4 сарын 8
Appearance
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
4 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 98 дахь (өндөр жил бол 99 дэх) өдөр юм. Мөн он дуустал 267 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 217 - Ромын эзэн хаан Каракалиа бусдад хорлогдож амиа алджээ. Түүний орыг Преторын хамгаалалтын албаны захирагч Маркус Опелиус Макринус залгасан юм.
- 1093 - Шинээр засварласан "Уинчестерийн сүм" ашиглалтад оржээ.
- 1149 - Ромын пап III Евгений Птоломейн Тускулум ордонг бүслэв.
- 1232 - Монголын эзэнт гүрний цэргүүд Жин гүрний нийслэл Кайфенг хотыг бүслэв.
- 1665 - Английн колониудын захиргаа Хойд Америкийн Нью-Жерсигээс зүүн хойд зүгт Монмаут тойрогт захиргааны байр барьжээ.
- 1730 - АНУ-ын Нью-Йорк хотод еврейн шашны анхны сүм баригдав.
- 1740 - Британи-Испанийн дайны үеэр Британийн усан онгоцууд Испанийн "Принцеса" хөлөг онгоцыг эзлэн авчээ.
- 1820 - Османы эзэнт гүрэнд харьяалагдаж байсан Милошийн Аахен арлаас гар нь тасран унасан Венус охин тэнгэрийн барималыг илрүүлэв.
- 1832 - Хар харцгын дайн: АНУ-ын явган цэргийн ангийн 300 цэрэг Миссури мужийн Сейнт Луйс хотод уугуул Америкийн хүчтэй тулалдаж ялалт байгуулжээ.
- 1864 - Америкийн иргэний дайн: Луйзана мужийн Менсфельд хотод Холбоотны цэргийн хүч Эх газрын армийг бүслэлтэд оруулав.
- 1866 - Австрийн эзэнт гүрний эсрэг Итали, Прусс эвсэхээр болжээ.
- 1904 - Францын гуравдугаар бүгд найрамдах улс Их Британи болон Ирландын эзэнт гүрэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
- АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттаны дундад дүүрэгт орших Лонгакрын талбайг "Таймс Скүер" гэж нэрлэх болжээ.
- 1906 - Алцхаймерын өвчнөөр оношлогдсон анхны өвчтөн болох Август Дитер насан эцэслэв.
- 1908 - Харвардын их сургуулийн захиргаа Харвардын бизнесийн сургуулийг байгуулах шийдвэр гаргажээ.
- 1911 - Голландын физикч Хайк Камерлин Онес соронзон орны үнэмлэхүй дамжуулах чадварыг нээв.
- 1913 - АНУ-ын Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт өөрчлөлтөөр Сенатын сонгууль зохион байгуулах журамд өөрчлөлт оруулжээ.
- 1918 - Дэлхийн нэгдүгээр дайн: Нью-Йорк хотын хөрөнгийн биржээс алдарт жүжигчид болох Дуглас Фейрбанкс, Чарли Чаплин нар дайны бонд худалдан авав.
- 1924 - Ататюркийн шинэчлэлээр Туркийн шүүхүүд Шариатын хуулийг хэрэгжүүлж байхаар болжээ.
- 1929 - Энэтхэгийн тусгаар тогтнох хөдөлгөөн: Дели хотын үндэсний ассемблейн урд бөмбөг дэлбэлхийг завдсан гэх үндэслэлээр Бхагат Сингх, Батукешвар Дутт нарыг баривчлав.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ленинградын бүслэлт: Зөвлөлтийн арми Ленинградын төмөр замын шугмыг ажиллагаанд оруулжээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Япончууд Филиппиний Батаан аралд хяналтаа тогтоов.
- 1943 - АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт үүсэн бий болох инфляцын эрсдэлээс шалтгаалан бүх хөрөнгө болон үнийг царцааж, ажилгүй иргэдийг ажилд зуучлахын тулд нийтийн үйлчилгээний ажлын байрыг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
- 1943 - Нацистын хөдөлгөөнийг эсэргүүцсэн Отто болон Элиз Хампел нарыг цаазлав.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы цэргүүд Пруссийн Хановер хотод бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан 4,000 иргэний амийг зүй бусаар хороожээ.
- 1946 - Тухайн цаг үедээ дэлхийн хамгийн том эрчим хүчний компани болоод байсан "Францын эрчим хүч" компани үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар болжээ.
- 1950 - Энэтхэг болон Пакистаны тал Лиакуат-Неругийн пактад гарын үсэг зурав.
- 1952 - АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труман үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгийг битүүмжилжээ.
- 1953 - Кенийн тусгаар тогтнолын Мау Мау хөдөлгөөний удирдагч Жомо Кенятта Британийн Кени улсын төрийг атгахаар болов.
- 1959 - Грейс Хоппер тэргүүтэй компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэд программ хангамжийн шинэ хэл зохион бүтээж түүнийг "КОБОЛ" гэж нэрлэжээ.
- 1960 - Нидерланд болон Баруун Германы тал газрын маргааны асуудлаас шалтгаалан Голландын мэдэлд байдаг Вайдергутмачунг арлын захиргаанд 280 сая марк төлөх гэрээнд гарын үсэг зурав.
- 1964 - Сансрын "Жеминай 1" хөлгийг туршилтийн журмаар нисгэв.
- 1970 - Египетийн Бар аль-Бакар дунд сургуульд бөмбөг дэлбэрч 46 сурагч амиа алджээ.
- 1975 - АНУ-ын мэргэжлийн бейсболын Кливленд Индианс багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.
- 1992 - Газрын теннисний домог Артур Эш ДОХ өвчин туссанаа олон нийтэд зарлаж, улмаар зүрхний хоёр удаагийн хагалгаанд оржээ.
- 1993 - Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв.
- 2004 - Суданы засгийн газар болон босогчдын хооронд хүмүүнлэгийн гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлжээ.
- 2008 - Бахрейн улсад дэлхийн хамгийн анхны салхин турбин суурилуулсан барилга баригдаж дуусчээ.
- 2013 - Исламын бүгд найрамдах Ирак улс Сирийн иргэний дайнд орж байгаагаа албан ёсоор зарлав.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1320 - Португалийн хаан I Петер (1367 онд нас барсан)
- 1605 - Испанийн хаан IV Филип (1665 онд нас барсан)
- 1818 - Данийн хаан IX Кристиан (1906 онд нас барсан)
- 1874 - Олимпын аварга Кубын туялзуур сэлэмч Мануэль Диаз (1929 онд нас барсан)
- 1875 - Бельгийн хаан I Альберт (1934 онд нас барсан)
- 1882 - Украины ерөнхий сайд Дмитро Дорошенко (1951 онд нас барсан)
- 1892 - Академийн болон Академийн хүндэтгэлийн шагналт, Америкийн бүх цаг үеийн хамгийн аугаа жүжигчдийн нэг, "Юнайтед Артистс" кино компанийг үндэслэгч Мери Пикфорд (1979 онд нас барсан)
- 1904 - Нобелийн шагналт Английн эдийн засагч Жон Хикс (1989 онд нас барсан)
- 1905 - Олимпын хүрэл медальт Германы гүйгч Йоахим Бухнер (1978 онд нас барсан)
- Олимпын мөнгөн медальт Германы зүлэгний хоккейчин Эрвин Келлер (1971 онд нас барсан)
- 1911 - Нобелийн шагналт Америкийн химич Мелвин Калвин (1997 онд нас барсан)
- 1918 - АНУ-ын 40 дэх тэргүүн хатагтай Бетти Форд (2011 онд нас барсан)
- 1938 - НҮБ-ын долоо дахь ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан
- 1951 - Исландын 23 дахь ерөнхий сайд Гайр Хаарде
- 1964 - Америкийн реппэр Биз Марки
- 1966 - "Хөзрөн байшин", "Санта Барбара", "Гүнж эхнэр" киноны од Робин Врайт
- 1968 - Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга Францын халхалттай гүйгч Патрисиа Жирар
- 1983 - Олимпын хүрэл, Дэлхийн мөнгөн медалт Оросын марафонч Татяна Петрова Архипова
- 1986 - Оросын хөлбөмбөгч, хаалгач Игорь Акинфеев
- 1987 - Голландын хөлбөмбөгч Ройстон Дрента
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 632 - Франкын хаан II Шариме (607 онд төрсөн)
- 944 - Мин гүрний хаан Ван Янши (Төрсөн огноо тодорхойгүй)
- 1364 - Францын хаан II Жон (1319 онд төрсөн)
- 1450 - Хангил үсгийг зохиогч, Солонгосын хаан Аугаа Сежон (1397 онд төрсөн)
- 1931 - Нобелийн шагналт Швейцарийн яруу найрагч Эрик Аксел Карлфельд (1864 онд төрсөн)
- 1936 - Нобелийн шагналт Австрийн физикч Роберт Барани (1876 онд төрсөн)
- 1984 - Нобелийн шагналт Оросын физикч Пётр Капица (1894 онд төрсөн)
- 1992 - Нобелийн шагналт Италийн фармалогич Даниел Бове (1907 онд төрсөн)
- 2000 - Академийн наадмын шагналт жүжигчин Клейр Тревор (1910 онд төрсөн)
- 2013 - Их Британийн ерөнхий сайд Маргарет Тетчер (1925 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Япон Цэцгийн наадам
- Романигийн олон улсын өдөр
Commons: 4 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан