"Дэлхийн гайхамшгууд"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
One photograph in higher resolution
(One photograph in higher resolution)
[[Хүн]]ий гараар болон [[байгаль]] өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг '''Дэлхийн гайхамшгууд'''ын тоонд оруулдаг. Анх [[эртний Грек]]ийн хүмүүс [[Газрын дундад тэнгис]] орчмын, хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас [[эртний Дэлхийн 7 гайхамшиг]] гэсэн жагсаалт бий болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшгуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ. Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшгууд гэсэн ойлголт нилээд өргөн тархсан байдаг.
== Эртний дэлхийн 7 гайхамшиг ==
[[Image:Kheops-PyramidGizeh Cheops BW 1.jpg|thumb|right|Гизагийн аугаа Пирамид]]
[[Эртний Дэлхийн 7 гайхамшиг]] нь сонгодог үеийн хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Үүнд Гизагийн агуу Пирамид, Вавилоны дүүжинт цэцэрлэг, Артемисийн сүм, Олимп дахь Зевсийн хөшөө, Мауссолос хааны бунхан, Родоссийн Колоссус, Александрын гэрэлт цамхаг ордог. Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.
 

Хажуугийн цэс