Францын эзэн хаан Наполеон 100 хоногийн турш Элба аралд цөлөгдсөний эцэст Францдаа эргэн иржээ.
  • 1836 - Техас мужийн 57 суурин газрын удирдагчид үгсэн тус мужийг Мексикээс тусгаар тогтносон гэж зарлав.
  • 1845 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Тайлер Бүгд найрамдах Техасыг эзлэн түрэмгийлж, захиргаандаа нэгтгэх зарлиг буулгажээ.
  • 1867 - Небраска муж нэгдсэн улсын 37 дахь муж болов. Ингэснээр тус мужийн нийслэл байсан Ланкастер нэрээ өөрчилж, Линкольн болгосон байна.
  • 1870 - Керро Корагийн тулаанд Парагвайн маршал Ф.С.Лопез амь үрэгдсэнээр Парагвайн дайн эцэслэв.
  • 1872 - Yellowstone-ыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгосноор дэлхийн хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэн болжээ.
  • 1873 - АНУ-ын Нью-Йорк хотын Илион хотод Э.Ремингтон болон түүний хүүхдүүд хэрэглээнд шууд нэвтрүүлэх бичгийн машиныг үйлдвэрлэж эхэлжээ.
  • 1886 - Сингапурт англи, хятад хэлээр сургалтаа явуулдаг сургуулийг хамба ламтан Уиллиам Олдхем нээсэн байна.
  • 1893 - Эрчим хүчний инженер Никола Тесл АНУ-ын Миссури мужийн Ст.Луйс хотод олон нийтэд анхны үзүүлбэрээ үзүүлжээ.
  • 1896 - Францын эрдэмтэн Анри Беккерэл цацраг идэвхит туяаг нээн илрүүлжээ.
  • 1901 - Австралийн зэвсэгт хүчин байгуулагдав.
  • 1910 - АНУ-ын түүхэн дэх хамгийн хөнөөлтэй цасан уруй болов. Вашингтон мужийн Кинг тойрогт зорчиж явсан Great Northern Railway компанийн галт тэрэг цасан уруйд дарагдаж 96 хүн амиа алджээ.
  • 1914 - Шинээр байгуулагдсан Бүгд найрамдах Хятад улс буюу Тайвань Олон улсын шуудангийн холбооны гишүүн болов.
  • 1919 - Японы эзлэн түрэмгийлэл дэх Солонгос улсад гуравдугаар сарын 1-ний хөдөлгөөн дэгджээ.
  • 1921 - Хаант Оросын Троицкосавск буюу Дээд шивээнд МАН-ын анхдугаар хурал эхлэв. Уг хуралд 26 хүн оролцож “МАН-аас гадаад монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг батлан гаргажээ.
  • 1932 - Алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүү бусдад барьцаалагдав.
  • 1936 - Хүүверийн далан баригдаж дуусав.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Болгоарийн тал гурвалсан гэрээнд нэгдэн орсноор, Герман тэргүүтэй сөргөлдөгч талуудтай нэгджээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы арми Ява аралд цэргээ оруулснаар Индонезийн Мерак, Бантен хошуу, Эретан Ветан, Краган мужууд тэдний мэдэлд оржээ.
  • 1946 - Английн банк үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болов.
  • 1947 - Олон улсын валютын сан (ОУВС) санхүүгийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
  • 1949 - Индонезийн зэвсэгт хүчин Голландын мэдэлд байсан Югяакарта хотыг зургаан цагийн дотор өөрсдийн мэдэлд авав.
  • 1950 - Хүйтэн дайн: ЗХУ-д тагнуул хийсэн Клаус Фукс тус улсын мэдэлд байдаг цөмийн бөмбөгийн мэдээллийг илрүүлжээ.
  • 1953 - ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин цус харваж, дөрвөн өдрийн дараа нас барав.
  • 1954 - АНУ-ын Капитолын ордонд Пуерто Рикогийн үндсэрхэг үзэлтнүүд зэвсэглэн халдаж, улмаар Төлөөлөгчдийн танхимын таван төлөөлөгч шархаджээ.
  • 1956 - Олон улсын агаарын тээврийн холбоо радио цахилгаан мэдээний үсгийн ацагаан толгойг боловсруулж, эцсийн байдлаар Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад хүргүүлэв.
  • 1961 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди олон улсын сайн санааны "Пийс Корп" байгууллагыг байгуулжээ.
    • Уганда улс автономит эрхтэй гэж тунхаглан, анхны сонгуулийг зохион байгуулав.
  • 1966 - ЗХУ-ын "Венера 3" сансарын хөлөг Сугар гаригт осолдсоноор өөр гаригт осолдсон дэлхийн анхны хөлөг болсон байна.
    • Сирийн засгийн эрхийг Ба-Ат нам бүрэн авчээ.
  • 1974 - Уотергейтын дуулиан: Уотергейтын хэрэгтэй холбоотой төрийн долоон албан хаагчийг буруутай гэж үзэн яллав.
  • 1981 - Ирландын бүгд найрамдах армийн гишүүн Бобби Сендс Мейз "шорон"-д өлсгөлөн зарлажээ.
  • 1992 - Холбооны бүгд найрамдах, социалист Югослав улсаас Босни ба Херцеговин улс тусгаар тогтнож байгаагаа зарлав.
  • 1995 - Интернетийн хайлт, харилцаа холбооны Yahoo! компани байгуулагджээ.
  • 1998 - Найруулагч Жеймс Камероны найруулсан "Титаник" кино дэлхийн кино урлагийн зах зээлээс нэг тэрбум долларын босгыг давсан анхны кино болов.
  • 2002 - Афганистаныг чөлөөлөх ажиллагаа: АНУ-ын арми Афганистаны зүүн хэсэгт "Анаконда" цэргийн ажиллагааг эхлүүлжээ.
    • Хүрээлэн буй орчныг судлах зорилго бүхий "Энвисат" хиймэл дагуулыг хөөргөж, Дэлхийн 11 дэх хиймэл дагуул болжээ. Мөн түүнчлэн сансарт хөөргөсөн хамгийн хүнд хиймэл дагуул болсон юм. Уг хиймэл дагуулын нийт жин 8,500 кг байсан гэдэг.
  • 2003 - АНУ-ын Гааль болон нууц ажиллагааны агентлаг АНУ-ын дотоодын аюулгүй байдлын яаманд нэгдэв.
    • Олон улсын гэмт хэргийн шүүх Голландын Гааг хотноо анхны хуралдаанаа хийжээ.
  • 2006 - Хүн болгон мэдээлэл нэмэх боломжтой "Википедиа" цахим тольд англи хэл дээрх нэг сая дахь нийтлэл "Жорданхиллийн төмөр замын буудал" нэрээр оржээ.
  • 2008 - Арменийн Ерөнхийлөгчийн сонгуульд булхай, луйвар орсон гэж үзэн тайван жагсаж байсан жагсаалыг Арменийн цагдаагийн газар хүч хэрэглэн тараасны улмаас 10 жагсагч амиа алдав.
  • 2014 - БНХАУ-ын Кунминг мужийн төмөр замын буудалд их хүн цугларч, шахцалдсаны улмаас 29 хүн амиа алдан, 130 хүн гэмтэж, бэртсэн хэрэг гарчээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1456 - Унгарын эзэн хаан II Владислав (1516 онд нас барсан)
  • 1683 - Буддын шашны тэргүүн, VI Далай лам Цаянжамц (1706 онд нас барсан)
  • 1810 - Польшийн суут хөгжмийн зохиолч Фредерик Шопен (1849 онд нас барсан)
  • 1812 - Уестминстерийн ордоны загварыг зохион бүтээсэн нэрт архитекторч Августус Пугин (1852 онд нас барсан)
  • 1863 - Оросын уран зураач Александер Головин (1930 онд нас барсан)
  • 1892 - Японы алдарт зохиолч Акутагава Рюносүке (1927 онд нас барсан)
  • 1906 - Вьетнамын хоёр дахь Ерөнхий сайд Фам Ван Донг (2000 онд нас барсан)
  • 1910 - Нобелийн шагналт Английн химич Арчер Жон Портер Мартин (2002 онд нас барсан)
  • 1918 - Бразилийн 24 дэх Ерөнхийлөгч Хоао Гуларт (1976 онд нас барсан)
  • 1922 - Израйлийн тав дахь Ерөнхий сайд, Нобелийн энхтайвны шагналт улстөрч Итцнак Рабин (1995 онд нас барсан)
  • 1947 - Америкийн жүжигчин, ая зохиогч Алан Тик (2016 онд нас барсан)
  • 1952 - Умард Ирландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Мартин О'Нил
  • 1954 - "Аполло 13", "Төгс оюун ухаан", "Да Винчийн код" зэрэг киног найруулсан, Оскарын шагналт найруулагч, жүжигчин Рон Ховард
  • 1956 - Литвын Ерөнхийлөгч Далиа Грибаускейт
  • 1966 - "Бетмэн Супермэний эсрэг", "Шударга ёсны баг" киноны найруулагч Зак Снайдер
  • 1969 - Испанийн алдарт жүжигчин Хавьер Бардем
  • 1977 - Дэлхийн аварга Нидерландын тулгууртай харайгч Ренс Блом
  • 1983 - Олимпын хүрэл медальт, Дэлхийн тав, Азийн дөрвөн удаагийн аварга Энэтхэгийн боксчин Мери Ком
  • 1987 - Америкийн дуучин Кеша
  • 1993 - Английн хөлбөмбөгч Жош МакЭхран
  • 1994 - Канадын дуучин Жастин Бибер

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 492 - Ромын пап III Феликс
  • 1131 - Унгарын эзэн хаан II Степан (1101 онд төрсөн)
  • 1320 - Юань гүрний удирдагч Аюурбарвад "Буянт" хаан (1286 онд төрсөн)
  • 1792 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Леопольд (1747 онд төрсөн)
  • 1911 - Нобелийн шагналт Германы химич Якобус Хенрикус ван Хофф (1852 онд төрсөн)
  • 1980 - Английн нэрт хөлбөмбөгч Дикси Дийн (1907 онд төрсөн)
  • 1984 - Амеркийн жүжигчин "Жаалхүү" кинонд Чаплинтай хамтран тоглосон Жейки Күүган (1914 онд төрсөн)
  • 1995 - Нобелийн шагналт Германы биологич Жоржес Ж.Ф.Койлер (1946 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 3 сарын 1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан